| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/143 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/143
2024 01 30 2024/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч М.С-***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-***холбогдох 2308029772185 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ховд тээш” ХХК-нд хүргэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22/а байрны **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
Бэйсийнхэн овогт М-ын С (регистрийн дугаар:ЖЮ0230****).
Хэргийн товч агуулга:Шүүгдэгч М.С-***нь 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Милл хаус” дэлгүүрийн зогсоолд байрлах автомашин дотор хамт хоносон насанд хүрээгүй иргэн О.Д-***өмчлөлийн “айфоне-12 про” загварын гар утсыг түүнийг унтаж байх үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.
4. Шүүгдэгч М.С-***нь насанд хүрээгүй хохирогч О.Д-***согтуу унтаж байхад нь “айфоне-12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
4.1. Насанд хүрээгүй хохирогч О.Д-***өгсөн “... өглөө сэрээд М.С-***гар утсаа нэхсэн чинь байхгүй чамайг унтаж байхад гэдсэн дээр чиньтавьсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд ээж уурлаад цагдаад өргөдөл гаргасан. “Айфоне-12 про” маркийн гар утас байсан. Гар утсаа 2023 оны 07 дугаар сард 1,750,000 төгрөгөөр авсан. Одоо энэ үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-13 хуудас),
4.2. Гэрч С.Д-***“... унтаад өглөө сэрэхэд “Мил хаус”-ын гадаа сэрсэн тэр үед М.С-***, Д хоёр гар утас хайгаад байхаар нь би ч гэсэн хамт хайсан боловч огт олоогүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 хуудас),
4.3. “Хас Үнэлгээ” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1643 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “...Үнэлгээний дүн 1,500,000 нэг сая таван зуун мянган төгрөг” тайланд (хавтаст хэргийн 27-31 хуудас),
4.4. Хохирогчид “ гар утсыг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (хавтаст хэргийн 51 хуудас),
4.5. Яллагдагч М.С-***“...Өглөө сэрэхэд М.С унтаж байхаар нь өвөр дээрээс нь гар утсыг нууцаар зөвшөөрөлгүй аваад барьцаалан зээлдүүлэх газарт тавсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-60 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь хохирогчийг машинд унтаж байх үед түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч, бусдын барьцаанд тавьсан, уг гар утасны үнэлгээ 1,500,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж хангагдсан, төгссөн үйлдэлтэй гэмт хэрэг болно.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирол, хор уршгийн талаар:
7.1. Хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.С-***гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн, мөн 300,000 төгрөг бэлнээр өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
8. Эрүүгийн хариуцлагын талаар:
8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч М.С-***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
8.2. Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байгаа, хохирлыг төлсөн, ял шийтгэл дээр хэлэх саналгүй гэв.
8.3. Шүүгдэгч М.С-***нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
8.4. Шүүгдэгч М.С-***нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд насанд хүрээгүй хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, машинд унтаж байсныг далимдуулсан нөхцөл байдал тогтоогдсон, бусдад учруулсан хохирол их биш, хохирлыг өөрийн сайн дураар төлсөн, хувийн байдлын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бэйсийнхэн овогт М-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-***300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.С-***мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ