| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00822/И/ |
| Дугаар | 01777 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 01777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/00822/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р..сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РИ., Ч. овогт Б.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р. сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РЭ., Ч. овогт Г.Т. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Г. нь Г.Т-тай ЕБС-ийг хамт төгсөж, 2013 оноос үерхэж улмаар хамт амьдарсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Т.Э-г төрүүлсэн. Түүнээс хойш 2018 он хүртэл хамт амьдарч байсан ба 2018 оны 01 дүгээр сараас миний бие элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх шалтгаанаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд аав, ээж, хүүгийн хамт 6 сар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Г.Т. нь өөр найз охинтой болсны улмаас 2 тийш болсон. Үүнээс хойш эргэж нийлэх талаар ярилцсан боловч Г.Т. татгалзсан. Би хүү Т.Э-г өөрийн асрамжинд авна.
Иймд миний хүү Т.Э-д эцэг Г.Т-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г.Т нь нэхэмжлэгч Б.Г-тай хамтран амьдарч улмаар хүүхэдтэй болсон нь үнэн. Хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хүүхэддээ тэтгэмж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Т.Э-г Б.Г-н өөрийн асрамжид өгөхөд миний зүгээс хүүхэдтэйгээ тогтмол уулзаж, хамт байлгах эрхийг хүсч Б.Г-н асрамжид өгөхийг зөвшөөрнө.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т- шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: “Г.Т нь Б.Г-тай 2013 оноос хойш үерхэж хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Т.Э-г төрүүлсэн. Үүнээс хойш 2018 оныг хүртэл хамт амьдарч байгаад 2018 оноос хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрах болсон. Тус тусдаа амьдрах болсноос хойш хүү Т.Э нь эцэг Г.Т болон өвөө, эмээ нарын асрамжинд одоог хүртэл байдаг. Г.Т. нь хүү Т.Э.г 8 сартайгаас нь 3 нас хүртэл нь өөрөө болон эцэг эхийн хамт өсгөж, хүмүүжүүлж ирсэн. Хүү Т.Э. нь эцэг Г.Т. болон өвөө нарын асрамжинд байж дассан ба аав болон өвөө, эмээ нарын асрамжинд байх хүсэл сонирхолтой байдаг тул эхийнх нь асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Э.г эцэг Ганбатын Тамирын асрамжинд үлдээж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Б. Г. миний бие /РИ..../ хүү Т.Э.г 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрүүлсэн ба 2015-2016 он хүртэл өөрөө болон Г.Т-тай хамт өсгөсөн. 2016 оны 8 сараас 2017 оны 4 сар хүртэлх 8 сарын хугацаанд Г.Т-н аав Т.Г-д байсан. 2017 оны 4 сараас одоог хүртэл миний бие болон аав А.Б. /РИ..../, ээж Л.О. /РИ./, дүү Б.С. /РИ..../-тай хамт амьдардаг ба эцэг Г.Т. нь хүүгээ өөрийн асрамжинд авч байгаагүй.
Иймд хүү Т.Э.н /ФА....../-ийг Г.Т-н асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир эх Б.Г-н асрамжинд үлдээж өгнө үү”. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч маань шүүх хуралдаандаа өөрөө ирж оролцоно гэж байсан боловч ажлын шаардлагаар ирж чадаагүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд оролцож байна. Хүүхдийг эх Б.Г-н асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Б.Г-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г. нь хариуцагч Г.Т. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т. нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ч. овогт Т.Э. төрүүлсэн болох нь Т.Э. төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд ирүүлсэн тайлбарууд зэргээр нэхэмжлэгч Б.Г., хариуцагч Г.Т. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү Т.Э. төрсөн, зохигчид төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”,
мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, хүү Ч. овогт Т.Э-д эцэг Г.Т-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т. хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт: “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ... гаргана...” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-с 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгон, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА