Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00579

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00579

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ......аймгийн ..........сумын ................ багт оршин суух, ..............овогт Б.Г-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00659/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....... овогт Б.Г нь 1970 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын 1-р багийн Гүвээ бригадад мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад тус сумынхаа найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцсан. Наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн 2 дугаар арван жилд элсэн суралцаж 10 дугаар анги төгссөн.

1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Нийтийн ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуульд гутал засварын мэргэжпээр суралцаж төгссөн.

Сургуулиа төгсөөд 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гутал засварчнаар ажиллаж эхэлсэн. Тус ахуй үйлчилгээ татан буугдсаны дараа түүний суурин дээр байгуулагдсан Оргил хоршоо БХХ-д мөн гуталчнаар ажиллаж эхлээд 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон, гарсан тушаал зарим нь олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд ................регистрийн дугаартай, .............. овогт Б.Г-гийн Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гутал засварчнаар, Булган аймгийн Оргил хоршоо БХХ-д 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Г-гийн Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гутал засварчнаар, Булган аймгийн Оргил хоршоо БХХ-д 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гутал засварчнаар, Булган аймгийн Оргил хоршоо БХХ-д 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан болох нь Булган аймгийн Булган хотын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/10 дугаартай Түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Булган аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд авах ба түр авах тухай тушаалын хуулбар, Б.Г-гийн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээсэн №342100 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Г-гийн Булган аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад 1990-1991 онд гуталчнаар ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа, Булган аймгийн Булган хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/182 дугаартай Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-8, 12-35, 50, 51-52 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Г нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1607000091 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал /

 Нэхэмжлэгчийн Б.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ......... овогт Б.Г-гийн Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гутал засварчнаар, Булган аймгийн Оргил хоршоо БХХ-д 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ