| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
2024 01 29 2024/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Е /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лт холбогдох эрүүгийн “2211014701594” дугаартай, 186/2024/0088/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Л,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хэрэглээний лизинг” ХХК-наас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4.490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Apple Iphone 13 pro max” маркийн, "blue" өнгөтэй, 128 багтаамжтай rap утсыг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“Хэрэглээний Лизинг” байгууллага маань “Пи Си Молл” компанитай хамтын ажиллагааны гэрээгээр “Пи Си Молл” компанийн бараа бүтээгдэхүүнийг лизингээр борлуулдаг компани. Лхагважавын тухайд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай зээлийн мэргэжилтэн Батзаяатай зээлийн гэрээ байгуулаад “Айфоне 13 Промакс” гар утсыг зээлээр худалдаж авсан. Зээлийнхээ төлбөрийг төлөөгүй. Тэгээд 8 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад анх өгсөн. Ирж уулзсан гэдэг зүйлийг ярьж байна. Ирж уулзаагүй. Нийт 19 ийм тохиолдол гарсан. Төлбөрөө төлсөн 9 хүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй. Ирж уулзаагүй, зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй 10 хүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Огт төлбөр төлөөгүй байгаа. Утсаар ярихад нь төлбөр битгий төл гэж хэлдэг нь жилийн эцсийн тайлан тооцоо дээр шүүхийн шийдвэргүй илүү төлбөр тооцоо ороод ирэх юм бол үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байсан учраас илүү төлбөр авах боломжгүй байсан. Ийм учраас шүүхийн шийдвэр гарсны дараа таны төлбөрийг авна гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Хохирол төлбөр 4.490.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлчих юм бол өөр санал гомдол байхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еийн:..манай байгууллагаар үйлчлүүлсэн иргэн хуурамч бичиг баримт ашиглан гар утас зээлээр авсан. 2023 оны 3 дугаар cap, 4 дүгээр cap, 6 дугаар саруудад манай байгууллагаас rap утас зээлээр авахаар иргэдийн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдэж ирсэн байсан. Энэ талаар зээл гаргах үед манай ажилтан мэдээгүй зээлийг олгосон. Тэгээд зээл авснаас хойш 1 сарын хугацааны дараа зээлийн төлбөрийг төлж эхлэх байсан боловч төлбөрийг төлөөгүй асуудал гарсан. Уг асуудлын хүрээнд шалгаж үзэхэд тухайн иргэд нь манай байгууллагад гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 50 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Батзаяагийн:..манай байгууллагаас зээл олгоход дараах шалгууруудыг эхэлж судалж үздэг. Үүнд: зээлийн мэдээллийн санд ямар нэгэн байдлаар асуудал байхгүй, хугацаа хэтэрсэн зээлгүй, хугацаа хэтрээд ангилал буураад муу ангилалд орсон эээлгүй байх, оршин суух хаяг баталгаатай байх, эхнэр нөхрийн нэр дээрх хугацаа хэтэрсэн зээлийн түүхийг хардаг, цалин болон гэр бүлийн, тодорхой орлоготой эсэх, орлогын харьцаа гэх зүйлсийг харж байж манайхаас зээл олгох үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр БЗ/2022-46279 дугаартай зээлийн гэрээг харилцагч Б.Лтай байгуулж Iphone 13pro max sierra blue 128 gb багтаамжтай утсыг 4.752.903 төгрөгөөр, 24 сарын хугацаатай, 2,55%-ийн хүүтэйгээр олгосон байдаг. Тухайн харилцагч нь манай байгууллагаас тавигдсан шалгууруудыг хангасан. “Элит Эгшиглэн” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт тамга тэмдэг захирлын гарын үсэгтэй Б.Лын 5032521099 дугаартай хаан банкны дансны хуулган дээр cap бүрийн 05, 20-ны өдрүүдэд цалин гэсэн утгатай хоёр хуваагдаж cap 1.480.000 мянган төгрөг, 1.000.000 төгрөгний орлого орж ирж байгаа харагдсан. Уг дансны хуулганд cap бүр тогтмол орж ирдэг цалингийн задаргаа зэрэг нь харагдана. Иргэний үнэмлэхний канондсон хуулбар оршин суугаа хаягийн Emongolia-с авсан тодорхойлолт, мөн "PC MALL” худалдааны төвөөс тусдаа нээгдсэн салбар болох Mobile mega shop гэх цахилгаан барааны дэлгүүрээс авчирсан rap утасны нэхэмжлэх, өөрийн гараар бичсэн, харилцагчийн анкет зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн. Би тухайн харилцагчийн Хаан банкнаас гаргаж өгсөн дансны хуулгыг авч үзээд өр орлогыг тооцоолж үзэхэд цэвэр цалин 1.987.000 төгрөг болж байсан. Гэр бүлийн гишүүдийн регистрийн дугаараар баталгаажуулдаг, нөхөр болох Х.Тодбаатарын регистрээр баталгаажуулж зээлийг олгосон гэх мэдүүлэг. /хх- ийн 52 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Бат-Эрдэнийн:...Элит эгшиглэн ХХК нь анх 2011 онд манай аав болох Лувсанням овогтой Төрбат нь анх /5522196/ дугаарт улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж үүсгэн байгуулж байсан. Элит эгшиглэн ХХК нь цайны газрын үйлчилгээ явуулах зориулалттайгаар анх байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2017 онд гадагшаа Солонгос улсын визэнд ороход компани хэрэгтэй гээд виз гарахад арай илүү найдвартай юм болов уу гэж бодоод аавын нэр дээрээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Өөрийнхөө компанийн бүх бичиг баримт, тамга тэмдэг, тоон гарын үсгийг өөрийн танил дүү болох Өсөхжаргал овогтой Санчир гэх залууд өгсөн байдаг. "Элит эгшиглэн" ХХК-ийн албан бланк биш байна. Энэ хуурамчаар үйлдсэн бичиг баримт байна. Манайд "Тэд Лха яри XX-нд Ц.Энхтүвшин гэх хүн ажилладаггүй. Тэрнээс гадна 2017 оноос хойшоос ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 54 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Баяржаргалын:..миний нэг танил ах болох Нацагдорж надтай уулзаад би дансны хуулга хуурамчаар гаргаж өгдөг хүн танина. Тухайн хүнээр би дансны хуулга хуурамчаар гаргуулаад лизингийн компаниас гар утас лизингээр аваад cap сардаа төлөөд яваад байгаа болж байна лээ гэж хэлж байсан. Би хэрхэн гар утас лизингээр хуурамч баримт бичиг бүрдүүлж авдаг талаараа хэлж ярьж байсан. Надад мөнгө олдохгүй байсан тул би нэг мөсөн бүх өрөө дарж дуусгах гээд гар утас лизингээр аваад зараад мөнгийг нь аваад өрөө дарах санаа төрөөд Энхмандах, Ням-Эрдэнэ нарт надад дансны хуулга болон ажлын тодорхойлолт гаргаж өгдөг таньдаг ах байдаг. Манай ахын компани байдаг талаар хэлсэн. Хэрвээ ажил хийдэг насанд хүрсэн хүн байвал гар утас лизингээр авч болох талаар ярилцсан. Тэгж байгаад Ням-Эрдэний ээжээр гар утас лизингээр авахуулахаар болоод Лхагважав эгчтэй Ням-Эрдэнэ, Энхмандах бид гурав уулзсан. Ням-Эрдэний ээжид би өрөнд орчихсон талаараа хэлээд гар утас лизингээр аваад өгөөч, манай ахын компаниас цалингийн хуулга гаргаад өгч болно. Лхагважав эгч зөвшөөрөөд Лхагважавын нэр дээр бүртгэлтэй дансны хуулга болон хувийн мэдээллийг аваад Нацагдоржид хэлсэн чинь надад Санчир гэх хүний утсыг өгсөн. Би Санчиртай утсаар ярьж байгаад уулзахаар болсон. Санчиртай Улаанбаатар их дэлгүүрийн хажууд уулзахаар болоод би ганцаараа явж байтал Санчир надруу залгаад хоёулаа багшийн дээдийн ойролцоо уулзъя, энд принтер байхгүй байна гэж хэлсэн. Би багшийн дээд дээр очоод Санчир гэх хүнтэй уулзаад Лхагважав эгчийн хувийн мэдээллийг хэлсэн чинь тухайн хүн "Төгөлдөр" төв гэх худалдааны төвийн бичиг хэргийн хэсэгт очоод компьютер дээр сууж байгаад бичиг баримтуудыг хэвлээд гаргаж өгсөн. "Элит эгшиглэн" ХХК-д Лхагважав эгчийг ажилладаг гэх тодорхойлолт, 5032521099 дугаарын дансанд cap бүрийн 5, 20-ны өдрүүдэд орлого орж ирж байгаа гэж харагдах дансны хуулга зэргийг засч янзлаад өөрөө цүнхнээсээ тамга, тэмдэг гаргаж ирээд дараад өгсөн. Санчир гэх хүнд 400.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон байсан. Тухайн үедээ Санчираар хийлгэсэн хуурамч дансны хуулгыг би өөртөө аваад байж байгаад маргааш нь би Ням-Эрдэнэ, Энхмандах хоёртой уулзаад ахаас нөгөө бичиг баримтыг авсан гэдгийг хэлээд Лхагважав эгчтэй уулзахаар болоод Лхагважав эгчтэй уулзаад "Тэди" худалдааны төвийн хажууд байх "Мега электроникс" гэх ХХК-д байрлах "Хэрэглээний лизинг" ХХК-ийн гадаа очоод Лхагважав эгчид би хуурамч бичиг баримтыг өгөөд танд "Элит Эгшиглэн ХХК-д ажилладаг гэх тодорхойлолт, цалин авч байгаа дансны хуулга" зэргийг гаргаад бэлдсэн байгаа та авч ороод өөрийгөө уг компани, ажилладаг уу гэвэл "тийм" гээрээ гээд оруулсан, удалгүй Лхагважав эгч "айфоне 13 про Макс" загварын гар утсыг зээлээр аваад гараад ирэхээр нь уг гар утсыг аваад "Тэди худалдааны төв ороод үл таних ченжид 3.450.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Мөнгөнөөсөө Лхагважав эгчид 200.000 төгрөгийг өгөөд Санчир гэх хүний дансруу 250.000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Санчирын:...Элит Эгшиглэн ХХК нь танил ах болох Бат- Эрдэнэ гэх хүний нэр дээр бүртгэлтэй. Тухайн нэр дурдагдсан компаниуд нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тухайн компанийн тамга тэмдэг, албан бичиг баримтууд нь бүгд надад байсан. Би цүнхтэйгээ хамт 2021 оны 4 дүгээр сард алга болгочихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78 дугаар тал/,
2.6. Хөрөнгийн үнэлгээний төвийн 365 дугаартай: “...Apple Iphone 13 pro max маркийн, blue өнгөтэй, 128 багтаамжтай rap утасны зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 4.490.000 төгрөгийн болохыг тодорхойлов” гэх тайлан. /хх-ийн 80-95 дугаар тал/,
2.7. Шинжээчийн 3107 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2022.06.20-ны едрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн 5 хуудас баримт, 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримт шинжилгээнд тэнцэнэ.
2. 2022.06.20-ны өдрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн баримтын "ЕВ Цалин" гэсэн мөрөнд байх "1,480,500.00, 1,000,000.00, 1,487,400.00, 1,450,000.00" гэсэн тоон бичвэрүүдэд механик засвар хийгдээгүй байна. Уг баримтын баруун доод хэсэгт байх "Хаан банк, 18076-01" гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардас улаан өнгийн будагчтай бараар дарагдсан байна.
3. 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримтад механик засвар хийгдээгүй байна. Уг баримтын "Захирал Т.Бат-эрдэнэ" гэсэн хэсэгт байх үл уншигдах гарын үсгийг хөх өнгийн будагтай бичигч хэрэгслээр зурсан, тус хэсэгт байх "Элит Эгшиглэн ХХК" гэсэн бичиглэлтэй тэмдгийг улаан енгийн бараар дарсан байна.
4. Дээрх баримтуудыг ердийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.
5. Шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул 2022.06.20-ны өдрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн баримт, 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримтуудыг жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох боломжгүй. /хх-ийн 97-103 дугаар тал/,
2.8. Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4228 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт болох 5032521099 дугаартай дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтууд. (хх-ийн 124- 128 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол, хавсаргасан баримтууд болох харилцагчийн анкет, гар утасны баталгаат засварын хуудас, барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтууд /хавтаст хэргийн 20-37 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еийн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/, гэрч Ч.Батзаяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, гэрч Т.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, гэрч М.Баяржаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/, хөрөнгийн үнэлгээний төвийн 365 дугаартай тайлан /хавтаст хэргийн 80-95 дугаар тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 3107 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 97-103 дугаар тал/, хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4228 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт болон 5032521099 дугаартай дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 124-128 дугаар тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 128-132 дугаар тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 133-136 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Л нь хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хэрэглээний лизинг” ХХК-наас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,490,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Apple Iphone 13 pro max” маркийн, "blue" өнгөтэй, 128 багтаамжтай rap утсыг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еийн:...манай байгууллагаар үйлчлүүлсэн иргэн хуурамч бичиг баримт ашиглан гар утас зээлээр авсан. 2023 оны 3 дугаар cap, 4 дүгээр cap, 6 дугаар саруудад манай байгууллагаас rap утас зээлээр авахаар иргэдийн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдэж ирсэн байсан. Энэ талаар зээл гаргах үед манай ажилтан мэдээгүй зээлийг олгосон. Тэгээд зээл авснаас хойш 1 сарын хугацааны дараа зээлийн төлбөрийг төлж эхлэх байсан боловч төлбөрийг төлөөгүй асуудал гарсан. Уг асуудлын хүрээнд шалгаж үзэхэд тухайн иргэд нь манай байгууллагад гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 50 дугаар тал/,
- гэрч Ч.Батзаяагийн:..манай байгууллагаас зээл олгоход дараах шалгууруудыг эхэлж судалж үздэг. Үүнд: зээлийн мэдээллийн санд ямар нэгэн байдлаар асуудал байхгүй, хугацаа хэтэрсэн зээлгүй, хугацаа хэтрээд ангилал буураад муу ангилалд орсон эээлгүй байх, оршин суух хаяг баталгаатай байх, эхнэр нөхрийн нэр дээрх хугацаа хэтэрсэн зээлийн түүхийг хардаг, цалин болон гэр бүлийн, тодорхой орлоготой эсэх, орлогын харьцаа гэх зүйлсийг харж байж манайхаас зээл олгох үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр БЗ/2022-46279 дугаартай зээлийн гэрээг харилцагч Б.Лтай байгуулж “Iphone 13pro max sierra blue 128 gb” багтаамжтай утсыг 4.752.903 төгрөгөөр, 24 сарын хугацаатай, 2,55%-ийн хүүтэйгээр олгосон байдаг. Тухайн харилцагч нь манай байгууллагаас тавигдсан шалгууруудыг хангасан. “Элит Эгшиглэн” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт тамга тэмдэг захирлын гарын үсэгтэй Б.Лын 5032521099 дугаартай хаан банкны дансны хуулган дээр cap бүрийн 05, 20-ны өдрүүдэд цалин гэсэн утгатай хоёр хуваагдаж cap 1.480.000 мянган төгрөг, 1.000.000 төгрөгний орлого орж ирж байгаа харагдсан. Уг дансны хуулганд cap бүр тогтмол орж ирдэг цалингийн задаргаа зэрэг нь харагдана. Иргэний үнэмлэхний канондсон хуулбар оршин суугаа хаягийн Emongolia-с авсан тодорхойлолт, мөн "PC MALL” худалдааны төвөөс тусдаа нээгдсэн салбар болох Mobile mega shop гэх цахилгаан барааны дэлгүүрээс авчирсан rap утасны нэхэмжлэх, өөрийн гараар бичсэн, харилцагчийн анкет зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн. Би тухайн харилцагчийн Хаан банкнаас гаргаж өгсөн дансны хуулгыг авч үзээд өр орлогыг тооцоолж үзэхэд цэвэр цалин 1.987.000 төгрөг болж байсан. Гэр бүлийн гишүүдийн регистрийн дугаараар баталгаажуулдаг, нөхөр болох Х.Тодбаатарын регистрээр баталгаажуулж зээлийг олгосон гэх мэдүүлэг. /хх- ийн 52 дугаар тал/,
- гэрч Т.Бат-Эрдэнийн:...”Элит эгшиглэн” ХХКомпани нь анх 2011 онд манай аав болох Лувсанням овогтой Төрбат нь анх /5522196/ дугаарт улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж үүсгэн байгуулж байсан. “Элит эгшиглэн” ХХКомпани нь цайны газрын үйлчилгээ явуулах зориулалттайгаар анх байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2017 онд гадагшаа Солонгос улсын визэнд ороход компани хэрэгтэй гээд виз гарахад арай илүү найдвартай юм болов уу гэж бодоод аавын нэр дээрээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Өөрийнхөө компанийн бүх бичиг баримт, тамга тэмдэг, тоон гарын үсгийг өөрийн танил дүү болох Өсөхжаргал овогтой Санчир гэх залууд өгсөн байдаг. "Элит эгшиглэн" ХХК-ийн албан бланк биш байна. Энэ хуурамчаар үйлдсэн бичиг баримт байна. Манайд "Тэд Лха яри XXК-нд Ц.Энхтүвшин гэх хүн ажилладаггүй. Тэрнээс гадна 2017 оноос хойшоос ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 54 дугаар тал/,
- гэрч М.Баяржаргалын:..миний нэг танил ах болох Нацагдорж надтай уулзаад би дансны хуулга хуурамчаар гаргаж өгдөг хүн танина. Тухайн хүнээр би дансны хуулга хуурамчаар гаргуулаад лизингийн компаниас гар утас лизингээр аваад cap сардаа төлөөд яваад байгаа болж байна лээ гэж хэлж байсан. Би хэрхэн гар утас лизингээр хуурамч баримт бичиг бүрдүүлж авдаг талаараа хэлж ярьж байсан. Надад мөнгө олдохгүй байсан тул би нэг мөсөн бүх өрөө дарж дуусгах гээд гар утас лизингээр аваад зараад мөнгийг нь аваад өрөө дарах санаа төрөөд Энхмандах, Ням-Эрдэнэ нарт надад дансны хуулга болон ажлын тодорхойлолт гаргаж өгдөг таньдаг ах байдаг. Манай ахын компани байдаг талаар хэлсэн. Хэрвээ ажил хийдэг насанд хүрсэн хүн байвал гар утас лизингээр авч болох талаар ярилцсан. Тэгж байгаад Ням-Эрдэний ээжээр гар утас лизингээр авхуулахаар болоод Лхагважав эгчтэй Ням-Эрдэнэ, Энхмандах бид гурав уулзсан. Ням-Эрдэний ээжид би өрөнд орчихсон талаараа хэлээд гар утас лизингээр аваад өгөөч, манай ахын компаниас цалингийн хуулга гаргаад өгч болно. Лхагважав эгч зөвшөөрөөд Лхагважавын нэр дээр бүртгэлтэй дансны хуулга болон хувийн мэдээллийг аваад Нацагдоржид хэлсэн чинь надад Санчир гэх хүний утсыг өгсөн. Би Санчиртай утсаар ярьж байгаад уулзахаар болсон. Санчиртай Улаанбаатар их дэлгүүрийн хажууд уулзахаар болоод би ганцаараа явж байтал Санчир надруу залгаад хоёулаа багшийн дээдийн ойролцоо уулзъя, энд принтер байхгүй байна гэж хэлсэн. Би багшийн дээд дээр очоод Санчир гэх хүнтэй уулзаад Лхагважав эгчийн хувийн мэдээллийг хэлсэн чинь тухайн хүн "Төгөлдөр" төв гэх худалдааны төвийн бичиг хэргийн хэсэгт очоод компьютер дээр сууж байгаад бичиг баримтуудыг хэвлээд гаргаж өгсөн. "Элит эгшиглэн" ХХК-нд Лхагважав эгчийг ажилладаг гэх тодорхойлолт, 5032521099 дугаарын дансанд cap бүрийн 5, 20-ны өдрүүдэд орлого орж ирж байгаа гэж харагдах дансны хуулга зэргийг засч янзлаад өөрөө цүнхнээсээ тамга, тэмдэг гаргаж ирээд дараад өгсөн. Санчир гэх хүнд 400.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон байсан. Тухайн үедээ Санчираар хийлгэсэн хуурамч дансны хуулгыг би өөртөө аваад байж байгаад маргааш нь би Ням-Эрдэнэ, Энхмандах хоёртой уулзаад ахаас нөгөө бичиг баримтыг авсан гэдгийг хэлээд Лхагважав эгчтэй уулзахаар болоод Лхагважав эгчтэй уулзаад "Тэди" худалдааны төвийн хажууд байх "Мега электроникс" гэх ХХК-д байрлах "Хэрэглээний лизинг" ХХК-ийн гадаа очоод Лхагважав эгчид би хуурамч бичиг баримтыг өгөөд танд "Элит Эгшиглэн ХХК-д ажилладаг гэх тодорхойлолт, цалин ав байгаа дансны хуулга" зэргийг гаргаад бэлдсэн байгаа та авч ороод өөрийгөө уг компани, ажилладаг уу гэвэл "тийм" гээрээ гээд оруулсан, удалгүй Лхагважав эгч "айфоне 13 про Макс" загварын гар утсыг зээлээр аваад гараад ирэхээр нь уг гар утсыг аваад "Тэди худалдааны төв ороод үл таних ченжид 3.450.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Мөнгөнөөсөө Лхагважав эгчид 200.000 төгрөгийг өгөөд Санчир гэх хүний дансруу 250.000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65 дугаар тал/,
- гэрч Ө.Санчирын:...”Элит Эгшиглэн” ХХКомпани нь танил ах болох Бат- Эрдэнэ гэх хүний нэр дээр бүртгэлтэй. Тухайн нэр дурдагдсан компаниуд нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тухайн компанийн тамга тэмдэг, албан бичиг баримтууд нь бүгд надад байсан. Би цүнхтэйгээ хамт 2021 оны 4 дүгээр сард алга болгочихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний төвийн 365 дугаартай: “...”Apple Iphone 13 pro max” маркийн, blue өнгөтэй, 128 багтаамжтай rap утасны зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 4.490.000 төгрөгийн болохыг тодорхойлов” гэх тайлан. /хх-ийн 80-95 дугаар тал/,
- Шинжээчийн 3107 дугаартай дүгнэлтэд:
1.Шинжилгээнд ирүүлсэн 2022.06.20-ны едрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн 5 хуудас баримт, 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримт шинжилгээнд тэнцэнэ.
2. 2022.06.20-ны өдрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн баримтын "ЕВ Цалин" гэсэн мөрөнд байх "1,480,500.00, 1,000,000.00, 1,487,400.00, 1,450,000.00" гэсэн тоон бичвэрүүдэд механик засвар хийпдээгүй байна. Уг баримтын баруун доод хэсэгт байх "Хаан банк, 18076-01" гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардас улаан өнгийн будагчтай бараар дарагдсан байна.
3. 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримтад механик засвар хийгдээгүй байна. Уг баримтын "Захирал Т.Бат-эрдэнэ" гэсэн хэсэгт байх үл уншигдах гарын үсгийг хөх өнгийн будагтай бичигч хэрэгслээр зурсан, тус хэсэгт байх "Элит Эгшиглэн ХХК" гэсэн бичиглэлтэй тэмдгийг улаан енгийн бараар дарсан байна.
4. Дээрх баримтуудыг ердийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.
5. Шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул 2022.06.20-ны өдрийн "Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бямбадорж Баярлхагва" гэсэн баримт, 2022.06.20-ны огноотой "Элит Эгшиглэн ХХК, Тодорхойлолт" гэсэн баримтуудыг жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох боломжгүй. /хх-ийн 97-103 дугаар тал/,
- Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4228 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт болох 5032521099 дугаартай дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтууд. (хх-ийн 124- 128 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсаныг шүүгдэгч, хохирогч, хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Хэрэглээний линзинг” ХХК-наас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4.490.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Apple Iphone 13 pro max” маркийн, "blue" өнгөтэй, 128 багтаамжтай rap утсыг шилжүүлэн авч байгаа Б.Лын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Лын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Лыг “ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “Хэрэглээний лизинг” ХХКомпанид 4.490.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулах талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Лаас 4.490.000 төгрөгийг гаргуулж “Хэрэглээний лизинг” ХХКомпанид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Лыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Лаас 4.490.000 төгрөгийг гаргуулж Хэрэглээний зээл ХХК олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Лаас 4.490.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж “Хэрэглээний лизинг” ХХК-нд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ