Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00598

 

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00598

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ...аймгийн ....сумын ..... багт оршин суух, Х.А-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00641/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х.А нь 1970 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт Х-ын 4 дэх охин болж төрсөн. Х.А нь Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад, 1986 онд наймдугаар ангиа төгссөн.

Наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн ба ажиллаж байгаад 1991 онд Х.М-тэй гэр бүл болж Цагаанбургас багт мал маллаж одоо хүртэл амьдарсаар байгаа.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иимд Х.А-ийг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ховд аймгийн Буянт суманд Х.А гэдэг хүн хамт байсан бөгөөд тэр хүн Буянтын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан...Би Ховд сумын сургуульд багшилж байсан юм. Х.А 2 дугаар бригадад байсан. Нэхэмжлэгч Х.А-тэй нэг ангид ижилхэн нэртэй байсан. Одоо Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүнтэй суугаад амьдардаг....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх Х.А-ийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугар сарын 23-ны өдрийн 1987 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгч Х.А-ийн Ажилладаг гэх хэсэгт Ховд сумын Тариалан нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.19 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, гэрч Х.Ж-ны ...Х.А нь 1986 оны 6 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар багт малчин болж, ээж, ах нарынхаа хамт нэгдлийн мал маллаж эхэлсэн. Х.А-ийн аав Х, ээж Г нар нь манай Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас Х.А нь сургуулиа төгсөөд малчин болсон. Х.А нь намайг Казакстан улс руу явахад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаараа ажиллаж байсан. Би Х.А-ийг 1989 оноос хойш юу хийсэн талаар мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Н.А-ийн ....Х.А нь 1986 оны 6 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар багт малчин болж, ээж, 2 ах нарынхаа хамт нэгдлийн мал маллаж эхэлсэн бөгөөд Х.А-ийн аав Х, ээж Г нар нь манай Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас Х.А нь сургуулиа төгсөөд малчин болсон. Х.А нь 1989 онд А-тэй гэр бүл болсон. Х.А нь 1993 онд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 3-7, 21, 23, 29-31, 36-38 дугаар тал/

Нэхэмжлэгч Х.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1613000373 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.А, Х.Ж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ