Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Урангоо,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******3100*******4761887 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл *******, нөхрийн хамт *******, Монелийн *******1-475 тоотод оршин суудаг, Апдарт эхийн хоёрдугаар одонтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (***********)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******0*******3 оны ******* дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Биогийн голын эрэгт “Оддын бэсрэг наадам”-ын арга хэмжээний үеэр гээсэн Самсунг А-*******3 загварын гар утсыг, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гар утас засварын газраар пин кодыг нь гаргуулан, Мобикомын 999*******68******* дугаараар ашиглан завшиж, насанд хүрээгүй хохирогч т бага хэмжээнээс дээш 660.500 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...*******0*******3 оны ******* дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд зохион байгуулагдсан “Оддын бэсрэг наадам” дээр явж байгаад өөрийн Самсунг А-*******3 загварын гар утсаа өөрийн өмсөж явсан хувцасны гадна талын халаасанд хийгээд хэсэг хугацааны дараа үзэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний алдсан гэх гар утас Самсунг А-*******3 загварын шар өнгийн гадна талаараа ногоон өнгийн туяатай гар утас байсан. Би алдсан гэх гар утсаа *******0************** оны 10 дугаар сард Мобикомоос 859.000 төгрөгөөр авч байсан. Одоо тухайн гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Миний алдсан гэх гар утас бараг шинээрээ байсан ямар нэгэн гэмтэлгүй. Гар утасны гэрний завсар бэлэн *******0.000 төгрөг болон Хаан банкны хүүхдийн карт байсан ба би картаа одоо шинээр захиалах үнээр нь үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******3-*******4 дэх тал) гэсэн,

  

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*******0*******3 оны ******* дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Био комбинатад ТВ5 телевизийн зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам”-ын ар талын аж ахуйн ажлыг хийж байгаад арга хэмжээ дуусаад гадна талын талбайг цэвэрлэж байгаад нойлын ар хэсгийг цэвэрлэж байхад цайвар өнгийн маркийг нь мэдэхгүй утас хэвтэж байхаар нь би авсан. Тэгээд би тухайн олсон гэх гар утсыг авч яваад гэртээ ирээд эхнэр Нямжавт гар утас олсон талаараа хэлээд үзүүлэхэд эхнэр надад өгчих гэхээр нь өгсөн юм...” /хавтас хэргийн *******5-*******6 дахь тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...*******0************** оны ******* дагаар сарын **************-өдөр Тэди төвийн ******* давхарт байх 6 дугаар лангуунаас Самсунг Галакси Эс-*******1 Ултра маркийн гар утсыг *******,100,000 төгрөгөөр худалдаж авсан...” /хавтас хэргийн 19-*******0 дахь тал гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянзүрх дүүргийн 31 хороо Монел *******1-475 тоотод нөхрийн хам~ амьдардаг би тэтгэвэрт гарсан байгаа юм. Харин манай нөхөр Пүрэв нь тв 5 телевиз цахилгаанчнаар ******* жил гаран ажиллаж байгаа юм. Харин *******0*******3 оны ******* сарын 15-ны өдөр нөхөр тв5 телевизийн зохион байгуулдаг “оддын бэсрэг” наадамд ажиллаж байгаад гэртээ орой ирэхдээ би Самсунгын гар утас олсон гээд надад үзүүлсэн юм. Тэгээд намайг авах юм уу гээд асуухаар нь би тэгье гэж хэлээд өөртөө аваад ашиглах гэсэн боловч дэлгэцийн кодтой байхаар нь би олсон утсыг авч аваад Баянзүрх дүүргийн 31 хороонд байрлах гар утас засварын газарт очоод тухайн олсон гар утсыг 10.000-аас 15.000 төгрөгөөр кодыг тайлуулж аваад өөрийн 999*******68******* гэх дугаарыг хийж өөртөө одоо болтол  ашиглаж байна. Олсон гар утас нь Самсунг А-*******3 загварын цайвар өнгийн гар утас байгаа...” (хавтаст хэргийн *******7 дахь тал) гэсэн  мэдүүлгүүд,

 

Мобиком ХХК-ийн *******0*******3 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/7833 дугаартай “3511616481908*******0 дугаартай имей кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигч , ГЕ65**************00” гэх албан бичиг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн *******0*******3 оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн ХУ*******-*******3-508 дугаартай “...Самсунг А*******3 загварын, *******0**************.10 сард авсан 649.500 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн *******0*******3 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХУ*******-*******3-971 дугаартай “...Самсунг А*******3 загварын гар утасны гэр 6000, Хаан банкны хүүхдийн карт 5000 нийт 11.000...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 53-55 дах тал/,

Мөрдөгч Ж.Жигмэддоржийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн *******аас цайвар өнгийн Самсунг А*******3 загварын имей1:3511616481908*******0, имей*******:95*******1916081908*******4 дугаартай 1 ширхэг гар утсыг хураан авсан Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Мөрдөгч Ж.Жигмэддоржийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн цайвар өнгийн Самсунг А*******3 загварын имей1:3511616481908*******0, имей*******:95*******1916081908*******4 дугаартай 1 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энэбиш-д хүлээлгэн өгсөн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 38-43 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дэх тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******0*******3 оны ******* дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Биогийн голын эрэгт “Оддын бэсрэг наадам”-ын арга хэмжээний үеэр гээсэн Самсунг А-*******3 загварын гар утсыг, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гар утас засварын газраар пин кодыг нь гаргуулан, Мобикомын 999*******68******* дугаараар ашиглан завшиж, насанд хүрээгүй хохирогч т бага хэмжээнээс дээш 660.500 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг /хх *******3-*******4 дүгээр хуудас/, Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/ “Дамно” ХХК-ийн *******0*******3 оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн ХУ*******-*******3-508 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн *******0*******3 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХУ*******-*******3-971 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 53-55 дах тал/,

Мөрдөгч Ж.Жигмэддоржийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн *******аас цайвар өнгийн Самсунг А*******3 загварын имей1:3511616481908*******0, имей*******:95*******1916081908*******4 дугаартай 1 ширхэг гар утсыг хураан авсан Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 18 дахь тал/,

Мөрдөгч Ж.Жигмэддоржийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн цайвар өнгийн Самсунг А*******3 загварын имей1:3511616481908*******0, имей*******:95*******1916081908*******4 дугаартай 1 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энэбиш-д хүлээлгэн өгсөн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 19 дэх тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглах нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн гар утсыг өмчлөгчид нь, эсхүл Цагдаагийн байгууллагад өгөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулж, 90 хоногт хэсэгчлэн төлүүлэх, хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэвээр үргэлжлүүлэх...гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу нийгмийн аюулын шинж чанар бага байгаа. Хохирол төлбөр төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байдаг. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж, 6.7-1 зааснаар ялаас чөлөөлж өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.

 

*******. Шүүгдэгч С.Нямжав нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.*******-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

         

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******ын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн **************8 дугаар зүйлийн **************8.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч т эд хөрөнгөд 660.500 төгрөгийн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гээгдүүлсэн утсаа биет байдлаар буцааж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ