Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

хохирогч ****** нарын өмгөөлөгч А.Өлзийсайхан,

шүүгдэгч О.Э***, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч Б.Х***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Э***эд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Х***т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2308018782005 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Него ****” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Баянбулагийн 5 дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Бэрс овогт Б-ын Х (регистрийн дугаар: УП0526****).

 

 Хоёр: Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Солонго хотхоны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт О-ын Э (регистрийн дугаар:МЗ0223******).

 

 

Хэргийн товч агуулга:

Нэг: Шүүгдэгч Б.Х*** нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнийн 01-02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард хохирогч Р.Б-***үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь өшиглөж биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнийн 01-02 цагийн үед Б.Б-***хэрүүл маргааныг салгах гээд голоор нь ороход түүний цамцны ханцуйнаас нь зуурч газар унагаан хэд хэд угзарч чирэх, цохих зэргээр “зүүн сарвууны чигчий хурууны хөндлөн хугарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр: Шүүгдэгч О.Э*** нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард хохирогч Р.Б--**, Г.Г-***нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж Р.Б--**биед “баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх”, мөн Г.Г--**биед  “хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүгдэгч О.Э***, түүний өмгөөлөгч А.Золжаргал: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э-** хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс  О.Э***ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-72-73), О.Э***ийн яллагдагчаар өсгөн мэдүүлэг (хх-146-147), ял шалгах хуудас (хх-160), хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-165-170), хохирлын баримтууд (хх-200-217), шүүгдэгч О.Э***ийн гаргасан хүсэлт (хх-215)  зэргийг шинжлэн судална гэв.

            4. Шүүгдэгч Б.Х***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-****хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс (хх-65), шүүгдэгч Б.Х***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-156), ял шалгах хуудас (хх-161), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-176) зэргийг шинжлэн судална гэв.

5. Хохирогч нарын өмгөөлөгч А.Өлзийсайхан: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан улсын яллагчтай ижил байр суурьтай оролцож байна. Хавтаст хэргээс хохирлын баримтууд (хх-227-250)  шинжлэн судална.

6. Гэм буруугийн дүгнэлт:

6.1. Шүүгдэгч Б.Х*** нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард хохирогч Р.Б-***үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь өшиглөж хөнгөн хохирол, мөн цаг хугацаанд Б.Б-***хэрүүл маргааныг салгах гээд голоор нь ороход түүний цамцны ханцуйнаас зуурч газар унагаан хэд хэд угзарч чирэх, цохих зэрэг үйлдлээр “зүүн сарвууны чигчий хурууны хөндлөн хугарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

6.1.1. Гар утасны камер ашиглаж хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38-41 хуудас),

6.1.2. Хохирогч Б.Б--**“... Хар малгайтай цамцтай 167 см орчим өндөртэй залууг зугтахаас нь сэргийлж цамцны ханцуйн дээрээс нь баруун гараараа барихад нөгөө залуу миний зүүн гарын бугуй шуу хэсгээс баруун гараараа бариад намайг газар унасан байхад хэд хэд угзраад чирсэн гэтэл миний зүүн гарын сарвууны чигчий хуруу халуун оргиж өвдөөд байсан сүүлд гэртээ очоод гарахад хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 хуудас),

6.1.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7386 дугаартай “... Б.Б--**биед зүүн сарвууны чигчий хурууны хөндлөн хугарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Зүүн сарвууны чигчий хурууны хөндлөн хугарал цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун хацар, цээжинд зулгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 103-104 хуудас),

6.1.4. Шинжээч эмч О.Нансалмаагийн “...Б.Б--**биед зүүн сарвууны чигчий хурууны хөндлөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг зүүн сарвууны чигчийн хурууны хөндлөн хугарал гэмтэл нь татаж дугтрахаас илүү цохих, цохигдох үед үүснэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 хуудас),

6.1.5. Хохирогч Р.Б--**“...миний 2 гарын голоор улаан алаг өнгийн пүүз миний хамар луу өшиглөсөн, тэгээд би хойш бөгсөөрөө суухад дахин дээрээс өшиглөж зодсон тэгээд би дээшээ өндийж босоход хамраас цус гоожсон, ... би яг хэн нь надад гэмтэл учруулсныг хараагүй ямар ч байсан улаан алаг пүүзтэй хүн миний хамар луу өшиглөснийг санаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 хуудас),

6.1.6.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7388 дугаартай “...Р.Б--**биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 120-121 хуудас),

6.1.7. Шинжээч эмч О.Нансалмаагийн “...Р.Б--**биед учирсан дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 хуудас),

6.2. Шүүгдэгч О.Э*** нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард хохирогч Р.Б--**, Г.Г-***нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж Р.Б--**биед “баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

6.2.1. Хохирогч Р.Б--**2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн “...толгойгоо хамгаалаад доош суусан, гэтэл миний 2 талаас өшиглөж байгаад болиход..миний 2 гарын голоор улаан алаг өнгийн пүүз миний хамар луу өшиглөсөн, тэгээд би хойш бөгсөөрөө суухад дахин дээрээс өшиглөж зодсон тэгээд би дээшээ өндийж босоход хамраас цус гоожсон, ... би яг хэн нь надад гэмтэл учруулсныг хараагүй ямар ч байсан улаан алаг пүүзтэй хүн миний хамар луу өшиглөснийг санаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 хуудас),

6.2.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7388 дугаартай “...Р.Б--**биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн ба боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 120-121 хуудас),

6.2.3. Шинжээч эмч О.Нансалмаагийн “...Р.Б--**биед учирсан дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дотор буланд шарх гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 хуудас),

6.2.4. Хохирогч Г.Г--**“...Миний биед учирсан хамар ясны хугарлыг тухайн үед дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу миний нүүр рүү цохих үед үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 хуудас),

6.2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7387 дугаартай “...Г.Г--**биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 хуудас),

6.2.6. Шинжээч эмч О.Нансалмаагийн “... Г.Г--**биед учирсан гэх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 хуудас) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон.

7. Шүүгдэгч Б.Х*** нь Р.Б-***үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд өшиглөж хөнгөн хохирол, мөн хэрүүл маргааныг салгах гээд голоор нь орсон Б.Б-***цамцны ханцуйнаас зуурч байх үед баруун гараараа зүүн гар руу 2 удаа цохиж биед нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

8. Шүүгдэгч О.Э*** нь хохирогч Р.Б--**, Г.Г-***нарыг зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

9. Шүүгдэгч О.Э*** хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Х***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр  хохирол санаатай учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

11. Хохирол, хор уршиг:

11.1. Хохирогч нарын хохирлын баримтууд хэрэгт авагдсан, үүнээс хохирогч Р.Б--**УБ их дэлгүүрээс 50,500 төгрөгөөр бараа худалдан авсан баримт нь энэ хэргийн хохиролтой шууд хамааралгүй тул шүүхээс хэрэгсэхгүй болгож, баримтаар тогтоогдож буй хохирлууд болох шүүгдэгч Б.Х***аас 91,800 төгрөгийг хохирогч Б.Б--**, 1,523,325 төгрөгийг хохирогч Р.Б--**ад, шүүгдэгч О.Э***ээс 1,523,325 төгрөгийг хохирогч Р.Б--**ад, 170,000 төгрөгийг хохирогч Г.Г--**тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нараас завсарлага авч төлсөн болох нь дансны хуулга, хохирогч нарын өмгөөлөгч А.Өлзийсайханы тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

11.2. Хохирогч Р.Б--**, Г.Г-****, Б.Б-****нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлын болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

12. Эрүүгийн хариуцлагын талаар:

12.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хохирлыг төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэн үзээд Б.Х***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нийт 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч О.Э***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний  650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

12.2. Хохирогч нарын өмгөөлөгч А.Өлзийсайхан: Шүүгдэгч нарын хувьд хохирогч нарт учруулсан эрүүл мэндийн зардлаа төлж барагдуулсан тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэв.

12.3. Шүүгдэгч О.Э***ийн өмгөөлөгчөөс: Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Прокурорын зүгээс 650 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргаж байгаатай адил саналтай байна. Уг торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэв.

12.4. Шүүгдэгч Б.Х***ын өмгөөлөгчөөс: Б.Х***ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол төлбөртийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Учир нь хохирогчийн хувьд гал асуугаад байхгүй гэхэд нь өөдөөс нь шүлсээ хаясан нөхцөл байдал байдаг. Б.Х-****хувьд хэрэг гарах үед 18 насанд хүрээд 3 хонож байсан. Иймд дээрх байдлуудыг харгалзан гэмт хэрэг тус бүрд нь 450 нэгжээр торгох ял оногдуулж, нийт 900 нэгжээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэв.

 

            12.5. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            12.6. Шүүгдэгч Б.Х***, О.Э*** нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бодит зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад зарим хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

            12.7. Шүүгдэгч нар хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон,  оюутан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээс шалтгаалан бусадтай маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Х***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч О.Э***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бэрс овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт О-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Х***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч О.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Х***, О.Э*** нарт үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Х***, О.Э*** нарт мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч Р.Б--**, Г.Г-****, Б.Б-****нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан цаашид гарах зардлын болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч Р.Б--**нэхэмжлэлийн шаардлагаас 50,500 төгрөг (УБ их дэлгүүрээс бараа худалдан авсан)-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 8. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохиролд шүүгдэгч Б.Х***аас 91,800 төгрөгийг хохирогч Б.Б--**, 1,523,325 төгрөгийг хохирогч Р.Б--**ад, шүүгдэгч О.Э***ээс 1,523,325 төгрөг хохирогч Р.Б--**ад, 170,000 төгрөгийг хохирогч  Г.Г--**тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ