| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00625/И |
| Дугаар | 00578 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 00578
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00578 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын .. багт оршин суух, Бирван овогт Мэндээгийн М.. /../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00625/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч М.М.. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 1970 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд Мэндээгийн 4 дэх охин болж төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгсөөд, Увс аймгийн ТМС-ийг 1986-1988 онуудад төгсөж ирсэн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн сүү хүлээн авагч, боловсруулагчаар ажиллаж байгаад малчнаар ажиллаж байсан.
Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү хүлээн авагч, сүүн тасгийн эрхлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг хүмүүс Мандал, Мандалаа, М.. гэж дууддаг....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М.. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М.. нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү хүлээн авагч, сүүн тасгийн эрхлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.М.. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү хүлээн авагч, сүүн тасгийн эрхлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тагсийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1155 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1988-1993 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Мэндээгийн М..гийн 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээсэн №270983 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Мэндээгийн М..гийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч М.Нямтогтохын ....М.М.. бид 2 хамтдаа 1986 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. М.М.. нь 8 дугаар ангийг төгсөөд техник мэргэжлийн сургуульд жимс жимсгэний ангид суралцаж, 1988 оны 6 дугаар сарын сүүлээр ТМС-ээ төгсөөд ирж байсан. Ингээд М.М.. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Баянсай хэсэгт сүүний цехэд жил хүрэхгүй хугацаанд эрхлэгчийн туслахаар ажилласан. Дараа нь М.М.. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад эцэг эхийнхээ хамт малчнаар ажилласан. М.М.. нь мөн л нэгдэл, компани тартал малчнаар ажилласан... гэх мэдүүлэг, гэрч У.Хүрэлбаатарын ....М.М.. бид 2 хамтдаа 1986 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. М.М.. нь 8 дугаар ангийг төгсөөд техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1988 онд ТМС-ээ төгсөөд ирж байсан. Ингээд 1988 оны 6 дугаар сараас эхлэн М.М.. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын сүүний заводод 3, 4 сарын хугацаанд ажилласан. Дараа нь М.М.. нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад эцэг эх, эгч, дүү нарынхаа хамт малчнаар ажилласан. М.М.. нь мөн л нэгдэл тартал малчнаар ажилласан. Харин Мөнх-Оргил ХК-нд малчнаар ажилласан эсэхийг мэдэхгүй байна, компанид малчнаар удаан ажиллаагүй байх гэж бодож байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 9-14, 20-31, 32-55, 58, 64-66, 67-69 дүгээр тал/
Нэхэмжлэгч М.М.. нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000204 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19 дүгээр тал /
Нэхэмжлэгчийн М.М..гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бирван овогт Мэндээгийн М.. /../-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү хүлээн авагч, сүүн тасгийн эрхлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.М..гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ