| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2023/ШЦТ/130 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******т холбогдох 2332001350143 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын Түнхэл 5 дугаар баг сайрын задгай гэх газарт оршин суух хаягтай,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ял дээр 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 42 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 372 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 11 жил 06 сар болон өөрчлөгдөж 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хорих 445 дугаар ангиас хугацаа дуусч суллагдсан. ******* овогт ******* ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Түнхэл 5 дугаар нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох төрсөн ах З.Бадрааг тухайн үед үүссэн маргааны улмаас гэрийн модон ханыг нүүрэн хэсгээр нь мөргүүлж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: ... 3-нд шилжих шөнө согтуу би өглөө оройхон тугалаа хашаад эгчийнхээ дуу 5 тугалыг хашчихаад орж ирсэн ах гэртээ хэвтэж байсан тэгээд ах 8-аас 30 цаг 8 30 цагийн алдад орж ирсэн согтуу орж ирсэн. Тэгээд ахыг талийгаачыг аваад зөндөө унтуулсан. Ерөөсөө унтахгүй, юм хум бужигнуулаад ч юм уу намайг унтуулахгүй тэгээд тэр шөнө би унтаач ээ гээд татсан чинь тэр гэрийн хаана байгаа юм духаараа мөргөсөн юм аа. Тухайн үедээ би цусыг нь юмаар боочхоод тэгээд унтаад өөрөө урьд өмнө нь чи ажил төрлөө гээд ядарч байна гэсэн тэгээд унтаад өглөө боссон. Агаа эгчийнд босож хоол идье ээ явъя гээд тэгсэн агаа дуугарахгүй болохоор нь за унтаж байг гэж бодоод унтаж байгаа юм байна гэж бодоод эгчийнд босчхоод хоол идэж байна. Талийгаачийг дуудах гээд яваад очсон чинь босохгүй байсан. Тэгээд эгчийндээ очиж хэлсэн юм. Талийгаа ах минь өнгөрч байна шүү энэ агаа энэ ээ босохгүй байна аа та очоод яагаадхаач гээд тэгсэн тэгээд энэ түргэн эмнэлэг цагдаа дуудаж ирсэн гэв.
Эрүүгийн 2332001350143 тоот хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Талийгаач З.Бадраа сүүлийн 10 гаруй хоног архи уугаад байсан бөгөөд согтохоороо олон үгтэй болчихдог тул би одоогоос 4 хоногийн өмнө Зүүнхараа руу явсан юм. Талийгаач дүү А.*******ын хамт гэртээ үлдсэн. Тэгээд би өчигдөр Зүүнхараагаас ирэх гээд охин рүү залгаад Түнхэл тосгонд байх гэр лүүгээ буцах гэтэл “ах З.Бадраа архи уугаад байгаа, танд хэцүү биз дээ” гэж хэлэхээр нь би 264 дүгээр зөрлөг дээр буугаад үлдсэн. Гэтэл өнөөдөр 12 цаг өнгөрч байхад Зүүнхараад байх манай охин над руу залгаад З.Бадраа нас барчихсан байна гэхээр нь би Түнхэлд ирсэн. Ирээд охин ээс болсон асуудлыг тодруулахад “******* өглөө орж ирж хоол идчихээд буцаж гэр лүүгээ яваад өдөр ирээд З.Бадраа ахыг нас барчихсан байна гэж орж ирж хэлсэн гэж ярьсан. ... З.Бадраа сүүлийн 10 гаруй хоног архи ууж байна. Харин ******* нь сүүлийн өдрүүдэд архи уугаагүй. Намайг Зүүнхараад байхад архи уусан эсэхийг нь мэдээгүй. Харин ******* нь архи уухаараа агсан согтуу зан байхгүй дуугүй л унтаад өгдөг юм. *******, З.Бадраа нар гэртээ цуг архи ууж байгаагүй. Гадуур харин цуг уудаг байсан байж магадгүй. Тэд архи уухаараа хоорондоо муудаж маргалдаж байгаагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/
Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай ээж ******* одоогоос 3-4 хоногийн өмнө Зүүнхараа руу яваад түүнээс хойш талийгаач ах Бадраа, дүү ******* хоёулахнаа үлдсэн. Өчигдөр орой 18-19 цагийн орчим манай ах Бадраа гэрээсээ гараад доошоо явж байсан. Тухайн үед манай дүү ******* тугал тууж хашаанд оруулж өгчхөөд буцаж гэр лүүгээ яваад буцаж ирэхдээ талийгаачийг гараад явсан байна гэж хэлчхээд гэр лүүгээ явсан. Түүнээс хойш би талийгаач болон ******* нартай тааралдаагүй. Тэгээд өнөөдөр өглөө 09 цаг өнгөрөөд 10 цагийн орчим орж ирж хоол, цай идчихээд гэр лүүгээ явсан. Би түүнээс согтуу /З.Бадраа/ байгаа юу гэж асуухад тэрээр байгаа гэж хэлсэн. Би өөрөө сонсгол муутай учраас өөр зүйл хэлсэн эсэхийг нь мэдэхгүй. ******* манайд хоол цай идэж уучхаад гарч явсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад ******* буцаж орж ирээд “агааг хоолоо идээ гэж дуудаж чангаасан чинь босохгүй өнгөрсөн байна” гэхээр нь би цагдаад 12 цаг 19 минутад цагдаад дуудлага өгсөн. ... Талийгаач сүүлийн өдрүүдэд архи тогтмол ууж байгаа. Талийгаачийг архи уугаад байхаар нь ээж хүртэл Зүүнхараа явчихсан юм. Харин ******* сүүлийн өдрүүдэд архи уугаагүй. Талийгаач архи уухаараа агсан зантай, хэлэх хэлэхгүй үгээр бид нарыг доромжилно, би түүнийг согтуу үед нь гэртээ оруулдаггүй, хаалгаа түгждэг. Тэрээр согтуу үедээ байнга хүн өдөж, хэл амаар доромжилдог юм. ... Эхэлж орж ирэхэд нь би талийгаачийг асуухад байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-р тал/
******* аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт: ... Амь хохирогч З.Бадраагийн дух болон нүд, хөмсөг, зовхинд үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 42-45-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 72 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 74 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 70-85 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч А.*******ын гэм буруутайд тооцох талаар:
А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Түнхэл 5 дугаар нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох төрсөн ах З.Бадрааг тухайн үед үүссэн маргааны улмаас гэрийн модон ханыг нүүрэн хэсгээр нь мөргүүлж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-р тал/, ******* аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 42-45-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Гурав. Шүүгдэгч А.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Түнхэл 5 дугаар нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох төрсөн ах З.Бадрааг тухайн үед үүссэн маргааны улмаас гэрийн модон ханыг нүүрэн хэсгээр нь мөргүүлж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******т Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч А.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 01 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхыг даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй 1 ширхэг хутга, хуванцар эдлэлийн 2 хэсэг хугархай, шар өнгийн таг 1 ширхгийг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН