Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0043/З |
Дугаар | 128/ШШ2020/0099 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2020/0099
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 128/ШШ2020/0099 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т , Э.Т , Э.Т
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: А.А , Б.Б , С.Б , С.Б , Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаар захирамжийн А.А , Б.Б , С.Б , С.Б , Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.Т , Э.Т , Э.Т нарт оногдох газрыг олгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Э овогтой Т , Э овогтой Т , Э овогтой Т Хан-Уул дүүргийн . дугаар хороо, Жаргалантын .. дугаар гудамжны ... тоот хаалганы ард байрлалтай газарт ямар ч эзэмшил, өмчлөл үүсээгүй, хэн нэгний газартай давхцаагүй байхад 2000 оноос хойш гэр барин амьдарч ирсэн. Ингээд 2011 оноос эхлэн хун тус бүр 0,07 га талбай бүхий хэмжээтэй газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын албанд удаа дараа гаргасан боловч эдгээр албан тушаалтнууд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын чинь асуудлыг шийдвэрлэнэ, хүсэлт гаргаж байгаа газрыг чинь эзэмшүүлнэ, хүлээж бай гэдэг хариуг өгч байсан.
Ингээд дахин газрынхаа асуудлыг хөөцөлдөж, эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн Газрын албанд гаргахад ...та нарын авах гэж буй газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 тоот захирамжаар олгогдсон нэгж талбаруудтай давхцаж байна, шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөнд ихэд гайхаж холбогдох дээд албан тушаалтанд дүүргийн засаг даргын А/З6 тоот захирамжид үүнтэй холбоотой өргөдөл гаргаж байсан.
Бид олон жил эзэмшихийг хүссэн, харж, арчилж тордож ирсэн, уг газрыг хэний ч эзэмшилд байхгүй байхад нь газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд зааснаар түрүүлж гаргахад бидний хүсэлтийг удаа дараа буцааж шийдвэрлээгүй хэрнээ өөр хүмүүст эзэмшүүлсэнд гомдолтой байна.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/36 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын газар эзэмших хүсэлт бүрийг хуулийн дагуу шийдвэрлэж, цэх шударга ёсыг шүүх тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг.
Иргэн Э.Т гийн газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг дүүргийн Газрын алба судлан тухай бүр хууль, тогтоомжийн дагуу хариу өгч шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан иргэдэд 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүргийн Засаг дарга 2016 оны А/36 дугаар захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Дээрх иргэдэд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцалгүй байх зохицуулсан байдаг өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын эзэмших эрх үүсэхэд тухайн газар давхцалын маргаангүй байсан байна. Иймд дүүргийн Засаг даргын 2016 оны А/36 дугаар захирамж иргэн Э.Т гийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Э.Т шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар дүүргийн Газрын албанаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13/349 тоот албан бичгээр эзэмших эрх үүссэн талаар мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Э.Т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...иргэн Э.Т нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдээр оролцож буй таван иргэний хувьд Хан-Уул дүүргийн . дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 0.7 га газрыг эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгсөнийг хүлээн авч хуулийн дагуу давхцал, өөр хүсэлт байгаа эсэхийг шалган дүүргийн Засаг даргаас эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг нь хязгаарлаагүй гэж үзэж байна.
Мөн хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн газрын алба, Засаг даргаас тухай бүрт нь өргөдлийн хариуг өгсөн байна.
Гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эрх, ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Хариуцагч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын А/36 дугаар захирамжийг хуулийн дагуу газрыг олгосон гэх боловч Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын болон Хан-Уул дүүргийн Газрын албаны даргын албан бичгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгааг харгалзан үзэлгүй газар олгосон байдаг. Мөн 2016 оноос өнөөг хүртэл иргэн Б.Б , С.Б , С.Б , Д.Н , А.А гэх хүмүүс А/36 дугаар захирамжаар газар олгосон боловч эдгээр иргэд нь газрын гэрчилгээг авснаас хойш Газрын тухай хуульд заасны дагуу, мөн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь хавтаст хэргээс мэдлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж хуульд заасан хүчин төгөлдөр заалтууд байгаа тул дээрх дурдсан таван иргэнд олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Э.Т , Э.Т , Э.Т нарын иргэд удаа дараалан газар авахаар өргөдөл өгч, 0.7 га тус бүр газруудыг хүсч зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Э.Т , Э.Т , Э.Т нарт оногдох газрыг олгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгч Э.Т гийн газар эзэмшихтэй холбоотой гаргасан хүсэлтийг дүүргийн газрын алба судлан тухай бүр, хууль тогтоомжийн дагуу хариу өгч шийдвэрлэсэн байна.
Харин нэхэмжлэгч Э.Т , Э.Т нар нь 2013 оноос 2020 он хүртэл дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших талаар хүсэлт ирүүлээгүй байна.
Нэгэнт хуульд заасны дагуу нэхэмжлэгч Э.Т гийн гаргасан хүсэлтийг тухай бүр харин өгч шийдвэрлэсэн, Э.Т , Э.Т нар хүсэлт ирүүлж байгаагүй тул газар олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1..
2..
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА