| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: М.О, Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Мын О, Б овогт Эын Ч нарт холбогдох 2312000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт А аймгийн Т сумын .. дүгээр багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Мын О /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт .. хотын .. дүүргийн .. дугаар хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Эын Ч /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О, Э.Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О, Э.Ч нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Одод” караокед 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн А.Аийн биед зулай хуйханд шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Аийн “...2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд Архангай аймгийн “Од” нэртэй караокед ажлынхаа Г болон Ггийн дүү гэх 2 залуутай орсон. Бид 3 ороод нэг ширээн дээр сууж байтал гаднаас манай барилга дээр ажилладаг 2 залуу орж ирсэн. Тэгээд намайг текэн дээр 3-4 удаа дуудаад байхаар нь ганцаараа яваад очтол нэг залуу нь чи энэ бармен хүүхнийг таньдаг юм уу гэхээр нь танина, яасан гэхэд чамтай явалддаг юм биш үү гэж хэлэхэд нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тухайн залуу намайг учир зүггүй хардаад заамдаад авсан. Тэгээд олон нийтийн газар хоёулаа асуудал үүсгээд яах вэ, гаръя гээд гарах гэтэл миний араас тухайн залуутай явж байсан нөгөө залуу пивоны шилээр миний толгойн зүүн хэсэг рүү цохисон. Би тухайн үедээ ухаан балартаад нэг мэдтэл шалан дээр толгойгоо барьчихсан сууж байсан. Тэгээд бид бөөндөө гарч цагдаа дуудсан. Миний шанаа хавдаж толгой хагарсан. Би өмнө нь ганц 2 удаа караокед орж сууж байсан. Тэр утгаараа бармен гэх хүнийг танина. Би караокед ороод ганц 2 пиво уусан. Өмнө нь уугаагүй. Харин тухайн хүмүүс согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 05-06 хуудас/,
Гэрч Б.Жын “...Би 2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Никитоны тоглолтыг найз Б, Гнарын хамтаар үзсэн. Орой 00 цаг өнгөрөөгөөд Гбид хоёр Бийг гэрт нь хүргэж өгсөн. А ах тухайн үед бид нартай машинд пиво уугаад явж байсан. Тэгээд бид нар 01 цагийн хавьцаа “Одод” караокены хажууд очиход онгорхой байхаар нь дуулах зорилготой Гболон А нарын хамт орсон. Бид нарыг ороход доторх хүмүүсээ гаргаад хаах гэж байсан. Бид гурав нэг ширээнд суугаад авчихсан байсан 2 том пивоо хувааж ууцгаагаад сууж байсан. Тэгсэн чинь араас удаа ч үгүй 3 залуу орж ирсэн. Би тухайн залуучуудыг танихгүй. Гэтэл нэг залуу текэн дээрээс Аийг 2-3 удаа хүрээд ир, наашаа ир дээ гээд дуудаад байсан. А ах очихгүй байж байгаад хэд, хэд дуудаад байхаар нь очоод юм ярьж байснаа Аийг дуудсан хүнтэй цуг явж байсан. Ч гэх залуу нь ууж байсан пивоныхоо шилээр цохичихсон. Газар унангуут нь О гэх залуу эрүүн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид нар очоод салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудас/,
Гэрч О.Мийн “...2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах “Од” нэртэй караокед ажлаа хийгээд хаах гэж байтал гаднаас А гэх залуу 2 дүүгийн хамтаар орж ирээд пиво авъя гэхээр нь манайх зарахгүй гээд байж байтал араас нь О гэх залуу нэг дүүгийнхээ хамтаар ороод ирсэн. Отай явж байсан залуу пиво авъя гэхээр нь манайх зарахгүй, бүх юмаа хаасан байна гэж хэлэхэд би аваад гарчихъя гээд гуйгаад байхаар нь 3 шилтэй пиво зарсан. Тухайн залуу нь пивоо аваад гараад явсан. Хамт явсан О нь текэн дээр үлдчихээд А энд юу хийгээд байгаа юм, дуудаадах гэхээр нь чадахгүй, өөрөө дууд гэхэд та хоёр явалдаад байгаа юм биш үү гэхээр нь юу яриад байгаа юм, өөрөөс нь асуу гэж хэлсэн. О Аийг 3 удаа дуудсан. Тэгээд 4 дэх удаа дуудахад тухайн залуу хүрээд ирсэн. О Ад хандаж чи энд юу хийж яваа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд барьцалдаад авсан. А нь Оыг нойлын хажууд хавсарч унагаагаад дээрээс нь дарчихсан байж байтал Отай явж байсан дүү нь гаднаас орж ирээд Аийн толгойн тус газар нь өөрийн ууж байсан пивоны шилээрээ цохиод авсан. Аийн толгойноос цус их хэмжээгээр гарч байсан. Би тухайн хүнд хандан хүн алчихлаа шүү дээ гэхэд Атэй явж байсан 2 залуу гаднаас хувцсаа тайлчихсан орж ирээд зодолдох гээд байхаар нь энд зодоон хийхгүй, та нар гарцгаа гэж хэлсэн. А үлдээд бусад нь гараад явсан. А жаахан сэргэж байгаад гараад явсан. Юу болж байгааг хараадах гээд зөөгчөө гаргасан чинь цагдаа дуудчихсан, ор, ор гээд зөөгчийг буцаагаад оруулсан байсан. 15 минутын дараа караоке хаагаад гарахад тэнд байсан хүмүүс бүгд гараад явсан байсан...” гэх мэдүүлэг / хх-н 30-31 хуудас/,
Гэрч З.Гын “...Би 2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Никитоны тоглолтыг найз Б, Снарын хамтаар үзсэн. Орой 00 цаг өнгөрөөгөөд Сбид 2 Бийг гэрт нь хүргэж өгсөн. А ах тухайн үед бид нартай машинд пиво уугаад явж байсан. Тэгээд бид нар 01 цагийн хавьцаа “Одод” караокены хажууд очиход онгорхой байхаар нь дуулах зорилготой Сболон А нарын хамтаар орсон. Бид нарыг ороход доторх хүмүүсээ гаргаад хаах гэж байсан. Бид гурав нэг ширээнд суугаад авчихсан байсан 2 том пивоо хувааж ууцгаагаад сууж байсан. Тэгсэн чинь 5 минут болоогүй араас нэг залуу орж ирсэн. Тухайн залуучууд нь барилгын ажил дээр цуг ажилладаг залуучууд байсан. 2 залуу нь текэн дээр зогсчихсон, нэг залуу нь манай ширээний хажууханд зогсож байсан. Тэгсэн чинь О текэн дээрээс Аийг 2-3 удаа хүрээд ир, нааш ир дээ гээд дуудаад байсан. А ах очихгүй байж байснаа хэд, хэд дуудаад байхаар нь очоод юм ярьж байснаа заамдалцаад авсан чинь Отай цуг явж байсан Ч гэх залуу нь ууж байсан пивоныхоо шилээр цохичихсон. Газар унангуут нь О гэх залуу нь эрүүн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд би очоод салгасан. Удаа ч үгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Батцэцэгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №187 дугаартай дүгнэлт /хх-н 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов.
Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.О, Э.Ч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь хохирогч А.Ад хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан, мөн шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.О, Э.Ч нарын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.О, Э.Ч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.О, Э.Ч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.О, Э.Ч нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.О, Э.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Э.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Э.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Мын О, Б овгийн Эын Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Э.Ч нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О, Э.Ч нарт тус бүр оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Э.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.О, Э.Ч нар нь хохирогч А.Ад хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.О, Э.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР