Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Б.Билэгт, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД: 0082/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овгийн Батдэлгэрийн Билэгтэд холбогдох эрүүгийн 201625022719 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой /ерөнхий боловсролын 11-р анги төгссөн/, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ "Содномпил" ХХК-д угсрагч ажил хийж байсан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгий 286 дугаар гудамжны 348 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуун овгийн Батдэлгэрийн Билэгт /РД:ТА94051211/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Билэгт нь 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүрийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содномпил" ХХК-ний агуулахад нэвтэрч машин механизм хэрэглэж цахилгааны утас хулгайлан авч Б.Наранцэцэгт нийт 15.324.240 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Билэгт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Б.Билэгт нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би анх 2012 онд Кореа кабель ХХК-д ажилд орсон. Эхэндээ ачаа буулгадаг байсан сүүлд угсралт хийдэг болсон. Тэгээд 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 100 айлд байрлах агуулахаас кабелийн утас аваад ир гэхээр нь авчирахдаа илүү кабелийн утас авч өөрийн унаж явсан автомашиныхаа багажинд хийгээд орой нь ажлаа тараад гурвалжинд байрлах Биг нэртэй барилгын материалын дэлгүүрийн эгчид зардаг байсан. Тэгээд зарсан мөнгөөрөө хүнээс авсан өрөө төлдөг байсан. Би нийт 12-13 удаагийн үйлдлээр 12 боодол кабелийн утас хулгайлж зарсан. Биг дэлгүүрийн эгч хулгайн кабел гэдгийг мэддэг байсан. Харин Уянга мэдээгүй. Би цалингийнхаа оронд авсан гэж хэлдэг байсан. Би хулгай хийхдээ ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Харин өөрийн тээврийн хэрэгсэлээ ашиглаж байсан…” гэсэн мэдүүлэг /хх 79-82 дугаар хуудас/,

Хохирогч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 100-н айлд байрлах Чандмань барилгын материалын дэлгүүртээ байж байтал манай ачаа зөөгч Билэгт автомашинтайгаа контейнороос цахилгааны утас авч ирэхээр явсан. Тэгэхээр нь би худалдагч Амгаланжаргалыг Билэгтийн араас очоод туслаад өг гээд явуулсан чинь хэсэг хугацааны дараа Амгаланжаргал над руу залгаад Билэгтийн автомашин дотор цахилгааны утас ачсан явж байна гэхээр нь би 100-н айлаас гарч явж байгаад эргээд очсон. Тэгтэл Билэгт контейнерын хажууд ганцаараа зогсож байсан ба Билэгтийн автомашин байхгүй байсан. Тэгэхээр нь Би Билэгтийг чи яахаараа машин дотроо цахилгааны утас ачаад явуулдаг юм гэтэл би хүнд цахилгааны утас зээлээр өгсөн юм гэсэн. Тэгэхээр нь би Билэгтийг чи яахаараа хүний юмыг дур мэдэн зээлээр өгдөг юм гэхэд дугарахгүй байсан. Тэгтэл Амгаланжаргал ирээд нөгөө автомашиныг нь эргээд ир гэтэл удалгүй очлоо гэж байна гэсэн. Тэгээд би Билэгтийг чи тэр хүнрүүгээ залгаад эргээд ир гээд хэлээдэх гэтэл нөгөө залуу нь 100-н айл дээр түгжирээд явж байна, удахгүй очлоо гээд ирэхгүй удаад байсан. Тэгтэл Амгаланжаргал араас нь дахин явахад нөгөө Билэгтийн автомашиныг аваад явсан хүн байхгүй болсон байсан. Тэгээд удалгүй нөгөө залуу ирсэн ба тухайн үед би Билэгтийг кабелийн утас хулгайлдаг талаар мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60, 142 хуудас/

             Гэрч Б.Амгаланжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Содномпил ХХК-ийн 100-н айл байрлах Чандмань дэлгүүрт би худалдагч ажилтай. Харин Билэгт грушиг ажилтай. Бид хоёр 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай компаний менежер Наранцэцэг манай ажил дээр ирээд удалгүй араас Билэгт орж ирсэн. Тэгээд Билэгт манай нөхөр Эрдэнээ утас зөөгөөдөх гэж хэлсэн гэхээр нь би зөөх утас байхгүй ш дээ гэж хэлээд лангуун дээр байхгүй өнгөний утаснуудыг бичээд Билэгтэд өгтөл үгийн зөрүүгүй гараад явсан. Тэгтэл манай менежер Наранцэцэг цаад Билэгт чинь ганцаараа учрыг нь олохгүй байх гээд намайг араас нь явуулсан. Тэгээд би араас нь гараад контейнер руу явж байтал Билэгтийн машин надтай зөрсөн. Тэгээд би хартал Билэгтийн найз нь машиныг нь унасан явж байсан ба машины хойд талд кабелийн утас ачсан машин нь нэлээн доошоо суусан байдалтай байсан. Тэгэхээр нь би Билэгтийн машины араас нь гүйж байгаад зогсохоор нь хойд талын хаалгыг онгойлготол кабелийн утас ачсан байсан. Тэгээд “чи юу аваад явж байгаа юм бэ наанаа зогсож бай” гэж хэлээд менежер Наранцэцэг рүү утсаар ярих хооронд нөгөө Билэгтийн автомашиныг унаж явсан залуу машинтай нь яваад өгсөн. Тэгэхээр нь Билэгт дээр очоод юун хүн кабелын утас аваад явж байгаан гэтэл наадах чинь надаас зээлээр утас авсан гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа кабелын утас зээлээр өгдөг юм тэр хүнээ залгаад дуудаадах гэтэл Билэгт залгаад дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх 61-62 дугаар хуудас/,

             Гэрч Р.Нансалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийсэн, тухайн үед ямар нэгэн бараа дутагдаагүй байсан, түүнээс хойш тооллого хийгээгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тооллого хийсэн, яагаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тооллого хийсэн гэхээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Билэгт кабелийн утас хулгай хийж байгаад баригдсан юм. Тэгээд хэдэн ширхэг, ямар нэр төрлийн бараа дутсан байна гэдгийг гаргахаар тооллого хийсэн юм. Тооллого хийхдээ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооллого хийхэд үлдсэн эхний үлдэгдэл бараан дээр гаалиар ирсэн бараа, хороололд байрлах салбараас татсан барааг нэмэлтээр авч, зарсан бараа болон хороололд байрлах салбар руу зөөсөн барааг хасч эцсийн үлдэгдлийг гаргасан. Тэгэхэд бараа материал дутсан байсан, ямар баримтыг үндэслэсэн юм гэхээр гаалиар орж ирсэн барааны мэдүүлэг болон 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооллогын баримт, мөн 7 хоногоор зарсан барааны нэгтгэл зэргийг үндэслэж гаргасан. Хамгийн эцэст эхний үлдэгдэл дээр орлого авсан барааны дүнг хасаж тооллогоор гарсан үлдэгдэлтэй тулган зөрүүг гарган тооцсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 148 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Анх 2016 оны 7 дугаар сарын дундуур 100 айлд Кореа кабелийн ачигч Билэгт надруу залгаад манай компани цалингаа тавихгүй байна, би машинаа эвдсэн мөнгө хэрэгтэй байна, компани цалингынхаа оронд халдаг кабель өгсөн, зараад цалин болго гээд байна гээд 3 ширхэг халдаг кабель байна чи зардаг үнээр нь авч тус болооч ямар ч асуудалгүй би аваачиж өгье гээд ирсэн. Надад 15 метр кабель 2 ширхэг, 25 метр 1 ширхэгийг авчирч өгөөд 200.000 төгрөг аваад явсан...Дахиж холбоо барихгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний орчим орой залгаад 50 метр халдаг кабель аваач дахиад цалингийн оронд өгч байгаа юм гэхэд нь надад мөнгө байхгүй байсан учир би аваагүй. Билэгтээс авсан утсыг хулгайн утас гэж мэдээгүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 144 дугаар хуудас/

 

Гэрч Д.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Билэгт гэх залуугаас цахилгааны утас худалдаж авч байсан...Би 2 удаа худалдаж авсан, гэхдээ яг хэдэн метр гэдгийг хэлж мэдэхгүй байна, эхлээд ирээд 200.000-300.000 төгрөгний орчим цахилгааны утас өгсөн, дараа дахиад 200.000-300.000 төгрөгний цахилгааны утас надад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 150 дугаар хуудас/,

             Гэрч Т.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Билэгттэй утсаар яриад маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр машинаа өгөөч би хөдөөнөөс ирж байгаа хүнийг тосох гэсэн юм гэсэн. Тэгтэл Билэгт зөвшөөрөөд би маргааш өглөө нь 10 цагийн орчим Билэгттэй утсаар ярихад Билэгт би ажил дээрээ очоогүй байна очоод холбогдьё гэсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Билэгт над руу залгаад би ажил дээрээ ирчихлээ ирээд машин ав гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь аваад хөдлөх гэтэл Билэгт өөрийн автомашин дотроо 12-13 ширхэг кабелийн утас хийсэн. Тэгээд эд нараар яах гэж байгаан гэтэл надад ямар нэгэн зүйл хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 147 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Амарбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Билэгт ажилдаа явлаа хүргээд өгчих гэхээр нь Оюундарийн Соната 7 маркийн автомашиныг гуйж унаад Билэгтийг 100 айлд хүргэж өгсөн. Тэгтэл Билэгт машины тээш рүү цахилгааны утас хийж байсан юм. Тэгээд Билэгт ажил дээрээ үлдээд би машиныг нь унаад Оюундарьд аваачиж өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 145 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт ¹6997: “...

1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Билэгтийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.

2. Б.Билэгтийн гарын хээний дардас урьд нь санд MN000220002516 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна.

3. Б.Билэгтийн гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна…” гэжээ. /хх 65-69 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • 1*0.75 мм голчтой 3800 метрийн цахилгааны утас – 200.600 төгрөг,
  • 1*1.5 мм голчтой 25000 метр цахилгааны утас – 2.640.000 төгрөг,
  • 1*1.25 мм голчтой 24.400 метр цахилгааны утас – 3.747.800 төгрөг,
  • 1*6 мм голчтой 3100 метр цахилгааны утас – 967.200 төгрөг,
  • 1*10 мм голчтой 6300 метр цахилгааны утас – 3.024.000 төгрөг,
  • 1*16 мм голчтой 3100 метр цахилгааны утас – 2.224.500 төгрөг,
  • 1*25 мм голчтой 800 метр цахилгааны утас – 748.800 төгрөг,
  • 1*35 мм голчтой 1800 метр цахилгааны утас – 1.771.200 төгрөг…” гэжээ /хх 53-54 дүгээр хуудас/,

Худалдааны гэрээ /хх 17-19, 47-49/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх 55/, гэрч Ц.Энхсарангийн мэдүүлэг /хх 63/, гэрч Г.Батдэлгэрийн мэдүүлэг /хх 64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96/, өрхийн амьжиргааны түвшингийн тодорхойлолт /хх 113/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 161/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 117-125/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Билэгт нь 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүрийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содномпил" ХХК-ний агуулахад нэвтэрч, гэмт үйлдлээ түргэсгэх, хялбарчилах зорилгоор “Тоёота кровн” маркын 97-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм хэрэглэж, цахилгааны утас хулгайлан авч хохирогч Б.Наранцэцэгт нийт 15.324.100 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Билэгтийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Наранцэцэг, гэрч С.Амгаланжаргал, Р.Нансалмаа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Билэгтийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтрэн, машин механизм хэрэглэж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхээс шүүгдэгч Б.Билэгтэд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

 

Б.Билэгтийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур байх тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирол буцаан төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Билэгтийн гэмт хэрэг үйлдэхдээхэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул түүний үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төрийн өмчид шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Алаг адуун овгийн Батдэлгэрийн Билэгтийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Билэгтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 03 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Билэгтийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Билэгт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билэгтэд оногдуулсан 2 /хоёр/ жил 03 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б.Билэгтийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Билэгтээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж төрийн өмчид шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Билэгтэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Билэгтэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН