Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******00082*******904 дугаартай хэргийг 202******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Архангай аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт *******, *******4 дүгээр байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 202******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр *******00,000 төгрөг, 202******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 5,700,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Хохирогч ******* “...Анх Юмжир гэх хүнтэй компани дээр нь очиж хэд хэд уулзсан. Тухайн үед Мөнхзул тэр компанид ажилладаг байсан. Мөнхзултай холбоо тогтоож харилцдаг болсон. Мөнхзул байр зарж байгаа, ийм ажил байна, цагаан сар болж байгаа юм чинь Хятадаас хямд бараа оруулж ирье, зарах хүн байна гэж хэлсэн. Тэгээд би тэгье, би 12 сая төгрөг гаргая, чи бараагаа олчих, би мөнгөө гаргасан юм чинь 70 хувиа авъя гэж тохирсон. Би баярын дараа болъё гэхэд Мөнхзул мөнгө чинь бэлэн байгаа юу гээд олон дахин залгаад байсан. Нэг удаа мөнгө зээлээч гэж над руу ярихад нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд над руу нэг гэрээ явуулсан. 6 сая төгрөг хийж зээлээ авбал болно. Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Эрдэнэчимэг гэж манай таньдаг эгч байгаа, буцалтгүй зээл авна гэж хэлсэн. Харахад авсан мөнгөө нөхрийнхөө дансаар авдаг байсан байна. Урьд манай нөхөр том машин барьдаг, бензиний мөнгөгүй болсон байна, *******00.000 төгрөг зээлээч гэж нөхрийнхөө дансаар мөнгө авч байсан. Над руу 6.000.000 төгрөг авснаас хойш холбоо барихгүй, хөдөлмөр халамж гэж ярьсан. Би Налайхын хөдөлмөр халамжийн хэлтэс очиж Эрдэнэчимэг гэж хүн асуухад манайд ийм дарга байсан, одоо байхгүй, манайх 6.000.000 төгрөгийн зээл гаргадаггүй, 2-******* сая төгрөгийн зээл гаргадаг гэж хэлэхэд нь цагдаад гомдол гаргасан” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Би Юнжир гэх хүнтэй 2022 оны 08 дугаар сард шиг санаж байна. Вагон түрээслэх талаар хамтран ажиллахаар тохиролцоод явж байтал түүний ажилтан гэх Мөнхзул гэдэг эмэгтэй нь надад хандаж “Би энэ хүний дор олон сар ажиллаж байна” гэхээр нь тухайн ажлыг зогсоож Мөнхзултай холбоо тогтоосон. Энэ үйл явдпаас хойш Мөнхзултай утсаар холбогдож ганц нэг ажил хэргийн талаар ярьж байсан. Энэ явцад 2022 оны 12 дугаар сарын дундуур Мөнхзул нь Хятад улсаас бөөний бараа оруулж ирэх ажил байн энэ ажлыг сонирхох хүн байна уу гээд ярьж эхэлж байсан. Энэ талаар ярилцахад надад бараа хадгалах агуулах байгаа бөгөөд Хятад улсаас бөөний бараа оруулж ирээд зарах юм бол цэвэр хоёр дахин ашиг хийх юм байна ямар ч асуудал байхгүй гэх мэтчилэн зүйлүүд ярьж байсан бөгөөд уг ажлыг миний зүгээс их сонирхож эхэлсэн. Ингээд Мөнхзул нь та 12.000.000 төгрөг гаргачих юм бол Хятад улсаас бөөний бараа захиж Монгол улсад оруулж ирэх, ирээд хадгалах агуулах сав болон борлуулалтыг би хариуцаад цэвэр 24,000,000 төгрөгөөс би *******0 хувийг та 70 хувийг авах болно гэж хэлснийг нь зөвшөөрсөн байсан. Ингээд 202******* оны 01 дүгээр сарын эхээр Мөнхзул нь Хятад улсад цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан хил хаачихсан байгаа юм байна. Одоо бараагаа захих юм бол хугацаа их орох учраас баяр дуустал хүлээе гэж хэлсний дагуу ажлыг түр хугацаагаар хойшлуулсан. Яг энэ үед Мөнхзул нь над руу холбогдож “Би налайх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын туслахыг таньдаг, тийм болохоор тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулчихсан” гээд миний цахим фейсбүүк хаягаар явуулсан чинь Мөнхзул болон түүний нөхөр Билгүүн нарын гарын үсэг болон тамга тэмдэгтэй цаас байсан. Мөнхзул цааш хэлэхдээ би энэ газраас буцалтгүй тусламж авахаар болчихсон одоо дахиад бараа материалын буцалтгүй зээл гээд 20,000,000 төгрөг гаргуулж авах гээд байгаа юм миний дансанд 6,000,000 төгрөг байхгүй бол болохгүй байна гэх мэтчилэн зүйл ярьж миний итгэлийг олж аваад надаас 6,000,000 төгрөг авсан. Би мөнгө шилжүүлснээс хойш тухайн хөдөлмөр халамжийн хэлтсийн талаар судлаад байхад ямар нэг бараа материал болон тоног төхөөрөмжийн зээл гэж 20,000,000 төгрөг гаргаад байдаггүй, даргыг нь надад Эрдэнэчимэг гэж хэлсэн боловч огт тийм хүн байхгүй өөр хүн даргын албан тушаалд байсан. Би 202******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр Г.Билгүүний эзэмшлийн 57496*******46************** тоот данс руу *******00,000 төгрөг, 202******* оны 01 дүгээр *******-ны өдөр Мөнхзулын эзэмшлийн хаан банкны 5249672700 тоот данс руу 5,700,000 төгрөг тус тус Хан-Уул дүүрэгт байрлах гэрээсээ гар утасны интернэт банк ашиглан өөрийн хаан банкны 502**************26464 тоот данснаас шилжүүлсэн байдаг. Уг мөнгөөр Мөнхзул нь надад бараа материалын 20,000,000 төгрөгийн буцалтгүй зээл гаргахад ашиглана гэж авсан. Надад хэлэхдээ 6,000,000 төгрөгийг 72 цаг дансандаа байршуулна гэж хэлсэн бөгөөд 202******* оны 01 дүгээр сарын 18-ны орой буцаагаад өгнө гэж хэлсэн боловч одоо болтол нэг ч мөнгө төгрөг өгөөгүй байна ...

Дахин өгсөн “...******* нь надад буцалтгүй тусламжийн зээлэнд хамрагдаж байгаа, ямар ч асуудал байхгүй 20.000.000 төгрөг авна гэж хэлж намайг хуурч мэхлээд 6.000.000 төгрөг авсан. Надад хохирол нөхөн төлсөн асуудал байхгүй. Би 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн Мөнхзулд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 20-2******* дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрч “Би ******* гэх эмэгтэйг танихгүй. Би binance бирж дээр валютын арилжаа эрхэлдэг. Тэр шугамаар цахимаар надаас доллар худалдаж авсан байх гэж бодож байна. Би ХААН банкны 5197442506 тоот дансыг эзэмшдэг. Би энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр MUNKHZUL batkhuyag гэх хаягтай хүн надаас 721 долларыг худалдаж авахаар хүсэлт илгээсэн. Тухайн өдрийн binance-ийн ханш нь *******612 төгрөг байсан. Надаас худалдаж авсан 721 долларын мөнгөн болох 2,604,252 төгрөгийг миний 5197442506 тоот данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга нь 6*******6 буюу тухайн цахим захиалганы сүүлийн 4 оронг хийсэн байдаг. Энэ баримтыг би гаргаж өгье” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн *******8 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...ХААН банкны дугаарын данс нь миний эзэмшлийнх ба ашиглаад 10 гаруй жил болж байна. 202******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр орлого гэсэн утгатай 5,700,000 төгрөг орсон нь Мөнхсолонго гэх хүний над руу шилжүүлсэн мөнгө байна. Тухайн үед Халамж үйлчилгээний хэлтсээс зээл гаргуулж авна гэж хэлээд авсан мөнгө байгаа юм. 5.700.000 төгрөгөөс 202******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр “Zulaa” гэсэн утгаар хаан банкны 577905*******55 тоот данс руу 1.*******00.000 төгрөг шилжүүлсэн нь манай эгчийн найз Жигжидмаагийн данс ба тухайн үед надаас зээлсэн юм. Энэ мөнгөө надад буцааж өгсөн ба хувийн хэрэглээндээ зарцуулчихсан юм. Мөн өдөр “Orlogo” гэсэн утгаар хаан банкны 57496*******46************** тоот данс руу Т.000.000 төгрөг шилжүүлсэн нь миний нөхөр Билгүүний данс ба тухайн үед хэрэгтэй байна гэж аваад буцааж өгсөн бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Мөн өдөр “Зээл авто төлөлт” гэсэн утгаар хаан банкны 5779*******8476 тоот данс руу 1.169.777 төгрөг шилжүүлсэн нь хаан банкны зээл төлөлтөд татагдчихсан юм. Мөн өдөр “Оrlogo” гэсэн утгаар хаан банкны 57496*******46************** тоот данс руу Т.000.000 төгрөг шилжүүлсэн миний нөхөр Билгүүний данс ба тухайн үед хэрэгтэй байна гэж аваад буцааж өгсөн бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Мөн “1” гэсэн утгаар хаан банкны 57496*******46************** тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн нь миний нөхөр Билгүүн нь мөнгө шаардлагатай болоод авч байсан. Мөн 01 дүгээр сарын 16-ны өдөр “88870587” гэсэн утгаар хаан банкны 5749207*******84 тоот данс руу 1.100.000 төгрөг шилжүүлсэн нь манай найзын ээж Бурмаа гэх хүний данс ба өрөндөө шилжүүлсэн. Тиймээ би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” (хавтаст хэргийн 120 дахь тал) гэсэн,

 

ХААН банкны *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 114 дэх тал), ХААН банкны албан бичиг (хавтаст хэргийн 11******* дахь тал)

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 107-112 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 202******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр *******00,000 төгрөг, 202******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 5,700,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

ХААН банкны *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 114 дэх тал), ХААН банкны албан бичиг (хавтаст хэргийн 11******* дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь ганцаараа бодит байдлыг нуух замаар үйлдсэн залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч *******д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: ... шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч хохирогчид 6.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.” гэжээ.

 

2. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, прокурорын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Иймээс шүүгдэгч *******д 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас *******д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2*******00082*******904 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ыг 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 6.000.000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ