Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар  2024/ШЦТ43

 

 

 

 

 

 

 

 

 

    2024           01          09                          2024/ШЦТ43

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Н.О

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, “ХХХХ” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 5; нөхөр, 04-12 насны гурван хүүхдийн хамт ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ХХ0000 дугаарын регистртэй, Ц овогт Н-ийн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХ дүүргийн 29 дүгээр хороо, “АААА” худалдааны төвийн 5 дугаар давхрын ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Э-ийн эззмшлийн монетон гинж, кулоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.769.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Бусдын эд зүйлийг хууль бусаар авсан гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна. Түрхэн зуурын шунахайн сэдлээр ийм хэрэгт холбогдлоо. Хохирогчийг согтуу, 00-ийн өрөөнд бөөлжөөд байхаар нь мэдэхгүй байх гэж бодсон. Согтуу орж ирээд 00-д бөөлжиж байхад нь хүзүүнээс нь тайлаад авчихсан юм. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчтой дараа нь нэг удаа уулзсан. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулах болно. Би “ХХХ” захын ажлаасаа гараад одоо нарийн боовны цехэд ажиллаж байгаа. Сарын 1.2 сая төгрөгийн цалинтай. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ийн Э “... би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ худалдааны төвийн 7 дугаар давхарт тус худалдааны төвийн үйлчлэгч нарын өрөөнд 0.5 литрийн хэмжээтэй “ХХХ” нэртэй архи нэг шилийг уусан. Тэгээд ууж сууцгааж байгаад 17 цаг 30 минутын орчимд тус өрөөнөөс гараад 5 дугаар давхар руу бууж бие засах газар руу орсон. Тухайн үед би архи их уусан байсан тул яг юу болсоныг сайн санахгүй байна. Бие засах газраас гарч ирээд шууд өөрийн гэр болох ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ дугаар гудамж 00 тоот руу явсан. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сэрээд хүзүүндээ зүүсэн байсан гинжээ шалгаж үзтэл байхгүй болчихсон байсан. Миний алдсан гинж ороосон хийцтэй, монетон гинж, мөн шигтгээтэй монетон кулон байсан. Өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй” /хх-н 17/ гэж,

иргэний нэхэмжлэгч М-ын О “... би сүүлийн 20 жил ХХХ худалдааны төвийн 7 дугаар давхарт 23 номерын лангуун дээр ганцаараа сууж үнэт эдлэл зардаг. Тухайн өдөр буюу 2023 оны 10  дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед над руу О гэх хүн залгасан. Утсаа автал 19-ийн урд байрлах сайн ломбарданд монетон гинж кулонтайгаа барьцаанд тавьсан байгаа, чөлөөлүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Уг үнэт эдлэл нь 12.02 грамм байсан тул ломбарднаас 1.293.600 төгрөг тушааж авсан. Одгэрэл гэх хүнд зөрүү мөнгө гэж 75.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2 хоногийн дараа нь цагдаа нар ирж надтай уулзаж уг үнэт эдлэлийг хурааж авсан. Надад 1.368.600 төгрөгийн хохирол учирсан” /хх-н 29-30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Н-ийн О “... би ХХХ дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ-н худалдааны төвийн 00 дугаар давхарт байрлах 00-г түрээслүүлж ажилладаг. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед байсан байх Энхцэцэг нь 00-н өрөөнд шал согтуу орж ирсэн. Тэрээр биеэ авч явах чадваргүй, унтлаа унтлаа гээд байсан. Тэгээд Э хэсэг хугацаанд бөөлжөөд байсан. Би халуун ус өгсөн. Удалгүй Э 00-н өрөөнөөс гараад явсан. Дараа нь би 00-н өрөөнөөс гялгар уут авах гэж байгаад шалан дээрээс монетон гинж олсон. Уг гинжийг Э-ийн гинж гэж мэдэж байсан. Тэгээд эхлээд Э-ийг айлгая гэж бодож байсан. Гэтэл надад мөнгөний хэрэг гараад ломбарданд 1.260.000 төгрөгөөр тавьсан. Хэд хоногийн дараа ХХХ зах дээр цайны газарт ажилладаг эмэгтэй намайг Э-тэй нийлж архидуулчихаад монетан гинж авчихсан байна гээд яриад байхаар нь ХХХХ захын гадна алт монет авдаг үл таних эгчтэй уулзаж монетан гинж  ломбарданд байгаа талаар хэлж зарахаар тохиролцсон. Уг үл таних эгч ломбарднаас 1.295.000 төгрөгөөр авсан. Надад 70.000 төгрөг өгсөн” /хх-н 75-76/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “... зах зээлийн үнэлгээгээр 1.769.000 төгрөгөөр үнлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 44-46/, “Тайгын булаг кредит” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23/2-050 дугаартай “... 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...Н овогтой О (РД:00000) нь монетон гинж барьцаалан зээл авсан байна гэсэн албан бичиг /хх-ийн 53/, Барьцаа зээлийн №00000 дугаартай гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-59/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-67/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц овогт Н-ийн О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Н.О-ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 79/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал;

шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн засрал хүмүүжилдээ анхаарна гэдгээ хэлж байгаа, бага насны хүүхдүүдтэй эх хүн, хохирогчид төлөх төлбөргүй боловч иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзав.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.О аж ахуйн нэгжид ажилд ороод удаагүй байгаа гэх байдал нь улсын яллагчаас санал гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулахад зохимжгүй гэж шүүх үзсэн болно.

 

Иймд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, хохирогчид төлөх төлбөргүй байгаа, гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн шүүгдэгч Н.О-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, харин тэнссэн хугацаанд түүнд хязгаарлалт тогтоох болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Иргэний нэхэмжлэгч М.О-с 12.2 грамм 5.85 сорьцтой монетон гинж, кулоныг хураан авсан тэмдэглэл, хохирогч Д.Э-т монетон гинж, кулоныг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 55-56/ хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч Д.Э өөрийн эд зүйл болох монетон гинж, кулоныг биет байдлаар  буцаан авсан тул шүүгдэгч Н.О-ийг хохирогч Д.Э-т төлөх төлбөргүй.

 

Харин иргэний нэхэмжлэгч М.О-т учирсан 1.368.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Н.О-ээс 1.368.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.О-т олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Н-ийн О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Н.О-ийг хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “... , гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Н.О тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ээс 1.368.600 /нэг сая гурван зуун жаран найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж ХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух, ХХ00 дугаарын регситртэй-иргэний нэхэмжлэгч Я овогт М-ын О-т олгосугай.

 

6. Шүүгдэгч Н.О-ээс иргэний нэхэмжлэгч М.О-т 1.368.600 төгрөг төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацаа тогтоосугай.

 

7. Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Цагаан өвгөн овогт Нуурхүүгийн Одгэрэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг ... сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Од оногдуулсан ... сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Н.О зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оээс 1.368.600 /нэг сая гурван зуун жаран найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Иргэний нэхэмжлэгч М.Отгонбаярт олгосугай.

 

6. Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг /хх-н 10/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ