Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0866/З |
Дугаар | 128/ШШ2020/0106 |
Огноо | 2020-02-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2020/0106
2020 оны 02 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0106 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М У Э и с БСБ
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Гуравдагч этгээд: П ХХК, П и ХХК, У д с ТӨХК, А-Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан Дулааны үр ашгийн төсөл'-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг П и ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож,
Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгаж,
Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С-Э , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э , түүний өмгөөлөгч А.Н хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , гуравдагч этгээд П ХХК, П и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд У д с ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г , гуравдагч этгээд А-Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М У Э и с нь 2004 оноос 2015 оныг хүртэл Х у и сийн бүрэлдэхүүн Эрдмийн сургууль байсан бөгөөд Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 0. дугаар сарын 15-ны өдрийн А/22. дугаар тушаалаар Х у и сийн харьяа сургууль болж, 2016 оны 0. дугаар сарын 06-ны өдрийн А/240 дүгээр тушаалаар Х у и сийн харьяаллаас гарч бие даасан их сургууль болсон. Х у и сийн хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн . дугаар хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба Б блокийн байр нь Э и с ийн сургалтын үйл ажиллагааг явуулдаг байсан бөгөөд уг барилга нь Э и с ийн өмчлөлийн барилга юм. Тодруулбал М У Э и с БСБ нь Сүхбаатар дүүргийн . дугаар хороо Монгол Улсын Э и с ийн өргөтгөлийн Б блокийн барилгын өмчлөл бөгөөд уг барилга угсралтын ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлсээр ирсэн. Тус сургууль нь уг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх 41/12 дугаар гэрээг П ХХК-тай байгуулсан бөгөөд П ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилгын цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж түлхүүр гардуулан өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээг ноцтой зөрчсөний улмаас Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх №41/12 дугаартай гэрээ цуцлагдсан бөгөөд манай сургууль нэмэлт хөрөнгө гаргаж барилга угсралтын ажлын доголдлыг арилгуулж, барилга угсралтын ажлыг өөр байгууллагуудаар гүйцэтгүүлж, Эрчим хүчний яамнаас барилгын дулааны шугамын холболтын 17/2014, 21/2016 тоот техникийн нөхцөлүүдийг гаргуулан дулааны 4-р магистраль, ТК-415-ын салаа шугамыг тооцон өргөтгөж, 415-ын халаалтын цогц төхөөрөмжийн 2-р хэлхээнд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулсан.
Ингээд тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтад оруулах үед дулааны холболтын шугамыг тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугам-аас холбуулахгүй гэх маргаан үүссэн юм.
Тодруулбал, маргаан бүхий дулааны шугам нь Сүхбаатар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотын төв цэгт байрлах бөгөөд дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамнаас өөр дулааны шугам байхгүй юм. Тиймээс ч сургуулийн барилгын дулааны шугамын техникийн нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллагууд уг шугамаас татаж авахаар зөвшөөрөл олгож барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Ер нь энэхүү дулааны шугам нь хотын төв цэгт байрладаг тул ойролцоох бүхий л хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэг бүхий дэд станц болдог.
Гэтэл барилга угсралтын ажил дуусч барилгын шугам, сүлжээний холболтын ажлын үед Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамын өмчлөгч гэх П и ХХК нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж, нийтийн хэрэгцээ шаардлага бүхий дулааны шугамыг хувийн өмч тул хэн ч халдаж чадахгүй гэх байдлаар асуудалд хандаж, хэрэглэгчдэд тэгш бус хандах, компанийн блансад 685.747.210 /зургаан зуун наян таван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун арван/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр бүртгэгдсэн гэх зэргээр үндэслэлгүй зүйлсээр дулаан хэрэглэгчийн дулааны шугамын хэвийн үйл ажиллагаа явуулахад удаа дараагийн хууль бус үйлдлээрээ саад болж байгаа болно.
Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэг, 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Улмаар Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамын өмчлөгч гэх баримтыг авч үзвэл анх Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугам, дулааны цогц тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэн хотын төвд нийтийн зориулалтаар ашиглахаар шинээр бий болгосон байтал П и ХХК нь төрийн байгууллагатай хуйвалдан хууль бусаар төр буюу нийтийн зориулалттай өмчийг худалдан авах нэрийдлээр хувийн компанийн мэдэлд авчээ.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, 34 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ гэж 1.1-д дуудлагаар худалдах, 1.2-т уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/ гэж заасныг, мөн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэсэн хэсгийг тус тус зөрчиж байна.
Ийнхүү дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас зөвхөн манай сургууль төдийгүй маргаан бүхий дулааны шугамд хамаарах нийт дулаан хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлож хуульд зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий этгээд л зохих журмын дагуу дулаан түгээн дамжуулах үйл ажиллагаа эрхлэх боломжтой байхад, ямар ч тусгай зөвшөөрөлгүй П и ХХК хэрэглэгчдийг хясан боогдуулах замаар ашиг олж буй нь шударга бус бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зорчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасантай нийцэхгүй байна.
Тиймээс Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор хотын төвд нийтийн зориулалтаар ашиглах зориулалттай Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамыг П ХХК болон П к ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгч худалдсан нь дээрх хуульд заасныг зөрчсөн болно.
Иймд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн өмчлөлд байх цаашлаад хувийн өмчлөлд шилжүүлэх тохиодолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар шилжүүлэх ёстой байсан хөрөнгийн хувийн хэвшлийн компанид шууд худалдан шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 2. дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.
Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14. дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор тус тус Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлж, холбогдох арга хэмжээ авахыг 61 дүгээр тогтоолын 2 дэх хэсэгт Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байдаг.
Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэн авах тухай 01 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолд заасан хөрөнгийг бүртгэн авсан боловч ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг оруулалгүй орхигдуулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө, 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж тус тус зааснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байхад уг шийдвэрүүдийг биелүүлээгүй, Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны акт заавал биелэх шинжийг үгүйсгэн эс үйлдэхүй гаргаж байна.
Иймд Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н 2019 оны 0. дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргасан тодруулсан шаардлагадаа:
Монгол Улсын Э и с ийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар Төрийн өмчийн хороо/-т холбогдох захиргааны хэрэг тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн болон анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар нэгтгэн тодруулж байна. Үүнд:
Төрийн өмчийн бодлого, зохицууладтып газар /хуучнаар Төрийн өмчийн хороо/-т холбогдуулан: Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны үр ашгийн төсөл'-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг 'П и ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг Дарга нарт холбогдуулан: Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд 1997 онд байгуулсан МОН-1548 зээлийн гэрээний дагуу 1998 оноос Улаанбаатар хотын дулааны үр ашгийн төсөл хэрэгжиж Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн тоноглолын шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж гүйцэтгэсэн юм.
Тус төслийн хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч төрийн өмчит болон төрийн өмчийн бус, орон нутгийн өмчит байгууллагын эзэмшил, өмчлөлийн барилга, байгууламжид 2003 оноос эхлэн суурилуулсан тоноглол нь эдгээр байгууллага, хуулийн этгээдийн дулаан хангамжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад ашиглагдах болсон юм. Өөрөөр хэлбэл автомат халаалтын цогц төхөөрөмж суурилуулснаар тухайн хэрэглэгч гадна агаарын температураас хамааруулан шаардлагатай хэрэглээгээрээ дулааны хэмжээгээ тохируулан хэрэглэх боломжтой, хувьсах зарцуулалтын горимоор ажиллах нөхцөл бүрдсэн байна.
Төслийн хүрээнд нийт 417ш халаалтын цогц төхөөрөмж, 244ш хими ус цэвэрлэгээний төхөөрөмж, 979ш холигч насосны үзель, 202ш даралт барих систем суурилуулсан байдаг. УБДС ТӨХК нь Төслийн хүрээнд зээлийн хөрөнгөөр бий болсон дээрх хөрөнгөд жилдээ дунджаар 300 гаруй сая төгрөгийн тохируулга, засвар үйлчилгээ хийдэг байсан бөгөөд тэр нь алдагдал үүсгэж байсан тул төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмжийг эзэмшигч байгууллагуудад нь шилжүүлэх саналыг Төрийн өмчийн хороонд тавьсан.
Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 284 дүгээр тогтоолоор урт хугацаат зээлийн үндсэн өр болон зээлийн хүүгийн төлбөр төлөлтийн хугацааг 3 жилээр хойшлуулсан ба Дулааны үр ашиг төсөл-ийн үр дүнд бий болсон хөрөнгийг эзэмшигч байгууллагатай гэрээ байгуулж, зээлийг төлүүлэхийг холбогдох газруудад даалгасан.
Эрдэс баялаг, Эрчим хүчний яам 2010 оны в/4174 тоот албан бичгээр уг тоног төхөөрөмжийг нийслэлд шилжүүлэх, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдах асуудлыг бүрэн дэмжсэн санал ирүүлсэн бөгөөд Сангийн яам 2011 оны 9-3/123 тоот албан бичгээр төслийн хүрээнд суурилагдсан тоног төхөөрөмжийг ашиглагч байгууллагад худалдах асуудал нь Төрийн өмчийн хорооноос шийдэж, төлбөрийг шилжүүлсний дараа нийт зээлийн үлдэгдлээс хасч дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болохыг мэдэгдсэн байна.
У д с ТӨХК-аас 2010 оны 1/2315, 1/2429 тоот албан бичгээр Дулааны үр ашгийн төсөл-ийн үр дүнд бий болсон иж бүрэн автомат, халаалтын цогц тоног төхөөрөмжийг ашиглагч байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт ирүүлсний дагуу Төрийн өмчийн хороо 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Дулааны үр ашгийн төсөл-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдийн барилга байгууламжид суурилуулсан төвлөрсөн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж, хөрөнгийн жагсаалтыг баталсан.
Уг жагсаалтад П ХХК, П к ХХК-иуд орсон бөгөөд Холигч насос, Халаалтын цогц төхөөрөмж, ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсныг шилжүүлэхдээ урт хугацаат зээлийн хөрөнгийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр өгчээ.
Иймд төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. Мөн хуулийн 7. дугаар зүйлд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
Энэ хуулийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол гарч нийслэлийн өмчийн барилга байгууламжид суурилагдсан 1,6 төгрөгийн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг тогтоолд заасан нийслэлийн өмчийн барилга байгууламжид суурилагдсан хөрөнгийг бүртгэсэн болно. Бусад хувийн өмчид суурилагдсан тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчид бүртгэн авах үндэслэлгүй юм.
Мөн Төрийн өмчийн хороо нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шууд үүрэг өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй болно. Иймд НИТХ, Нийслэлийн Засаг даргын хувьд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, эс үйлдэхүй гаргасан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтанд оруулах үед дулааны холболтын шугамыг тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралийн ТК 415 шугам-аас холбуулахгүй гэх маргаан үүссэн гэж нэхэмжлэгч тал бичсэн ба энэхүү маргааны талаар 2018 оны 0. дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Үүнээс үзвэл М У Э и с нь Захиргааны Ерөнхий уулийн 33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно гэснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, илтэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг шүүхээс дахин нягтлан үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд П и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд тайлбар гаргах хугацааг хэтрүүлсэн. Учир нь итгэмжлэл Төрийн өмчийн хорооны гаргасан шийдвэрт хамааруулж шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн агуулгаас харахад П ХХК-ийн шийдвэр, үйлдэл үү? эсвэл шийдлээс эрх нь хохирсон мэтээр шаардлагаа тодорхойлсон нь чухам юуг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байхад тайлбар гаргах болсон тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн болно.
1. Тухайн байдал, цаг хугацаанд. Улаанбаатар хотод 1984 онд Дулааны 4-р ЦС ашиглалтад орсноос хойш шинээр дулааны үүсвэр өнөөг хүртэл нэмэгдээгүй бөгөөд 1990 ээд оны дунд нийслэл хот хөлдөх эрсдэлтэй болсон байсан. Тухайн үед шинээр дулааны цахилгаан станц нэмж барих нь байтугай байгаа ганцууд нь суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон байдаг. Одоогийнх шиг технологийн шинэчлэл, өргөтгөл хийж чадахгүйн дээр тэр үеийн улсын төсөв, зээл тусламжийн хагасыг гал алдахгүй хэмжээнд эрчим хүчний салбарт зарцуулдаг, улс тэр чигээрээ эрчим хүчний хязгаарлалтад орсон цаг үе байсан.
Нэгэнт манай улс шинээр шинэ эх үүсвэр нэмж барих боломжгүй, чадалгүй байсан тэр үед Дани улсын дулааныг дахин дамжуулах технологи буюу ялтсан дулаан солилцуур (бойлуур)-аар дулааны үр ашгийн нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр хандивлагч хөрөнгө оруулагч улс, олон улсын байгууллагад хандсан байдаг.
Ингээд Азийн Хөгжлийн банк-ны хөнгөлөлттэй зээлээр нийслэл хотын хэмжээнд 227 ширхэг Дулаан дахин дамжуулах (ДДД) төвүүдийг барьж байгуулсан байдаг. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 14. дугаар тогтоол, Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны дүгнэлт, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолоор тухайн 200 гаран ДДД төвийг ашиглагч хэрэглэгчид нь буюу төрийн өмчит этгээдийн блансад нь шилжүүлж төсөвт нь суусан хөрөнгөөр, төрийн бус өмчит хуулийн этгээд болон иргэдэд худалдан борлуулж олсон хөрөнгөөр олон улсын зээлийг төлсөн байдаг.
Ингэж нийслэлд дулааны эрчим хүчний шинэ технологийг хэрэгжүүлснээр шинээр нэмж эх үүсвэр барилгүйгээр Улаанбаатар хотод өнөөгийн шинэ хорооллууд, хотхон бий болох. нягтрах, тэлэх боломж бий болсон байдаг.
Ингэхдээ Монгол улсын Засгийн газар буюу Сангийн яам УБДС ТӨХК-тай гэрээ байгуулж төслөөр бий болсон хөрөнгийг, зээл түүний хүүг төлөх үүргийн харилцан шилжүүлсэн байдаг.
2. П ХХК-ийн худалдан авсан хөрөнгийн тухай: П ХХК нь 1998 онд Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт А к эмнэлэгийг, 2002 онд Сүхбаатар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт П и зочид буудлыг тус тус барьж ашиглалтад оруулсан. Манай компани 2004 онд зочид буудлын барилгаа өргөтгөхөөр эрх бүхий байгууллагуудад хандсан боловч дулааны эрчим хүчний чадал боломжгүйгээс барьж чадахгүй байсан.
Дээрхи төслийн хүрээнд Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт А " эмнэлгийн барилга, түүний эргэн тойрон дахь 15 иргэд, байгууллагын амины орон сууц бусад барилгыг дулааны эрчим хангах зориулалттай R.761 ДДД төвийг Сүхбаатар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 хуулийн этгээдийн 11 барилгыг дулаанаар хангах зориулалттай U1385 ТК-415 ДДД төвийг тус тус УБДС" ТӨХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнийг нь төлснөөр өмчлөгч нь болсон.
П ХХК нь ДДД төвийг худалдан авснаар эрхийн болон эд хөрөнгө, бизнесийн аливаа ашиг давуу байдал огт олоогүй бөгөөд тухайн төвүүдээр дамжуулж дулааны эрчим хүчээр хангагдаг иргэд, хуулийн этгээдүүд тус бүртээ УБДС ТӨХК-тай тарифт гэрээтэй бөгөөд бид ашиглалт үйлчилгээний зардлыг нь дангаараа хариуцдаг.
3. П ХХК-ийн 17 давхар барилгын тухай: П ХХК нь СБД-ийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн U385 ТК-415 ДДД төвийг шинэчлэн өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр тухайн байрлалд дулааны эрчим хүчний шинэ боломж бий болсон юм.
Ингээд П ХХК нь 2011 онд П-и зочид буудлын дэргэд 17 давхар барилга барих зорилгоор Х у и сьтай (ХУИС) гэрээ байгуулсан. Гэрээгээр ХУИС барилгын газрын асуудлыг хангаж хариуцах ба 1-10 дугаар давхарыг. П ХК тухайн барилгын дэд бүтцийн асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж 11-17 давхрыг тус тус эзэмших, талууд өөрт ноогдох талбайд хөрөнгө оруулахаар тохиролцсон.
П ХХК 2012 оны 5 дугаар сард Эрчим хүчний газарт хүсэлтээ гаргаж 2012 оны . дугаар сарын 13-ны өдөр Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр дулааны эрчим хүчний №41/2012 тоот Техникийн нөхцөлийг П ХХК-ийн нэр дээр 2 жилийн хугацаатай авсан. (Техникийн нөхцөлийг 2014 онд нэг удаа 1 жилийн хугацаатай сунгасан Техникийн нөхцөлийн 6.1-д заасны дагуу ТК415 шугамын хөндлөн голч нь 1ООмм-байсныг 159мм-219мм болгон өргөтгөсөн). 2013 онд Г-О ХХК-иар гадна дулааны ажлын зураг хийлгүүлж мөн оны 5 дугаар сард УБДС ТӨХК-иар хянуулж батлуулсан.
П ХХК нь Н и ХХК-тай Халаалтын цогц төхөөрөмж угсрах ажлын гэрээ-г байгуулж, 340 сая төгрөгийн өртөгөөр дулаан хангамжийн Unit-385 ТК-415 төвийг П и Зочид буудлын зоорийн давхарт нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч шинэчлэн өргөтгөсөн.
ДДД төвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчийг сэлгэн залгах шинэ шугамыг өөрийн барьсан цахилгааны дэд өртөөнд холбож нийт 750 гаруй сая төгрөгийн зардал гаргасан.
Шинээр баригдсан 17 давхар барилгыг 2-р хэлхээгээр ДДД төвтэй холбож, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж Улсын бүртгэлийн Ү-220303... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
4. Э т 15 давхар барилгын тухай: П ХХК нь дээрхи өөрийн 17 давхар барилгаа барих цаг хугацаанд тухайн барилгатай хөрш орших нэхэмжлэлд дурьдсан Э т барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Э и с ь ХХК-тай байгуулсан. Гэрээгээр сууриас дээвэр хүртэлх карказ угсралт болон дотор гадна хана дүүргэлт өрлөгийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Э и с ь ХХК нь өөрийн Э т-ын 15 давхар барилгадаа цахилгаан, дулааны эрчим хүчний техникийн нөхцөлгүй, барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, зураг төслөө биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа өгч чаддаггүй этгээд байсан.
Э и с ь ХХК-ийн нэхэмжлэлтэй П ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх талууд гэрээгээр юуг хэрхэн тохиролцсон. Харилцан хүлээсэн эрх үүргээ хэрхэн хангасан эсэх, ажлын нийт гүйцэтгэл, үнэ төлбөрийн талаар бүхэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдсэн бөгөөд П ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
5.ДДД төв болон П ХХК-ийн өмчлөх эрх зөрчигдсөн тухай: иП ХХК-ийн худалдаж авсан шугам, ДДД төвийг нүүлгэн шилжүүлж, техникийн нөхцөлд заасан ажил, шаардлагыг хэрэгжүүлснээр хэлбэр. хүчин чадал, үнэ өртгөөрөө анхны худалдан авсан байдлаасаа өөр шинэ хөрөнгө шинээр бий болсон байдаг.
Гэтэл Э и с ь 2016 оны 11 дүгээр сард хуурамчаар 21/2016 Техникийн нөхцөл үйлдэж манай өмчлөлийн Unit-385 ТК-415 дулаан хангамжийн төвөөс манай 17 давхар барилга руу орсон 2 дугаар хэлхээний шугамыг тасалж огтолж Э т барилгаа дулааны эрчим хүчид холбосон. Ингэснээр ХУИС болон манай барилгын дулаан доголдож дулааны эрчим хүчээ авч чадахгүй хохирсон.
иУБДС ТӨХК нь Э и с ь ХХК-тай хамсаж Э т барилгыг хууль бусаар дулааны эрчим хүчээр хангаж бусдын эд хөрөнгөд халдсан, хуулийн этгээдийн өмчөө өмчлөх түүнийгээ эзэмших захиран зарцуулах эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд П и ХХК нэхэмжлэл шаардлага гаргасан.
Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01 өдрийн 00672 дугаар тогтоолоор П ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК-415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгч Э и с ь ХХК-ийн Э т барилгыг холбосон У д с ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч У д с ТӨХК-д даалгаж" шийдвэрлэсэн.
Гэвч 2016 оноос өнөөдрийг хүртэл хүртэл гурван жил Э и с ийн хууль бус үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа үйлдлээс болж манай барилга хөлдөлтийн байдалтай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Төрийн өмчийн хорооны тогтоол дахь П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, бөгөөд харин ч шаардлага биелэх тохиолдолд хууль бусаар 3 жил дараалан бусдыг хохироож байгаа хууль бус үйлдэл үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал нь зөвтгөгдөх ба Э и с ь ХХК нь нэхэмжлэгч биш гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч Э и с ь ХХК-ийн нэгэнт тогтоогдсон хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх, эсэхээс хамаарч Төрийн өмчийн хорооны тогтоолын П ХХК-д хамаарах хэсэг хүчинтэй хүчингүйд тооцогдох шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд У д с ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
1.Маргааны зүйл буюу 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад тусгагдсан П ХХК, П к ХХК-д холбогдох хэсэгт заасан эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Учир нь дээрх тогтоолын 3 дугаар хавсралтын 83-д тусгагдсан 3,626,544 төгрөгийн үнэ бүхий Холигч насос нь П и зочид буудлын узельд тавигдсан ба үндсэн зориулалт нь тухай барилгын дотор системийн халаалтыг дэмжих зориулалттай тоног төхөөрөмж юм. Тийм учраас Э и с ийн барилгын халаалт дулаантай огт хамааралгүй юм. /Холигч насос гэдэг нь: Хэрэглэгчийн барилгыг халаахад шаардлагатай даралт болон температурыг тохируулах үүрэгтэй төхөөрөмж юм. Мөн тогтоолын 3 дугаар хавсралтын Дулааны үр ашгийн төслийн хүрээнд суурилагдсан халаалтын цогц төхөөрөмжийн 2-р хэлхээнд олон хэрэглэгчийг холбосон байгууллагууд гэсэн сүүлийн хэсэгт тусгагдсан 30,351,137 төгрөгийн үнэ бүхий Халаалтын цогц төхөөрөмж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10-р хороололд байрлалтай А э-ийн узельд тавигдсан төхөөрөмж тул Сүхбаатар дүүргийн . дугаар хороонд байрлалтай Э и с ийн дулаанаар хангагдахтай холбоотой эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй юм. /Халаалтын цогц төхөөрөмж гэдэг нь: 1 дүгээр хэлхээний ус дулаан дамжуулах төвд тавигддаг ус халаах, даралт болон температур тохируулах, ус цэвэрлэх зориулалт бүхий цогц төхөөрөмжийг хэлнэ/
Тогтоол 2011 оны 2 дугаар сард батлагдсан байдаг. Гэтэл Э и с нь 2016 онд шинээр байгуулагдсан хуулийн этгээд юм. Тогтоолын холбогдох заалт нь өнөөдөр манай эрх ашгийг зөрчиж байна гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь логик, учир зүйн болон хууль зүйн үндэслэлгүй байна. Одоо Э и с, П ХХК-ийн аль аль нь дулааны эрчим хүч хэрэглэж, дулаанаар хангагдаж байгаа.
Тогтоолоор П ХХК-д тоног төхөөрөмж шилжүүлэх дээрх шийдвэрийг эс цуцалсан тохиолдолд дээрх тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, холбогдон гарах урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг У д с ТӨХК хариуцахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Тус байгууллагад хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор төслийн хүрээнд тавигдсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах нөөц боломж, төсөв санхүү байхгүйн дээр хэрэглэгч байгууллагуудын дулааны эрчим хүчний хэрэглээ доголдох эрсдэлтэй юм.
Хууль зүйн үндэслэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д энэ хуулийн 3.1.3-д заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны Байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан байна.
Э и с ийн хувьд 10 хороололд байрлалтай А эмнэлгийн узельд байгаа халаалтын цогц төхөөрөмж, и зочид буудлын узельд байгаа уг барилгыг халаах зориулалттай холигч насос 2 Э т барилгын улаан хангамжид ямар ч хамааралгүй тул тус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй байна.
Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн шүүхээс гарч буй аливаа шийдвэр нь хууль ёсны байх зарчимтай зөрчилдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
Гуравдагч этгээд А -Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ТК-415 төхөөрөмжийн хувьд Төрийн өмчийн хорооны тогтоол гарч байх үед авч байсан 8 байгууллагын эрх ашиг зөрчигдөөгүй. 2017, 2018 онд баригдсан техникийн нөхцөлгүй, хангагч байгууллагуудын зөвшөөрөлгүй баригдсан энэ байгууллагын эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол Улсын Э и с БСБ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар Төрийн өмчийн хороо/-т холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан Дулааны үр ашгийн төсөл'-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг П и ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг Даргад холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгаж,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Э и с БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан Дулааны үр ашгийн төсөл-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтаас П ХХК, П к ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа ихэсгэн өөрчилсөн байна.
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд 1997 онд МОН-1548 /SF/ зээлийн гэрээ байгуулж, 1998 оноос Улаанбаатар хотын дулааны үр ашгийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 284 дүгээр Төрийн өмчит болон өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор У Д С ТӨХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр Дулааны үр ашгийн төсөл-ийн тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлэх тухай тогтоолыг баталж, төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмжийг эзэмшигч байгууллагуудад нь шилжүүлэх саналыг 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2315 тоот албан бичгээр Төрийн өмчийн хорооны Тамгын газарт хүргүүлсэн.
Мөн У Д С ТӨХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2. дугаар тогтоолоор Дулааны үр ашгийн төсөл-ийн хүрээнд хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн өмчлөлийн барилга байгууламжуудад суурилсан нийт 6,281,169 төгрөгийн балансын үнэ бүхий дулааны тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж, нэр бүхий хувийн өмчит байгууллагуудад зээлийн хүүг нэмж тооцон худалдах асуудлыг дэмжиж, тогтоолын нэгдүгээр хавсралтын 20 дугаар хэсэгт П А э-т 761 дүгээр халаалтын цогц төхөөрөмжийг 37,028,387 төгрөгөөр, 97 дугаар хэсэгт П ХХК-д 4,424,384 төгрөгийн үнэ бүхий холигч насосыг худалдах жагсаалтад, харин 22 дугаар хэсэгт ТК-415 гэх халаалтын цогц төхөөрөмжийг хамаарагдах аж ахуйн нэгжийн нэргүйгээр 71,463,70 төгрөгөөр худалдахаар тус тус тусгасан байдаг.
Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн В/4174 тоот Хөрөнгө шилжүүлж худалдахыг дэмжих тухай албан бичгээр тоног төхөөрөмжийг нийслэлд шилжүүлэх, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдах асуудлыг бүрэн дэмжсэн санал, Сангийн яам 2011 оны 9-3/123 тоот албан бичгээр төслийн хүрээнд суурилагдсан тоног төхөөрөмжийг ашиглагч байгууллагад худалдах асуудал нь Төрийн өмчийн хорооноос шийдэж, төлбөрийг шилжүүлсний дараа нийт зээлийн үлдэгдлээс хасч дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болохыг мэдэгдсэн албан бичгүүд Төрийн өмчийн хороонд хүргэгдсэнээр Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр Хөрөнгө зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэх тухай тогтоол батлагджээ.
Уг тогтоолоор Дулааны үр ашгийн төсөл-ийн хүрээнд бий болсон Нийслэлийн өмчид шилжүүлэх хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын гуравдугаар хавсралтаар П ХХК-д 4,424,384 төгрөгийн үнэ бүхий холигч насос төхөөрөмж, П к ХХК-д /У Д С ТӨХК-ийн 2. дугаар тогтоолд П А э-т гэж дурьдагдсан/ 37,028,387 төгрөгийн үнэ бүхий халаалтын цогц төхөөрөмжийг, ТК-415 халаалтын цогц тоног төхөөрөмжийг И э ХХК-д шилжүүлэхээр тус тус заасан.
Хариуцагч Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газар болон гуравдагч этгээд У Д С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тухайн үед И э ХХК нь дулаан, эрчим хүчний 82 сая төгрөгийн өр төлбөртэй, уг тоног төхөөрөмжийг худалдан авах, зээлийг төлөх санхүүгийн боломжгүй, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, боловсон хүчний болон менежментийн доголдолтой, тухайн орчны хэрэглэгчдээс гомдол тасардаггүй байсан гэх, мөн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-өөс халаалтаа авдаг байгууллагуудад тус төхөөрөмжийг худалдаж авах санал тавихад зөвхөн П и ХХК бидний саналыг хүлээн авснаар 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2012/03 дугаар гэрээгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэх тайлбаруудыг шүүхэд мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт цаг хугацааны хувьд хадгалагдаж үлдээгүй, шүүхэд ирүүлэх боломжгүй гэснийг харгалзан үзлээ.
Түүнчлэн уг ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг П и ХХК-д шилжүүлсэнтэй холбоотой гомдол маргааныг И э ХХК-аас холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй тул Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд И э ХХК-ийн эрх ашиг нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэхгүй гэж шүүх үзсэн болно.
Улмаар Төрийн Өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор УБДС ТӨХК болон П ХХК /А э/-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дулааны хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай №2011/194 дугаар гэрээг байгуулж, 761 халаалтын цогц тоног төхөөрөмжийг,
УБДС ТӨХК болон П и ХХ-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дулааны хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай №2011/33 дугаар гэрээг байгуулж холигч насос, узелийг,
УБДС ТӨХК болон П и ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулааны хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай №2012/03 дугаар гэрээг байгуулж, ТК-415 халаалтын цогц тоног төхөөрөмжүүдийг тус тус хүлээлцсэн байна.
Нэхэмжлэгч байгууллагаас Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны үр ашгийн төсөл'-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дулаанаар хангагдах эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарладаг.
Гуравдагч этгээд П и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э и с БСБ одоо байрлаж байгаа байгаа байр 2016 онд ашиглалтад орсон, тухайн барилга нь цахилгаан, дулааны эрчим хүчний техникийн нөхцөлгүй, барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй атал 2016 оны 11 дүгээр сард хуурамчаар 21/2016 Техникийн нөхцөл үйлдэж, манай өмчлөлийн Unit-385 ТК-415 дулаан хангамжийн төвөөс манай 17 давхар барилга руу орсон 2 дугаар хэлхээний шугамыг тасалж, Э т барилгаа дулааны эрчим хүчинд холбосноор ХУИС болон манай барилгын дулаан доголдож дулааны эрчим хүчээ авч чадахгүй хохирсон. Иймд манай компанийн зүгээс УБДС ТӨХК нь Э и с БСБ-тай хамсаж Э т барилгыг хууль бусаар дулааны эрчим хүчээр хангаж бусдын эд хөрөнгөд халдсан, хуулийн этгээдийн өмчөө өмчлөх түүнийгээ эзэмших захиран зарцуулах эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл шаардлага гаргасныг Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00672 дугаар тогтоолоор П ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК-415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгч Э и с ХХК-ийн Э т барилгыг холбосон У Д С ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч У д с ТӨХК-д даалгаж" шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр одоо хүртэл биелэгдээгүй, манай байгууллага хөлдөлтийн байдалтай байна,
Гуравдагч этгээд П и ХХК, УБДС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд: тухайн тоног төхөөрөмж нь ойр орчмын 9 аж ахуйн нэгж байгууллагыг дулаанаар холбодог, ойролцоо 2 холбох шугамууд байгаа гэж мэдүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь У Д С ТӨХК, Э и с БСБ-ын хооронд 2018 онд байгуулсан дулаан эрчим хүч худалдах, худалдан авах түр гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2843, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 136 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00672 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 341 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 411 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 364 дүгээр тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Төрийн Өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдийн 61 дүгээр Хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэх тухай тогтоолын нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан холбогдох хэсэг нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/240 дүгээр Судалгааны их сургууль байгуулах тухай тушаалаар байгуулагдсан Э и с БСБ-ийн барилга болох 2016 онд ашиглалтад орсон Э т барилгыг ус, дулаанаар хангах эрх ашгийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Э и с БСБ-ийн Э т барилгыг ашиглалтад оруулахдаа холбогдох байгууллагаас баталсан техникийн нөхцөлийн үндсэн дээр дулаанаар хэрхэн хангагдах нөхцөл тодорхойлогдсон байх ёстой бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 2. дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдах заалтын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Энэхүү асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй бөгөөд дээр дурьдсанчлан дулаан, эрчим хүчээр хангах техникийн нөхцөл, дулаанаар хангах үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан болно.
Харин энэхүү шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэх боломжтой, шударга ёсны зарчимд нийцсэн, захиргаааны актын хууль зүйн үндэслэлийг хянах шаардлагын хүрээнд маргаан бүхий актын холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч тал маргаан бүхий 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг И э ХХК-д олгохоор баталсан бөгөөд тус жагсаалт ёсоор ТК-415 тоног төхөөрөмж нь Нийслэлийн өмчлөлд байх ёстой гэж маргадаг,
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ...61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад техникийн алдаа гарч, 12, 13 дахь мөр хоорондын хүснэгт нэгтгэгдэж гарсан байна гэж мэдүүлсэн.
Гуравдагч этгээд У Д С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...61 дүгээр тогтоолд техникийн алдаа гарч 2 хүснэгт нэгтгэгдсэн байна учир нь бид 2. дугаар тогтоолын хавсралтад ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг эзэмшигч байгууллагын нэр бичигдээгүй байдлаар баталсан байгаа. Тухайн үед тус төхөөрөмжийг эзэмших хүсэлтэй байгууллага байгаагүй учир эзэмшигч байгууллагын нэр бичихгүйгээр жагсаалтад оруулсан,
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...61 дүгээр тогтоолын нэг дүгээр хавсралтын 2.Орон сууцны эзэмшлийн салаа шугамаас холбогдсон хэрэглэгчдэд суурилуулсан тоноглолын жагсаалтад орсон учир манайх хүлээж авах боломжгүй гэж мэтгэлцдэг.
Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоол нь тухайн үеийн улс орны хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлыг зохицуулсан, Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хөрөнгийг хариуцагчид нь хүлээлгэн өгснөөр Сангийн яамнаас Азийн хөгжлийн банканд төлөх ёстой зээлийн төлөлтийг төвлөрүүлэх, дулаан, эрчим хүч дамжуулах тоног төхөөрөмж, техникүүдийг эзэнтэй болгох, ашиглалт, үйлчилгээний үйл ажиллагааг хариуцуулах зорилгоор эрх бүхий захиргааны байгууллагаас гарсан акт хэдий ч талуудын дээрх тайлбаруудаас үзэхэд ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг хэнд хэрхэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй тодорхойгүй орхисон байна.
Иймд хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалт газар нь ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг нарийвчлан тогтоож, өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэх заалт зөрчигдсөн эсэх, уг төхөөрөмж нийслэлийн өмчит хуулийн этгээдэд суурилагдсан эсэх, хувийн өмчит байгууллагад суурилагдсан байсан эсэх, тухайн үед ямар, аль байгууллагын харьяалалд байсан эсэхийг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, хариуцагч байгууллагын хувьд үүнийг хангалттай нотлох баримт ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болон тухайн тоног төхөөрөмжийн тухайн үеийн үнэлгээ, одоогийн засч сайжруулсан үнэлгээ болон Азийн хөгжлийн банканд төлөх зээлийн төлбөрийг хэрхэн төлсөн, тухайн тоног төхөөрөмжийн үнэ бүрэн төлөгдсөн эсэхийг тооцоолон, хэний өмчлөлд бодитойгоор шилжүүлэх тухай шинэ акт гаргах нь зүйтэй байна.
Мөн шүүх хуралдааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: ТК-415 тоног төхөөрөмжийн хувьд маргах боломжтой...харин 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсэгтэй маргах шаардлагагүй, учир нь байршлын хувьд Баянгол дүүрэгт байрладаг А -Э эмнэлгийн доорх узельд байрладаг гэж мэдүүлсэн хэдий ч шүүхээс маргаан бүхий хэсэгт шинээр акт гаргуулах шийдвэр гарч байгаатай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурьдагдсан холигч насос, халаалтын цогц төхөөрөмжүүдийг шилжүүлэх, худалдах, хүлээлгэн өгсөн баримтууд дээр одоогийн өмчлөлд байгаа байгууллагуудын нэр зөрүүтэй бичигдсэн байдлыг харгалзан үзэж, П ХХК, П к ХХК /шүүхэд ирүүлсэн лавлагаагаар улсын бүртгэлд байхгүй гэсэн/, П-А э ХХК-ийн нэр, хаяг, байршлыг тодруулан аль байгууллагын өмчлөлд шилжүүлж байгааг шинэчлэн тогтоох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан У Д С ТӨХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2. дугаар тогтоолын хавсралт, Төрийн Өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт, №2011/194 дугаар гэрээ, №2011/33 дугаар гэрээнүүдэд дурьдагдсан тухайн байгууллагуудын нэрс зөрүүтэй байгаа нь маргаан дагуулж, уг тоног төхөөрөмжүүдийн хууль ёсны өмчлөгчийн асуудал тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгаа болно.
Иймд Төрийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж тус тус заасны дагуу ТК-415 төхөөрөмжийг тухайн үед хэний өмч байсан болохыг тогтоож, хөрөнгө оруулсан байдал, зээлийн хүү төлөлтийн байдал болон гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодруулж, үүсэх үр дагаврыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор нарийвчлан тооцсоны үндсэн дээр хуульд заасан эрхийнхээ хүрээнд шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзээд хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг маргаан бүхий 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдагдсан ТК-415, гуравдугаар хавсралтад дурдагдсан П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, дахин шинээр акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг Даргад холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгаж,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах шаардлагуудын тухайд:
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар мэдүүлгээс үзэхэд П ХХК нь Улаанбаатар дулаан түгээх сүлжээ компанитай албан ёсоор гэрээ байгуулж, гэрээнд заасан төлбөр тооцоог төлж барагдуулан ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг тухайн үедээ өмчлөлдөө авсан, энэ асуудалтай холбогдуулан бусад иргэн, хуулийн этгээдээс гомдол гарч байгаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, Мөн хуулийн 7. дугаар зүйлийн 78.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй болно гэж заажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол гарч нийслэлийн өмчийн барилга байгууламжид суурилагдсан 1,6 тэрбум төгрөгийн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хавсралтын дагуу нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргасан.
Энэхүү тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга нийслэлийн өмчийн барилга байгууламжид суурилагдсан хөрөнгийг бүртгэсэн байх бөгөөд хувийн өмчид суурилагдсан тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчид бүртгэн авах үндэслэлгүй учир дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.
Харин хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий акттай холбогдох хэсэгт дахин шинэ акт гаргасан тохиолдолд дээрх тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчийг тогтоож, хэн алинд шилжүүлэх шийдвэр гаргаснаас хамааран тэдгээрийг шилжүүлэх, хүлээлгэн өгөх, бүртгэх асуудал хууль журамд заасны дагуу хийгдэх нь зүйтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдагдсан ТК-415, гуравдугаар хавсралтын П ХХК болон П к ХХК-д холбогдох хэсгүүдийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 7. дугаар зүйлийн 78.1-д заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг П и ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Засаг Даргад холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага
шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4. дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА