Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

 

2024        01           29                                     2024/ШЦТ/88

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Н.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох эрүүгийн “2311000001756” дугаартай, 186/2024/0087/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,

 - урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 - Хан-Уул дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЗ/135 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

 - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Н.Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 19-1207 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Аг зодож эрүүл биед нь зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.   Шүүгдэгч Н.Т нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...манай эхнэр бид хоёр танилцаад 4 жил болж байна. 2022 оноос энэ хэрэгт холбогдсоноо хэлэх тэр үеэс эхлээд манай хадам ээж надад дургүй болчихсон. Эхнэр маань хоёр дахь удаагаа жирэмсэн болсон чинь хадам ээж одоо тийм юм байхгүй. Та хоёр өөрсдийгөө ч авч явж чадахгүй байж гэж хэлсэн. Миний дургүй хүрсэн. Тэгсэн чинь тэр хоёр хүүхэд авхуулах талаар ярьсан байсан. Тэгээд А.А надруу залгаад хүүхэд авхуулах мөнгө өг гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Гэрт гал түлэх гээд байж байсан чинь А.А гаднаас орж ирээд яагаад мөнгө өгөхгүй байгаа юм гэхэд нь би юу ч дугараагүй. Тэгсэн чинь үнс самардаад нүүрлүү цацчихсан. Тэгээд би барьж байсан төмрөөрөө цохьсон. Тэгээд гарч явсан гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.А:...2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрт ээж Ариунаа, охин Шинэ-Одтой хамт байсан. Би гадуур явж байгаад 16 цагийн орчимд ирсэн. Тухайн өдөр Тэнгистамир өглөөгүүр Хүчит шонхор захад туслахаар ажиллахаар явсан байсан. Ажлаасаа тараад надаас өмнө ирсэн байсан. Өдрийн 16 цагийн орчимд гэрт ээж Ариунаа, Тэнгистамир, охин Шинэ-Од бид дөрвүүлээ гэр бүлээрээ байхад Тэнгэстамир нь надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Бид хоёрыг эхлээд маргалдаж байхад ээж Ариунаа гадна байж байгаад байшинд орж ирсэн. Тухайн үед маргалдаж байхдаа Н.Т нь эрүүл байсан, коридорын өрөөнд байхад Н.Т нь зүүн гартаа галын үнс ухдаг дэгээ төмрөөр баруун гарны алганы арын хэсэгт хурууны үений орчимд нэг удаа цохьсон. Тэрний дараагаар миний цээжрүү баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд дараагаар нь бид хоёр гэр дотор маргалдаад нааш цааш явсан, ээж маань гаднаас орж ирчихээд болж байгаа асуудлыг хараад байж байсан. Тэгэж байхад Тэнгистамир нь дахин надруу уурлаад баруун гартаа галын үнс ухдаг төмрөө барьчихсан байж байгаад толгойны зүүн орой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд төмрөө газарт хаяад дахин олон удаа биений хэсгүүдрүү цохисон. Ээж хажуугаас оролцож салгахаар оролдож байсан. Тэр үед манай ээж Ариунаа утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэнгистамир гэрээс гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13, 15 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ариунаагийн:...өдрийн 16 цагийн орчимд Тэнгистамир ажлаа тараад гэрт ирсэн. охин А.А араас нь 1 цаг орчмын дараагаар ирсэн. Би тухайн үед хашаан дотор юм хийж байгаад гэр дотор ороход Тэнгистамир, А.А нар гал тогооны өрөөнд нилээн ширүүн байдалтай хэрэлдэж байсан. Тухайн үед ямар шалтгаанаас болж маргалдаж байгааг нь асуухад Тэнгистамир манай охин А.Аийг "Хаагуур яваад ирж байгаа юм" гэх байдлаар хардалт гэхээр маргаан үүсгээд байсан. Охин А.Аийн хувьд бол "Та байж байгаарай, битгий гар, намайг зодох гээд байна" гэх яриа өгүүлэлтэй байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргаан нь улам ширүүсээд байсан, хэн нэгэн нь гал түлж байсан бололтой галын урд хоёулаа зогсоод байж байсан. Галын орчмоор үнс агсарсан байдалтай байсан.  Н.Т нь гартаа галын үнс ухдаг дэгээ төмөр барьчихсан байсан. Тэр үед их хурдан болоод өнгөрсөн охин А.А "толгойгоо бариад, цохьчихлоо" гээд уйлаад байсан. Тэр үед харахад толгойных нь хэсгээс цус урсаад эхэлсэн байсан. Тэр үед нь ч гэсэн Тэнгистамир нь манай охиныг гартаа байсан үүргэвчин цүнхээрээ толгойн хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Н.Т явах гэж байгаа бололтой үүргэвчээ аваад гэрээс яваад өгсөн. Тэрнээс хойш дахин манай гэрээр ирээгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 14274 дугаартай дүгнэлт:

          1. А.Аийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.      

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна..." гэсэн дүгнэлт.  /хх-ийн 28-29 дүгээр тал/,

          Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч А.А мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, гэрч М.Ариунаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 14274 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, яллагдагч Н.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 42-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           3.2. шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах  талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 19-1207 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Аийг зодож эрүүл биед нь зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутай болох нь:

      - хохирогч А.А:...тухайн үед маргалдаж байхдаа Тэнгистамир нь эрүүл байсан, коридорын өрөөнд байхад Н.Т нь зүүн гартаа галын үнс ухдаг дэгээ төмрөөр баруун гарны алганы арын хэсэгт хурууны үений орчимд нэг удаа цохисон. Тэрний дараагаар миний цээжрүү баруун гараараа     1-2 удаа цохисон. Тэгээд дараагаар нь бид хоёр гэр дотор маргалдаад нааш цааш явсан, ээж маань гаднаас орж ирчихээд болж байгаа асуудлыг хараад байж байсан. Тэгэж байхад Н.Т нь дахин надруу уурлаад баруун гартаа галын үнс ухдаг төмрөө барьчихсан байж байгаад толгойны зүүн орой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд төмрөө газарт хаяад дахин олон удаа биений хэсгүүдрүү цохисон. Ээж хажуугаас оролцож салгахаар оролдож байсан. Тэр үед манай ээж Ариунаа утсаараа цагдаад дуудлага өгсөн. Н.Т гэрээс гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13, 15 дугаар тал/,

           - гэрч М.Ариунаагийн:...Н.Т нь гартаа галын үнс ухдаг дэгээ төмөр барьчихсан байсан. Тэр үед их хурдан болоод өнгөрсөн охин Ануударь "толгойгоо бариад, цохьчихлоо" гээд уйлаад байсан. Тэр үед харахад толгойных нь хэсгээс цус урсаад эхэлсэн байсан. Тэр үед нь ч гэсэн Н.Т нь манай охиныг гартаа байсан үүргэвчин цүнхээрээ толгойн хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Н.Т явах гэж байгаа бололтой үүргэвчээ аваад гэрээс яваад өгсөн. Тэрнээс хойш дахин манай гэрээр ирээгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

          - Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 14274 дугаартай дүгнэлт:

          1. А.Аийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.      

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна..." гэсэн дүгнэлт.  /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч хохирогчийн  зүүн дал хэсэгт хайчаар зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч          Н.Тын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Н.Тыг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судалж   хохирогч нь мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж  өгөөгүй, хохирогч А.Атай шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл, шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул  шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                          

                                                                                                           ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 6  /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Шүүгдэгч Н.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

          7. Шүүгдэгч Н.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ