Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр         2023/ШЦТ/120                         ******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                               С.Төртулах

                        Улсын яллагч                                             Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                 У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.*******т холбогдох 2332001040146 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Монголын алт" ХХК-д Өрмийн туслах ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт ******* хотын ******* дүүргийн 16 дугаар хороо ******* 13-р гудамжны №21 тоотод оршин суух хаягтай, Одоо ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг *******н 238 тоотод түр оршин суудаг, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /Регистрийн дугаар: М303222111/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

У.******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг аргалант хотхоны 96-н айлын гадна автомашины зогсоолоос 2023 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хохирогч .ын эзэмшлийн "Хайрхан" загварын “10-71” улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг аргалант хотхоны 96-н айлын гадна автомашины зогсоолоос 2023 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хохирогч .ын эзэмшлийн "Хайрхан" загварын “10-71” улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч .ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2023 оны 07 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд 96 айлын баруун талд буюу өөрийнхөө гэрийн цонхон доор нь байрлуулаад гэртээ орсон маргааш өглөө нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа явахаар гарч ирээд хартал миний эзэмшлийн ногоон өнгийн "Хайрхан" маркийн 10-71 улсын дугаартай мотоцикл алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Би 2023 оны хавар авч байсан. Би яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. ... Ногоон өнгийн "Хайрхан" маркийн 10-71 улсын дугаартай банкны баруун талын банк бөөрөндөө хонхойсон, зүүн талын банкны бөөрөнд халцархайтай байгаа гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р тал/, Гэрч М.Нямдугарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би найз Олон-Одтой хамт машинтай нь явж байсан чинь У.******* ах дуудсан бөгөөд Баруун-Өлөнтөд очиж ******* ах найз охин Сувдаатайгаа уулзаж байсан юм. ... Сувдаатай уулзаж байгаад гэрт нь хүргэж өгчхөөд явж байсан чинь ******* ах ярихдаа 96 айлын хойд талын зогсоол дээр Баруун-Өлөнтөд байдаг ын мотоцикл зогсож байсан тийшээ явах уу? Тэрийг очиж авах уу? гээд байхаар нь Одко бид хоёр яах юм бэ? Хэрэггүй байхаа, лай юм биш уу гэж зөндөө хэлсэн ч ******* ах тоохгүй байсан бөгөөд Одкогийн машиныг бариад 96 айлын зогсоол дээр очиж зогсоод машинаас буугаад намайг машин бариад манай гэрт яваад оч гээд Олон-Од бид хоёр араас нь явсаар байгаад машинтай очсон. Тэр үед ******* ах тэр ногоон мотоциклийг түрж явж байгаад грашний ард оруулж байгаад асаагаад унаад гэрийнхээ зүгт давхиад явсан юм. Тэгээд гэртээ очоод байшингийнхаа зүүн хойд талд юмаар хучаад нуучихсан. ... Тэр мотоциклийг авсан өдрийнхөө маргааш нь бид хоёрыг дуудаад байхаар нь гэрт нь очсон чинь Тэмүүжин гэх таньдаг дүү нь ирчихсэн ******* ахтай мотоциклийг нь задлаад жижиглээд амбаар руу зөөж байсан бөгөөд тэр үед нь Олон-Од бид хоёр хараад зогсож байсан. ...Тэр мотоциклийг задалж жижиглээд амбаартаа хэд хоног хадгалж байгаад сүүлд сонсох нээ манай найз Лхагважавын гэрийн амбаарт машины сэлбэгтэй нийлүүлээд тавьсан гэж сонссон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р тал/, Гэрч Б.Олон-Одын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тухайн үед ******* ах миний машиныг бариад 96 айлын байрны хогийн савны хажууд очиж миний машиныг зогсоогоод тэндээс тухайн ногоон мотоцикл рүү алхаж очоод түрээд грашний ардуур оруулж байгаад асааж унаад явах шиг болсон. Тэр үед би унтаж байсан болохоор Нямдугар миний машиныг бариад ******* ахын араас дагаж явсаар байгаад *******д байдаг гэрийнх нь гадаа очоод Нямдугар бид хоёр явлаа гэж хэлээд явсан. ... Тэр өдрийн маргааш өглөө нь Нямдугартай хамт ******* ахын гэрт очиход байшингийнхаа зүүн хойд талд даавуун хучлагаар хучаад тавьчихсан байсан бөгөөд ******* ахын гэрт нь хамт амьдардаг Х.Тэмүүжин гэх дүү нь уг ногоон өнгөтэй мотоциклийг нууж тавьсан газар нь задлаад бүгдийг нь жижиглээд зүүн хойд талынхаа амбаарт нь бүгдийг нь оруулж тавиад нуусан. ... Тухайн үед Нямдугар бид хожр ******* ахын гэрт нь очиход дүү гээд Тэмүүжин гэх залуу байсан бөгөөд бид 4 хамт байсан. Тухайн мотоциклийг Тэмүүжин, ******* ах хоёр задалсан бөгөөд Нямдугар бид хоёр ерөөсөө оролцоогүй ба анх аргалант хотхоноос авахаас авхуулаад ******* ахад дэмий юм биш үү, яах гэсэн юм бэ? гэж зөндөө олон удаа хэлсэн боловч ******* ах өөрөө очиж үзнэ гэж очоод, очсоныхоо дараа түрж явж байгаад асаагаад гэрийнхээ хашаанд оруулж нуусан. ... Би гэрийг нь сайн мэднэ. Хулгайлсан мотоцикл гэж мэдэхгүй байгаа байх. У.******* ах манай найз Лхагважавт өгсөн юм шиг байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-38-р тал/, Насанд хүрээгүй гэрч Ч.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2023 оны 07 дугаар сарын сүүлээр У.******* манай гэрт өөрийнхөө машинтай ирээд мотоциклийн сэлбэгүүдийг агуулах газар байхгүй байна. Ахын дүү энийг амбаартаа хадгалж байгаарай гэж хэлээд манай амбаар руу өөрөө зөөж хийсэн. Тэр үед манайд ганцаараа ирсэн бөгөөд би тэр мотоциклийг хулгайн мотоциклийн сэлбэг гэж бодоогүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-43-р тал/, Гэрч Х.Тэмүүжиний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Би модонд явчхаад ирээд гэртээ хоночхоод өглөө нь Лхагвадорж ахын гэрт очиж 3ил-131 машин янзлах гээд очтол У.******* ах ногоон өнгөтэй мотоцикл задлаад сууж байсан бөгөөд би ч тухайн үед тоогоогүй юм. Тэр үед тэдний хашаанд машинаа янзлах гэж очсон бөгөөд удаагүй араас Олон-Од, Нямдугар нар нь хашаанд орж ирээд ******* ахтай юм яриад зогсож байсан. ... Тухайн үед би ямар учиртай мотоцикл гэдгийг нь асууж үзээгүй. Намайг очиход л Төөгий ах задлаад байж байхыг нь харсан. ... Би тэр мотоциклийг ******* ах задалж байхыг нь харсан. Задалсан сэлбэгийг нь яасан эсэхийг нь мэдэхгүй. ... Би яг хэн нь задлаад байгааг байшингийн араас хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. У.******* ах тэр хоёроор задлуулна гэж дуудсан юм шиг байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р тал/, Хөрөнгийн үнэлгээний "Арвижих эстимейт" ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/38 дугаартай "Хайрхан" маркийн мотоцикл, хуучин 1 ширхэг, 350,000 төгрөг гэсэн эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 54-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

У.******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг аргалант хотхоны 96-н айлын гадна автомашины зогсоолоос 2023 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хохирогч .ын эзэмшлийн "Хайрхан" загварын “10-71” улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.******* нь хохирогч . 350,000 төгрөгийг төлсөн бөгөөд Хохирогчоос нотлох баримттай өөр зардал байхгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч У.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг “ Бусдын эд хөрөнгийг хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар У.******* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАН