| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2023/ШЦТ/129 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******т холбогдох 23320000001*******4 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-******* №10 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Г.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүү хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-******* №10 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Г.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүү хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өдөр хамт чацаргана жимс хурааж байгаад даараад байхаар нь хамт ажиллаж байсан хүнтэйгээ 1 шил 0,33 литрийн “Хараа” архи хувааж уусан. Орой 18 цагийн орчим *******ын гэрт ортол ******* гэртээ гахайн мах янзлаад сууж байсан. Хэсэг юм ярьж сууж байгаад *******ыг би манай эхнэртэй явдаг биз дээ гээд хардаад уурласан. Тэгтэл намайг гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь би хэрэлдээд сууж байтал ******* жижиг мах янзалж байсан бор иштэй жижиг хутгыг бариад миний эрүүний доор баруун талд доороос дээшээ хатгасан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд тухайн байшингаас гараад явсан. ... Би *******ыг манай эхнэртэй явалддаг биз дээ гээд уурласан. Тэгтэл урд байсан жижиг бор иштэй хутгаар миний эрүүний доор хутгаар хатгасан. Өөр халдсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 09-р тал/,
Гэрч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Өчигдөр оройхон ын охин Номин-Эрдэнэ над руу залгаад “ ах орж ирээд ******* намайг хутгалсан гэж хэлээд байна” гэж хэлсний дагуу аав *******ын гэр болох *******-*******ийн 10 тоотод 20 цаг өнгөрч байхад нөхрийн хамт очсон. Намайг гэр лүү нь ороход манай аав их согтолттой газар хэвтээд унтаж байсан. Ширээн дээр цус дусалсан байдалтай байсан. Аавыг сэрээхэд юу болсон талаараа огт мэдэхгүй байсан. Энэ юун цус болчихсон юм бэ гэж асуутал огт мэдэхгүй юун цус гэсэн. Тэгээд би ширээн дээрх цусыг шалны алчуураар арчсан. ... Би шалны алчуураар нь ширээг арчсан. Өөр тийм цус мэт зүйл болсон зүйл байгаагүй. ... Намайг аавын гэрт ороход хүн огт зөрөөгүй, аав шалан дээрээ ганцаараа унтаж байсан. Юу болсныг сайн санахгүй согтуу байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/,
Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өчигдөр гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал орой 17 цагийн орчим манай нөхөр гэртээ ирсэн. Манай нөхөр айлд жимс хурааж байгаад ирсэн юм. Тэгээд арын айл болох *******ын гэр лүү орчхоод ирье гэж хэлээд гарч явсан. Удалгүй 1 цаг орчмын дараа эргэж ирэхдээ хүзүү тус газраас нь цус гарсан байдалтай шархтай ирсэн. Би юу болсон бэ гэж асуутал ******* хутгалсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 212 дугаартай дүгнэлт: ...
1. Г.ын биед эрүүний баруун талд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 2*******-27-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-******* №10 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Г.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүү хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г. нь шүүгдэгч Н.*******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******ын торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, ажлын хэсэг нь 11 см урттай бор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН