| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2023/ШЦТ/124 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Ч.
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******д холбогдох 233200000*******3******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг Арцатын №26 тоотод оршин суух ын гэрт 2023 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 12 цагийн орчимд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны иргэн Ч.ын зүүн нүд рүү 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний болор цайж солиулсан, зүүн нүдний салстад цус хурсан, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг Арцатын №26 тоотод оршин суух ын гэрт 2023 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 12 цагийн орчимд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны иргэн Ч.ын зүүн нүд рүү 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний болор цайж солиулсан, зүүн нүдний салстад цус хурсан, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2023 оны 07 дугаар сарын 08-ны орой өөрийн зүс таних ах болох ын гэрт очоод, тай хамт 0.5 литрийн 1 шил “Хараа” архийг хувааж уугаад тэдний гэрт унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр би ахтай дахиад 0.5 литрийн 1 шил “Хараа” архийг тэдний гэрт хувааж уугаад сууж байтал гаднаас миний зүс таних Баттулга, Буянаа гэдэг хоёр хүн ирсэн. Тэгээд тэр Баттулга, Буянаа хоёр Эрдэнэбат бид хоёрыг бодвол арай гайгүй бага зэргийн согтолттой халамцуу байдалтай ирсэн. Тэгээд би тэр өдөр архи уучихсан согтуу байсан болохоор Буянааг хочоор нь буюу ард түмний дууддаг хочоор нь “янхан Буянаа” гээд хэлчихсэн юм. Тэгээд Буянаа намайг “хоёулаа гарч зодолдъё” гээд намайг тэгэхээр нь би “үгүй үгүй би чамтай зодолдохгүй” гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь миний зүүн талын нүд харахгүй болчихсон байсан. Тэгэхэд би ухаан ороод эхнэр лүүгээ утсаар яриад хүүхдээ дуудаж өөрийгөө авхуулсан. Тэгээд маргааш нь Эрдэнэбат, Баттулга хоёр манайд Буянааг дагуулж ирсэн. Тэгээд би Буянаагаас “яагаад намайг цохисон” талаар асуухад Буянаа өөрөө надад тэр хоёрын хажууд намайг “тохойлдож цохисон” талаар хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баттулгатай хамт ******* сумын Нэгдсэн эмнэлгийн эмч Мөнхзаяад очоод үзүүлсэн чинь “таны нүд чинь юу ч мэдэгдэхгүй юм байна, цус хуралт ихтэй байна, яаралтай Улаанбаатар хотод очиж үзүүл” гээд надад 13А маягт хийж өгсөн. Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт очиж нэг эрэгтэй залуухан эмчид үзүүлсэн. Тэгтэл надад 3 төрлийн нүдний дусаагуур бичиж өгөөд “нүдний цус хуралтыг шимдэг” гээд бичиж өгөөд “7 хоногийн дараа дахин ирж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би 7 хоног дусаагуур дусааж байгаад дахин очиж үзүүлсэн. Тэгсэн дахиж нөгөө эмч намайг үзсэн. Тэгээд нөгөө 3 төрлийн дусаагуураа “дахиад 7 хоног дусаагаад, 7 хоногийн дараа ирж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би 3 дахь удаагаа нөгөө эмч дээр очиж үзүүлэхдээ Буянаатай хамт очиж үзүүлсэн. Тэгсэн нөгөө эмч дахиж үзээд нэмж 1 дусаагуур бичиж өгөөд явуулсан. Тэгээд 4 дэх удаагаа дахиад 7 хоногийн дараа очиж үзүүлэхэд тасгийн эрхлэгч эмч нь үзээд “наадах чинь ийм дусаагууранд шимэгдэхээсээ өнгөрсөн байна, ийм тариа тариул” гээд надад нэг тариа бичиж нэг эмчийн дугаар өгсөн. Тэгсэн тэр эмч нь тэр дугаараа ерөөсөө залгаад аваагүй. Тэгээд би маргааш нь “Сондра” гэдэг хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгсэн тэр эмч нь үзээд “наадах чинь тариагаар тариулахаасаа өнгөрсөн байна. Одоо хагалгаанд орохоос өөр аргагүй” гэж хэлсэн. Тэгээд “Сондра” гэдэг хувийн эмнэлэг дээр 2023 оны 0******* дүгээр сард торлог нөхүүлээд, судас залгуулах хагалгаанд орсон. Тэгээд 2 дахь удаагаа нүдний болор солиулах хагалгаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орсон. Тэгээд “7 хоноод ирээрэй” гэхээр нь 2023 оны 10 дугаар сарын 10-нд очсон чинь нөгөө эмч маань байхгүй, нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орно гээд явчихсан байсан учраас Номин гэдэг өөр эмч үзээд “наадах чинь ахаа даралт нь гайгүй байна, одоо улаан нь арилчихвал гайгүй болно. Хүүхэн хараа нь жижгэрхийм бол гайгүй болно. 14 хоногийн дараа ир” гэсэн. ... Намайг хочоор нь дуудлаа гээд л уурлаад цохисон байх. ... Миний зүүн талын нүд бүрэлзээд их муу хараад байна. ... Би одоо гомдолтой байна. Яагаад гэвэл миний зүүн талын маш бүдэгхэн юм хараад байна. ... Би шинжээч эмчид үзүүлнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10-11-р тал/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд Буянаа манайд ирэхдээ эрүүл ирсэн. Тэгсэн нэлээн согтчихсон байдалтай Буянааг “янхан Буянаа юу байна” гэсэн, тэгсэн нөгөөдөх нь эрүүл байсан болохоор нээх юм яриагүй, тэгсэн “чи нөгөө Сараагаасаа салчихсан уу, яасан” энэ тэр гээд дахиад Буянааг өдсөн байдлаар юм асуугаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцахаар нь би нуруу муутай юм чинь Баттулгад хэлээд Баттулга тэр хоёрыг салгасан. Тэгээд буцаад бид нар архиа тойруулаад нэг, нэг татсан чинь өөрөө эхлээд Буянааг нэг удаа гараараа нүүрэнд нь цохисон. Тэгсэн Буянаа зөрүүлээд ын нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгсэн газар унаад Буянаа, ыг хөлөөс нь татаж чирээд “гараад ир, чи яахаараа дандаа хүн доромжилдог юм” гэж уурлаад “Эрдэнэбат ахынхыг ингэж хүндрүүлээд яах юм, хоёулаа гараад учраа олчихъё” гэхээр нь би Баттулгаар тэр хоёрыг салгуулаад, Баттулгад Буянааг өгөөд тэр хоёрыг явуулсан. Тэгсэн надтай үлдчихээд “Эрдэнэбат ахаа миний нүд ийм болчихлоо” гэхээр нь би харсан чинь нэг нүд нь час улаан болчихсон байсан. ...Би бүгдийг нь сайн санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд Буянааг хүрээд ирсэн чинь халамцуу Буянааг үгээр идээд “янхан Буянаа” гээд байсан. Тэр хоёр өмнө нь хоорондоо жаахан таарамж муутай байдаг байсан юм байна лээ. Тэгээд тэр хоёр хоёулаа зэрэгцэж суугаад жаахан архи ууж сууж байснаа эхлээд түрүүлээд Буянаагийн нүүрэнд гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “та хоёр хоорондоо зайтай хол суу” гэсэн чинь “зүгээр зүгээр, бид хоёр одоо хоорондоо муудалцахгүй” гэсэн. Тэгсэн жаахан сууж байгаад дахиад Буянаагийн нүүрэнд нь гараараа 1 удаа цохиод авсан. Тэгсэн Буянаа уурлаад ын нүүрэнд нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд би дахиж тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь ын нэг нүд нь тэр үедээ хавдчихсан байсан. Тэгээд би хэсэг сууж байгаад Буянааг аваад гараад явсан. ... Би тухайн өдөр зунд зэргийн хэмжээний согтолттой байсан. ... Би бүгдийг нь сайн санаж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах ахлагч С.Бүрэнжаргалын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт: ...
1. Ч.ын биед зүүн нүдний болор цайж, солиулсан, зүүн нүдний салстад цус хурсан, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 21-22-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг Арцатын №26 тоотод оршин суух ын гэрт 2023 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 12 цагийн орчимд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны иргэн Ч.ын зүүн нүд рүү 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний болор цайж солиулсан, зүүн нүдний салстад цус хурсан, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч. нь шүүгдэгч Д.*******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Харин хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******ы торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ч. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА