Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2210000001*******52 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ******* настай, яс үндэс халх, эрэгтэй, Дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, *******, Цэнгэлдэх хотхоны 206 дугаар байрны 19******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* (*********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө *******, тоот дахь гэртээ Оросын холбооны улсад хамт суралцаж байсан , П.Алтай нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүний халдашгүй байдлын эсрэг тодорхой үйлдэл хийх санаа зорилгогүйгээр ширээн дээр байсан хутгыг гартаа барьсан байхад нь хохирогч нь “намайг хутгалах гэж байна уу” гэж маргаан үүсгэж, хутгыг булаацалдан барьцалдаж, газар унах явцад хутга хохирогч ийн хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,

 

Мөн тухайн цаг хугацаанд согтуугаар хохирогч өмөөрч, маргаан үүсгэсэн хохирогч П.Алтайг гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зулгаралт, дух, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч *******: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө *******, тоот дахь гэртээ Оросын холбооны улсад хамт суралцаж байсан , П.Алтай нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүний халдашгүй байдлын эсрэг тодорхой үйлдэл хийх санаа зорилгогүйгээр ширээн дээр байсан хутгыг гартаа барьсан байхад нь хохирогч нь “намайг хутгалах гэж байна уу” гэж маргаан үүсгэж, хутгыг булаацалдан барьцалдаж, газар унах явцад хутга хохирогч ийн хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******-*******0 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-1******* дахь тал ) Гэрч Ц.Оюундарийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал), Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14085 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 58-60 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******91 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 65-68 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5058 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 75-76 дахь тал)  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Мөн тухайн цаг хугацаанд согтуугаар хохирогч өмөөрч, маргаан үүсгэсэн хохирогч П.Алтайг гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зулгаралт, дух, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч П.Алтайн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******6-*******8 дахь тал), гэрч Ц.Оюундарийн мэдүүлэг (1 дүгээр хавтас харгийн 48-49 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*******829 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 62-6******* дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч ийн эрүүл мэндэд нь “...хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /мэс заслаар элэг тайралт/...” бүхий гэмтэл нь шүүгдэгч *******  хохирогч нар маргаан үүсгэж, хутгыг булаацалдан барьцалдаж, газар унах явц үйлдлийн улмаас үүсгэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Мөн хохирогч П.Алтайн эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зулгаралт, дух, хамарт цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* хохирогчийг гараараа цохих, өвдөглөх үйлдлийн улмаас үүсгэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн буюу түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч торгох ялын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс ******* сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15******* дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д хүнд хохирол, хохирогч П.Алтайд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар гомдол саналгүй (2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал) гэсэн шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр, нэхэмжлэлийг барагдуулсан талаар мэдүүлсэн, улсын яллагчаас хохирол төлбөртэй холбоотой санал гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000001*******52 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс ******* сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж, мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15******* дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

 

8. Эрүүгийн 2210000001*******52 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ