Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга   Н.Номинчимэг,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо ҮД:01-05,

           шүүгдэгч А.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар   Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн  Баянбулаг суманд 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ  эрхэлсэн ажмлгүй  байсан,  ам бүл-3 эхнэр   хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 05-р хороо, 49 /б/ байрны 07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хөөрөгт овогт Аварзэдийн Отгонбаатарт /РД:ВА86100712/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 2017 2501 0287 дугаар 105/2017/0112/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч А.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар  хороо 49/б байрны 07 тоотын үүдэнд эхнэрийн найз Б.Алтанцэцэгтэй хувийн таарамгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Отгонбаатар мэдүүлэхдээ:  Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны  өдөр өөрийн  1 нас 04 сартай хүүхдээ гэртээ  харсан.  Орой  18  цаг өнгөрч миний утасны эрх дууссан  тул эхнэртэйгээ   холбогдохгүй боломжгүй байсан . Гэтэл  орой  21 цаг 30 минутын  үед  авгай согтуу ирсэн. Тэгээд  би эхнэртэйгээ муудалцаад  түүнийг цохьсон. Тэгтэл  Алтанцэцэг  цаанаас  гүйж ирээд  миний фудболкын  энгэрээс    зуурч намайг  цохьсон,  миний тэвэрч байсан хүүхдийн толгой руу  хальт  цохихоор   нь  би түүнийг цохисон.  Цаанаас  эгч  нь   ирж биднийг салгаж эхнэр  тэр  хоёрыг аваад явсан.  Тэгээд эгч нь буцаж орж ирээд хүүхэд хувцаслаад аваад явсан. Тэгээд тухайн үед цагдаа дуудсан байсан байна  лээ. Тэр гурвыг явсны дараа цагдаа ирсэн. Тухайн үед  юу болсныг  асуугаад  хүүхдийг чинь  эрүүл хүн авч  явсан бол  яахав гээд  явсан. Тэгээд би ахыгаа дуудсан ба  ахтайгаа  цуг  байж байгаад орой  22 цагийн үед гэрээсээ  гарч яваад  хороололд найзындаа байж байхад цагдаа утасдсан. Бодит хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ  гэмшиж  байна гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Алтанцэцэгийн: Би 2017  оны 01 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад хамт ажилладаг Энхтуулын хамт Вокзалын хойд талын “West “нэртэй паб зоогийн газарт гурав, гурван  шил “Сэнгүүр” уугаад юм яриад суусан тухайн үед Энхтуулын аав саяхан нас барсан учраас сэтгэл санаа тавгүй байна. Хүүхэд харах хүн байхгүй учраас нөхрөөрөө хүүхдээ харуулж байгаа гээд бид хоёр  тэр газраас гараад Баянзүрх товчооноос эгч Батцэцэгийг нь хүүхэдтэй нь аваад буцаж ирээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 49/б/ байрны 07 тоотоос хүүхдээ аваад “Модны -2” ын  тэнд байдаг аавынхан байранд аваачиж хүүхдээ харуулна гэж бодоод гэрийнхэн үүдэнд ирсэн чинь Энхтуулын нөхөр Отгонбаяр нь хаалга нээж өгөөд Энхтуулыг үгийн зөрөөгүй нүүрэн тус газар нь нэг удаа цохиод унагаахаар нь би очоод салгах гэсэн чинь миний толгойн тус газар баруун талын чамархайн дээд талд 2 удаа цохиж, газар унасны дараа зүүн талын хавирган тус газар өшиглөсөн энэ үед пүүз нь бас давхар сугарсан тэр гутлаараа миний толгойн тус газар 3-4 удаа цохисон. Энхтуул эгч Батцэцэг 2 нь намайг салгаад гарч яваад цагдаа дуудах гэж байгаад андуураад өөр цагдаагийн хэлтэс дээр очсон байсан. Дараа нь энд ирээд цагдаа дуудсан чинь надад шүүх эмнэлэгийн бичиг хийж өгөөд явуулаад цагдаа нар нь Отгонбаатарын гэрт нь очсон гэртээ байхгүй байна гэхээр нь утсаар нь ярьсан чинь гадуур явж байна гэсэн ... гэх  мэдүүлэг / хх-н 24-33-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч У.Энхтуулын: …2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтанцэцэг бид хоёр хамт ажилладаг Эрдэнэчулуунтай хамт ажлаасаа гараад ажлын хажуу талын “Вест” /west/ нэртэй пабд нэг  нэг  шил пиво аваад юм ярьж сууж байгаад халаад гурав гурван  пиво уусан тэгээд Эрдэнэчулуун явсаны дараа Алтанцэцэг бид хоёр таскси бариад Баянзүрхийн товчоо орж эгч У.Батцэцэгийг аваад аавындаа очих гэж байсан.  Тэгээд би замаараа гэрээр ороод хүү Оюунболд /1 нас 6 сартай, эрэгтэй/-г аваад явъя гэж бодоод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 49/6 байрны 07 тоотод ирээд гэрийн үүдээ  тогшисон чинь манай нөхөр Отгонбаатар намайг хүүхэд хаяаад, пиво уугаад оройтлоо гэж уурлаад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон  чинь манай эгч Батцэцэг, найз Алтанцэцэг нар 2 миний хойно зогсож байгаад Аптанцэцэг манай нөхөрт  чи манай найзыг цохиод байхдаа яадаг юм бэ гэж уурлаад Отгонбаатарыг цохисон яг хаана нь цохисон санахгүй байна... тэгсэн Оттонбаатар уурлаад чи яагаад миний тэргүүнд хүрээд байгаад юм бэ гэж хэлээд Аагийгийн хаана цохисон сайн санахгүй байна, хана налаад газар сууж байхад зүүн гуяан дээр нь 2 удаа дэвсэлхээр нь би Отгонбаатарыг татах гэсэн дийлээгүй. Тэр хооронд манай эгч зөрж ороод хүүхэд хувцаслаад гарахдаа намайг үснээс зулгаагаад гар чамаас болж байгаа юм гэж хэлээд аваад гарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 45-55-р тал /

          Мөрдөн байцаалтанд гэрч У.Батцэцэгийн:..2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай дүү Энхтуул хамт ажилладаг Аптанцэцэгтэй хамт халамцуу манай гэрт ирээд Отгонбаатар дээр очиж хүүхдээ авъя гэхээр нь би гараад хамт яваад БЗД-ийн 5-р хороо 49/б/ байрны 07 тоотод очоод Энхтуул хүүхдээ авъя гэж хэлээд түрүүлээд орсон Алтанцэцэг бид хоёр ардаас ортол Энхтуул хаалга тогшоод орж байгаа чимээ сонсогдсон, тэр үед бид хоёр шатаар өгсөөд баруун гар тал руу гарсан чинь Отгонбаатар Энхтуулыг чи муу хаагуур яваад ирж байгаа юм бэ, оройтлоо гэсэн утгатай үг хэлээд цохиход Энхтуул ёооё гэх нь сонсогдсон. Тэгэхээр нь би булан тойроод эргээд харахад Энхтуул хойшоо хана руу савж байгаа нь харагдсан, энэ үед Алтанцэцэг бид хоёр яг зэрэгцээд явж байсан. Тэгтэл Алтанцэцэг миний урд ороод Отгонбаатарыг чи миний найзыг цохидог юм бэ? гэж хэлээд гараа сав байгаа харагдсан. Тэгэхээр нь Отгонбаатар Алтанцэцэгийг түлхээд хар өнгийн гутлаар бие рүү нь цохиж байгаа харагдсан, тэр үед би хүүхдийг нь авах гээд дундуур нь ороод Отгонбаатарыг битгий гэсэн чинь Алтанцэцэг чи яагаад надад гар хүрч байгаа юм гээд. Тэр үед Алтанцэцэг хана налаад хөлөө жийгээд тонгойгоод сууж байхад нь Отгонбаатарын фудволк нь урагдсан биерүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд Алтанцэцэг орилоод газар суугаад Отгонбаатарыг өшиглөөд гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд би боль, боль гэж хэлээд хүүхдийг нь авъя гээд Отгонбаатартай хамт гэрт нь ороод хүүхдийг нь хувцаслаад гарсан. Энэ үед Энхтуул, Алтанцэцэг 2 гадаа хүлээж байгаад би хүүхдийг нь хувцаслаж байхад Энхтуул орж ирэхээр нь бид 3 хамт гарсан.гэх мэдүүлэг /хх-ийн 49-55-р тал/

              Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Цэндмаагийн:… .Б.Алтанцэцэг..анх ирэхдээ уушигний зураг авахуулъя гэмтэл оруулах гэсэн юм гэхээр нь манай “ЭБО” төвийн 4 давхарт байрлах рентген кабинет том зураг гаргадаг учраас Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн рентген кабинетид нягтаршил сайтай аппаратаар зураг аваад харахад Б.Аптанцэцэгийн зүүн талын 8, 9 дүгээр хавирганд ирмэг таарсан учраас бага зэргийн цуурсан юм болов уу ? гэж хараад зүүн талын 8, 9 дүгээр хавирга бага зэргийн  үл ялих, мөчидхөн бэртэлтэй харагдсан. Түүнээс хугарсан, зөрүү ихтэй цууралт гэж хэлээгүй. “Мөнгөн гүүр “ эмнэлэгт 2017 оны 01-рдүгээр  сарын 30-ны өдөр авахуулсан КТГ-ийн цээжний..." зургыг харлаа зүүн талын 8, 9 дүгээр хавирганд бэртэл гэмтэл харагдахгүй байна....Би цуурсан гэж онош тавиагүй зүүн талын 8,9-р хавирганд бага зэргийн үл ялих, бэртэнги үүссэн байна. 2 талын өрц хэвийн, синус чөлөөтэй, уушгинд ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж онош тавьсан байна.гэх мэдүүлэг /хх-ийн 56-59-р тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ¹1116 тоот актанд:

  1. Б.Алтанцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр
    үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснааар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт,  

         Хохирогч Б.Алтанцэцэг өөрийн эмчлүүлсэн  эмчилгээний зардалд  801.000 төгрөгийг  авсан тул  хохирол, гомдолгүй тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү  гэсэн хүсэлт  зэрэг хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт цугларсан  бичгийн нотлох  баримт болон   хохирогч , гэрчүүдийн мэдүүлэгүүдээс  дүгнэхэд: А.Отгонбаатар  нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны 23:00 цагийн үед өөрийн  эхнэр  Энхтуулын  эрх чөлөөнд халдахаар нь  түүнийг  таслан  зогсоох  гэж  шаардлага тавьсан  Б.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж  биемахбодид  нь хөнгөн зэргийн  гэмтэл  учруулсан  байна.

        Иймд  А.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар  хороо 49/б байрны 07 тоотын үүдэнд эхнэрийн найз Б.Алтанцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт  авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул  гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Шүүгдэгч А.Отгонбаатар  урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н  76-р тал /

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д  яллагдагч, шүүгдэгч  нь Эрүүгийн хуульд заасан  хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд  учруулсан хохирлоо бүрэн төлсөн,  гэм хорыг арилгасан нөхцөлд  хохирогч нь  яллагдагч, шүгдэгчтэй  сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй  болгоно гэж хуульчилжээ.

            Хохирогч Б.Алтанцэцэг шүүгдэгч А.Отгонбаатар нар нь сайн дураараа эвлэрсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилгасан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь   А.Отгонбаатар  холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй болгох  үндэслэл  боллоо.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.Хөөрөгт овогт Аварзэдийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аварзэдийн Отгонбаатарт  холбогдох  Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар А.Отгонбаатарыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4.А.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цээжний хөндийн 2 ширхэг КТГ-ийн зураг, КТГ зураг 3 ширхэг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Мөнгөнгүүр” эмнэлэгийн эмч Г.Номуундарь гэсэн гарын үсэг хүний их эмч гэсэн тамгатай дүгнэлт 1 ширхэг, 1 ширхэг СиДиг,  Номун эмнэлэг хэв авиан оношлогоо гэсэн хаягтай 3 тусдаа нийт 9 ширхэг зураг, 4 хуудас бүхий эмнэлэгийн баримтуудыг хохирогч Б.Алтанцэцэгт  буцаан олгож, цагаан өнгийн 1 ширхэг фудволкийг шүүхийн  тогтоол  хүчин төгөлдөр  болохоор  устгасугай.

            6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж  А.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч. АЛТАНЦЭЦЭГ