| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бын Аэд холбогдох 2312000540341 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Бын А /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод түүний төрсөн эгч Цын гэрт, 2021 оны 04 дүгээр сарын дундуур Мгийн гэрт, 2021 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод төрсөн эгч Цын гэрийн гадна, 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байхад хойд эцэг Чы гэрт, 2022 оны 09 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн ам гэх газарт, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бгийн гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суух иргэн Чы гэрт үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг толгой руу нь дэвсэж, уруулыг нь сэт өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд дээд уруулын сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000540341 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч О.Оийн мэдүүлсэн “...Анх Б.Атэй танилцахад би бие давхар 6 сартай жирэмсэн байсан. Тэгсэн чинь Б.А хүүхдийн чинь аав болж чадна, хүний хүүхэд гэж ад үзэхгүй гэж хэлээд хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдраад би яг он, сарыг нь мэдэхгүй байна, 1 сар гаруйн дараа надад гар хүрч үснээс зулгааж гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн чинь маргааш нь хөхөрсөн байсан. Тэгээд үүний дараа намайг 8 сартай жирэмсэн байхад найзын төрсөн өдөрт Бор толгойд очоод тухайн үед би жаахан архи уусан чинь А гэдэс, гүзээ рүү өшиглөөд янхан, гичий гэж дуудаад цохиж нүдээд болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгөхөд намайг эмнэлэг дээр буулгаад Аийг цагдаа нар аваад явсан. Би эмнэлэг дээр үзүүлээд дусал хийлгээд гэртээ харихад А гэртээ ирсэн байсан бөгөөд цагдаа надад үйлчлэхгүй шүү гэж хэлээд намайг хацар хэсэгт нэг удаа алгадсан. Үүний дараа төрөхийн өмнө буюу 3-4 хоногийн өмнө намайг Архангай аймгийн гэртээ байхад гар утас дуугарахад над руу шидээд утас бутарч салсан чинь гичий минь хэн чам руу залгаад байгаа юм хэлээд өг гээд дайраад, миний толгой, хөл гар руу өшиглөөд байсан. Би төрөх үед нүд хөхөрсөн, гар, хөл хөхөрсөн байсан. Эмч нар намайг чи чинь дайнд өртсөн юм уу гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш охиныг 4 сар гарантай байхад Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байхад А согтуу утас алга болчихлоо, намайг олж өг гэж дайраад толгой тархигүй цохиод толгой дээр дэвсээд байхаар нь би авраарай гэж орилоход Шах гал тогооны цонхыг хагалж орж ирсэн. Тэгсэн чинь миний уруул сэтэрсэн, үүдэн шүд хөдөлсөн байсан. Маргааш нь А ханийгаа уучлаарай, согтуудаа буруу зүйл хийсэн байна, эмнэлэгт үзүүлээд яах юм бэ, би цагдаа дээр асуудалтай байгаа юм чинь гээд гуйгаад байхаар нь би эмнэлэгт үзүүлээгүй. Өөрөө хөдөө тос түрхэж уруулаа эдгээсэн. Тэгээд охиныг 6 сартай байхад Архангай аймагт зодохоор нь зугтаагаад Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн чинь А араас утсаар яриад хүрээд ирээч охиныгоо санаад байна, дахиж архи уухгүй гээд гуйгаад байхаар нь 8 сартай байхад нь буюу 2022 оны 01 дүгээр сард би Архангай аймагт ирсэн. Тэгээд Атэй хамт хөдөө гараад хэд хонож байхад бас хэл амаар доромжлоод зодож, нүдсэн. Би тухайн үед бие давхар болсон байсан. Тэгээд үзүүлэхээр А охины хамтаар замын унаанд суугаад ирж явах замдаа машин нь эвдрэхээр нь би түрүүлээд охинтойгоо аймагт ирсэн бөгөөд ирээд Цын гэрт байж байхад багийн дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар ирээд намайг архины хамааралтай архины эмчилгээнд явуулна гээд хамгаалах байранд авч ирээд 6 хоногийн дараа архины эмчилгээнд Улаанбаатар хот руу охины хамтаар явсан. Тэгээд архины эмчилгээ хийлгэж байхад манай охины бие муудаад эмнэлгээс салахгүй болохоор нь архины эмчилгээ хийлгэж байсан газраасаа зугтаагаад Улаанбаатар хотод айлд байж байхад А залгаад бас л хүрээд ир, хүүхдээ санаад байна, архи дарс уухгүй, хүүхдээ санаад байна, архи дарс уухгүй гэхээр нь би 2022 оны 07 дугаар сард Архангай аймагт охины хамтаар ирээд, Аийн хамтаар хөдөө Архангай аймгийн Цэнхэр суманд очоод үнээ сааж цагаан идээ авч байгаад намар 9 сар гарсан байхад Аийн хамтаар самарт мотоцикльтой өдөртөө яваад ирдэг байсан. Тэгсэн чинь нэг өдөр явж байгаад мотоцикль шаварт суучихсан. Тэгсэн чинь бас над руу дайраад наадахаа өргөөч, пизда, гичий минь гээд үснээс зулгаагаад толгой, тархи руу цохиод газар унасан байхад өшиглөөд байсан. Тэгээд босоод ирэхэд модны өмхөрсөн модоор ар нуруу хэсэгт 2 удаа цохиход хэвлий хэсгээр өвдөөд доошоо цус бүхлээрээ гараад байхаар нь би Аэд үзүүлэхэд зүгээр, зүгээр үхэх гээд байвал хол очиж үхээрэй гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ хоол хийж байхад бүр их гараад байхаар нь Аэд хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд хөдөө байхад доошоо үнэртэй юм гараад байхаар нь сар гаруйн дараа Архангай аймагт ирж үзүүлсэн. Тэгсэн чинь савандаа юм үлдсэн байна гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн. Тэр эмчилгээгээ хийлгээд 7 хоногийн дараа үзүүлээрэй гэж хэлэхэд нь би үзүүлж чадаагүй эмээ бол уусан. Тэрнээс хойш нэг хэсэгтээ гар хүрэх нь гайгүй байсан. Хөдөө архи уугаад алга болчихдог байсан. Согтуу ирэхээрээ хэл амаар доромжилж ганц нэг удаа гар хүрч байсан. Тэгээд 11 дүгээр сард бас гар хүрээд зодож нүдээд хөөгөөд байхаар нь Архангай аймаг руу хүүхдээ үзүүлнэ гэж хэлээд Архангай аймаг орох замд дугуй нь хагарахаар нь замын машинд охины хамтаар суугаад аймагт шөнө ирээд 2-3 хоног байж байхад А, Алтангадас ахынхаар намайг сурсан байхаар нь би дахиж очихгүй байх гэж бодоод Төвшрүүлэх сум руу яваад 20 гаруй хоносон. Тэгээд хүүхдийн мөнгө авах гээд Архангай аймагт явж байгаад Атэй таараад хөдөө явж хуц, ухна харахаар болоод хөдөө явсан. Тэгсэн чинь мөн л хэд хоногийн дараа хэл амаар доромжлоод нүдээд байхаар нь Архангай аймгийн төв рүү орж үзүүлнэ гэж хэлээд Атэй ирсэн. Тэгээд Шүрээ эгчийнд ирэхэд хүн байхгүй болохоор нь Бортолгойд Бийнд очиход М, Б ах Бийн найз гэх нэг залуу тэд нар архи уугаад дуусч байсан. Тэгээд би хоол хийхээр болоод төмс арилгаж байх хооронд архины мөнгө босгоод М архинд Бийн хамтаар явсан. Тэгсэн чинь удалгүй 0.75 граммын 2 шил “Их монгол” нэртэй архийг авч ирээд хувааж ууцгаасан. “...Уух үедээ А надад архи аягалаад нэг уучих гээд байхаар нь би уугаагүй. Тэгсэн чинь хэрүүл өдөөд байсан. Удалгүй гаднаас Шүрээ эгчийн нөхөр шал согтуу орж ирээд манайд ороод 2 пиво хуваагаад уучихъя гэхэд А дагаад явчихаар нь үлдсэн 2 хүнтэй намайг хардах байх гэж бодоод араас нь хүүхдээ тэврээд ороход газарт хэвтчихсэн шорон орон яриад маргалдах гээд байх шиг байсан. Тэгээд удалгүй дахин нэг пиво гаргаад ирсэн бөгөөд нөгөө пивийг нэг залуу нь аваад явлаа гэхэд А булаагаад авчихсан чинь та уу гээд нөгөө залуу хэлсэн. Тэгээд тэр 3 пиво ууж дуусаад А гэрээс нь гараад Бийн гэрт орсон бөгөөд араас орж ирлээ гээд уурлаад хөл рүү өшиглөөд, алгадаад авахаар нь чи яагаад байгаа юм бэ, унтаач гэхэд кармаанаасаа тонгорог гаргаж ирээд унтаач гээд над руу чичээд байсан. Тэгсэн чинь гадаа чимээ гарах шиг болоход А хэвтээд өгсөн. ...А унтаад өгөхөөр нь охиноо аваад Ундармаа эгчийнд очиж унтсан. Тэгээд өглөө нь цагдаад дуудлага өгч мэдүүлэг өгөөд хамгаалах байранд байрласан. Хамгаалах байранд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орсон. 2023 оны 02 дугаар сарын дундуур 1 сартай үр хөндүүлсэн. Манай охин А1 нас 10 сартай. Яг зодуулж байхад хэн нэгэн байхгүй байсан. Харин би зодуулсан талаараа Шүрээ эгч болон Чимэгээ эгч нарт өөрийн биеэр болон утсаар ярьдаг байсан. Би цагдаад өгвөл надад өс санах байх гэж бодоод хандаж байгаагүй. Би бодохдоо дагавар хүүхэдтэй болохоор гар хүрч, хэрүүл хийдэг байх гэж боддог. Мөн хардалтаас Бог гэж бодож байна. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 4 хуу/,
Хохирогч О.Оийн дахин мэдүүлсэн “...Би Атэй 2021 оны 02 дугаар сараас эхлэн танилцаад 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамгаалах байранд орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уулзаагүй. Б.А намайг маш их зоддог байсан. Хамгийн анх 2021 оны 04 дүгээр сард, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, Б.А бид 2 манай төрсөн эгч Цын гэрт очсон. Тэр үед ковид гарсантай холбоотой бүх зүйл ажиллахгүй байсан бөгөөд хоол ундны зүйлгүй болоод очсон юм. Гэтэл Ц эгчийнд миний танихгүй хүмүүс ирсэн архи уугаад сууж байсан бөгөөд тэр хүмүүстэй А хамт архи уугаад би хоол унд хийгээд орой болоод гэртээ хариад над руу агсарч эхэлсэн. Чи муу янхан, гичий танихгүй залуугийн хажууд сууж харагдсан, биеэ үнэлэх гэсэн юм уу гэх зэргээр дайрч байгаад үснээс зулгаагаад миний хөл, гар руу 3-4 удаа өшиглөхөд миний гэдсээр өвдсөн. Тэр үед би 8 орчим сартай жирэмсэн байсан. Энэ үед миний гэдсээр хатгуулах, нүүр хэсэгт зулгарсан, хөл, гуя хэсэг хөхөрсөн байсан. Би энэ гэмтлийг Ц эгчид үзүүлж харуулснаас эмнэлгийн байгууллагад үзүүлж харуулаагүй, өөр ямар нэг хүн болон хуулийн байгууллагад хандаж мэдэгдээгүй. 2021 оны 04 дүгээр сарын дундуур байх Аийн хамтаар манай найз Мгийн төрсөн өдөр болоод тэдний гэрт очтол Мгийн найз гээд нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүн, мөн нөхөр А гурав байсан. Ингээд бид 5 Мгийн гэрт архи ууж төрсөн өдөр тэмдэглэсэн. Гэтэл тэдний гэрт А архи уусан байх үедээ намайг янхан, гичий гээд шууд шалтгаангүйгээр дайраад нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад авахаар нь би хойшоо буйдан руу унасан. Тэгтэл шууд өшиглөхөөр нь хөлөөрөө тухайн үедээ хаасан чинь миний хөл рүү өшиглөсөн. Гэтэл тухайн айлаас М эхнэрээ зодсон гээд дуудлага өгсөн байх, цагдаа нар орж ирсэн. Ингээд Цагдаагийн 2-3 алба хаагч А, бид хоёрыг дагуулаад гарсан. Намайг Цагдаагийн алба хаагч нар жирэмсэн байж яахаараа архи уудаг юм, эмнэлэгт үзүүл гэж хэлээд Нэгдсэн эмнэлгийн гадаа буулгаад Аийг аваад явсан. Би эмнэлэг дээр үзүүлээд дусал хийлгээд эргээд гэртээ очтол А ирчихсэн янхан минь чи яахаараа цагдаад дуудлага өгдөг юм, намайг угаасаа тоохгүй гэж хэлээд чих хэсэгт алгадахад чих дүнгэнээд явчихсан. Дараа нь хөл хэсэгт 1 удаа өшиглөөд дахин гар хүрээгүй, тэр шөнөө амарсан. Үүний дараа буюу 2021 оны 05 дугаар сарын эхээр санаж байна, яг өдрийг нь санахгүй байна, А Цын гэрт очъё гээд байхаар нь дагаад очиход мөн Цынд хүмүүс архи ууж байсан чинь Ц ...жирэмсэн хүн дагаад явах юм, юунд нь болоод байдаг юм гэж хэлсэн чинь А хариу юм хэлээгүй. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс архины мөнгө сэтгэхээр болоод А надаас мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлэхэд дандаа байхгүй гэх юм гэж хэлэхээр нь би гэрээс нь гарахад А араас гарч ирээд миний хацар руу 1 удаа алгадахаар нь би эргээд Цын гэрт орсон. Тэгээд тэндээ 2 шил архи ууцгаасан. Архи ууж байхад А миний хамар руу цохиод цус гаргачихсан чинь тэнд байсан залуучууд намайг өмөөрч хоорондоо маргалдсан. Тэгээд гэртээ харих замдаа намайг пизда минь чамаас боллоо гэж хэлээд үснээс зулгааж толгой руу гараараа цохиж нүүр рүү алгадах зэргээр цохиж, зодсон. Би тухайн үед удахгүй төрөх болсон байсан учраас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэхэд тухайн үед төрөх тасагт ажиллаж байсан эмч нар намайг чи чинь дайнд өртчихсөн юм уу, нүд чинь яачихсан юм бэ гэж хэлж байсан. Тухайн үед Аэд зодуулсны улмаас миний нүд хөхөрч, бие, цээж, гар, хөл бас хөхөрч, урагдсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж байна, хойд эцэг Чы гэрт байхад Б.А архи уучихаад утас алга болчихлоо гээд намайг тархи толгойгүй дэвслээд миний уруул руу өшиглөж миний уруулыг сэтэлсэн. Тухайн үед болсон асуудлыг шөнө нь хойд эцэг Ч мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын үед би өөрөө архины эмчилгээнд явж ирээд Атэй хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн ам гэх газарт самарт явж байхад мотоцикль шаварт суусан чинь над руу өргөөч пизда минь гэж хэлээд өргөж даахгүй байхад үснээс зулгааж газар унасан байхад ар нуруу руу модоор цохиход би хэсэг босч чадахгүй газарт хэвтсэн. Би тухайн үед жирэмсэн байсан. Тухайн үед доошоо юм гараад байхаар нь Аэд үзүүлэхэд үхэх гэж байгаа бол хол явж үхээрэй гээд тоохгүй байсан. Тэгээд зодуулсан талаараа аавд хэлсэн. Тэгээд доошоо юм гараад болохгүй болохоор нь сар гаруйн дараа үзүүлээд эмчилгээ бичүүлж аваад эм уусан. Тухайн үед миний ураг зулбасан. Үүнээс хойш сарын дараа би аймгийн төрөх тасгийн ард байдаг нэрийг нь мэдэхгүй хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ураг зулбасан, саванд чинь жаахан юм үлдсэн байна, эмчилгээ хийлгээрэй гэж эм бичиж өгч байсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Атэй хөдөөнөөс орж ирээд Шүрээ эгчийнд очиход хүн байхгүй байхаар нь Б ахынд очиход хүмүүс архи ууж байсан. Тухайн үед согтчихоод намайг архи уу гээд шахаад мөн элдвээр дуудаад миний хөл рүү өшиглөж, хацар руу алгадсан. Тэгээд хэсгийн байцаагч Бтай холбогдож зодуулсан талаараа хэлсэн. Миний хувьд ойрын хугацаанд буюу тодорхой сайн санаж байгаа. Гэхдээ бусад үед ч гэсэн миний хамтран амьдрагч А нь намайг байнга л цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Цохиж зодуулж байснаа тоолох юм бол үнэндээ би тоог нь санахгүй байна. Өдөр, өглөө, оройгүй зүгээр байлгадаггүй, ямар нэгэн шалтаг гаргаад л зодоод байдаг байсан. Намайг өмөөрөх ах дуу муутай болохоор намайг зоддог байсан. Намайг салаад явъя гэхээр угаасаа явуулдаггүй байсан. Би хэд хэдэн удаа Аээс зугтаж наашаа гэсэн айл айлаар хонож явдаг байсан. Тэр үед намайг хайж явсаар байгаад араас ирээд одоо дахиж гар хүрч цохиж, зодохгүй гэх мэтээр худал ярьж хуурдаг байсан. Би итгээд буцаад нийлдэг байсан боловч урдын адил яг л хэвээрээ дахиад зоддог байсан. Би одоо энэ хүнээс айгаад хамгаалах байранд 3 сар орчим болж байна. Би Аэд зодуулсны улмаас нэг удаа ураг зулбаж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-85 хуу/,
Гэрч Ж.Чы мэдүүлсэн “...Би Б.А, О.О нарыг танина. О.О нь миний ханилж байгаад нас барсан эмэгтэйн охин байгаа юм. Б.А нь О.Оийн хамтран амьдрагч юм. О.О нь Б.Атэй танилцахаасаа өмнө надтай хамт 2020 он хүртэл хамт байсан юм. 2021 оны 09 дүгээр сар шиг санаж байна, өдрийг нь мэдэхгүй байна, О.О 5 сартай охинтойгоо Атэй хамт ирж хоносон. ...Оийн дээд уруул нь сэтэрчихсэн, цус гарчихсан уйлаад сууж байхаар нь юу болсон тухай асуухад А намайг гараараа цохичихлоо гэхээр нь та 2 болж бүтэж байгаа юм уу, миний хажууд ингэж байгаа хүмүүс гэж хэлж байсан. Тэгээд манайд 2 хоночихоод Цэнхэр сумын Бүрд орно гээд яваад өгсөн. А нь юунаас болж Оийн уруулыг сэт цохисныг мэдэхгүй. Намайг бие засчихаад ороод ирэхэд уруулыг нь сэт цохиод цус гарчихсан байсан. ...А нь архи уух нилээн дуртай, архи уусан үедээ ширүүн зан араншинтай санагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50 хуу/
Гэрч Э.Бын мэдүүлсэн “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр О нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн жирэмсний эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр стори нээлгээд эмчилгээ хийлгээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 30 минутад үр хөндөлтийг хийсэн. Үрэвсэл дарах эмчилгээ болон умайн хөндийг цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн. ...Тухайн үед 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай эмнэлэг магадлах комиссын шийдвэрийн дагуу эмнэлэгт эмийн үр хөндөлтийг хийсэн. Эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээ дуусаад эмнэлгээс эмэн эмчилгээ зөвлөөд гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуу/,
Гэрч С.Угийн мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг “ХАСУ” эмнэлэгт ажиллаж байх үеийн үзлэгийн бүртгэлээс үзэхэд О.О АЮ94091321 регистрийн дугаартай, Бортолгойн 29-27 тоотод амьдардаг, тогооч мэргэжилтэй, дунд боловсролтой, гэрийн ажилтай гэж бүртгэгдсэн байна. Тухайн үед онош нь Сост-е ПосЛе ран-век-ш N-71.1 (эрт үеийн зулбалтын дараах байдал умайн архаг үрэвсэл) гэсэн оношоор бүртгэгдсэн байна. Би ямар эмчилгээ хийснийг мэдэхгүй байна. Тухайн үед үрэвслийн эм бичиж явуулсан байна. Надад ямар учраас зулбасан талаар хэлээгүй. Үзлэгээр зулбаад удсан байсан. Мөн савны архаг үрэвсэлтэй байсан. Хэдэн сартай зулбасныг үзлэгээр мэдэх боломжгүй. Биед нь ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 хуу/,
Гэрч О.Цын мэдүүлсэн “...О.О нь миний төрсөн дүү. Харин А нь манай дүүгийн хамтран амьдрагч. Би А, Оийг зодож, цохидог талаар мэднэ. Манай гэрт ирсэн байхад нь зодож нүдээд байхаар нь би салгаж байсан. Ихэвчлэн хүнгүй, хоёулаа байхдаа зодож нүддэг талаар надад хэлсэн. Мөн Төвшрүүлэх суманд байхад нь зодоод уруулыг нь сэтэлсэн байсан. Манайд 2021 оны хавар, яг цаг хугацааг нь санахгүй байна, ирчихээд зодож нүдээд байна гэж хэлэхээр нь би Аийг зодлоо гэхэд А янхан, гичийгээ өмөөрлөө, буудалд янхандаж байхад нь би авчирсан гэж хэлээд над руу дайраад байсан. Мөн төрөхийнх нь өмнө ирэхээр нь би Аийг загнасан. Тэгсэн чинь гэртээ хариад От танай эгч намайг нохойн гөлөг гэж хэллээ гээд Оийг ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуу/,
Гэрч Д.Бын мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр О.О нь миний гар утас руу залгаад А согтуу, намайг архи уу гэж шахаад, уухгүй гэсэн чинь архичин, янхан байсан биз дээ, архи уу гээд хутга тулгаад ...би айгаад хүүхдээ тэврээд Ундармаа эгчийнд очиж хонолоо гэж хэлэхээр нь би Цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлээд уулзаад хамтарсан багт мэдээллэж хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. О.О нь орон гэргүй, бага насны буюу нэг ой гаруй настай хүүхэдтэй, хамтран амьдрагчийн хүчирхийлэлд дахин өртөх эрсдэлтэй, хүлээлгэн өгөх хамаатан садан байхгүй, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар хамтран амьдрагч нь мэдэх юм бол дахин намайг зодно гэсэн айдастай байсан тул хамгаалах байранд оруулсан. 2022 оны 01 дүгээр сард хамтарсан багаар хуралдаж бага насны хүүхдээ дагуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан болохоор архины сайн дурын эмчилгээнд явуулсан. Эмчилгээнд явснаас хойш архи дарс уух асуудал гарахгүй, хааяа утсаар яриад байдаг байсан. Аэд зодуулсан талаар өмнө нь хэлж байгаагүй. Энэ талаараа өөрөө надад хэлэхдээ А охиныг минь төрөхөд их тус болсон юм, түүнийг бодоод би Улаанбаатар хотод байхдаа хүрээд ир гэхээр нь итгээд засрах байх гээд цагдаад хэлэлгүй тэвчээд байсан гэж ярьж байсан. Мөн би архи уухгүй, хамтдаа мал маллаад сайн амьдарна гэж бодож байсан, би одоо хүүхэдтэйгээ ажил хийгээд амьдармаар байна гэсэн. ...Миний охиныг надтай адилхан гичий, янхан минь дуугүй бай гэж орилдог гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуу/,
Гэрч С.Эын мэдүүлсэн “...Би яг цаг хугацааг нь санахгүй байна, тухайн үед очиход согтуу хүмүүс байсан бөгөөд юу болсон талаар асуухад А гэх залуу эхнэртэйгээ маргалдаад байна, мөн зодох гээд байна гэхээр нь машинд суулгаад аваад явсан. О нь давхар биетэй байхаар нь жирэмсэн байж архи уулаа гэхэд найзын төрсөн өдөр болсон гэж хэлж байсан. Чамайг А цохиж, зодсон уу гэхэд үгүй, надад гар хүрээгүй гээд байхаар нь Оийг үзүүлж харуул гээд эмнэлэг дээр буулгасан. Харин Аийг Цагдаагийн газарт авчирахад би цохиж, зодоогүй, зүгээр л маргалдсан гээд байхаар нь явуулсан. Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, мөн хамтран амьдрагч нь гомдол, саналгүй байсан болохоор явуулсан. О.От ил харагдах шарх, сорви байгаагүй. О.О архи уусан байсан. Гэхдээ гайгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуу/,
Гэрч Т.Шын мэдүүлсэн “...Би яг цаг хугацааг нь мэдэхгүй байна, тухайн өдөр жижүүртэй байсан. Гаднаас төрөх эх орж ирээд үзлэг хийхэд нээлт өгсөн байхаар нь төрөх өрөөнд оруулж төрүүлсэн. Оийн биед ил харагдах шарх, сорви гэвэл хацар хэсэгтээ хөхөрсөн байсан. Яасан талаар асуухад нөхөртөө зодуулаад хөхөрсөн гэж хэлсэн. Өөр биед нь ил харагдах шарх, сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 хуу/,
Яллагдагч Б.Аийн мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-241 хуу/,
Шинжээч Б.Оын мэдүүлсэн “...ураг зулбах нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5-3-т зааснаар гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх, зулбах, ураг амьгүй болох тохиолдол нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. О.Оийн хувьд 2023 оны 02 дугаар сард эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр үр хөндүүлсэн байсан бөгөөд элэгний “С” вирусын архаг үрэвсэл, трихомандараар үүсгэгдэх бэлгийн замын халдварт хуучин тэмбүү өвчний улмаас эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр жирэмслэлтийг эрт хугацаанд нь эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсэн. Хэрэв 2022 оны 09 дүгээр сард зодуулсны улмаас ураг зулбасан бол дээрх халдвар, архаг өвчин, эрсдэлт хүчин зүйл байсан учир зулбасан байх магадлалтай. Хэрэв О нь эрсдэлт халдвар хүчин зүйл байхгүй, жирэмслэлт хэвийн үедээ зодуулсны улмаас умайд цочрол өгч зулбасан бол дээр дурдсан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ураг зулбана гэдэг нь жирэмсний хугацаанаас үл хамаарч архаг, хууч өвчин, эрсдэлт хүчин зүйл, умай цочроох доргих, сэтгэл санааны цочрол хямрал, үр хөндүүлэх, олон удаа төрөх, умайн хавдар, бэлгийн замын халдварт өвчин зэрэг олон хүчин зүйлээс хамаарч ураг хугацаанаас өмнө зулбахыг ойлгоно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-200 хуу/,
Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаартай албан бичигт “...Н-info3 программд 2021-2022 онуудад хайлт хийхэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч байгаагүй болно” гэх бөгөөд түүний хавсралтаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээр үйлчлүүлсэн тухай өвчний түүх бүхий баримтууд /1хх-ийн 160-161 хуу/,
Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай комиссын шийдвэр /1хх-ийн 183- 185 хуу/,
Архангай аймгийн “Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай албан бичиг /1хх-ийн 157 дугаар хуу/,
Архангай аймгийн “Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай албан бичигт “О.О нь 2021 онд жирэмсний улмаас өрхийн эрүүл мэндийн төвөөс 5 удаа тусламж авснаас жирэмсний улмаас 2 удаа тусламж авсан мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн /1хх-ийн 207 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 21-22 хуу/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2312000540341 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /1хх-ийн 226-233 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн тал дээр маргаангүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Бын Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2312000540341 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор шүүгдэгч Б.Аийг согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суух иргэн Чы гэрт үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг толгой руу нь дэвсэж, уруулыг нь сэт өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд дээд уруулын сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2312000540341 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор шүүгдэгч Б.Аийг согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суух иргэн Чы гэрт үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг толгой руу нь дэвсэж, уруулыг нь сэт өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд дээд уруулын сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Аийн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суух иргэн Чы гэрт үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг толгой руу нь дэвсэж, уруулыг нь сэт өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд дээд уруулын сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Б.Аэд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод түүний төрсөн эгч Цын гэрт, 2021 оны 04 дүгээр сарын дундуур Мгийн гэрт, 2021 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод төрсөн эгч Цын гэрийн гадна, 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байхад хойд эцэг Чы гэрт, 2022 оны 09 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн ам гэх газарт, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бгийн гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч О.Оийн мэдүүлсэн “...Анх Б.Атэй танилцахад би бие давхар 6 сартай жирэмсэн байсан. Тэгсэн чинь Б.А хүүхдийн чинь аав болж чадна, хүний хүүхэд гэж ад үзэхгүй гэж хэлээд хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдраад би яг он, сарыг нь мэдэхгүй байна, 1 сар гаруйн дараа надад гар хүрч үснээс зулгааж гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн чинь маргааш нь хөхөрсөн байсан. Тэгээд үүний дараа намайг 8 сартай жирэмсэн байхад найзын төрсөн өдөрт Бор толгойд очоод тухайн үед би жаахан архи уусан чинь А гэдэс, гүзээ рүү өшиглөөд янхан, гичий гэж дуудаад цохиж нүдээд болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгөхөд намайг эмнэлэг дээр буулгаад Аийг цагдаа нар аваад явсан. Би эмнэлэг дээр үзүүлээд дусал хийлгээд гэртээ харихад А гэртээ ирсэн байсан бөгөөд цагдаа надад үйлчлэхгүй шүү гэж хэлээд намайг хацар хэсэгт нэг удаа алгадсан. Үүний дараа төрөхийн өмнө буюу 3-4 хоногийн өмнө намайг Архангай аймгийн гэртээ байхад гар утас дуугарахад над руу шидээд утас бутарч салсан чинь гичий минь хэн чам руу залгаад байгаа юм хэлээд өг гээд дайраад, миний толгой, хөл гар руу өшиглөөд байсан. Би төрөх үед нүд хөхөрсөн, гар, хөл хөхөрсөн байсан. Эмч нар намайг чи чинь дайнд өртсөн юм уу гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш охиныг 4 сар гарантай байхад Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байхад А согтуу утас алга болчихлоо, намайг олж өг гэж дайраад толгой тархигүй цохиод толгой дээр дэвсээд байхаар нь би авраарай гэж орилоход Шах гал тогооны цонхыг хагалж орж ирсэн. Тэгсэн чинь миний уруул сэтэрсэн, үүдэн шүд хөдөлсөн байсан. Маргааш нь А ханийгаа уучлаарай, согтуудаа буруу зүйл хийсэн байна, эмнэлэгт үзүүлээд яах юм бэ, би цагдаа дээр асуудалтай байгаа юм чинь гээд гуйгаад байхаар нь би эмнэлэгт үзүүлээгүй. Өөрөө хөдөө тос түрхэж уруулаа эдгээсэн. Тэгээд охиныг 6 сартай байхад Архангай аймагт зодохоор нь зугтаагаад Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн чинь А араас утсаар яриад хүрээд ирээч охиныгоо санаад байна, дахиж архи уухгүй гээд гуйгаад байхаар нь 8 сартай байхад нь буюу 2022 оны 01 дүгээр сард би Архангай аймагт ирсэн. Тэгээд Атэй хамт хөдөө гараад хэд хонож байхад бас хэл амаар доромжлоод зодож, нүдсэн. Би тухайн үед бие давхар болсон байсан. Тэгээд үзүүлэхээр А охины хамтаар замын унаанд суугаад ирж явах замдаа машин нь эвдрэхээр нь би түрүүлээд охинтойгоо аймагт ирсэн бөгөөд ирээд Цын гэрт байж байхад багийн дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар ирээд намайг архины хамааралтай архины эмчилгээнд явуулна гээд хамгаалах байранд авч ирээд 6 хоногийн дараа архины эмчилгээнд Улаанбаатар хот руу охины хамтаар явсан. Тэгээд архины эмчилгээ хийлгэж байхад манай охины бие муудаад эмнэлгээс салахгүй болохоор нь архины эмчилгээ хийлгэж байсан газраасаа зугтаагаад Улаанбаатар хотод айлд байж байхад А залгаад бас л хүрээд ир, хүүхдээ санаад байна, архи дарс уухгүй, хүүхдээ санаад байна, архи дарс уухгүй гэхээр нь би 2022 оны 07 дугаар сард Архангай аймагт охины хамтаар ирээд, Аийн хамтаар хөдөө Архангай аймгийн Цэнхэр суманд очоод үнээ сааж цагаан идээ авч байгаад намар 9 сар гарсан байхад Аийн хамтаар самарт мотоцикльтой өдөртөө яваад ирдэг байсан. Тэгсэн чинь нэг өдөр явж байгаад мотоцикль шаварт суучихсан. Тэгсэн чинь бас над руу дайраад наадахаа өргөөч, пизда, гичий минь гээд үснээс зулгаагаад толгой, тархи руу цохиод газар унасан байхад өшиглөөд байсан. Тэгээд босоод ирэхэд модны өмхөрсөн модоор ар нуруу хэсэгт 2 удаа цохиход хэвлий хэсгээр өвдөөд доошоо цус бүхлээрээ гараад байхаар нь би Аэд үзүүлэхэд зүгээр, зүгээр үхэх гээд байвал хол очиж үхээрэй гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ хоол хийж байхад бүр их гараад байхаар нь Аэд хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд хөдөө байхад доошоо үнэртэй юм гараад байхаар нь сар гаруйн дараа Архангай аймагт ирж үзүүлсэн. Тэгсэн чинь савандаа юм үлдсэн байна гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн. Тэр эмчилгээгээ хийлгээд 7 хоногийн дараа үзүүлээрэй гэж хэлэхэд нь би үзүүлж чадаагүй эмээ бол уусан. Тэрнээс хойш нэг хэсэгтээ гар хүрэх нь гайгүй байсан. Хөдөө архи уугаад алга болчихдог байсан. Согтуу ирэхээрээ хэл амаар доромжилж ганц нэг удаа гар хүрч байсан. Тэгээд 11 дүгээр сард бас гар хүрээд зодож нүдээд хөөгөөд байхаар нь Архангай аймаг руу хүүхдээ үзүүлнэ гэж хэлээд Архангай аймаг орох замд дугуй нь хагарахаар нь замын машинд охины хамтаар суугаад аймагт шөнө ирээд 2-3 хоног байж байхад А, Алтангадас ахынхаар намайг сурсан байхаар нь би дахиж очихгүй байх гэж бодоод Төвшрүүлэх сум руу яваад 20 гаруй хоносон. Тэгээд хүүхдийн мөнгө авах гээд Архангай аймагт явж байгаад Атэй таараад хөдөө явж хуц, ухна харахаар болоод хөдөө явсан. Тэгсэн чинь мөн л хэд хоногийн дараа хэл амаар доромжлоод нүдээд байхаар нь Архангай аймгийн төв рүү орж үзүүлнэ гэж хэлээд Атэй ирсэн. Тэгээд Шүрээ эгчийнд ирэхэд хүн байхгүй болохоор нь Бортолгойд Бийнд очиход М, Б ах Бийн найз гэх нэг залуу тэд нар архи уугаад дуусч байсан. Тэгээд би хоол хийхээр болоод төмс арилгаж байх хооронд архины мөнгө босгоод М архинд Бийн хамтаар явсан. Тэгсэн чинь удалгүй 0.75 граммын 2 шил “Их монгол” нэртэй архийг авч ирээд хувааж ууцгаасан. “...Уух үедээ А надад архи аягалаад нэг уучих гээд байхаар нь би уугаагүй. Тэгсэн чинь хэрүүл өдөөд байсан. Удалгүй гаднаас Шүрээ эгчийн нөхөр шал согтуу орж ирээд манайд ороод 2 пиво хуваагаад уучихъя гэхэд А дагаад явчихаар нь үлдсэн 2 хүнтэй намайг хардах байх гэж бодоод араас нь хүүхдээ тэврээд ороход газарт хэвтчихсэн шорон орон яриад маргалдах гээд байх шиг байсан. Тэгээд удалгүй дахин нэг пиво гаргаад ирсэн бөгөөд нөгөө пивийг нэг залуу нь аваад явлаа гэхэд А булаагаад авчихсан чинь та уу гээд нөгөө залуу хэлсэн. Тэгээд тэр 3 пиво ууж дуусаад А гэрээс нь гараад Бийн гэрт орсон бөгөөд араас орж ирлээ гээд уурлаад хөл рүү өшиглөөд, алгадаад авахаар нь чи яагаад байгаа юм бэ, унтаач гэхэд кармаанаасаа тонгорог гаргаж ирээд унтаач гээд над руу чичээд байсан. Тэгсэн чинь гадаа чимээ гарах шиг болоход А хэвтээд өгсөн. ...А унтаад өгөхөөр нь охиноо аваад Ундармаа эгчийнд очиж унтсан. Тэгээд өглөө нь цагдаад дуудлага өгч мэдүүлэг өгөөд хамгаалах байранд байрласан. Хамгаалах байранд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орсон. 2023 оны 02 дугаар сарын дундуур 1 сартай үр хөндүүлсэн. Манай охин А1 нас 10 сартай. Яг зодуулж байхад хэн нэгэн байхгүй байсан. Харин би зодуулсан талаараа Шүрээ эгч болон Чимэгээ эгч нарт өөрийн биеэр болон утсаар ярьдаг байсан. Би цагдаад өгвөл надад өс санах байх гэж бодоод хандаж байгаагүй. Би бодохдоо дагавар хүүхэдтэй болохоор гар хүрч, хэрүүл хийдэг байх гэж боддог. Мөн хардалтаас Бог гэж бодож байна. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 4 хуу/,
хохирогч О.Оийн дахин мэдүүлсэн “...Би Атэй 2021 оны 02 дугаар сараас эхлэн танилцаад 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамгаалах байранд орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уулзаагүй. Б.А намайг маш их зоддог байсан. Хамгийн анх 2021 оны 04 дүгээр сард, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, Б.А бид 2 манай төрсөн эгч Цын гэрт очсон. Тэр үед ковид гарсантай холбоотой бүх зүйл ажиллахгүй байсан бөгөөд хоол ундны зүйлгүй болоод очсон юм. Гэтэл Ц эгчийнд миний танихгүй хүмүүс ирсэн архи уугаад сууж байсан бөгөөд тэр хүмүүстэй А хамт архи уугаад би хоол унд хийгээд орой болоод гэртээ хариад над руу агсарч эхэлсэн. Чи муу янхан, гичий танихгүй залуугийн хажууд сууж харагдсан, биеэ үнэлэх гэсэн юм уу гэх зэргээр дайрч байгаад үснээс зулгаагаад миний хөл, гар руу 3-4 удаа өшиглөхөд миний гэдсээр өвдсөн. Тэр үед би 8 орчим сартай жирэмсэн байсан. Энэ үед миний гэдсээр хатгуулах, нүүр хэсэгт зулгарсан, хөл, гуя хэсэг хөхөрсөн байсан. Би энэ гэмтлийг Ц эгчид үзүүлж харуулснаас эмнэлгийн байгууллагад үзүүлж харуулаагүй, өөр ямар нэг хүн болон хуулийн байгууллагад хандаж мэдэгдээгүй. 2021 оны 04 дүгээр сарын дундуур байх Аийн хамтаар манай найз Мгийн төрсөн өдөр болоод тэдний гэрт очтол Мгийн найз гээд нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүн, мөн нөхөр А гурав байсан. Ингээд бид 5 Мгийн гэрт архи ууж төрсөн өдөр тэмдэглэсэн. Гэтэл тэдний гэрт А архи уусан байх үедээ намайг янхан, гичий гээд шууд шалтгаангүйгээр дайраад нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад авахаар нь би хойшоо буйдан руу унасан. Тэгтэл шууд өшиглөхөөр нь хөлөөрөө тухайн үедээ хаасан чинь миний хөл рүү өшиглөсөн. Гэтэл тухайн айлаас М эхнэрээ зодсон гээд дуудлага өгсөн байх, цагдаа нар орж ирсэн. Ингээд Цагдаагийн 2-3 алба хаагч А, бид хоёрыг дагуулаад гарсан. Намайг Цагдаагийн алба хаагч нар жирэмсэн байж яахаараа архи уудаг юм, эмнэлэгт үзүүл гэж хэлээд Нэгдсэн эмнэлгийн гадаа буулгаад Аийг аваад явсан. Би эмнэлэг дээр үзүүлээд дусал хийлгээд эргээд гэртээ очтол А ирчихсэн янхан минь чи яахаараа цагдаад дуудлага өгдөг юм, намайг угаасаа тоохгүй гэж хэлээд чих хэсэгт алгадахад чих дүнгэнээд явчихсан. Дараа нь хөл хэсэгт 1 удаа өшиглөөд дахин гар хүрээгүй, тэр шөнөө амарсан. Үүний дараа буюу 2021 оны 05 дугаар сарын эхээр санаж байна, яг өдрийг нь санахгүй байна, А Цын гэрт очъё гээд байхаар нь дагаад очиход мөн Цынд хүмүүс архи ууж байсан чинь Ц ...жирэмсэн хүн дагаад явах юм, юунд нь болоод байдаг юм гэж хэлсэн чинь А хариу юм хэлээгүй. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс архины мөнгө сэтгэхээр болоод А надаас мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлэхэд дандаа байхгүй гэх юм гэж хэлэхээр нь би гэрээс нь гарахад А араас гарч ирээд миний хацар руу 1 удаа алгадахаар нь би эргээд Цын гэрт орсон. Тэгээд тэндээ 2 шил архи ууцгаасан. Архи ууж байхад А миний хамар руу цохиод цус гаргачихсан чинь тэнд байсан залуучууд намайг өмөөрч хоорондоо маргалдсан. Тэгээд гэртээ харих замдаа намайг пизда минь чамаас боллоо гэж хэлээд үснээс зулгааж толгой руу гараараа цохиж нүүр рүү алгадах зэргээр цохиж, зодсон. Би тухайн үед удахгүй төрөх болсон байсан учраас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэхэд тухайн үед төрөх тасагт ажиллаж байсан эмч нар намайг чи чинь дайнд өртчихсөн юм уу, нүд чинь яачихсан юм бэ гэж хэлж байсан. Тухайн үед Аэд зодуулсны улмаас миний нүд хөхөрч, бие, цээж, гар, хөл бас хөхөрч, урагдсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж байна, хойд эцэг Чы гэрт байхад Б.А архи уучихаад утас алга болчихлоо гээд намайг тархи толгойгүй дэвслээд миний уруул руу өшиглөж миний уруулыг сэтэлсэн. Тухайн үед болсон асуудлыг шөнө нь хойд эцэг Ч мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын үед би өөрөө архины эмчилгээнд явж ирээд Атэй хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн ам гэх газарт самарт явж байхад мотоцикль шаварт суусан чинь над руу өргөөч пизда минь гэж хэлээд өргөж даахгүй байхад үснээс зулгааж газар унасан байхад ар нуруу руу модоор цохиход би хэсэг босч чадахгүй газарт хэвтсэн. Би тухайн үед жирэмсэн байсан. Тухайн үед доошоо юм гараад байхаар нь Аэд үзүүлэхэд үхэх гэж байгаа бол хол явж үхээрэй гээд тоохгүй байсан. Тэгээд зодуулсан талаараа аавд хэлсэн. Тэгээд доошоо юм гараад болохгүй болохоор нь сар гаруйн дараа үзүүлээд эмчилгээ бичүүлж аваад эм уусан. Тухайн үед миний ураг зулбасан. Үүнээс хойш сарын дараа би аймгийн төрөх тасгийн ард байдаг нэрийг нь мэдэхгүй хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ураг зулбасан, саванд чинь жаахан юм үлдсэн байна, эмчилгээ хийлгээрэй гэж эм бичиж өгч байсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Атэй хөдөөнөөс орж ирээд Шүрээ эгчийнд очиход хүн байхгүй байхаар нь Б ахынд очиход хүмүүс архи ууж байсан. Тухайн үед согтчихоод намайг архи уу гээд шахаад мөн элдвээр дуудаад миний хөл рүү өшиглөж, хацар руу алгадсан. Тэгээд хэсгийн байцаагч Бтай холбогдож зодуулсан талаараа хэлсэн. Миний хувьд ойрын хугацаанд буюу тодорхой сайн санаж байгаа. Гэхдээ бусад үед ч гэсэн миний хамтран амьдрагч А нь намайг байнга л цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Цохиж зодуулж байснаа тоолох юм бол үнэндээ би тоог нь санахгүй байна. Өдөр, өглөө, оройгүй зүгээр байлгадаггүй, ямар нэгэн шалтаг гаргаад л зодоод байдаг байсан. Намайг өмөөрөх ах дуу муутай болохоор намайг зоддог байсан. Намайг салаад явъя гэхээр угаасаа явуулдаггүй байсан. Би хэд хэдэн удаа Аээс зугтаж наашаа гэсэн айл айлаар хонож явдаг байсан. Тэр үед намайг хайж явсаар байгаад араас ирээд одоо дахиж гар хүрч цохиж, зодохгүй гэх мэтээр худал ярьж хуурдаг байсан. Би итгээд буцаад нийлдэг байсан боловч урдын адил яг л хэвээрээ дахиад зоддог байсан. Би одоо энэ хүнээс айгаад хамгаалах байранд 3 сар орчим болж байна. Би Аэд зодуулсны улмаас нэг удаа ураг зулбаж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-85 хуу/,
гэрч Ж.Чы мэдүүлсэн “...Би Б.А, О.О нарыг танина. О.О нь миний ханилж байгаад нас барсан эмэгтэйн охин байгаа юм. Б.А нь О.Оийн хамтран амьдрагч юм. О.О нь Б.Атэй танилцахаасаа өмнө надтай хамт 2020 он хүртэл хамт байсан юм. 2021 оны 09 дүгээр сар шиг санаж байна, өдрийг нь мэдэхгүй байна, О.О 5 сартай охинтойгоо Атэй хамт ирж хоносон. ...Оийн дээд уруул нь сэтэрчихсэн, цус гарчихсан уйлаад сууж байхаар нь юу болсон тухай асуухад А намайг гараараа цохичихлоо гэхээр нь та 2 болж бүтэж байгаа юм уу, миний хажууд ингэж байгаа хүмүүс гэж хэлж байсан. Тэгээд манайд 2 хоночихоод Цэнхэр сумын Бүрд орно гээд яваад өгсөн. А нь юунаас болж Оийн уруулыг сэт цохисныг мэдэхгүй. Намайг бие засчихаад ороод ирэхэд уруулыг нь сэт цохиод цус гарчихсан байсан. ...А нь архи уух нилээн дуртай, архи уусан үедээ ширүүн зан араншинтай санагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50 хуу/,
гэрч Э.Бын мэдүүлсэн “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр О нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн жирэмсний эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр стори нээлгээд эмчилгээ хийлгээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 30 минутад үр хөндөлтийг хийсэн. Үрэвсэл дарах эмчилгээ болон умайн хөндийг цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн. ...Тухайн үед 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай эмнэлэг магадлах комиссын шийдвэрийн дагуу эмнэлэгт эмийн үр хөндөлтийг хийсэн. Эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээ дуусаад эмнэлгээс эмэн эмчилгээ зөвлөөд гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуу/,
гэрч С.Угийн мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг “ХАСУ” эмнэлэгт ажиллаж байх үеийн үзлэгийн бүртгэлээс үзэхэд О.О АЮ94091321 регистрийн дугаартай, Бортолгойн 29-27 тоотод амьдардаг, тогооч мэргэжилтэй, дунд боловсролтой, гэрийн ажилтай гэж бүртгэгдсэн байна. Тухайн үед онош нь Сост-е ПосЛе ран-век-ш N-71.1 (эрт үеийн зулбалтын дараах байдал умайн архаг үрэвсэл) гэсэн оношоор бүртгэгдсэн байна. Би ямар эмчилгээ хийснийг мэдэхгүй байна. Тухайн үед үрэвслийн эм бичиж явуулсан байна. Надад ямар учраас зулбасан талаар хэлээгүй. Үзлэгээр зулбаад удсан байсан. Мөн савны архаг үрэвсэлтэй байсан. Хэдэн сартай зулбасныг үзлэгээр мэдэх боломжгүй. Биед нь ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 хуу/,
гэрч О.Цын мэдүүлсэн “...О.О нь миний төрсөн дүү. Харин А нь манай дүүгийн хамтран амьдрагч. Би А, Оийг зодож, цохидог талаар мэднэ. Манай гэрт ирсэн байхад нь зодож нүдээд байхаар нь би салгаж байсан. Ихэвчлэн хүнгүй, хоёулаа байхдаа зодож нүддэг талаар надад хэлсэн. Мөн Төвшрүүлэх суманд байхад нь зодоод уруулыг нь сэтэлсэн байсан. Манайд 2021 оны хавар, яг цаг хугацааг нь санахгүй байна, ирчихээд зодож нүдээд байна гэж хэлэхээр нь би Аийг зодлоо гэхэд А янхан, гичийгээ өмөөрлөө, буудалд янхандаж байхад нь би авчирсан гэж хэлээд над руу дайраад байсан. Мөн төрөхийнх нь өмнө ирэхээр нь би Аийг загнасан. Тэгсэн чинь гэртээ хариад От танай эгч намайг нохойн гөлөг гэж хэллээ гээд Оийг ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуу/,
гэрч Д.Бын мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр О.О нь миний гар утас руу залгаад А согтуу, намайг архи уу гэж шахаад, уухгүй гэсэн чинь архичин, янхан байсан биз дээ, архи уу гээд хутга тулгаад ...би айгаад хүүхдээ тэврээд Ундармаа эгчийнд очиж хонолоо гэж хэлэхээр нь би Цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлээд уулзаад хамтарсан багт мэдээллэж хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. О.О нь орон гэргүй, бага насны буюу нэг ой гаруй настай хүүхэдтэй, хамтран амьдрагчийн хүчирхийлэлд дахин өртөх эрсдэлтэй, хүлээлгэн өгөх хамаатан садан байхгүй, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар хамтран амьдрагч нь мэдэх юм бол дахин намайг зодно гэсэн айдастай байсан тул хамгаалах байранд оруулсан. 2022 оны 01 дүгээр сард хамтарсан багаар хуралдаж бага насны хүүхдээ дагуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан болохоор архины сайн дурын эмчилгээнд явуулсан. Эмчилгээнд явснаас хойш архи дарс уух асуудал гарахгүй, хааяа утсаар яриад байдаг байсан. Аэд зодуулсан талаар өмнө нь хэлж байгаагүй. Энэ талаараа өөрөө надад хэлэхдээ А охиныг минь төрөхөд их тус болсон юм, түүнийг бодоод би Улаанбаатар хотод байхдаа хүрээд ир гэхээр нь итгээд засрах байх гээд цагдаад хэлэлгүй тэвчээд байсан гэж ярьж байсан. Мөн би архи уухгүй, хамтдаа мал маллаад сайн амьдарна гэж бодож байсан, би одоо хүүхэдтэйгээ ажил хийгээд амьдармаар байна гэсэн. ...Миний охиныг надтай адилхан гичий, янхан минь дуугүй бай гэж орилдог гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуу/,
гэрч С.Эын мэдүүлсэн “...Би яг цаг хугацааг нь санахгүй байна, тухайн үед очиход согтуу хүмүүс байсан бөгөөд юу болсон талаар асуухад А гэх залуу эхнэртэйгээ маргалдаад байна, мөн зодох гээд байна гэхээр нь машинд суулгаад аваад явсан. О нь давхар биетэй байхаар нь жирэмсэн байж архи уулаа гэхэд найзын төрсөн өдөр болсон гэж хэлж байсан. Чамайг А цохиж, зодсон уу гэхэд үгүй, надад гар хүрээгүй гээд байхаар нь Оийг үзүүлж харуул гээд эмнэлэг дээр буулгасан. Харин Аийг Цагдаагийн газарт авчирахад би цохиж, зодоогүй, зүгээр л маргалдсан гээд байхаар нь явуулсан. Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, мөн хамтран амьдрагч нь гомдол, саналгүй байсан болохоор явуулсан. О.От ил харагдах шарх, сорви байгаагүй. О.О архи уусан байсан. Гэхдээ гайгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуу/,
гэрч Т.Шын мэдүүлсэн “...Би яг цаг хугацааг нь мэдэхгүй байна, тухайн өдөр жижүүртэй байсан. Гаднаас төрөх эх орж ирээд үзлэг хийхэд нээлт өгсөн байхаар нь төрөх өрөөнд оруулж төрүүлсэн. Оийн биед ил харагдах шарх, сорви гэвэл хацар хэсэгтээ хөхөрсөн байсан. Яасан талаар асуухад нөхөртөө зодуулаад хөхөрсөн гэж хэлсэн. Өөр биед нь ил харагдах шарх, сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 хуу/,
яллагдагч Б.Аийн мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-241 хуу/,
шинжээч Б.Оын мэдүүлсэн “...ураг зулбах нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5-3-т зааснаар гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх, зулбах, ураг амьгүй болох тохиолдол нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. О.Оийн хувьд 2023 оны 02 дугаар сард эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр үр хөндүүлсэн байсан бөгөөд элэгний “С” вирусын архаг үрэвсэл, трихомандараар үүсгэгдэх бэлгийн замын халдварт хуучин тэмбүү өвчний улмаас эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр жирэмслэлтийг эрт хугацаанд нь эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсэн. Хэрэв 2022 оны 09 дүгээр сард зодуулсны улмаас ураг зулбасан бол дээрх халдвар, архаг өвчин, эрсдэлт хүчин зүйл байсан учир зулбасан байх магадлалтай. Хэрэв О нь эрсдэлт халдвар хүчин зүйл байхгүй, жирэмслэлт хэвийн үедээ зодуулсны улмаас умайд цочрол өгч зулбасан бол дээр дурдсан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ураг зулбана гэдэг нь жирэмсний хугацаанаас үл хамаарч архаг, хууч өвчин, эрсдэлт хүчин зүйл, умай цочроох доргих, сэтгэл санааны цочрол хямрал, үр хөндүүлэх, олон удаа төрөх, умайн хавдар, бэлгийн замын халдварт өвчин зэрэг олон хүчин зүйлээс хамаарч ураг хугацаанаас өмнө зулбахыг ойлгоно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-200 хуу/,
Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаартай албан бичигт “...Н-info3 программд 2021-2022 онуудад хайлт хийхэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч байгаагүй болно” гэх бөгөөд түүний хавсралтаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээр үйлчлүүлсэн тухай өвчний түүх бүхий баримтууд /1хх-ийн 160-161 хуу/,
Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай комиссын шийдвэр /1 хх-ийн 183- 185 хуу/,
Архангай аймгийн “Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай албан бичиг /1 хх-ийн 157 хуу/,
Архангай аймгийн “Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай албан бичигт “О.О нь 2021 онд жирэмсний улмаас өрхийн эрүүл мэндийн төвөөс 5 удаа тусламж авснаас жирэмсний улмаас 2 удаа тусламж авсан мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн /1 хх-ийн 207 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод түүний төрсөн эгч Цын гэрт, 2021 оны 04 дүгээр сарын дундуур Мгийн гэрт, 2021 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 33-04 тоотод төрсөн эгч Цын гэрийн гадна, 2021 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байхад хойд эцэг Чы гэрт, 2022 оны 09 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн ам гэх газарт, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бгийн гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүхээс үзэв.
Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.О нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... Шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Аэд 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Бовогт Бын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Бовогт Бын Аийг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 7 /долоо/ сарын хугацаагаар өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Аэд мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР