| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01783/И/ |
| Дугаар | 01869 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01783/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бхххх сумын ххх дугаар багт оршин суух, регистрийн дугаар РВххххх, Х...овогт Б.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б........ суманд оршин суух, регистрийн дугаар РВ........., Х......овогт А.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц миний бие 2016 онд А.Б-тай танилцаж, 2019 оноос хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний охин Ц.О төрсөн. А.Б хэд хэдэн удаа намайг зодсоноос тусдаа амьдрах болсон. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. Охин Ц.О нь миний асрамжинд өсч торниж байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд А.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.Б би тус шүүхэд гаргасан Б.Ц-н нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Ц-д бид хоёр анх 2016 онд танилцаж хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан. Би Б.Ц-г Улаанбаатар хотод сурч байх хугацаанд нь БНХАУ-д ажил хийж мөнгө олдог байсан. Бидний дундаас Охин Ц.О нь төрсөн. Ц.О миний охин мөн. Тийм учраас охин Ц.О хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би охин Б.О-тэй уулзаж байх хүсэлтэй байна. Намайг охинтойгоо уулзаж байх боломжийг олгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч А.Б холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин Хар дархад овогт Ц.О-г төрүүлсэн болох нь Ц.О төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, зохигчидийн тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч А.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Ц.О төрсөн, хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй зохигчид маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, охин Хар дархад овогт Ц.О эцэг А.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА