Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: **********************************

Шүүгдэгч ************* өмгөөлөгч: Т.Оюунчимэг, О.Санчирбал,

Шүүгдэгч ************** өмгөөлөгч: С.Ялалт,

Шүүгдэгч: ********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ********************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогтой *************нарт холбогдох эрүүгийн 2226000000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ********** аймгийн ************ суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, *********** аймгийн************сумын *************дүрс оношилгооны их эмч ажилтай, ам бүл 1, ********** аймгийн ********* сум, ********баг, **********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ********** овогтой *************************

 

2. Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ************* аймгийн ************** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *************аймгийн **********сумын************ дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ************** аймгийн ************* сумын ********** дугаар баг ********** тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********овогтой ********************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч **********нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч************* 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр *********** аймгийн *************сумын **************дугаар багийн **************тоот өөрийн гэртээ толгойн тус газарт түлхүүрийн үзүүрээр 1 удаа, бөөрөн тус газарт гараараа 1 удаа тус тус цохисон, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ************** аймгийн ********** сумын********* дугаар багийн ************** тоот өөрийн гэртээ толгойн тус газарт гараараа 2 удаа цохисон, 2021 оны 09 дүгээр сард***************дүүргийн ********** дугаар хороо ********* тоотод толгойн тус газарт 1 удаа, нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа тус тус цохиж байнга зодсон,

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *********** аймгийн ******** сумын ******* дугаар багийн ******** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч ************ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүний толгойн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны муруйлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө************** аймгийн *********сумын ******** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***************зэвсэг хэрэглэн зодож дух, цээжний баруун хэсэг, баруун эгэм, хэвлийн урд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ************** нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө *********аймгийн ***** сумын ********* дугаар багийн нутаг дэвсгэрт **********биед тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу баруун зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

 

            Шүүгдэгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Миний хувьд ************ 2020 оны 01 дүгээр сараас хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр тухайн үедээ бие биедээ хайртай, сайхан хосууд байсан гэж бодож байна. Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг, хамт олны мэдүүлэг, хамаатан садангийн хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр намайг хорвоогийн хамгийн муу хүнээр дүрсэлсэн байсан. Бодит байдал дээр энэ бүхэн нийцэхгүй байна. Би тэр хүнийг таниагүйдээ харамсаж байна. Би 2021 онд хувийн эмнэлэгт ажилладаг байсан. Хөвсгөлийн зүүн тайга руу манай ажлынхан үзлэгээр явсан юм. Тэр үед ********** бид хоёр охинтойгоо гуравуулаа амьдардаг байсан. *************** намайг явуулахгүй гэж байсан. Явсан хойно надаас сална гээд дүүгийндээ очсон байсан. 7 хоночхоод ирээд ***************, хүүхэд хоёроо авах гээд очсон боловч надад хаана байгаагаа хэлээгүй. Тэгээд 3, 4 өдөр араас нь явж байгаад уулзсан. Уулзсанаас 4, 5 хоногийн дараа ирээд надад 2 хүүхэд байгаа. Чи хүүхдээ ав гээд үлдээгээд явсан. Би ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод байдаг эгчтэйгээ хүүхдээ угжаар угжиж 7 хоног харсан. Гэтэл ****************би хүүхэдгүй байж чадахгүй юм байна гээд хүүхдээ аваад хөдөө явсан. Надаас салъя гэсэн. Хоёулаа эвтэй найртайгаар энэ харилцаагаа дуусгая гэсэн. Би явснаас нь хойш 05 дугаар сарын эхээр буцаад ирээч гэж гуйхад ирэхгүй гэсэн. Тэгээд харилцаа дуусаж салж байгаа юм байна гэж бодтол намайг жилийн дараа цагдаад өгсөн байсан. Намайг өөр хүнтэй болсон гэж бодоод чадах гэсэн санаатайгаар дуудлага өгсөн байна гэж ойлгож байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хатуу зүйлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн хамрын салстын мурийлт гэсэн дээр санал нийлэхгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ч бас тайлбараа хэлж байсан. Хамар ясны таславчийн гэмтэл үүсэх маш олон шалтгаан байдаг. 8 хүний 5 хүн нь хамрын таславчийн мурийлттай байдаг.  Мөн харшилтай хүмүүст ч үүсдэг. Төрөлхийн байж болно. Үүн дээр нэмээд хэлэхэд би эмэгтэй хүний нүүр лүү гараа зангидаж байгаад хэзээ ч цохихгүй. Надад тийм ёс зүй байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүх мэдүүлгээ өгсөн учир дахин хэлэх шаардлага байхгүй. **************************хувьд санал гомдол байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

            Шүүгдэгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Би өөрийгөө ************* буруутай үйлдлээс болж энэ хэрэгт холбогдсон гэж бодож байна. Хөдөө байхад **************** намайг зодоод байна гэж ярихаар нь очсон юм. Би тэр дороо очъё гэж бодоогүй байж байтал манай ээж, үеэл дүү 2 над руу залгаад гэрт нь зодоод байх шиг байна. Та ирэх шаардлагатай байна гэсэн. Би хөдөөнөөс ирээд эхнэр, хүүхдээ гэртээ оруулчхаад **********гэр лүү нь орохдоо цонхоор нь харахад ***********хананд шахсан зодож байгаа харагдсан. Би үүдээр нь ороод ************болиоч гэхэд над руу далайхаар нь би цохисон. Би цохисон гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Харин би *************9-10 удаа цохиод сумын цолтой бөх хүн шүү гэж огт хэлээгүй. Өвөрхангай аймгийн эмнэлэгт байж байхад ************** над руу залгаад таны эмчилгээний бүх мөнгө төгрөгийг өгнө гэж байна. Цагдаад битгий хэлээрэй гэсэн. Би ********* анх мэдүүлэг өгөхдөө ******** хамгаалсан мэдүүлэг өгсөн гэж ойлгож байна. Би ************ гэдэг цагдаатай нэг дор нэг суманд амьдарч байгаа хүмүүс. Би ************* та хоёрыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар болсон гэхэд яагаад гэрчээр оролцуулж байгаа юм бэ гэж надаас асуусан. Би тэгэхээр нь ***************паар мөргөсөн гэдгийг тогтоолгох гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл ************* би тэгж яриагүй гэж анхны мэдүүлгээсээ буцсан. Намайг гэрчлэх 2 гэрчийн нэг нь өөрийгөө хамгаалаад нөгөө нь ********** хамгаалж мэдүүлсэн байсан. Би *************2 удаа цохисон. Намайг сандлаар цохисон. ************ээж нь гарч ирээд гадаа гарч зодолд гэхээр нь гэрээс гараад 5 минут хэртэй ярилцаж зогссон. Тэр үед ************надтай зүгээр юм яриад л салсан. Би хашаанаас гараад гэртээ орох гэтэл *****************гээд чангаар хашхирсан. Над руу *************** залгасан. Би утсыг нь авахгүй шууд очсон. ************ гадаа гаргаад дахиад зодож байна гэж бодсон. Тэгтэл ************** миний өөдөөс гарч ирсэн. Нойтон оргиод явчихаар нь хутгалуулчихлаа гэж бодоод баруун гараараа гарыг нь барьтал хутга гялалзаж байсан. Гарыг нь 2 гараараа барьж байтал юу юугүй доогуур бүлээд явчихсан. Миний нүүр, ам, бүх юм цус болсон. Миний гар ч суларч байсан. Гэтэл *********** гарч ирээд *********** түлхсэн. Би хойшоо хашаа налаад доошоо суусан. ************цагдаа дуудсан. ************цаана газарт тийчилж хашхираад байсан. Цагдаа маш хурдан ирсэн. *****************цагдаагийн газар луу яваад би эмнэлэг рүү явсан гэв.


            Хохирогч ***************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Миний хувьд өмнөх шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгсөн. Өмнөх мэдүүлгээсээ өөрчлөх зүйл байхгүй. Нэмж хэлэхэд ******************* гаргуулах хохирол, гомдол байхгүй гэв.

           

             Хохирогч ****************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Өмнөх ярьсан зүйлээ давхардуулахгүй яръя. Би залуу хүн. Гоо сайхан, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсон. Би ************** гэмтэл авах хүртэл цохиогүй. Өөр зүйлээс болж гэмтэл авсан гэж бодож байна. Би ********************ухаан алдаад, таталт өгтөл цохиогүй. Би бөгсөөрөө газар унасан гэж л мэдүүлсэн. ***************нь хэт буруутан болно гэж бодоод өөрийгөө хамгаалж ярьж байна гэж ойлгож байна. Би гомдолтой байна. Эд хөрөнгө, гоо сайхан бүх зүйлээрээ хохирсон. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 7-8 удаа ирсэн. Бензиний авсан баримт гаргахгүй байсан учир зардлаа нэхэмжилж чадаагүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас бензин авсан 2 баримтыг л гаргаж өгсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлээс юу ч авахгүй. Өмсөж байсан хувцасны зах зээлийн үнэлгээгээр мөнгийг нь гаргуулна. Мөн бензиний баримт болох 2 баримтаа гаргаж өгч байна. Нийт 182 900 төгрөг гаргуулна гэв.

 

Хохирогч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг 5 сартай жирэмсэн байхад манай ажлын хамт олонтой уулзаж танилцсан. Тэгсэн согтчихоод тэнд байсан хүмүүсийн дунд хэрүүл маргаан үүсгэж маргалдсан. Тэгэхээр нь би явъя гээд авч явах гэсэн чинь миний гэдэс рүү хөлөөрөө хүчтэй өшиглөж, толгой руу цохисон. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг 7 сартай жирэмсэн байхад гэртээ танихгүй эмэгтэй дагуулж орж ирээд манай их сургуулийн ангийн охин байгаа юм энд ажлаар ирсэн гэж хэлсэн. Тэгээд би хоол унд хийж өгчхөөд ор засаад хэвтсэн. Тэгсэн ****************миний чихэнд шивнээд гурвуулаа хамт групп секс хийе гээд байсан намайг жирэмсэн болсны дараа надад тиймэрхүү утгатай юм яриад байдаг байсан болохоор нь би энэ хүн ийм зүйл үнэхээр хүсээд байгаа юм байхдаа гэж бодоод юм хэлээгүй.

Тэгсэн чинь *********** миний дээгүүр тухайн эмэгтэй рүү гараа явуулаад байсан тэгсэн нөгөө хүүхэн нь гарыг нь түлхээд байсан. Тэгсэн миний гарыг барьж байгаад тухайн эмэгтэйн нуруун дээр тавьсан. Тэгсэн тухайн эмэгтэй намайг зөвшөөрсөн гэж ойлгосон юм уу миний хөх энэ тэрийг илээд намайг үнссэн. Тэгээд ********* тэр эмэгтэй бид хоёртой ээлжлээд бэлгийн харилцаанд орсон. Урд нь анх надтай танилцахдаа хамт амьдарч байгаа юм чинь нэгнийхээ хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч дэмждэг хүн л надад хэрэгтэй шүү, хэрэв чи миний хүслийг ойлгож дэмжиж чадахгүй бол надаас эрт салсан дээр шүү гээд надад өөрийнхөө санааг  тулгаж байсан. Би тухайн үед нь ийм утгатай гэж бодоогүй. Одоо бодох нээ иймэрхүү зүйл хийнэ гэж байсан юм байна лээ. Би ********** хайртай болохоороо тухайн үед тийм зүйл хийе гэхэд нь үгүй гэж хэлж чадаагүй. 2020 оны 11, 12 дугаар сарын үед Б*********** ажлынхантайгаа гол явлаа гээд явсан. Тэгээд над руу яриад ажлынхан хамт манайх руу очих гэж байна шүү гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн орой ажлынхаа хүмүүстэй гэрт ирсэн. Тэгээд хоол унд идэж уугаад явсан ажлынхаа гарсны дараа намайг ажлынхаа ********** эмчтэй чи юу яриад байгаа юм гээд намайг сандал дээр сууж байсан чинь миний толгой руу цохиод би арагшаа савж унаад хана мөргөөд унасан чинь дээрээс өшигчөөд нүүр лүү ус, ундаа цацаад намайг хурдан үх гээд багалзуурдаад байсан.

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр *********** ажлын газрынхаа эмэгтэйтэй холбоо тогтоож бэлгийн харилцаанд орсон талаар нь би мэдээд бичсэн чат мессежийг нь түүний төрсөн эгч *****************үзүүлэхэд гэрт дайрч орж ирээд намайг загнаж дуугүй байхыг шаардаж, эгчтэйгээ нийлж намайг хэл амаар доромжилж ***************миний толгой руу иртэй түлхүүрийн үзүүрээр цохиж бөөр рүү маш хүчтэй гараа зангидаж цохиж байсан.

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр доор би хөдөө гэртээ харьж 3-4 хоночхоод эргээд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймагт гэртээ ирсэн чинь *************** хэрүүл хийж миний өмнөх нөхрийн 2 хүүхдийг одоо хамт амьдарвал яах юм гээд үг хэлээр дарамтлаад миний толгой руу гараараа 1-2 удаа цохиод тэгээд маргааш нь миний хамар хавдаад дээд хэсэгт тасарчихсан юм шиг болчихсон байсан. Тэгээд манай хажуу талын өвөө эмээ нар манай ээжид намайг нөхөр нь зодоод байсан гэж хэлсэн байсан. Тэгсэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай ээж цагдаа руу дуудлага өгсөн байсан. Тэгээд манайд цагдаа ирээд юу болсон талаар асуухад ***************эгч ******************* орж ирээд намайг цагдаа дуудсан байна гээд над руу хялалзаад байхлаар нь би тухайн үед нөхөр бид хоёр хэрүүл болсон юм. Одоо зүгээрээ хоорондоо учраа олчихно гэж хэлээд явуулж байсан.

2021 оны 09 дүгээр сараас ***************** бид хоёр Улаанбаатар хотод хамт амьдрах болсон. 2021 оны 11 дүгээр сард мөнгө төгрөгийн асуудлаас болж хэрүүл хийж байгаад миний толгой руу цохиод би газар унасан чинь хөлөөрөө өшигчөөд зүүн талын нүд хөх няц болсон байсан. 2022 оны 02 дугаар сард хэрүүл хийж зодох гэж дайрч байсан. ************ намайг өшиглөж, цохидог байсан, тухайн үедээ хэд хоног хөхөрч, няцарч өвдөж байгаад гайгүй болчихдог байсан. Яг тийм шарх, сорви бол одоо анзаарагдахаар миний биед байхгүй. Миний толгой руу байнга зоддог байсан одоо миний толгой өвддөг болсон.

2021 оны 11 дүгээр сарын өдрийг санахгүй байна. Тухайн асуудал нь *********** хот *********дүүрэг ******* дугаар хороо ************* тоотод болж байсан. ************ намайг хүмүүсийн дэргэд бол зоддоггүй байсан. Гэртээ хоёулаа байхдаа зоддог байсан. Өвөрхангай аймагт 2020 оны  12 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын хүмүүсийн дэргэд намайг зодсоныг ажлын хүмүүс мэдэж байгаа би гомдолтой байна. ************ анх танилцсан цагаасаа эхлээд л намайг үг хэлээр доромжилж зодож намайг бие болон сэтгэл санааны гүн дарамтад байлгаж өөрийн эрхшээлдээ оруулж хүмүүстэй тэгж ярь ингэж ярь тэг ингэ гээд тулгадаг байсан...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/,

 

Гэрч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 12 дугаар сард манай ажлынхан шинэ жил тэмдэглэсэн юм. ********** хамтран амьдрагч болох********** гэх залуутай хамт ирсэн. Тэгсэн ************ идэж ууж байгаад ********* гараас чимхээд цохиод байгаа харагдсан. Тэгээд ************аваад гарч байгаа харагдсан. Бид хэд араас нь шатаар бууж байсан чинь *********** толгой руу цохиод гэдэс рүү нь өшиглөчихлөө гээд хамт явж байсан *************** хэлээд бид хэд очоод яасан бэ, юу болж байгаа юм бэ ингэж болохгүй гэж хэлээд явсан. Тэгсэн чинь ****************над руу залгаад та гараад ирээч гэсэн тэгэхээр нь би гараад очсон чинь *************машин дотор ***********хоолойг боочихсон байж байсан. Би болиоч гээд гарыг нь тавиулаад тэгсэн “*********** бид хоёр одоо зүгээр гэхээр нь” буцаад дотогшоо орчихсон байсан чинь дахиад ************ бас хашаанд шахчихсан байж байсан. Тэгээд цаанаас нь *****************эгч гэж хүн ирээд тэр гурав явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 12 дугаар сарын сүүлээр манай хэлтсийн шинэ жил болоод цугларчихсан юм. Тэгсэн ************хамтран амьдрагч *************** хамт ирсэн. Тэгсэн ********** согтчихоод манай ажлын *********эгчийн нөхөр лүү архи цацаад ****************** боль гээд ****************хорьсон чинь “чи намайг ийм газар авчирлаа гээл” **************** нүүр нүдгүй цохиод байсан. Бид нар салгасан чинь ******** одоо би дахиж зодохгүй гэж хэлснээ жоохон байж байгаад ********* дахиад л зодоод байсан. би тэгэхлээр нь ************ чи манайхаас зайл гээд хөөсөн чинь ************ араас ********** дагаад явсан. Тэгээд араас нь манай ажлын ********** эгч гарсан чинь гадаа ************** хоолойг боогоод хоолойд нь хутга тулгачихсан байж байсан гэсэн тухайн асуудал болох үед **************жирэмсэн том гэдэстэй байхад нь л ********************зодоод байсан.

2021 оны 01, 02 дугаар сард байсан санагдаж байсан Дуламсүрэнгийн гарын бугуй хэсэгт шүдээр хазчихсан сорви харагдаж байсан. Би тухайн үед нь яасан юм гэж асууж чадаагүй Э.Дуламсүрэн ер нь бол нүд ам нь хөхөрчихсөн байдалтай ажилдаа ирдэг  байсан. Бид нар өөрөө ярихгүй болохоор нь асууж чаддаггүй байсан. Хүний мууд дурлаад байгаа юм шиг санагдах байх гэж бодоод байдаг байсан. Дуламсүрэн сүүлийн үед үг дуу нь цөөрөөд бид нартай ч бараг юм ярихгүй сэтгэл санаа нь их тогтворгүй байдаг байсан. Э.Баасансүрэнг ажил мэргэжлийн хувьд урд нь мэддэг байсан. Баасансүрэн урд өмнө Хархорин, Хужирт сумуудад ажиллаж байсан хамт ажиллаж байсан хүмүүс нь Баасансүрэнг архи уучихаараа догшин ширүүн зантай, агсам гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны сар өдрийг нь санахгүй байна *************манай аав *********нэг байранд хажуу талын хаалганд амьдардаг юм. Тэгсэн манай аав, ээж хоёр надад тэгж хэлж байсан. Тэгээд би 2020 онд сар өдрийг нь санахгүй байна би аав ****************очоод байж байтал нэг орой **************хамтран амьдрагч *************** нь зодож байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь маргааш өглөө нь би ****************рүү мессеж бичээд “юу болоод байгаа юм бэ, хойно ирэхлээр нь эд нар чамайг шөнөжингөө зодуулж хонох юм цагдаа дуудах гэснээ больсон гэх юм” гэж бичсэн чинь ********** над руу зүгээрээ сүйдтэй юм болоогүй ээ гэрийнхэнд хэлэх хэрэггүй согтохоороо жоохон тавьтар муутай хүн юм байна, архинаас л хол байлгамаар хүн юм байна гэж над руу хариу бичиж байсан. 2021 оны хавар сарыг нь санахгүй байна ********** ээж байж байгаад явсан өдөр нь ********** өдрийн цагаар намайг аавындаа байж байхад ***********бас гэртээ зодож байгаа сонсогдохоор нь би ****************ээж рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь би цагдаа руу дуудлага өгч байсан. Тэгсэн ***************аваад Хархорин руу явчихсан байсан. *********** харанхуй шөнө нүдний шилтэй яваад байдаг байсан. Манай том охин ************ эгчийн нүд хөхөрчихсөн явж байна гэж хэлж байсан. Манай аав ээж хоёрын байрных нь доод талын дэлгүүртэй байхад************юм авах гэж орж ирэхдээ нүд ам нь хөхөрчихсөн байдалтай орж ирдэг байсан гэж манай аав ээж ярьдаг байсан. *********** тухайн залуутай хамт амьдардаггүй байхад нь бид нар гэрээр нь орч гараад байдаг байсан чинь тухайн залуутай хамт амьдардаг болсноос хойш гэртээ  байгаа байж гэрийнхээ хаалгыг онгойлгохоо байчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...Би хөдөө тусдаа амьдардаг болохоор *********** охиныг минь цохиж зодож байсан талаар нүдээрээ бол харж байгаагүй. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай охинтой нэг байранд хажуу талын нь амьдардаг айлын хүн болох ***************гэх эмэгтэй над руу утсаар яриад урд шөнө ************* нөхөр нь зодоод байх шиг байсан урд шөнө зөндөө зодоод байдаг байсан би тань руу хэлэх гэсэн чинь утас чинь холбогдохгүй байсан би өөрөө ************рүү мессеж бичээд юу болоод байгаа юм яагаад чамайг ингээд зодоод байдаг юм бэ танай аав ээжид чинь хэлье гэж хэлж байсан гэсэн тэгсэн манай охин тухайн үед нь аав ээжид хэлээд яах юм бэ манай хүн архи уучихаараа ингээд байдаг юм гэж байсан гэхлээр нь би тухайн үед цагдаагийн газрын 7032102 дугаарын утас руу манай охиныг нөхөр нь зодсон байна гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа очсон чинь ******************нар хүүхэдтэйгээ байж байсан гэсэн тэгээд цагдаа юу болсон талаар асуусан чинь хоорондоо жоохон маргалдсан одоо зүгээр учраа олсон гэж хэлээд явуулсан гэж тухайн үед дуудлагаар очсон цагдаа тэгж над руу буцаж холбогдож хэлж байсан. Тухайн өдөр **************** ирээд дүүгээ дагуулаад Хархорин сум явчихсан байсан би тэгэхээр нь араас нь очиж уулзсан чинь *************болохоор цохиж зодож байсан гэх нотлох баримт байгаа юм уу гэсэн утгатай юм яриад намайг тоохгүй байсан. Тэгсэн сүүлдээ уучлалт гуйгаад одоо дахиж ****************цохиж зодохгүй гэж надад амлалт өгч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******************мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн:

“...Би*************** гомдол санал гэх зүйл байхгүй би эрх үүргээ бүрэн уншиж танилцсан надад асууж тодруулах ч зүйл байхгүй би яллагдагчаар мэдүүлэг өгөх үедээ өөрийн мэдэж байгаа зүйлээ бүрэн хэлж өгсөн хохирогчоор мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна. Харин би ****************** гаргаж өгсөн баримтын дагуу түүнд учирсан хохирол төлбөрийг барагдуулж дуусах болно. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ************************* мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр сумын төвөөс 3-4 км зайд байх ********** гэх хүний гэрт унага тамгалж байхад үеэл дүү ******* над руу залгаад манай найз залуу ********** зодоод байна гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би шууд гэрт очихгүй 1 цаг орчим хугацааны дараа гэртээ эхнэр хүүхдээ машинтайгаа оруулж үлдээгээд ганцаараа алхаад гэр лүү нь орж байхад *************************цохиж байгаа нь харагдсан. Би гэрт нь ороод юу болоод яагаад байгаа юм гэж хэлээд 3-4 удаа зүүн хацар шанаа хэсэгт цохисон чинь **************н зөрүүлээд шар жижиг модон сандлаар цохих үед нь би хоёр гараараа хамгаалсан. Их хүчтэй цохиогүй. Яг тэр үед *********** ээж урд өрөөнөөс гарч ирээд яагаад байгаа юм боль гэж хэлсэн. Гэр дотор болж байсан маргаан намжих үед ээж нь намайг одоо яв гэж хэлсэн чинь *********** байж байгаач ахиад намайг зодно шүү дээ гэж хэлж байсан. Бид дөрөв эвлэрч тайван юм ярьж байгаад гайгүй болох үед нь би гараад явсан. Манай гэр 100 м хүрэхгүй зайтай байдаг.  Гэрийн хаалганы дэргэд ирэх үед араас ********** чанга дуугаар *********гэж орилсон би ахиад зодоод байгаа юм болов уу гэж бодоод очиж байхад**********над руу гар утсаараа залгасан би тэрийг нь авахгүй гүйгээд очсон чинь ************н хойд модон хаалгаар нь гараад ирсэн. Би хутга гартаа барьсан гэдгийг нь харанхуйд харж чадаагүй бид урд урдаасаа тулсан чинь миний зүүн суга нойтон болоод шингэн зүйл урсах үед нь л гартаа хутга барьсан гэдгийг нь мэдсэн. Би баруун гартай нь зууралдаж байхад нөгөө гартаа бас нэг хутгатай миний бие рүү хатгаад байсан. Удалгүй араас нь ***************гарч ирээд ************** хойш нь татсан.********************** шууд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Хэзээ нь гэдгийг мэдэхгүй духны гол хэсгийг том хэмжээтэй зүссэн байсан. Эмнэлэгт ирээд оёдол хийлгэх үедээ 9 удаа хутгалуулсан 24 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138-140 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч***********************мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз эмэгтэй болох **************гэрт хувийн шалтгааны улмаас бага зэрэг маргалдсан. ************** намайг байнга хардаж сэрдэж байдаг учраас би түүнд хандаж хоёулаа бүтэхгүй юм байна салъя гээд хувцсаа бэлдээд явах гэж байтал гаднаас хохирогч *************орж ирээд надад юу ч хэлэхгүй яагаад цохиж зодох болсон талаар юу ч хэлэхгүй зүүн хацар шанаа хэсэг рүү 9-10 удаа цохисон би 6 дахь цохилт дээр нь би шалан дээр таталт өгөөд унаа үед битгий маяглаад бай чи босоод ир гэж хэлээд бүсэлхий болон 2 өвдөг хэсэг рүү хар өнгийн түрийтэй гутлаараа өшиглөөд байсан учраас би босоод одоо болно шүү дээ **************** гэсэн чинь чи ч гэсэн намайг цохь чи намайг мэдэх үү сумын заан цолтой бөх барилддаг хүн шүү гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон учраас би зөрүүлээд жижиг модон сандал аваад зөрүүлээд нуруу хэсэг рүү нь цохисон. Тэгсэн дахиад л миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд миний ухаан санаа орж гараад хэсэг хугацаанд би яг юу хийсэн гэдгээ мэдэхгүй огт санахгүй байгаа хэсэг ухаан санаа балартаад эргээд ухаан орох үед ************* намайг хойш татаад миний гараас хутга салгаж авч байсан. Би тэр үед л ухаан орж юу болж байгааг харах үед миний гар цус болж нойтон мэдрэмж төрж байсан. Яг тухайн үед цагдаа нар ч ирж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ******************************************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...Тухайн өдөр нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байсан. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нь урлагийн ажилтны баяр болсон. ****************************хоёрын нэг нь манай эхнэрийн утас руу 12-13 цагийн орчим залгаад гэрт ороод ир хоол хийсэн байна гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Өвөрхангай аймгийн ************* сумын ************* тоотод байх гэрээсээ ****************урд гудамжинд байх манай гэрээс 150 м орчим зайд байрлах хашааны ар талын жижиг модон хаалгаар нь дотогш орж байшинд нь орсон. Гэрт ороход ***************түүний ээж ************** гурав хоол хийгээд байж байсан бас гал тогооны ширээн дээр нь жижиг 0.5 литрийн савалгаатай 1 шил архи, 2.5 литрийн “Боргио” нэртэй пивоны савтай айраг байсан. Бид тав нийлээд хоол идэж хажуугаар нь архи айраг хоёрыг нь хувааж ууж дуусгасан тухайн үед 14 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Эхнэр бид хоёр 2 хүүхдийн хамт Есөнзүйл сумын төвөөс урагшаа 5 км орчим зайд байх *******************гэх хүний гэрт очиж унага тамгалах талаар урьд өдөр нь ярилцсан байсан тул *********************************гэрт нь архи айраг ууж хоол идэж дуусаад тэндээсээ шууд сумын төвөөс урагш гарч яваад 15 цаг өнгөрч байхад ************** гэх айлдаа очсон. 20 цагийн үед унага тамгалж дуусаад гэрт нь орж хоол идэж айраг ууж талцаж байгаад хуруудсан. Би тухайн үед архи бараг уугаагүй айраг л 4-5 аяга уусан. Шөнө 00 цаг 36 минутад над руу ************** өөрийн *******************дугаарын утсаар залгаад “хүрээд ирээч намайг ************** зодоод байна” гэж хэлсэн би хөдөө байсан учраас айлд байна гэж хэлээд салгасан. Тэрнээс хойш 10 минутын дараа үеэл *****************дугаарын утсаар залгаад та хаана байгаа юм бэ би ээж *****************хамт ************* эгчийн хашааны гадна талд байна *******************эгч ****************** намайг зодох гээд байна гэж ярьсан. Бид хоёр айгаад дотогш орж чадахгүй байна та хүрээд ирээч гэж хэлсэн тэр үед ч миний очсон байсан найр тарж байсан учир би шууд сумын төв рүү эхнэр хүүхдүүдээ аваад явсан. Хашааны гадна очих үед *************ээжтэйгээ манай хашааны гадна,талд ирсэн байсан. Би эхнэр хүүхдүүдээ машинтайгаа хашаанд оруулчихад*************эгч хоёртой уулзаад юу болсон талаар асуусан чинь *********** ээж болон ************* хоёрыг дагуулаад *****************гэрт 1 шилтэй архи авч очиж уусан гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсийг унтуулахгүй ************* яагаад гэдгийг нь мэдэхгүй уурлаад архи айраг *************руу цацсан гэж надад хэлээд ************* ээжтэйгээ гэр лүүгээ явлаа та гэрт нь орж үзээрэй гэж хэлээд яваад өгсөн. Би ганцаараа ************** гэр лүү алхаж очоод хойд модон хаалгаар орох үед байшингийн зүүн талын цонхоор харах үед ************* нүүрний хацар хэсэг рүү алагдаж байгаа харагдсан би урд хаалгаар нь байшинд нь ороод харсан чинь *************жижиг өрөөнд шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм болиоч гэж хэлээд урьд өмнө нь зодож байгааг чинь харсан шүү хэлээд зүүн шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон чинь ************** газарт шалан дээр унаад буцаж босож ирээд гар далайх үед нь дахиад өмнөх цохисон газраа нэг удаа цохисон чинь газар бөгсөөрөө суусан. Тухайн газартаа 2-3 минут тухайн байдлаараа суусан. Би ************ татаж босгож ирсэн чинь ************ сандал дээр суусан. Яагаад юу болоод байгаа юм чи *****************өмгөөлж хамгаалах хүнгүй гэж бодсон юм уу? гэх асуулт асуусан чинь сууж байсан Модон жижиг сандлаараа нэг удаа цохих гэж оролдох үед би гараараа хааж мөр хэсгээ цохиулсан. Би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь цохих гэж гараараа хий саваад залгуулаад бид хоёр бие биеэ барьж аваад гал тогооны шалан дээр унасан. Яг тэр үед *************ээж урд өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гэрийн эд зүйлс эвдлэх гээд байна гарч зодолд гэхээр нь бид хоёр гадагш гараад байшингийн урд талд одоо зодоон хийхгүй байя гэж ярилцаад бие биенээсээ уучлалт гуйж 05-06 минут юм ярилцаад ********** гэр лүүгээ ороод би хойд хаалгаар гараад өөрийнхөө байшингийн яг хаалгыг татах гэж байхад ******************* гэж чанга дуугаар орилсон. Тэгэхээр нь би намайг яваад өгсөн хойно ахиад зодож байгаа юм болов уу гэж бодоод буцаад алхаад очиж байхад ****************миний утас руу залгахаар нь авалгүй шууд салгаад шууд гүйгээд очиж байтал хойд талын модон хаалгаар *************** гарч ирсэн бид хоёр өөд өөдөөсөө тулаад очсон чинь миний зүүн дал хэсэгт хүрэх шиг болсон чинь нойтон мэдрэмж төрж шингэн зүйл урсаж эхэлсэн тэр үед л хутга барьсан байна би хутгалуулчих шиг боллоо гэж бодоод баруун гарыг нь бугуй хэсгээс нь бариад авсан чинь гартаа хутга барьсан байсан хутганы урд үзүүр ир хэсэг нь гялалзаад байсан. Хоёр гараараа баруун гарын бугуй хэсгээс нь бариад байж байх үед зүүн гартаа бас нэг хутгатай хэвлий хэсэг рүү хатгаж байгаад миний духыг том хэмжээтэй зүссэн. Яг тэр үед ************** хашаанаасаа гарч ирээд Б*******************түлхэж тэр хоёр хойш газарт унасан. Би шууд газарт доошоо суусан. ************ тэр даруй сумын цагдаад дуудлага өгч “манай хойд хаалга дээр хурдан ирээрэй” гэж хэлж байгаа нь надад сонсогдсон. Үүнээс хойш болсон үйл явдлыг өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ хэлж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Гэрч **************** 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Тухайн шөнө 02 цагийн үед амрах гэж байтал манай сумын иргэн********************бусдад хутгалуулчихлаа гэх дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хэсгийн төлөөгч ************хамт очиход**************нил цус болсон байдалтай хашаа налаад сууж байсан. Хажууд нь *********************нар байсан. *************надад хандан ****************гартаа хутгатай байгаа шүү гэж хэлсэн. Намайг харахад ************ биед хутга байгаагүй. Хэсгийн төлөөлөгч **********************хамт үлдсэн. Би*******************хамт ****************г сумын эмнэлэгт хүргэж өгсөн. ******************* цус алдалт ихтэй байсан учраас Өвөрхангай аймаг руу явсан. Би **************** цагдаагийн хэсэг дээр авч ирээд аюулгүй байдлаа хангах үүднээс ажлын өрөөнд хэвтээ байдалтай паарнаас гавласан. Тухайн үед ******************* миний өмнөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Би ************* биед үзлэг хийж биеэс нь машины түлхүүр, бөгж, гинж зэргийг авсан. ***************биед нь үзлэг хийсэн бичлэг надад байгаа. Би ************* гэртээ авч хоносон. Өглөө **************гэгчид нь хүлээлгэж өгөхөд биед нь ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /03 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/, 

 

Гэрч ******************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...************ орой ирнэ гээд байсан ирэх болж байна уу гэж хэлээд хэсэг байж байгаад намайг нэг удаа алгадсан учир би *********** луу залгаад *******************сонин ааш гаргаад байна. Чи гэрт хүрээд ирээч гэж хэлсэн чинь удалгүй 30 минутын дараа ************ манай гэрт ирэх үед нь би жижиг өрөөнд уйлаад сууж байсан. ************* ахиад 2 удаа хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна цохиод авсан чинь *********** ахиад газарт унаад босохгүй хэвтэж байхад нь ************** татаад босгож ирээд сандал дээр суулгасан чинь сууж байсан сандлаа аваад ******************* толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь бие биенийгээ барьж аваад зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгасан чинь тэр хоёр гадагш гарсан. Би гэртээ үлдээд цонхоор харж байсан чинь хашаа нь дотор зүгээр ярилцаад зогсож байгаад *******************гэр лүү гээ яваад өгсөн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

 

Гэрч ************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...шөнийн 02 цагт манай эмнэлгийн **************гэх сувилагч над руу залгаад эмнэлэг дээр заазуурдуулсан хүн хүргэгдээд ирлээ та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн би очоод эмнэлэгт ирсэн залуугийн биеийн байдлын үзэхэд 34-35 орчим настай эрэгтэй бие нь хүнд байдалтай дух, зүүн дал, цээжний баруун хэсэгт хэвлий, далны дунд шугам бөөр тус газарт миний тоолсноор 8 шарх үүссэн байсан. Нийт үүссэн шархнуудаас дух, зүүн дал хэсэгт үүссэн шарх нь том хэмжээтэй цус их алдаж байсан тул битүүлж бусад шарх нь цаашаа гүн нь тодорхойгүй тул хаалгүй орхисон. Зүүн дал, дух хэсэгт үүссэн шарх нь хурц ирмэгтэй заазуураар зүсэгдсэн цавчигдсан шарх байх шиг байсан. Харин үлдсэн жижиг шархнууд нь хутгаар хатгасан юм шиг харагдсан. *****************гэх эрэгтэй надад нарийн зүйл хэлж өгөөгүй хэлсэн зүйл нь гэвэл би хутга барьсан хүний өөдөөс юу ч хийж чадаагүй би зугтаасан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

 

Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 08 дугаар сарын эхээр ***************** гэх залуу хүргэн болохоор ирсэн. Манайд сар шахуу хугацаанд амьдарсан. Тухайн өдөр би манай охин *********************бид гурав ************** унага тамгалсан найран дээр очсон. Тэнд очиход ширээн дээр нь шилний тал нэрийг нь сайн мэдэхгүй 0.75 литрийн архийг арав орчим хүн хувааж уусан. *************** тэрнээс 3 орчим уусан. Мөн айраг нэлээд уусан. Тухайн өдөр тог тасарсан байсан учир манайх хувцсаа угаагүй байсан учир тог ирэнгүүт манай охин ************ нар хувцсаа угаахаар гэр лүүгээ явсан. Бид хоёр цаг орчмын дараа тэр хоёрыг нэг ширхэг 2.5 литрийн пиво аваад хүрээд ир гэж дуудсан. Удалгүй тэр хоёр 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авчирсан. Тухайн пивийг *************** гэрт хуруудаад хожигдсон нь уугаад дуусгасан. Хуруудаж дуусаад гэртээ ирээд бид хоёр ачтайгаа урд өрөөнд манай охин **************хоёр арын өрөөнд унтахаар орсон. Тэгээд би унтаад нэг сэртэл юм түжигнээд байхаар нь гараад хартал гал тогооны өрөөнд ******************** нар хоорондоо муудалцаад барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би хоёуланг нь нэг нэг цохиж аваад юу гэж гэрт муудалцаад байгаа юм гарч хэрэлд гэж хэлтэл хоёул гараад явчихсан. Би араас нь цонхоор хартал үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би дотроо эвлэрчихсэн юм байхдаа гэж бодоод унтсан. Нэлээд удаан хүлээгээд орж ирэхгүй болохоор нь  гартал гудамжны дээд талаас цагдаагийн машин ирж байсан. Наад талд нь ******************нар хоорондоо ноцолдоод манай охин салгах гэж байгаа байдалтай байсан. Тэгээд цагдаа нар зармыг нь аваад явсан. Би нарийн ширийн зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-155 дугаар хуудас/,

 

Гэрч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хэсгийн төлөөлөгч ************ хамт тухайн хэрэг учрал болсон гэх газарт нь яваад очсон чинь******************* **************аймгийн **********сумын ****************** дугаар багт байрлах ***************ээжийн хамт амьдардаг хашаа байшингийн ард талыг налаад сууж байсан. * болон түүний ээж *********** гэж дууддаг эмэгтэй болон ******************************* үерхэж найзалдаг гэх ***************гэх эрэгтэйн хамт зогсож байсан. ******************** цус алдаж байсан тул ****************хамт машиндаа суулгаад Есөнзүйл сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Эмчилгээг ************** гэх эмч хийсэн. Анх дуудлагаар очих үед хохирогч *************** надад хандаж наад залуу чинь хутгатай байгаа шүү. Намайг сая хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч ****************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз эмэгтэй болох ************** гэрт хувийн шалтгааны улмаас бага зэрэг маргалдсан. *************намайг байнга хардаж сэрдэж байдаг учраас би түүнд хандаж хоёулаа бүтэхгүй юм байна салъя гээд хувцсаа бэлдээд явах гэж байтал гаднаас хохирогч ******** орж ирээд надад юу ч хэлэхгүй яагаад цохиж зодох болсон талаар юу ч хэлэхгүй зүүн хацар шанаа хэсэг рүү 9-10 удаа цохисон би 6 дахь цохилт дээр нь би шалан дээр таталт өгөөд унаа үед битгий маяглаад бай чи босоод ир гэж хэлээд бүсэлхий болон 2 өвдөг хэсэг рүү хар өнгийн түрийтэй гутлаараа өшиглөөд байсан учраас би босоод одоо болно шүү дээ ****************гэсэн чинь чи ч гэсэн намайг цохь чи намайг мэдэх үү сумын заан цолтой бөх барилдаг хүн шүү гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон учраас би зөрүүлээд жижиг модон сандал аваад зөрүүлээд нуруу хэсэг рүү нь цохисон. Тэгсэн дахиад л миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд миний ухаан санаа орж гараад хэсэг хугацаанд би яг юу хийсэн гэдгээ мэдэхгүй огт санахгүй байгаа хэсэг ухаан санаа балартаад эргээд ухаан орох үед *************** намайг хойш татаад миний гараас хутга салгаж авч байсан. Би тэр үед л ухаан орж юу болж байгааг харах үед миний гар цус болж нойтон мэдрэмж төрж байсан. Яг тухайн үед цагдаа нар ч ирж байсан...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №473 тоот:

“...1.***********************биед хамар ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.          

5. Цаашид дээр өөрийн өгүүлснээр болон тогтоолд тусгагдсан хэргийн утга, гэмтлийн эмчийн үзлэгээс толгой руу их цохиулж гэмтэл авснаас болж тархи толгойн өвдөлттэй болсон байж болох ч одоогоор гэмтлийн зэрэг тогтоох журамд энэ тухай тодорхойлогдоогүй байна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12837 тоот:

“...1.************************биед дух цээж баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №12837 тоот:

“...1**************************биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

2. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.            

4. Шүүх эмнэлэг нь гоо сайханд учирсан хохирлыг тогтоодоггүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №579 тоот:

“...1**************************** биед тархи доргилт, зүүн хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу, баруун зүүн зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчний үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд  нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний 10/33 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2226000000200 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,   иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, гэрлэсний бүртгэлийн, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, төрөл садангийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн баримтууд /01дүгээр хх-ийн 158-159, 193, 221-224, 37-39, 49-60, 62 дүгээр хуудас, 02 дугаар хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дүрс оношилгооны тасгийн үзлэг хийсэн тэмдэглэл,  /01 дүгээр хх-ийн 134,188 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2227001680137 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд /02 дугаар хх-ийн 13-14, 19-20, дугаар хуудас/,

 

Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /03 дугаар хх-ийн 01-35 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *************** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч ************г 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******************* аймгийн ************ сумын ********** дугаар багийн ********** тоот өөрийн гэртээ толгойн тус газарт түлхүүрийн үзүүрээр 1 удаа, бөөрөн тус газарт гараараа 1 удаа тус тус цохисон, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн байх гэртээ толгойн тус газарт гараараа 2 удаа цохисон, 2021 оны 11 дүгээр сард Нийслэлийн **************дүүргийн *************дугаар хороо ************************** тоотод толгойн тус газарт 1 удаа, нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа тус тус цохиж байнга зодсон,

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ********** аймгийн ******* сумын********* дугаар багийн ******** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч ************эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүний толгойн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны мурийлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *************үйлдсэн болох нь хохирогч ********* мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас, гэрч ********************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19, 21, 22-24, 16 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №473 тоот: “...1. ****************н биед хамар ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээр өөрийн өгүүлснээр болон тогтоолд тусгагдсан хэргийн утга, гэмтлийн эмчийн үзлэгээс толгой руу их цохиулж гэмтэл авснаас болж тархи толгойн өвдөлттэй болсон байж болох ч одоогоор гэмтлийн зэрэг тогтоох журамд энэ тухай тодорхойлогдоогүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан ************** ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан гэрчийн мэдүүлгүүд бол тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой мэдүүлж чадаагүй. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хохирогч ***********биед хамар ясны гэмтэл тогтоогддог. Тухайн гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэж шинжээч дүгнэсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамж хөнгөн гэмтэл учирсан бол 28 хоногийн дараа эдгэрнэ гэж заасан байхад бүхэл бүтэн 1 жилийн дараа гэмтэл тогтоогдсон гэдэг нь эргэлзээтэй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ************ хэргийг ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэх тайлбарууд нь үгүйсгэгдэж байх ба үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэв.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч ***************хохирогч ********************гурваас дээш удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч **************** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч ************** нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ********** аймгийн ********* сумын ******** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ************** зэвсэг хэрэглэн зодож дух, цээжний баруун хэсэг, баруун эгэм, хэвлийн урд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***********************н үйлдсэн болох нь,

Шүүгдэгч ************************** нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ************ сумын*************** дугаар багийн нутаг дэвсгэрт ************** биед тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу баруун зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************************** үйлдсэн болох нь

хохирогч ******************* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч **************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 150-151 дүгээр хуудас/, гэрч ******************нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-145, 157 дугаар хуудас/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12837 тоот: “...1.************* биед дух цээж баруун эгэм, хэвлий, зүүн мөр, дал, нуруу, зүүн өгзөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №12837 тоот “...1.************* биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтасны кортекс хэсэгт 3мм орчим хэмжээтэй ясны эд сэлтэрсэн шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлэг нь гоо сайханд учирсан хохирлыг тогтоодоггүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №579 тоот: “...1.************* биед тархи доргилт, зүүн хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор салстад няцарсан шарх, хүзүү хоолой, зүүн гарын бугалга, баруун гарын сарвуу, бүсэлхий нуруу, баруун зүүн зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчний үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой  3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд  нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************************нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч ********************* нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Прокурорын газраас***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон, хэргийг нэгтгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгч ************************тухайд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч ****************түүний өмгөөлөгч С.Ялалт нар нь “...хохирогч ********************* биед уруулсан хохирлыг шүүгдэгч учруулаагүй, ********************** нь цагдаа дээр хонохдоо паар мөргөөд өөрийгөө гэмтээсэн, мөн*************** гадаа тийчлээд орилоод хэвтээд байсан тэр үедээ дээрх гэмтлүүдийг өөртөө учруулсан тул цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй ба хохирогч ************ “..*************** орж ирээд надад юу ч хэлэхгүй зүүн хацар шанаа хэсэг рүү 9-10 удаа цохисон би 6 дахь цохилт дээр нь шалан дээр таталт өгөөд унах үед битгий маяглаад бай чи босоод ир гэж хэлээд бүсэлхий болон 2 өвдөг хэсэг рүү хар өнгийн түрийтэй гутлаараа өшиглөөд байсан учраас би босоод одоо болно шүү дээ **********гэсэн чинь чи ч гэсэн намайг цохь чи намайг мэдэх үү сумын заан цолтой бөх барилддаг хүн шүү гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон учраас би зөрүүлээд жижиг модон сандал аваад нуруу хэсэг рүү нь цохисон. Тэгсэн дахиад л миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд миний ухаан санаа орж гараад хэсэг хугацаанд би яг юу хийсэн гэдгээ мэдэхгүй огт санахгүй байгаа.” гэх мэдүүлэг, гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд болон 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Би *********** цагдаагийн хэсэг дээр авч ирээд аюулгүй байдлаа хангах үүднээс ажлын өрөөнд хэвтээ байдалтай паарнаас гавласан. Тухайн үед ****************** миний өмнөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй.”гэх мэдүүлэг,  гэрч *************“...*************** ахиад 2 удаа хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна цохиод авсан чинь Э.Баасансүрэн ахиад газарт унаад босохгүй хэвтэж байхад нь **************татаад босгож ирээд сандал дээр суулгасан чинь сууж байсан сандлаа аваад *************** толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь бие биенийгээ барьж аваад зодолдож эхэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч **************“юм түжигнээд байхаар нь гараад хартал гал тогооны өрөөнд ************************* нар хоорондоо муудалцаад барилцаад авсан байсан. ...наад талд нь *************************нар хоорондоо ноцолдоод манай охин салгах гэж байгаа байдалтай байсан.”гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

            Гэрч ****************шүүх хуралдаанд өгсөн “...сумын цагдаа надад хэлэхдээ ************************ цагдаагийн байранд гавласан байхад амиа хорлоно гээд паар нүдээд байсан...” гэх мэдүүлэг нь дамжмал, тухайн үйл баримтыг **************** нь хараагүй, бусдаас сонссон зүйлээ ярьж байгаа гэх боловч мэдүүлэгт дурдагдсан сумын цагдаа *************** нь шүүх хуралдаанд “...**************** амиа хорлоно гэж огт яриагүй” гэж үгүйсгэсэн тул гэрч******************* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

 

            Хохирогч ****************************************************** биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлд шүүгдэгч *******************************************************маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.            

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч ****************************************** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *********************энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***************************нь шүүхэд ирж очсон бензиний мөнгө 182 900 төгрөгийг гаргуулна гэж баримтаар нэхэмжилснээс 90 000 төгрөгийг *************************** гаргуулж үлдэх 92 900 төгрөгийн баримт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн буюу амралтын өдөр, тухайн цаг хугацаанд шүүхэд ирээгүй, мөн **************** нь тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тул  тэрээр шүүхэд ирэх үүрэгтэй тул түүнээс гарсан бүх зардлыг шүүгдэгч ***************************** гаргуулах хууль зүйн боломжгүй гэж дүгнэж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрх гэм буруугийн хурлаар шүүхээс шийдвэрлэсэн хохирол 90 000 төгрөгийг шүүгдэгч ****************************** төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 2 215 850 /хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун тавин/ төгрөгийг хохирогч **********************төлж барагдуулсан, хохирогч **************** нь одоогоор хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул *************************************** мөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч ***************************** нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.  

Шүүх, шүүгдэгч **************************** нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч ***************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ************************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ************************** оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ******************* цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 210 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 340 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 340 000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

****************************оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар тус тус солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******************** өмгөөлөгч О.Санчирбалаас “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд сонгох санкцтай буюу зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулах зохицуулалт байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч ********************зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Зөвхөн хорих ял оногдуулснаар хүн нийгэмшинэ гэдэг байдлаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим гэж үзэх нь өрөөсгөл” гэх саналыг гаргасан боловч шүүгдэгч ******************** өмгөөлөгч С.Ялалт “...шүүгдэгч *********************** оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь түүнийг 1 000 000 төгрөгийн торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 сарын хугацаанд оногдуулсан шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт байдаг. Тухайн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг анхан шатны шүүх биелүүлж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна...” гэх тайлбар,  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/27 дугаартай магадлалаар “...анхан шатны шүүхээс шүүгдэгч ************************* оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах, 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм бурууд тохироогүй төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, хууль ёсны бөгөөд шударга зарчимд нийцээгүй байна” гэж дүгнэснийг шүүгдэгч ********************* ял оногдуулахад харгалзан үзсэн болно. 

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******************* нь цагдан хоригдсон хоноггүй, *******************нь 14 хоног цагдан хоригдсон, тэдгээрт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 178 500 /нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч *********************** нараас хувь тэнцүүлэн гаргуулж гэрч *************************олгож, шүүгдэгч ***********************өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд зэргийн үнэлгээгээр тогтоогдсон 130 000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч ************************* гаргуулж хохирогч ******************* олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22 см ажлын хэсгийн урт 10 см үзүүр хэсэг нь хугарч хар өнгийн хатуу зүйлээр бохирлогдсон хуванцар иштэй ажлын хэсгийн талд “Bass stainless steel” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, 23 см урттай ажлын хэсэг нь 12.5 см урттай ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй, ишний нэг талын хойд хэсэг нь хугарч гэмтсэн жижиг хэмжээтэй заазуур 1 ширхэг, шүүгдэгч ******************** өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд, ******************* өмсөж явсан гэх женсэн хүрэм, өмд, цэнхэр цайвар өнгийн захтай ханцуйгүй цамц, саарал өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэж байгааг тус тус дурдав.

Хохирогч ************************************** нь гэмт хэрэг гарах үед өмсөж явсан хар өнгийн гутлын буцаан авахгүй, үнэлгээ хийгдээгүй байсан тул 300 000 төгрөгөөр үнэлэн *********************** үнийг гаргуулна гэсэн боловч тухайн гутлыг дахин ашиглаж болохгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрүүтэй гутлыг хохирогч**************************буцаан олохоор шийдвэрлэв.

 

Прокуророос яллах дүгнэлтдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гарсан цаг хугацааг 2021 оны 09 дүгээр сар гэж техникийн шинжтэй алдаа гарган буруу бичсэнийг шүүх хуралдаанд 2021 оны 11 дүгээр сар хэмээн зөвтгөсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******************овогтой **********************гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн,

*************** овогтой ***********************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ***********************07 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ************************ 550  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ******************* оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ****************** цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 210 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 340 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 340 000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар***************** нь 340 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 340 000 төгрөгөөр торгох ялыг,****************** нь 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******************* нарт мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 178 500 /нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч *********************** нараас хувь тэнцүүлэн гаргуулж гэрч****************аймгийн *********** сумын ************* дугаар багт байрлах Цагдаагийн байранд оршин суух ************ овогтой ************************* олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ************** өмсөж явсан гэх хар өнгийн түрүүтэй гуталыг **************** буцаан олгож, ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд, нийт 22 см ажлын хэсгийн урт 10 см үзүүр хэсэг нь хугарч хар өнгийн хатуу зүйлээр бохирлогдсон хуванцар иштэй ажлын хэсгийн талд “Bass stainless steel” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, 23 см урттай ажлын хэсэг нь 12.5 см урттай ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй, ишний нэг талын хойд хэсэг нь хугарч гэмтсэн жижиг хэмжээтэй заазуур 1 ширхэг, **************** өмсөж явсан гэх женсэн хүрэм, өмд, цэнхэр цайвар өнгийн захтай ханцуйгүй цамц, саарал өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хохирогч ***************өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн даавуун бүс, цайвар цэнхэр өнгийн монгол цамц, цэнхэр өнгийн женсэн өмд зэргийн үнэлгээгээр тогтоогдсон 130 000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч **************** гаргуулж хохирогч ********* овогтой ********************олгосугай.

 

9. **************** нь цагдан хоригдсон хоноггүй, *************** нь 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч ****************** нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар******************* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ************************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА