| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01614/И/ |
| Дугаар | 01895 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 01895
Хэргийн индекс 155/2020/01614/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын .... дүгээр баг, 23-04 тоотод оршин суух, регистрийн дугаар РА...., Б... овогт Д.Ө-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С. дүүрэг, ... дүгээр хороо, 31-05 тоотод оршин суух, регистрийн дугаар РХ..., Ш... овогт Ө.Г. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Д.Ө. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Ө. нь Ө.Г 20... оны 9 дүгээр сарын 24-нд танилцаж үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 24-ны өдөр охин Ө.Н.г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш гэр бүлээс гадуур харилцаатай болж охин бид хоёрыг усанд хаясан чулуу шиг орхиод явсан.
Иймд Ө.Г-с миний охин Г.Н хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ө.Ганзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө.овогтой Г. миний бие 2016 онд Д.Ө. гэдэг хүнтэй танилцаж үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охинтой болсон. Г.Н.нь миний охин мөн болно. Хуулийн дагуу тэтгэлэг төлөх нь үнэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө. нь хариуцагч Ө.Г. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Ш. овогт Г.Н.төрүүлсэн болох нь Г.Н.төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Ө., хариуцагч Ө.Г. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Г.Н.төрсөн, охин эцэг Ө.Ганзаяагаар овоглогдож, хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй зохигчид маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Ш. овогт Г.Н.эцэг Ө.Ганзаяагаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 9573... дугаарын утсанд 9934.... дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөгийг гаргуулж, улсын орлогод орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА