Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,  

Улсын яллагч: Ж.Сувданчимэг,  

Хохирогч, шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД:0086/

Хохирогч, шүүгдэгч **************, шүүгдэгч **************, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0185/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

**************, ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ******* **************, Монгол Улсын иргэн, суманд -ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 дүүгийн хамт амьдардаг, Ч*******,******* тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.

 

2. *******, Монгол Улсын иргэн, суманд -ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Талх чихэр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, 8 дугаар баг, Тарни гэх газарт байнга, , тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ,

 

3. **************, Монгол Улсын иргэн, суманд -ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “Талх чихэр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, , Зээлийн 3 дугаар гудамжны 46 тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй регистрийн дугаар ,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч ************** нь 2023 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **************тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч **************, ************** нар нь 2023 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **************г үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн тохойд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, чамархай, баруун бугалга, зүүн мөр, хоёр дал, бүсэлхийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:          

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч **************, ************** нар нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны ойролцоо байх “” төвийн караокед найз ын төрсөн өдрийг найз ,,,, нарын хамт тэмдэглэсэн байна. Энэ үед тэдний найз болох согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа найз **************г тээврийн хэрэгслээ бариулахаар дуудсан байх боловч найз нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тэдэн дээр очжээ.

Улмаар тэдний найз нь караоке дотор унаад найзууд нь авч гаран тээврийн хэрэгсэлд суулгахад тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан шүүгдэгч ************** нь тээврийн хэрэгслийн гадна зогсож байсан шүүгдэгч **************тай “ийг та нар Хөвсгөл авч яваад зодсон байсан.” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хоорондоо барьцалдаж авчээ. Энэ үед тэдний маргааныг таслан зогсоохоор очсон хохирогч **************н нүүрэн тус газар шүүгдэгч ************** нь цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учруулахад,

Хохирогч, шүүгдэгч ************** нь шүүгдэгч, хохирогч **************г тээврийн хэрэгслээс чирч буулган өшиглөх цохих зэргээр халдахад, шүүгдэгч ************** нь мөн адил хохирогч **************гийн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн тохойд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар чамархай, баруун бугалга, зүүн мөр, хоёр дал, бүсэлхийн зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсан учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн өдөр болоод Баянхошууны Хилчин хотхоны ойролцоо байрлах “” төвийн караокед хамт ажилладаг хүмүүс болох **************, , эхнэр Нандиа, манай эхнэр ,, эхнэр, бид нар байсан. Бид нар ууж идээд байж байтал шөнө 01 цагийн үедий найз ************** нэлээн согтуу ирээд бид нартай хамт 2 пиво уугаад, дахиад 1 шил архи аваад байж байтал текэн дээр зогсож байгаад өөрөө хойшоо савж унасан. Бид нарийг гэр рүү нь явуулъя гээд архиа орхиод гарцгаасан. **************, ************** 2 хоорондоо маргалдаад “ийг та нар Хөвсгөл авч яваад зодсон байсан” гээд байсан. ************** машин дотор суучихсан, ************** машины гадна, тэр 2 барьцалдаж аваад байхаар нь салгах гээд очсон чинь нүүр хэсэгт нь цохисон уу, өшиглөсөн үү мэдэхгүй цустайгаа холилдчихсон. ************** “Миний хамрыг чихчихлээ” гээд , **************г “алнаа” гээд очоод **************г нүүр хэсэгт нь 1,2 удаа цохихоор нь би **************гийн толгойг нь тэврээд доошоо суусан. Тэнд байсан хүмүүс салгах гээд дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “" төвийн караокег нөхөр ын хамт ажиллуулдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин үсний найрыг тэмдэглээд орой нөхрийн ажлынхныг нь дуудсан. 20 цагаас хүүхдийнхээ үсний найрыг дуусгаад, манай нөхөр ын төрсөн өдөр болохоор караокед жаахан сууцгаагаад 2 шил архи хувааж уусан. нэлээд муудаад ************** гээд найзаа дуудсан. ************** ирэхдээ бас нэлээн согтуу ирээд дахиад 1 шил архи хувааж уусан. Дуудлагын жолооч дуудаадийг бөөндөө гаргаж машинд нь суулгасан чинь ************** “Та нар Хөвсгөл явахдаа миний найзыг зодсон байсан” гээд ярихаар нь би “Надтай муудалцсан юмаа. Би санаандгүй цохичихсон юм” гэсэн чинь ************** над руу “Чи яахаараа цохидог юм бэ?” гээд байж байтал ************** хажуугаас орж ирээд “Эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ? Ярих юм байвал надтай ярь” гэсэн чинь “Чамтай юугаа ярьдаг юм бэ? Талх чихрээс цалин горьдсон гуйлгачид” гээд элдвээр хэлсэн. ************** уурлаад **************г машин дотор сууж байхад нь барьцалдаж аваад, цаанаас ирээд тэр хоёрыг салгах гээд машин руу тонгойход ************** г гараараа цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг харж амжаагүй, ямартай ч хамар руу нь цохисон. н хамар мурийгаад цус гарчихсан байсан. н хамар руу ************** цохихыг харсан. Гараараа цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг нь сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо “” төвийн караокед найз ын төрсөн өдрийг тэмдэглэхээр нөхөр тай очиход , эхнэр ,, эхнэр Содоо, ************** нар ирчихсэн байсан. ... ************** гээд найзаа дуудаад машинаа бариулна гэсэн чинь ************** нэлээн согтуу ирээд дуудлагын жолооч дуудсан. ... муудчихсан болохоор **************ийг түшээд гаргаж машинд нь суулгаж өгөхөөр гарсан. Би удалгүй араас нь гарсан чинь ... машиныхаа хойд сандал дээр тасраад унтсан, жолоочийн эсрэг талын сандал дээр ************** суучихсан, ************** **************гийн хажууд зогсоод “Чи яаж байгаа юм бэ? Салгах гэж байхад чи хүний хамар руу цохичихлоо ш дээ” гээд хажууд нь хамраа дарчихсан сууж байснаа босоод **************д “Чи миний хамар руу цохичихлоо” гэсэн чинь ************** “Чи яах гэж хүний урдуур орж цохиулсан юм” гээд тэр 2 хоорондоо муудалцаад **************г машинаас татаж буулгаад цээж рүү нь 2 удаа өшиглөж харагдсан. Би г салгаж аваад ...зам дээрээс такси барих гээд зогсож байтал цагдаа ирээд манай нөхрийг аваад явчихсан юм. эрүүлжүүлэхэд хоночхоод маргааш нь ************** рүү залгаад “...Бие биеэ цохисон, тохиръё” гэсэн чинь “Тийм юм байхгүй, цагдаагаар нь шийдүүлье” гээд утсаа тасалсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Гэрч Г.**************гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай найз ************** зодуулаад байна гэж 02 цагийн үедий эхнэр над руу залгахаар нь би яваад очсон чинь **************гийн зүүн гарын тохой нь шалбараад цус гарчихсан, зүүн нүдний доод хэсэгт халцарсан шархтай байсан. Би цусыг нь арччихаад , ************** нар дээр очоод “Манай найзыг яагаад зодож байгаа юм бэ?” гэсэн чинь ************** “Чи хэн юм бэ?” гээд намайг зодох гээд байсан. ..., ************** нийлээд ...**************г зодоод байсан. **************гийн биед **************, 2 гэмтэл учруулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Хохирогч **************н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Хилчин хотхоны ойролцоо ...караокед хамт ажилладаг ын хүүхдийн үсний найран дээр **************, эхнэртэйгээ, ...Нандинцэцэг, ын эхнэр бид 6 хамт орсон юм. 22 цагийн үед найз ************** гэдэг залууг дуудаж ирүүлсэн. Сууцгааж байгаад 00 цаг өнгөрөөд караокеноос гарахаар болоод **************, эхнэртэйгээ, ************** нар түрүүлээд гарсан. Би ч бас удалгүй араас нь гарсан чинь ************** машинд суучихсан, ************** хажууд нь маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би ************** рүү “Яагаад байгаа юм бэ, болиоч” гэсэн чинь машин дотроо сууж байсан чигтээ миний хамар руу өшиглөөд, би зөрүүлээд цээж хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон чинь араас эхнэр намайг татаад аваад явчихсан. ************** миний хамар руу 1 удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт гэсэн гэмтэлтэй байна гэсэн. Энэ гэмтлийг ************** миний эрүүл мэндэд учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

   - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11094 дугаартай:

   “...1. **************н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

   3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

   4. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цээжинд зулгаралт гэмтэл нь үзлэг хийхээс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

- Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01 цагийн үед би найзийг авах гээд Хилчин хотхоны ойролцоо байдаг караоке руу ороход, түүний найзууд болох Буд, Отгонбаатар, нар байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад биийг аваад явлаа гэсэн чинь Отгонбаатар, нар намайг шууд цохиж зодож эхэлсэн ба миний толгой, бие хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Би зугтаж гараад гадаа байж байтал Отгонбаатар, нар дахин зодож цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг Отгонбаатар, нар учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11053 дугаартай:

“...1. **************гийн биед зүүн тохойд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар чамархай, баруун бугалга, зүүн мөр, хоёр дал, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч **************н яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 08 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Хилчин хотхоны ойролцоо Товуу гэсэн нэртэй караокед хамт ажилладаг ын хүүхдийн үсний найрыг тэмдэглэхээр **************, эхнэртэйгээ нэрийг нь мэдэхгүй, Нандинцэцэг, ын эхнэр бид нар хамт орсон. 22 цагийн үед согтчихсон байсан учраас ************** гэх залууг дуудаж ирүүлсэн. Тэр ************** ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд 00 цагийн үед дуудлагын жолооч ирчихлээ гээд гарсан. Тэгсэний машины хойд суудал дээр ************** суучихсан ************** хажууд нь маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би **************г болиоч гэж хэлэхэд машин дотор сууж байсан тэр чигтээ миний хамар руу өшиглөж, би хамраа дарахад **************, ************** хоорондоо барьцалдаад байж байхаар нь би очоод **************г машинаас нь татаж буулгаад цээж хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон чинь араас эхнэр Нандинцэцэг намайг татаад болиулсан, тэгээд эргээд харахад **************, ************** хоёр дээр доороо орчихсон ноцолдож байсан. Тэгээд , хоёр очиж салгасан. **************гийн найз Баатараа гэх залуу ирээд хамраа цохиулчихсан нь хэн юм гээд хамрыг чинь харъя гээд байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд намайг аваад явсан...” /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

Шүүгдэгч **************ын яллагдагчаар өгсөн: “....2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хилчин хотхоны ойролцоо нэг караокед хамт ажилладаг ын хүүхдийн үсний найр бас ын төрсөн өдөр нь болоод , , эхнэр, Нандинцэцэг, эхнэртэйгээ нэрийг нь мэдэхгүй, бид нар нэлээн сууж байгаад найз **************г дуудчихсан машинаа бариулаад явна гэсэн чинь ************** халамцуу ирсэн. Тэгээдий эхнэр дуудлагын жолооч дуудчихсан гээд бараг цагийн дараа 00 цагийн үед жолооч ирчихлээ гээд караокеноос гарсан... Тэгээд ************** г өшиглөхөөр нь би **************г цохисон. Гэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хаана, хэдэн удаа яаж цохисноо санахгүй байна...” гэж /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Шүүгдэгч **************гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ныг шилжих шөнө 01 цагийн үед Хилчин хотхоны ойролцоо байдаг караокед найзтэй уулзах гэж очсон. Тэнд 6-7 орчим хүмүүс байсан ба яг хэдэн хүн байсныг нь санахгүй байна.ийг машинд суулгаад эргээд харахад ************** миний нүүр рүү цохисон. Намайг **************, , бас нэг махлаг залуу нар нийлж зодсон. Намайг машин дотор сууж байхад хөлнөөс чирж буулгаад дээрээс нийлээд зодчихсон. Би зугтсаны дараа ************** над руу залгаж дуудахаар нь очиход бид хоёр луу дайрахад хэн цохисныг нь хараагүй. **************гийн хөмсөг рүү цохичихсон, хөмсөгнөөс нь цус гараад байсан...” гэж /хавтаст хэргийн 84 дэх тал/ тус тус мэдүүлсэн болно..

- Шүүгдэгч **************, ************** тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа: “...Гэрч Ө.ий мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, шинээр гаргаж өгсөн 10 хуудас баримтуудыг,

-Шүүгдэгч **************гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл: “...хохирогч **************гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Г.**************гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/” зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

************** шүүхийн хэлэлцүүлэгт

- шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

- хохирогч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...************** ирэхдээ архи уусан ирсэн. Явахаар болоод гарахдааийг ************** аваад гарсан. Би гарахад маргалдаж байхаар нь “болиоч” гэж хэлтэл намайг цохиж, миний хамрыг мурийлгасан. Надаас 200,000 төгрөгийн баримт гарсан. Шинээр нотлох баримт гаргаж өгсөн ба хагалгааны зардлаа цаашид нэхэмжилнэ...” гэв.

 

************** шүүхийн хэлэлцүүлэгт

- шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Тухайн газар очиход гадаа энэ хоёр хүмүүс намайг зодсон. Мэдүүлэг өгсөн хүмүүс нь эхнэр, найзууд, хамт ажилладаг учраас миний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Би муудаад машинд байж байтал над дээр ирэхээр нь би зодолдохгүй гэж хэлсэн. Би өөрийгөө хамгаалах гэж байгаад хамар руу нь цохисон байхаа, хамар руу нь санаатай цохиогүй...” гэв.

- хохирогч мэдүүлэхдээ: “...Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн байгаа. Би **************, хоёрт зодуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Зодолдож байх хугацаанд миний мөнгөн гинж алга болсон ба нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11094 дугаартай дүгнэлтээр хохирогч **************гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11094 дугаартай дүгнэлтээр хохирогч **************н эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ************** нь хохирогч **************н нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, шүүгдэгч **************, ************** нар нь хохирогч **************г өшиглөж цохиж байгаа үйлдлүүд нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд шүүгдэгч **************, ************** нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч **************гийн дээрх үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч **************, ************** нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч **************, **************, ************** нарыг бусдад төлөх төлбөргүй талаар дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч **************, ************** нь нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн шүүгдэгч ************** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хохирогч **************гийн биед хөнгөн хохирол учруулсан, хохирогч **************н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч **************гээс 165,000 төгрөгийг гаргуулж хохирогч **************д олгуулж, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Караокеноос гарсны дараа зодоон болоогүй, **************, ************** нар нь маргалдаж байсан учир ************** салгаж байсан гэх талаар тогтоогдож байна. Өмгөөлөгчийн хэлснээр тухайн газраас гараад шууд зодоон болж машинд зодоон үргэлжилсэн зүйл болоогүй. Чирэх үйлдлийг хийхэд нь би эсэргүүцээд хөлөөрөө жийсэн гэж мэдүүлсэн. Аргагүй хамгаалалтад энэ нөхцөл байдал хамаарахгүй. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч **************, ************** тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа: “...Зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. нь хохирогчийн хувьд 165.000 төгрөг учирсан...” гэв.

Шүүгдэгч **************гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр **************г анх бүлэглэж , ************** зодож эхэлсэн. Үүнээс зугтааж ************** машинд сууж байхад нь ************** хаалгыг нь онгойлгоод барьцалдаад зодож байхад нь араас нь ирээд хөлнөөс чирч буулгахад нь биеэ хамгаалах үйлдэл хийж н хамар тус газарт нь хөлөөрөө түлхсэн үйлдэл харагддаг. Бусад гэрч нар нь зөвхөн н хамраас нь цус гарснаас хойш ярьж байгаа. Мөн хамаарал бүхий этгээд учир г салгах гэж байсан гэж мэдүүлж байгаа.ий эхнэр буюу гэх гэрчээс мэдүүлэг аваагүй байгаа. ************** нь зодуулсан талаараа хэлсэн. Яллах талыг баримталж шалгасан. Бидний зүгээс хүсэлтийг удаа дараа шат шатны прокурорт гаргасан. Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй яагаад гэвэл прокурор босоо удирдлагатай учир нэг нэгнийхээ шийдвэрийг хамгаалах шийдвэр гаргадаг. Гол гэрч болохээс мэдүүлэг аваагүй. Бодит байдлыг харсан. Энэ талаар мэдүүлэг авч камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар гаргаж байсан. Эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Өөрийгөө хамгаалахын тулд хоёр хүний довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байгаа. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал хэрэгсэхгүй болгоно гэж заасан учир гэмт хэргийн үндэслэлгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч **************, ************** нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч **************г гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч **************гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн зүгээс аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх дүгнэлт гаргасан.

Гэрч ын “**************, ************** нар хоорондоо маргалдаадийг та нар Хөвсгөл авч яваад зодсон байсан гээд ************** машин дотор суучихсан ************** машины гадна тэр хоёр барьцалдаж авахад ************** салгах гээд очиход нүүр хэсэгт нь цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг мэдэхгүй цустайгаа холилдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч ийн “...************** сандал дээр суучихсан, **************, **************гийн хажууд зогсоод чи яаж байгаа юм бэ, салгах гэж байхад чи хүний хамар руу цохичихлоо гээд хажууд нь хамраа дарчихсан сууж байснаа босоод чи миний хамар руу цохичихлоо гэж хэлэхэд ************** “ яах гэж хүний урдуур орж цохиулсан юм гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч ************** нь хохирогч ************** нь хамар руу цохисон нь тогтоогдож байх бөгөөд мөн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны 625 дугаартай тогтоолоор “...бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй...” гэж тайлбарласан тул аргагүй хамгаалалт гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд Шүүгдэгч **************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч **************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч **************г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хувийн байдлын хувьд шүүгдэгч ************** нь “Талх Чихэр” ХХК-нд ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан торгох ял оногдуулах,

Шүүгдэгч ************** нь Талх Чихэр” ХХК-нд ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэргийг харгалзан торгох ял оногдуулах,

Шүүгдэгч ************** нь хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг нөхцөл байдлуудыг нь болон бусдад төлөх төлбөргүй байгааг нь дүгнэн торгох шийтгэх оногдуулах тус тус үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч **************г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун таван мянган) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч **************ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч **************г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **************, **************, ************** нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, **************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,  

- ******* **************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун таван мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **************, **************, ************** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА