Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 23

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шїїгдэгч: Б.Домбоо, К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Домбоо, К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарт холбогдох 201620000329 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1. Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял оногдуулж, ялаа эдэлж байхдаа  Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1-дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Борогчин овогт Балчаагийн Домбоо,  РД: ОБ81022114,

               2. Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын Ховд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ховд хот дахь Цэргийн тусгай шүүхийн 1990 оны10 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТАнгийн 88, 109.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 08 сарын 11-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Урианхай овогт Карпийгийн Пүрэвдорж, РД:БЮ65052611,

                3. Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Ховд  сумын Шивэр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Буурал овгийн Цогбаатарын Даваадорж, РД: ОП72032713,

            4. Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн  сумын Хар-Алтат багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Борогчин овгийн Балчаагийн Батхуяг, РД: ОБ72030914,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөт гэх газраас иргэн П.Алтантулгын 1 тооны даагыг хулгайлж бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Домбоо нь давтан үйлдлээр яллагдагч К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шинэ-Ус гэх газраас иргэн С.Галбадрахын 3 настай 2 тооны гүүг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                              

1. Хохирогч П.Алтантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх 2016 оны 11 дүгээр сард Бөхмөрөн сумын Улаасан /2-р баг/ нэртэй газарт байсан. Тэгээд 11 дүгээр сарын 21-нд нүүж өвөлжөөндөө буусан юм. Харин манай адуу Бөхмөрөн сумын Суугийн нарийн хулх нэртэй газарт байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-нд адуугаа авахад нэг даага байгаагүй. Хулгайд алдагдсан даага маань хул зүстэй, буруу гуяндаа сар дотор “П” үсгэн тамгатай, буруу чихэндээ араасаа төгрөг /хагас дугуй/ имтэй эм даага юм. Адуу бэлчээрт байсан газар мөр байгаагүй. Өвөлжөөнд байсан адууг газрын тэгш газарт оруулж уулнаас буулгаж барьж авсан байсан. 11 дүгээр сарын 21-ний өдөр манайх өвөлжөөндөө бууж гэр барьж байтал Б.Домбоо гэрийн хажуугаар морьтой өнгөрсөн. Тэгээд 22-ны өдөр би адуугаа хайгаад олоогүй харин 11 дүгээр сарын 23-нд олж авахад 1 даага дутсан. Тэгэхээр Домбоог сэжиглэж байна. Тэднийх адууны мах идшэнд идэж байна гэдгийг сонссон” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 52-53 -р тал /,

2. Хохирогч С.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Зах” гэх нэртэй газарт байдаг. Харин манайхны адуу тус багийн нутаг "Шинэ Ус" гэх нэртэй газарт байсан ба би адуугаа өдөр болгон эргэдэг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр адуугаа эргэхэд бүрэн байсан. Харин 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг 30 минутын үед адуугаа эргэхэд 3 адуу дутсан. Тэгэхээр би адуу байсан газарт очиж мөр харагдаж магадгүй гэж үзэхэд ямар ч ул мөр байгаагүй. Тухайн үед би төрсөн дүү Далайтай хамт явсан. Тэгээд адуу байсан газрын ойролцоох айлын хаваржааны хашаануудыг шалгахад манай нутгийн иргэн Батсүх гэх айлын хашаа руу адуу тууж оруулсан мөр байсан. Харин хашааны хаалганы орчимд машиныг тулгаж зогсоосон, мотоциклийн мөр машины зүүн өмнө талд сайн бол 10 алхам газар зогсоосон байдалтай байсан ба хашаанд ороход хөрс нь өөрчлөгдөж юм булсан гэмээр байсан. Тэгэхээр нь би гараа оруулж тэмтэрч үзэхэд адууны умс дотор байсан. Тэгээд би энэ тухай сумын төвд байдаг найз Ц.Цэнд-Аюушд хэлж тэр Цагдаагийн хэсэгт танилцуулж, цагдаагийн хэсгийнхэн ирсэн. Үзлэг хийхэд 2 адуу нядалж, 2 хээлийг нь адууны гэдэс дотортой нь газарт булж орхисон байсан. Машин, мотоциклийн мөр улыг харахад мотоцикль нь Домбоогийн гэр байсан чиглэлд явж согтуу хүн жолоодсон гэмээр зам нь шулуун бус явсан байдалтай, автомашины мөр Ховд сумын чиглэлд тус тус явсан байсан. Тэгээд хэрэг илэрсэний дараагаар Домбоотой уулзахад хашаа руу адуу тууж оруулах гэж байтал алаг зүстэй морь ойлох үед бараан зүсмийн морь хамт ойлж явсан гэж хэлсэн. Ер нь бол миний адууг манай сумын харъяат Б.Домбоо, Б.Батхуяг, Ховд сумын харъяат Ц.Даваадорж, К.Пүрэвдорж нар хулгайлсан. Би Б.Батхуягтай уулзаагүй харин нөгөө гурав нь миний 2 адуу авсан гэдгээ хэлдэг боловч үлдсэн 1 адууг хүлээдэггүй. Харин сүүлд нэг адуу өөрөө хөлөөрөө адуунаас ойлж алдагдсан ч мэдэхгүй, эсвэл хулгайлж аваад хадгалж байгаад алдаад замдаа бариулсаныг ч мэдэхгүй, өөрөө үхсэнийг ч мэдэхгүй ямар ч байсан адууны бэлчээрээс 10 гаруй км зайд үхсэн байсан гэдгийг очиж харахад толгой нь мөн байсан. Би гэмт хэргийн улмаас алдагдсан 2 адууны үнийг бусад гаргасан зардлын хамт нэхэмжилсэн ба Домбоо, Даваадорж, Пүрэвдорж нар надад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж 1.126.000 төгрөгний хохирлыг барагдуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн  I хавтасны 55-57, 58-р тал /,

3. Гэрч Ц.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “ Миний машиныг Ц.Даваадорж ах урьд нь 10 сард болсон Багийн даргын сонгуулийн үеэр авсан. Найз нь багийн засаг даргад нэр дэвшсэн. Тэгээд машин хэрэгтэй байна гэж авсан. Түүнээс хойш би машинаа аваагүй. 2016 оны 11 сарын 25-ны өдөр миний машиныг авч явсныг би мэдээгүй. Тэдний хашаанд машин байсан. Харин би машинаа 2016 оны 11 сарын сүүлээр авсан ба сүүлд сонсоход манай машинаар хүнсэнд явж адуу ачиж ирсэн талаар мэдсэн. Яг тухайн үед нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх- ийн 61-62-р тал/,

4. Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Домбоо над руу утсаар ярьж ” Батхуяг бид хоёр хээр байна. Мотоцикль эвдэрчихлээ. Ирээд аваадхаач” гэхээр нь би очиж авсан. Манай гэрээс 10 орчим км зайтай байсан бөгөөд Домбоогийн мотоцикльтэй байсан. Тэр 2 хаашаа ямар ажлаар яваад ирснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн  I хавтасны 64-65-р тал /,

5. Гэрч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын сүүлээр / хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна / миний найз С.Галбадрах над руу утсаар залгаж “Би 3 тооны адуу хулгайд алдчихлаа. Миний 3 тооны адууг айлын хаваржааны хашаан дотор нядлаад, ачаад явсан мөр байна. Чи хүрээд ир” гэж хэлсэн. Би тэр дороо Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шинэ Ус гэх нэртэй газарт Мөнхжөө гэдэг айлын хаваржааны хашаа дээр очсон. Намайг очиход С.Галбадрах намайг хүлээж байсан бөгөөд тухайн хаваржааны хашаа дотор адууны гэдэс, дотрыг газарт булсан байдалтай байсан. Мөн автомашин, мотоциклийн мөр үүссэн байсан. Тухайн үед цаг орой болсон байсан учраас бид нар С.Галбадрахын гэрт очиж хоночихоод маргааш өдөр нь Увс аймгийн Ховд сумын чиглэлд явж хулгайд алдсан адууг хайсан боловч олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 68-р тал/,

            6. Гэрч Д.Даваасамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “ С Галбадрах нь манай сумын Хар Алтад багийн иргэн. Тэдний адуу тус багийн нутаг “Шинэ Ус” нэртэй газарт бэлчээрт байсан юм билээ. С.Галбадрах адуугаа өдөр болгон эргэдэг байсан гэсэн ба 2016 оны 11 сарын 25-ны өдөр адуугаа эргэхэд бүрэн байсан адуу маргааш 26-нд эргэхэд адуун тодроос 3 адуу байгаагүй юм билээ. Тэгээд энэ тухай сумын төвд байдаг Ц.Цэнд-Аюуш гэдэг иргэнд утсаар хэлж тэр цагдаагийн хэсэг дээр ирж дуудлага өгсөн. Харин би дуудлагаар явахдаа Ц.Цэнд-Аюушийн хамт очсон ба С.Галбадрахыг авч бид нар адуу байсан газраас холгүй байдаг “Шинэ Ус” нэртэй газарт Хар Алтад /2-р баг/ багийн нутагт байдаг Батсүх гэдэг айлын хаваржаанд адууг нядалсан юм шиг байна гэхээр нь тухайн газарт хэргийн газрын үзлэгийг явуулсан. Үзлэгээр хашаан дотор хашааны зүүн хойд хэсэгт малын бууцанд газар ухаж байгаад ямар нэгэн юм булсан байсныг үзэхэд шинэхэн нядалсан гэмээр бага бололтой 2 адууны гэдэс, дотрыг гаргаж булж нуусан байсан ба хэргийн газарт хашааны гадна талд Монгол бичгээр "Галт ус" гэсэн бичилттэй 0.500 литрийн нэг шил архи уусан байсан. Мөн хашааны гадна хэсэгт суудлын автомашины болон мотоциклийн мөр, ул гарсан байсан. Мөр хашаанд ойрхон гарсан байсан. Харин хэргийн газарт үлдсэн мөр, ул нь тодорхой бус байсан ба автомашин нь Ховд сумын чиглэлд явж, хашаанаас 1.5 км орчим зайд автомашин, мотоцикль хоёрын мөр дахин гарч замдаа зогсож мөн л "Галт ус" нэртэй архи ууж хоёр тийш салж, мотоцикль нь Хотгорын уурхайн чиглэлд буцаж явсан зэрэг нөхцөл байдлууд тогтоодсон. Гэхдээ адуу нядалсан хашааны гадна хэсгийн газрын хөрс малын өтөг бууцтай учир хүний гутлын улны мөр тодорхой гараагүй. Хулгайн 2 адууг нядалсан хашаа нь хохирогч С.Галбадрахын адууны бэлчээрээс 2 км орчимд зайд байдаг. Анх ирсэн дуудлага, мэдээллээр хохирогч 3 адуу алдагдсан гэсэн тайлбарыг өгч байсан. Тэгээд үзлэг дууссаны дараагаар Хотгорын уурхайн наад талд байдаг манай сумын 2-р багийн нутагт байгаа айлуудаар явж мэдээллийг шалгаж сэжигтэй этгээдийн явсан маршрут зэргийг шалгахад Хар алтад багийн иргэн Б.Домбоо нь 2016 оны 11 сарын 25-ны шөнө гадуур явсан нь тогтоогдсон. Улмаар Б.Домбоогоос тайлбар авч хаагуур хэн хэний хамт ямар ажлаар явсан талаар тодруулахад өөрийн төрсөн ах Б Батхуягийн хамт 11 сарын 25-ны шөнө мотоцикльтэй явж Шинэ Ус нэртэй газарт байсан С Галдбадрахын адууг бэлчээрээс нь тууж Батсүхийн хаваржаанд шахаж түүнээс 2 адуу хулгайлж нядалсан ба хулгай хийхдээ Ховд сумаас Ц.Даваадоржийг дуудаж тухайн үед Ц.Даваадорж нь хажуудаа нэг хүнтэй ирж, хашаанд 2 адууг Б Домбоо. Ц Даваадорж нар барьж авч нядлаад махыг нь машинд ачихад Ц.Даваадоржтой хамт явсан К.Пүрэвдорж гэдэг хүн тусалсан талаар хэлсэн. Харин түүнтэй хамт явсан Б.Батхуяг буюу Ариунаа гэж дууддаг ах нь бас оролцсон гэсэн ба энэ нөхцөл байдлыг үндэслэн Ховд сум явж Ц.Даваадорж, К.Пүрэвдорж нараас 2016 оны 11 сарын 25-ны шөнө ямар машинтай хаашаа ямар ажлаар яваад ирсэн талаар тодруулж тайлбар авахад Б.Домбоод зээлсэн мөнгөө авах байсан ба Б Домбоо нь утсаар ярьж оронд нь адуу өгнө гэхээр нь төрсөн дүүгийнхээ машиныг жолоодож, хүргэн ахыгаа дагуулж Хар алтад баг орж тус багийн нутаг Шинэ Ус нэртэй газарт хашаанд хашсан байсан адуунаас 2 адуу хулгайлж хашаан дотор алж махыг нь Ховд сум оруулж Улаанбаатар хотруу ачуулсан гэж тайлбар гаргасан. Ц.Даваадоржоос Ховд сумын хэсгийн төлөөлөгч тайлбар авахад тэр Б.Домбоог хулгайн адуу өгөх гэж байгааг мэдээгүй ба нэгэнт очсон учир хамт хулгай хийсэн талаар ярьсан байсан. Харин би К.Пүрэвдоржоос тайлбар авахад мөн л хулгай хийх гэж байгааг мэдээгүй ба хүргэн дүү хамт яваад ирэх үү гэхээр нь хамт явахад 2 адуу нядалж авч ирсэн талаар хэлж материалыг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах саналтайгаар харьяалал тогтоож Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. Материалыг ахлах мөрдөн байцаагч а/х Ч.Нансалжав хүлээн авсан. Харин С.Галдбадрахаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах явцад Б.Домбоо нь 2016 оны 11 сарын 20-ны үеэр Хар-Алтад багийн нутгаас тус багийн иргэн П.Алтантулгын нэг даагыг адуун дотроос нь хулгайлж авсан талаар хэлсэн ба тэр мэдээллийг шалгахад уг мэдээлэл батлагдаж нядлагдсан дааганы арьс нуусан газарт үзлэг явуулж арьсыг илрүүлж хураан авсан. Б.Домбоо нь хулгайн даагыг төрсөн ах Б.Батхуягийн хамт нядалсан байсан. Харин Б.Домбоотой хамт явсан гэх Б.Батхуягаас ямар нэгэн тайлбар аваагүй.  Тэгэхээр хохирогч С.Галбадрахаас 2016 оны 11 сарын 26-ны өдөр ирүүлсэн гомдол мэдээллийг шалгах явцад П Алтантулгын нэг даага хулгайлагдсан хэрэг илэрч тухайлбал Бөхмөрөн сумын Хар алтад багийн иргэн Б.Домбоо, Б.Батхуяг нар бүлэглэн 2016 оны 11 сарын 20-ны үеэр /өдөр тодорхойгүй/ тус багийн иргэн П.Алтантулгын адуунаас 1 даага хулгайлж улмаар давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 25-ны шөнө иргэн С.Галдбадрахын 3 адууг Ховд сумын иргэн Ц.Даваадорж, К.Пүрэвдорж нартай бүлэглэн автомашин, мотоцикль ашиглан үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Гэхдээ С.Галбадрах нь 3 адуу алдсан гэдэг боловч Ц.Даваадорж, К.Пүрэвдорж, Б.Домбоо нар 2 адуу хулгайлсан талаар хэлдэг. С.Галбадрах нь 3 настай хоёр адуу, 5 настай нэг адуу алдсан бөгөөд онцлох содон, шинж болон алдагдсан малыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа зэргийг тайлбарт тэмдэглэсэн байгаа” гэх мэдүүлэг, / хх-ийн I хавтасны 69-70-р тал /,

            7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 5-12-р тал/,

            8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 13-14-р тал/,

9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 15-16-р тал/,

10.  Эд зүйлд үзлэг хийж  хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 33-р тал /,

11. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 35, 37, 39, 41, 43, 45, 47-р тал/,

12. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн I хавтасны 50-р тал/,

13. Увс финанс-Аудит ХХК-ий 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Гүү үнэлсэн тухай”  34 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 71-72-р тал /,

14. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Даага үнэлсэн тухай” 652 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 79-80-р тал /,

15. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Автомашин үнэлсэн тухай” 653 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 83-84-р тал /,

16. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Мотоцикль үнэлсэн тухай” 655 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 91-92-р тал /,

17. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Морь болон морины дагалдах хэрэгслийг үнэлсэн тухай” 659 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 99-100-р тал /,

18. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Гэр үнэлсэн тухай” 658 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 105-106-р тал /,

19. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Гэр үнэлсэн тухай” 656 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 111-112-р тал /,

20. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Гэр үнэлсэн тухай” 657 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 116-117-р тал /,

21. Увс финанс-Аудит ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “ Нас гүйцсэн морь үнэлсэн тухай” 36 дугаартай дүгнэлт / хх-ийн I хавтасны 121-122-р тал /,

22. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, /хх-ийн I хавтасны 166, 187, 219, 223-р тал/,

23. Шүүгдэгч Б.Домбоогийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 164, 171-181, 230-231-р тал /,

24. Шүүгдэгч Б.Батхуягийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 225, 226-227, 230-231-р тал /,

25. Шүүгдэгч К.Пүрэвдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 182-183, 185, 189-214, 230-231-р тал /,

26. Шүүгдэгч Ц.Даваадоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 215, 217, 230-231-р тал /,

27. Хохирогч С.Галбадрахын 2016  оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “ Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн иргэн Самбуу овогтой Галбадрах миний бие 2016 оны 11 дүгээр сарын 25-нд тус багийн нутаг дэвсгэр Шинэ ус нэртэй газраас 2 адуу хулгайд алдсан. Миний алдсан адууны хохирлыг хэргийн холбогдогч нар нэг адууг 500.000-аар бодож бэлэн 500.000 төгрөг өгч 7 хоногийн дараа 500.000 төгрөг өгөхөөр тохиролцлоо. Бүрэн төлж барагдуулж намайг хохиролгүй болгосон тул цаашид миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолт / хх-ийн I хавтасны 240-р тал /,

28. Увс аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 12  дугаар сарын 20-ны өдрийн 201 дугаартай “ Тус төвийн бүртгэлийн нэгдсэн сангаас хайлт хийж үзэхэд 82-89 УВА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин нь Ховд сумын харъяат Цогбаатар овогтой Даваанямын нэр дээр бүртгэлтэй байна” гэх албан тоот / хх-ийн I хавтасны 229-р тал /,   

29. Шүүгдэгч Б.Домбоогийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би эхлээд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөт гэх газраас манай нутгийн Тулгаа гэдэг айлын адуунаас нэг хул зүстэй баруун гуяндаа саран дотор “П” үсгэн тамгатай эм даага хулгайлж, гэрийн хажууханд авч ирж нядалсан. Тухайн үед эхнэр байгаагүй. Би даага хулгайлахдаа морьтой явсан. Унаж явсан морь маань миний ахын морь ба би ахад хулгай хийх гэж байгаа, хийсэн талаараа хэлээгүй. Зөвхөн морийг нь ашигласан. 2016 оны Ачит багийн баяраар очих үед Даваадоржоос мөнгө зээллээд авчихсан байсан ба тэр мөнгийг өгөх боломжгүй учраас хулгай хийх санаа төрж Даваадорж болон өөрийнхөө ах Батхуяг нарт хэлэлгүй эхлээд Даваадоржид манай сумын Шинэ Ус гэх нэртэй газарт хүрээд ир гэж хэлсэн. Харин өөрийнхөө ахад Шинэ Ус ороод хүнтэй уулзаад ирье гэж худал хэлж дагуулж яваад ахыг хээр үлдээчихээд хээр хэсэг адуу байсныг нэг айлын хаваржааны хашаанд хашсан. Харин Даваадорж хажуудаа нэг хүнтэй ирсэн ба тэр хүнийг би танихгүй. Тухайн үед би тэр хоёрын машинд сууж адуу хашсан хашааны ойролцоо очиж зогсоод Даваадорж бид хоёр машинаас бууж 2 адуу барьж аваад нядалж гэдэс дотрыг нь малын өтөг дотор хашаанд булж орхиод адууны махыг Даваадоржтой хамт ирсэн хүнтэй нийлж ачсан. Шинэ Усанд ирээд хулгайн адуу өгнө гэж Даваадоржид хэлэхэд тэр зөвшөөрсөн. Тэгээд хулгайн адууны махыг машинд ачаад би тэр хоёрын машинд сууж зам зааж өгчихөөд Даваадорж бид хоёр нэг шил архи ууж байтал араас Батхуяг ах ирж намайг авсан. Замдаа надаас асуухаар нь хулгай хийсэн талаараа хэлсэн. Гэхдээ намайг машинд суугаад хулгай хийгээд яваад байгааг мэдсэн байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

30. Шүүгдэгч Б.Батхуягийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэхдээ би тэр шөнө Б.Домбоог хулгай хийсэн гэдгийг мэдсэн боловч энэ талаар ямар нэгэн юм хэлэлгүй өнгөрсөн. Анх гэрээс хамт явахдаа хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Мотоцикльтэй очиж хашаанд адуу хашилцсан. Харин 2016 оны 11 сарын 20-ны үеэр би Б.Домбоог нэг даага хулгайлж ирсэнийг мэдсэн боловч тэр даагыг хамт нядлалцсан. Б.Домбоо нь амьдрал тааруу учир надаас морь гуйж унаж мал маллаж байсан. Харин надаас гуйж унасан мориор хулгай хийсэн байсан ба би тэр даагыг хамт нядлалцаж гэрээс холхон байдаг ууланд дааганы арьсыг цагаан өнгийн тааран шуудайнд хийж нуулгасан. Би гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

31. Шүүгдэгч К.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хашаа руу явж байтал Ц.Даваадорж нь энэ залуу бид нарт хулгайн мал өгч байгаа юм байна гэхээр нь тухайн үед би нэгэнт ирчихсэн болохоор яах ч учраа олохгүй тэгээд наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлээд машинаас буугаагүй. Харин Ц.Даваадорж, Б.Домбоо хоёр 2 бага насны бололтой адуу нядалж арьстай нь гэдсийг нь гаргаж хашаанд нүх ухаж булах шиг болсон. Машинаас багаж аваад буусан учраас тэгж бодож байна. Тэгээд тэр хоёр нэг шил хувааж уугаад машины хажууд ирж мах ачилцаад өгөөч гэхээр нь би машинаас бууж мах хамт ачсан. Буцаж явах замдаа 2 адууны арьсыг өвчиж, махыг нь жижиглэсэн. Би гэртээ ирээд буугаад үлдсэн. Даваадорж машинаа бариад махаа аваад явсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

32. Шүүгдэгч Ц.Даваадоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Адуу хашсан хашаанд очихын урд Б.Домбоо энэ адуунууд хүний адуу шүү гэж хэлэхээр нь би энэ талаар К.Пүрэвдоржид хэлэхэд тэр тэгвэл би холхон байж байх уу гэж хэлээд хашаанаас холхон зогссон. Харин Б.Домбоо бид хоёр хашаанд очиж алаг зүсний болон хээр зүсний хоёр гүү барьж аваад нядалсан. Шөнө байсан учир би ямар тамгатай адуунууд байсныг санахгүй байна. Тухайн үед Б.Домбоо нь надад мөнгөний хэрэг гараад байна. Дахиад нэг гунжин гүү мөнгө хийж өгөөч гэхээр нь 2 гүү барьж алсан. Уг нь би түүнээс нэг l малын авлагатай байсан. Тэгээд нэгэнт нядалчихсан байсан учир сандрахдаа хамт нядлалцаж махыг нь машинд ачсан. 2 адууны махыг машинд ачих үед К.Пүрэвдорж нь хамт ачилцсан. Б.Домбоо бид хоёр явахын өмнө Галт Ус нэртэй нэг шил архи задалж адуу хашсан байсан хашааны үүдэнд уусан ба харин адууг нядлахдаа барьж авч шууд нугасалж гэдэс дотрыг нь нүх ухаж булсан ба адууны арьсыг өвчилгүй арьстай нь ачиж хөдөлсөн. Буцах замдаа К.Пүрэвдорж бид 2 ачиж явсан 2 адууныхаа арьсыг салгаж, махыг нь жижиглэсэн. Арьсыг нь Ховд голын цооног руу хийсэн. Махаа шуудайд хийгээд Улаанбаатар хот руу дүүдээ хүнс болгож явуулсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж та бүхэнд амлаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөт гэх газраас иргэн П.Алтантулгын 1 тооны даагыг хулгайлж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Алтантулга, гэрч Б.Батхуяг, Д.Даваасамбуу нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “ Даага үнэлсэн тухай” 652 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Домбоогийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 

 2. Шүүгдэгч Б.Домбоо нь давтан үйлдлээр шүүгдэгч К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шинэ-Ус гэх газраас иргэн С.Галбадрахын 3 настай 2 тооны гүүг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Галбадрах, гэрч Б.Бат-Эрдэнэ, Ц.Давааням, Ц.Цэнд-Аюуш, Д.Даваасамбуу нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс финанс-Аудит ХХК-ий 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Гүү үнэлсэн тухай”  34 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

            Шүүгдэгч Б.Домбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөт гэх газраас иргэн П.Алтантулгын 1 тооны даагыг хулгайлсан, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шинэ-Ус гэх газраас  К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нартай бүлэглэн иргэн С.Галбадрахын 3 настай 2 тооны гүүг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хөнгөвчлөх, үйлдлээ түргэсгэх зорилгоор иргэн Ц.Даваанямын өмчлөлийн  82-89 УВА улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машин ашигласан байгаа тул “машин механизм хэрэглэсэн” гэж үзнэ.

            Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Домбоо, К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Домбоо нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял,  Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1-дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар тус тус шийтгүүлэхдээ Балчигийн Батхуяг гэсэн нэрээр шийтгэгдэж байсныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Домбоо нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгүүлэн ял эдлэж байхдаа Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1-дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар шийтгүүлж 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэргийн ялтай байдал нь үргэлжлэн тоологдож байгаад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөлд хамрагдан ялгүй болсон байна.

            Шүүгдэгч К.Пүрэвдорж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлэн ялаа эдлэж байгаад Ховд аймаг дахь нэгдүгээр шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 04 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнссэн суллагдаснаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан ялтай байдал арилсан байна. Иймд К.Пүрэвдоржийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох иргэн Ц.Даваанямын өмчлөлийн 82-89 УВА улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машиныг өмчлөгч Ц.Даваанямд буцаан олгож, түүний үнэ болох 1.750.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 437.500 төгрөгийг шүүгдэгч Б.Домбоо, К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нараас, Б.Домбоогийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Б.Батхуягийн өмчлөлийн Хар халиун зүстэй морийг Б.Батхуягт буцаан олгож, уг морьны үнэ 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Домбоогоос, мөн шүүгдэгч Б.Домбоо гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Б.Домбоогийн өмчлөлийн БНХАУ-д 2014 онд үйлдвэрлэсэн хуучин мотоциклийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Домбоо, К.Пүрэвдорж, Б.Батхуяг, Ц.Даваадорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас хохирогч нарт төлөх хохиролгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цэрэг эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, баруун гуяндаа саран дотор “П” үсгэн тамгатай хул зүстэй 2 настай адууны шир 1 ширхэгийг тус тус улсын орлого болгож, хүрэн өнгийн 29 см урттай, 17 см ажлын хэсгийн урттай хутга 1 ширхэг, олс 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Пүрэвдоржийн 600.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр 1 ширхэг, Ц.Даваадоржийн 1.200.000 төгрөгний үнэ бүхий Монгол гэр 1 ширхэг, Б.Домбоогийн 600.000  төгрөгний үнэлгээ бүхий монгол гэр 1 ширхэг, Б.Батхуягийн тус бүр 650.000 төгрөгний үнэлгээ бүхий 8-аас дээш насны морь 2 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг эд зүйл түүний үнийг улсын орлого болгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээж, Ц.Даваанямын 82-89 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашин, Б.Батхуягийн өмчлөлийн Хар халиун зүстэй морийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй  болгох нь зүйтэй гэж дүгнэв.

              Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  55.1.9-д “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ”, шүүгдэгч Б.Домбоогийн  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  55.1.9-д “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

             Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн  283.1,  284 дүгээр зүйлийн  284.1,  286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борогчин овогт Балчаагийн Домбоог давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах,  шүүгдэгч Урианхай овогт Карпийгийн Пүрэвдорж, Буурал овогт Цогбаатарын Даваадорж, Борогчин овогт Балчаагийн Батхуяг нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Домбоод эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах, шүүгдэгч К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Домбоод, К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой       дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мустанг -5 загварын мотоциклийг хурааж улсын орлого болгож, УАЗ-31514 загварын 82-84 УВХ улсын дугаартай авто авто машиныг өмчлөгч Ц.Даваанямд буцаан олгож, түүний үнэ 1.750.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 437.500 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулан,  хар халиун зүсний морийг Б.Батхуягт буцаан олгож, түүний үнэ 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Домбоогоос гаргуулан тус тус улсын орлого болгосугай

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны арьс 1 ширхэг, цэрэг эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, олс 1 ширхэг, хутга 1 ширхэгийг устгасугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч К.Пүрэвдоржийн 8 ханатай гэр, Ц.Даваадоржийн 8 ханатай гэр, Б.Домбоогийн 6 ханатай гэр, Б.Батхуягийн хээр зүсний 2 морь тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээсүгэй.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зєвшєєрвєл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ