Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар   2024/ШЦТ/84

 

 

 

 

  2024         01        26                                   2024/ШЦТ/84

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, иргэдийн төлөөлөгч Г.Цэцэгмаа, шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Пд холбогдох эрүүгийн  “2311 01281 1741” дугаартай, 186/2024/0058/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.П,

          Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч Ч.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны гадна амь хохирогч Н.Бтай маргалдаж, улмаар түүнийг санаатайгаар түлхсэн, тус үйлдлийн улмаас амь хохирогч Н.Б савж унан биед нь "дух, суман заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, зулайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэм, цээжинд цус хуралт" бүхий хүнд хохирол учирч,  түүний улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч Ч.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ах гэрээсээ гарсан байсан. Гарсныг нь сүүлд нь цагдаатай камер шалгаж байхдаа мэдсэн. Өдөр манай нөхөр цайны цагаараа ирчхээд ах орж ирэхгүй байх юм яасан юм бол гээд яриад байж байтал хаалга тогшсон. Тэгээд очсон чинь Чингэлтэй дүүргийн цагдаагаас явж байна. Танайд ийм хүн байгаа юу? энэ хүний бичиг баримт байгаа юу? энэ хүн гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаатай гараад камерын бичлэг шүүгээд хэдэн цагт гэрээс гарсныг нь тогтоогоод, гэмтлийн эмнэлэг рүү очсон. Очиход ах маань ухаангүй байсан. Тэгээд эмчтэй нь уулзсан чинь найдваргүй байна шүү. Гавал тархины хүнд гэмтэлтэй байна. Энгийнээр тайлбарлах юм бол тархинд нь бөмбөг дэлбэлчихсэн хэмжээний гэмтэлтэй байна шүү гэж хэлсэн. 30 дахь хоног дээрээ амиа алдсан. Эмчилгээнд 1.072.607 төгрөг, оршуулгын зардалд 12.634.445 төгрөгийн зардал гарсан. Нийт 13.700.052 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй байгаа. Өнөөдөр 1 сая төгрөг шилжүүлсэн гэв.                   

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

        2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Н.О:..2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай ах Н.Б өглөө эрт гэрээс гарсан байсан. Тэгээд нөхөртэйгөө ахыг орж ирэхгүй хааччихав гээд яриад байж байтал манай хаалгыг хүн тогштол Чингэлтэй дүүргийн цагдаагаас хүн ирсэн байсан. Тэгээд манай нөхөр хаалга тайлсан ба ахыг асуугаад байсан. Тэгээд ахын бичиг баримтыг асуугаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ухаангүй хагалгаанд орж байгаа талаар хэлсэн. Ингээд би ахыгаа эмнэлэгт хүргэгдсэнийг мэдсэн. Байрны камерыг шүүж үзэхэд өглөөний 6 цаг 33 минутад гараад явсан байсан...Одоогоос яг 1 жилийн өмнө манай ахтай хамт архи уудаг Пүрэвсүрэн гэх эрэгтэй манай ахыг газарт түлхээд унагаачихсан байсан ба ах маань тухайн үед босож ирээд сууж байгаа зураг нь надад байдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 140 дүгээр тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Зулцэцэгийн:...яг үүдний цаад хэсэг буюу цонхон талд чимээ гараад байхаар нь хартал газарт нэг ах уначихсан, хажууд нь нэг хар яактай эрэгтэй байж байсан. Яг энэ асуудлын өмнө энэ 2 хүн хоорондоо маргалдаж байхаар нь хар өглөө юу болоод байна аа явцгаагаач ээ гээд хэлсний дараа нь тэр хүн газарт уначихсан байсан. Хар өнгийн яактай, том улаан хамартай эрэгтэй хүн байсан гэдгийг мэдэж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 144 дүгээр тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Бүрэнбаярын:...2023 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 10 цагийн үед алхаад явж байгаад би өөрийн танил Пүрэвсүрэн гэх ахтай хүнсний нэгийн ойр орчимд таарсан. Тухайн үед би халамцуу урьд өдрийн архи гараагүй байсан. Миний ард талд нэг эмэгтэй хүн “хүүе салгаачаа” гээд орилохоор нь би эргэж хартал Батбаяр ах хойшоо газарт унаж байсан. Хажууд нь Пүрэвсүрэн зогсож байсан. Би Батбаяр ахыг ухаан алдсан юм шиг байхаар нь хамар уруул хоёрын гол хэсэгт 1 удаа дараад зам дагуу байх модон сандал дээр өргөж тавиад 103-т дуудлага өгсөн. Миний бодлоор Батбаярыг, Пүрэвсүрэн түлхэж л унагаасан байх гэх мэдүүлэг.                 /1 дүгээр хавтас, 148 дугаар тал/,

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Нямдаваагийн:...би энэ өдөр орчуулгын газарлуу өглөө 09-10 цагийн л хооронд байх алхаад явж байтал Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард талд 11 дүгээр байрны хажууд Батбаяртай таарсан. Тэгээд зүс таньдаг учраас би мэнд асуугаад хажууд нь сууж байсан чинь урдаас Бүрэнбаяр халамцуу, Пүрэвсүрэн ах арай гайгүй хүрээд ирсэн. Пүрэвсүрэн, Батбаяр нар зогсчихсон өөд өөдөөсөө хараад утасны талаар яриад маргалдаад байсан. Тухайн үед архинаас болж маргасан байх гэж бодож байна. /чи авдаг, авдаггүй, би чамайг дайлдаг, дайлдаггүй/ гэх мэт зүйлс яриад байхаар нь энэ хэд нэг дошны хүмүүс учраа олчихно биз гээд би холдоод суучихсан. Ч.П, Батбаярыг цээж рүү нь түлхчихсэн чинь Батбаяр хойшоо саваад унаж байхыг нь би харсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 153 дугаар тал/,

          2.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №8293 дугаартай дүгнэлтэд:

          1. Н.Бын биед дух, суман заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, зулайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэм, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай гэмтэл байна.

          3. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 156-158 дугаар тал/,

          2.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын     17-ны өдрийн №2019 дугаартай дүгнэлтэд:

          1. Талийгаач Н.Бын цогцост гавлын зулайн суман заадаснаас дух яс руу чиглэсэн шугаман хугарал, их тархины баруун болон зүүн духны суурийн хэсгийн аалзан хальсанд цус харвалт, эдийн гүнд цусан хураа, баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа тархи дарагдал, тархины цусан хурааг авч тархи чөлөөлөх мэс засал, Th-11-p нугалмын их биеийн шахагдсан хугарал гзмтэл тогтоогдлоо.

           2. Талийгаач нь гавлын зулайн суман заадаснаас дух яс руу чиглэсэн шугаман хугарал, их тархины баруун болон зүүн духны суурийн хэсгийн аалзан хальсанд цус харвалт, эдийн гүнд цусан хураа, баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 164-177 дугаар тал/,

           2.7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №904 дугаартай дүгнэлтэд:

           1. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээгээр тогтоогдсон “хамар яс, баруун нүдний ухархайн дотор хана, хоёр талын хацрын нум ясны хуучин хугарал” гэмтлээс бусад үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтлүүд нь бүгд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан байна. Талийгаач нь 2019.04.05-ны үеийн гэмтэл сэдэрсний улмаас нас бараагүй байна.  гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 191-203 дугаар тал/,

           2.8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 819 дугаартай дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 212-213 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч хавтас хэргээс:2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Н.Быг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн яллагдагч Ч.Пг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Огийн мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дүгээр тал/, гэрч У.Бүрэнбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дугаар тал/, гэрч У.Бүрэнбаярын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 150 дугаар тал/,  гэрч Ч.Нямдаваагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дугаар тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 8293 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 156-158 дугаар тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 904 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 191-203 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 819 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 212-213 дугаар тал/, яллагдагч Ч.Пгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 228 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

        3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: 12-13 дугаар тал, 20-56 дугаар тал, 67-68 дугаар тал, 87-90 дүгээр тал, 144 дүгээр тал, 146 дугаар тал, 148 дугаар тал, 156 дугаар тал, 164-166 дугаар тал, 191 дүгээр тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:... 7 дугаар тал, 20 дугаар тал, 21 дүгээр тал, 55 дугаар тал, 22 дугаар тал, 63 дугаар тал, 64 дүгээр тал, 87-88 дугаар тал, 142 дугаар тал, 146 дугаар тал, 209 дүгээр тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт, гаргаагүй болно.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Ч.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны гадна амь хохирогч Н.Бтай маргалдаж, улмаар түүнийг санаатайгаар түлхсэн, тус үйлдлийн улмаас амь хохирогч Н.Б савж унан биед нь "дух, суман заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, зулайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэм, цээжинд цус хуралт" бүхий хүнд хохирол учирч,  түүний улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

          - хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Н.О:..2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай ах /Н.Б/ өглөө эрт гэрээс гарсан байсан. Тэгээд нөхөртэйгөө ахыг орж ирэхгүй хааччихав гээд яриад байж байтал манай хаалгыг хүн тогштол Чингэлтэй дүүргийн цагдаагаас хүн ирсэн байсан. Тэгээд манай нөхөр хаалга тайлсан ба ахыг асуугаад байсан. Тэгээд ахын бичиг баримтыг асуугаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ухаангүй хагалгаанд орж байгаа талаар хэлсэн. Ингээд би ахыгаа эмнэлэгт хүргэгдсэнийг мэдсэн. Байрны камерыг шүүж үзэхэд өглөөний 6 цаг 33 минутад гараад явсан байсан...Одоогоос яг 1 жилийн өмнө манай ахтай хамт архи уудаг Пүрэвсүрэн гэх эрэгтэй манай ахыг газарт түлхээд унагаачихсан байсан ба ах маань тухайн үед босож ирээд сууж байгаа зураг нь надад байдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 140 дүгээр тал/,

           - гэрч С.Зулцэцэгийн:...яг үүдний цаад хэсэг буюу цонхон талд чимээ гараад байхаар нь хартал газарт нэг ах уначихсан, хажууд нь нэг хар яактай эрэгтэй байж байсан. Яг энэ асуудлын өмнө энэ 2 хүн хоорондоо маргалдаж байхаар нь хар өглөө юу болоод байна аа явцгаагаач ээ гээд хэлсний дараа нь тэр хүн газарт уначихсан байсан. Хар өнгийн яактай, том улаан хамартай эрэгтэй хүн байсан гэдгийг мэдэж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 144 дүгээр тал/,

          - гэрч У.Бүрэнбаярын:...2023 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 10 цагийн үед алхаад явж байгаад би өөрийн танил Пүрэвсүрэн гэх ахтай хүнсний нэг дүгээр дэлгүүрийн ойр орчимд таарсан. Тухайн үед би халамцуу урьд өдрийн архи гараагүй байсан. Миний ард талд нэг эмэгтэй хүн “хүүе салгаачаа” гээд орилохоор нь би эргэж хартал Батбаяр ах хойшоо газарт унаж байсан. Хажууд нь Пүрэвсүрэн зогсож байсан. Би Батбаяр ахыг ухаан алдсан юм шиг байхаар нь хамар уруул хоёрын гол хэсэгт 1 удаа дараад зам дагуу байх модон сандал дээр өргөж тавиад 103-т дуудлага өгсөн. Миний бодлоор Батбаярыг, Пүрэвсүрэн түлхэж л унагаасан байх гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 148 дугаар тал/,

         - гэрч Ч.Нямдаваагийн:...би энэ өдөр орчуулгын газарлуу өглөө 09-10 цагийн л хооронд байх алхаад явж байтал Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард талд 11 дүгээр байрны хажууд Батбаяртай таарсан. Тэгээд зүс таньдаг учраас би мэнд асуугаад хажууд нь сууж байсан чинь урдаас Бүрэнбаяр халамцуу, Пүрэвсүрэн ах арай гайгүй хүрээд ирсэн. Пүрэвсүрэн, Батбаяр нар зогсчихсон өөд өөдөөсөө хараад утасны талаар яриад маргалдаад байсан. Тухайн үед архинаас болж маргасан байх гэж бодож байна. /чи авдаг, авдаггүй, би чамайг дайлдаг, дайлдаггүй/ гэх мэт зүйлс яриад байхаар нь энэ хэд нэг дошны хүмүүс учраа олчихно биз гээд би холдоод суучихсан. Ч.П, Батбаярыг цээж рүү нь түлхчихсэн чинь Батбаяр хойшоо саваад унаж байхыг нь би харсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 153 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №8293 дугаартай дүгнэлтэд:

          1. Н.Бын биед дух, суман заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, зулайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэм, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай гэмтэл байна.

          3. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 156-158 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №2019 дугаартай дүгнэлтэд:

          1. Талийгаач Н.Бын цогцост гавлын зулайн суман заадаснаас дух яс руу чиглэсэн шугаман хугарал, их тархины баруун болон зүүн духны суурийн хэсгийн аалзан хальсанд цус харвалт, эдийн гүнд цусан хураа, баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа тархи дарагдал, тархины цусан хурааг авч тархи чөлөөлөх мэс засал, Th-11-p нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Талийгаач нь гавлын зулайн суман заадаснаас дух яс руу чиглэсэн шугаман хугарал, их тархины баруун болон зүүн духны суурийн хэсгийн аалзан хальсанд цус харвалт, эдийн гүнд цусан хураа, баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 164-177 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №904 дугаартай дүгнэлтэд:...

           1. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээгээр тогтоогдсон “хамар яс, баруун нүдний ухархайн дотор хана, хоёр талын хацрын нум ясны хуучин хугарал” гэмтлээс бусад үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтлүүд нь бүгд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан байна. Талийгаач нь 2019.04.05-ны үеийн гэмтэл сэдэрсний улмаас нас бараагүй байна.  гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 191-203 дугаар тал/,

           - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 819 дугаартай дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 212-213 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь хохирогчийг түлхэж унагасныг  гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг,  эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн камерийн бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг “архи авч өгсөнгүй гэж” хэлсний төлөө түүнтэй маргалдаж, улмаар түүнийг санаатайгаар түлхсэн, тус үйлдлийн улмаас амь хохирогч Н.Б савж унан биедээ "дух, суман заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины дух, зулайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэм, цээжинд цус хуралт" бүхий хүнд гэмтэл авч гэмтлээ эмчлүүлж байгаад  нас барсан, шүүгдэгчийн  хохирогчийг түлхэж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Ч.Пгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хүн нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Пг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хүн нас барсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирол гэм хорын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас Н.Бын амь нас хохирч, хохирогчийн оршуулгын зардалд түүний хууль ёсны төлөөлөгч Н.О баримтаар нийт 13.707.052 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Ч.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Од 9.707.052 төгрөгийг төлж, үлдэгдэл  төгрөгийг шүүгдэгч Ч.П төлж барагдуулахаа илэрхийлсэн тул 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Од олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой. 

 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүгдэгч Ч.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ч.П Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хүн нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Пгээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Од олгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг           СД-ийг хэрэгт хавсаргасугай.

           6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шүүгдэгч Ч.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ

 

                                               ШҮҮГЧИД                           Н.БАЯРМАА

 

                                                                                           Г.УУГАНБААТАР