Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

202******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр         202*******/ШЦТ/1*******4                         ******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                          С.Төртулах

                        Улсын яллагч                                        Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                 Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.******* холбогдох 2**************2000000165 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гудамжны №5******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь 202******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэг дотроос иргэн Х.гийн гээгдүүлсэн “Samsung-А51” загварын гар утсыг авч завшиж бусдад *******50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 202******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэг дотроос иргэн Х.гийн гээгдүүлсэн “Samsung-А51” загварын гар утсыг авч завшиж бусдад *******50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... ******* сумын нэгдсэн эмнэлэгт сахар болон дотоод шүүрлийн өвчтэй болохоор хяналтын эмчид үзүүлэхээр очоод оочирлоод сууж байсан бөгөөд эмч дуудахаар нь босоод эмчийн үзлэгийн өрөөнд ороод биеэ үзүүлчхээд хувцсаа өмсөөд буцаад өрөөнөөс гараад ирсэн чинь миний гар утас алга болсон байсан. Би тухайн үед өлгүүрийн хүнээс асуусан бөгөөд камер шүүлгэнэ гэсэн чинь хяналтын камер шүүлгээгүй бөгөөд охиноо дуудаад камер шүүлгэхэд камерт ямар нэгэн зүйл харагдаагүй. ... Би эмнэлэг рүү орох үед миний гар утас байсан бөгөөд  цамцныхаа зүүн халаасанд утсаа, баруун халаасанд түрүүвчээ хийсэн байсан бөгөөд оочирлож сууж үед миний гар утас байсан юм. Тухайн үед миний эргэн тойронд үл таних хүмүүс байсан бөгөөд ******* гэх зүс таних эмэгтэй байсан юм. Тэр үед бид хоёр хооронд мэнд мэдээд ойр зуурын зүйлс ярьж байгаад эмч дуудах үед нь босоод өрөөнд ороод гараад ирсэн чинь миний гар утас алга болсон байсан. Би эмчийн өрөөнөөс гарч ирээд өлгүүр дээр очоод гар утсаа алга болсон гэдгийг мэдсэн юм. Би гар утсаа яг хаана алдсан эсхүл гээсэн эсэхээ мэдэхгүй байна. ... Усан цэнхэр өнгийн Самсунг А51 загварын гар утас бөгөөд бор өнгийн бариултай хавтастай кейстэй, эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй. ... Би тус гар утсыг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Зүүнхараа Мобикомын салбараас 1 жилийн хугацаатай лизендэж 949,000 төгрөгөөр худалдан авч байсан.  ... Би гомдолтой байна. Миний гар утсанд надад хэрэгтэй зүйлс маш их байсан тул миний гар утсыг олж өгч тусална уу. Тухайн гар утсанд би эмнэлгийн бүх зүйлс хадгалаастай байгаа ба би байнгын эмнэлгийн хяналтад байдаг юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-17-р тал/,

Иргэний нэхэмжлэгч А. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 202******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ сууж байх үед зүс таних ******* гэдэг эгч орж ирээд утас барьцаанд тавина гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг нь үзээд 150,000 төгрөгөөр авах боломжтой гэж үнэлсэн чинь ******* гээд эгч 150,000 төгрөг арай хямдхан байна гээд 200,000 төгрөгөнд тавимаар байна гэхээр нь боломжгүй гэсэн чинь гараад явчихсан юм. Тэгээд удаагүй би ажлаасаа гадагшаа гараад “Самсунг Центр” орох гээд явж байхад тэндээс нөгөө эгч гараад явж байхаар нь зөрж ороод Ломбардны эгчээс ******* эгчийн утсыг хэдээр авсан талаар асуусан чинь 140,000 төгрөгөөр үнэлсэн чинь тавихгүй гээд аваад гарсан гэж хэлж байсан бөгөөд 5 минут орчмын дараа над руу утсаар залгаад би гар утас тавих гэсэн юм ажил дээрээ ирж байна уу гэхээр нь би ажил дээрээ явж ороод тухайн усан цэнхэр өнгөтэй “Самсунг А51” загварын гар утсыг 150,000 төгрөг өгч барьцаалан зээлдүүлж авсан. Тухайн үед тэр эгч 200,000 төгрөгөөр авчхаач ээ гэж зөндөө шалж зогссон. ... Тэр эгч надад авчирч өгөх үед ямар нэгэн шилэн наалт, хамгаалалт, гадна кейс зэрэг зүйлс байхгүй, ямар нэгэн дэлгэцийн кодгүй, асаалттай ирсэн бөгөөд форматлаад бүр зүйлсийг нь устгаж цэвэрлэсэн юм шиг утас байсан. ... Баяраа овогтой ******* гэдэг эгч өөрөө барьцаанд тавьсан. Хажууд нь хамт явж байсан охин нь юу ч ярихгүй байсан. ... Би барьцаалан зээлдүүлсэн 150,000 төгрөг болон 14 хоногийн хугацаатай зээлийн хүү болох 12,000 төгрөг буюу нийт 162,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р тал/,

Гэрч П.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би ажил дээрээ байх үед 14:00 цагийн орчимд үл таних эмэгтэй орж ирээд усан цэнхэр өнгийн Самсунг А51 загварын гар утас надад өгөөд кодыг нь гаргаад өгч болох уу гэж асуухаар нь гар утсыг нь харсан чинь царай нь харагдахгүй нэг хүний зураг байсан бөгөөд Сэлэнгийн Сайханы Хөтөл дээр авхуулсан зурагтай утас байсан. Би харчхаад 15,000 төгрөгөөр кодыг нь гаргадаг юм гэж хэлсэн чинь гаргаад өгөөч гээд би кодыг нь тайлж өгсөн. ... Тэр эмэгтэй бага насны охинтойгоо хамт явж байсан. ... Надад зарах талаар асуугаагүй. Надад хэлэхдээ тэр гар утсыг олсон гэж хэлсэн бөгөөд кодыг нь тайлаад өг гэхээр нь тайлж өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 202******* оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/177 дугаартай дүгнэлт: ...

 

Samsung А51, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Зүүнхараа “Мобиком” салбараас 949,000 төгрөгөөр авч байсан гэх, цэнхэр өнгөтэй, хуучин хэрэглэж байсан нийт *******50,000 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн *******0-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

Б.******* нь 202******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэг дотроос иргэн Х.гийн гээгдүүлсэн “Samsung-А51” загварын гар утсыг авч завшиж бусдад *******50,000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.д учирсан 150,000 төгрөгийг, хохирогч Х.д *******50,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung-А51” загварын гар утсыг тус тус өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол арилсан шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өрх толгойлсон эх, сахарын өвчний улмаас группд байдаг зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай Прокурорын санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй  байна.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, эрүүгийн хариуцлагаас  буюу /торгох ялаас  чөлөөлөх/  нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас  чөлөөлсүгэй.

*******. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТА