Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0611

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл  

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г

Нэхэмжлэгч: “С т” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн "С т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар дүгээр сарын 25-ны өдрийн 636 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, О.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2022/0150/3

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар дүгээр сарын 25-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С т" ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-д холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “С т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 16-т "Үүнээс үзэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” А/161 дугаар тушаал нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл анх авах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг тушаалын дагуу 3.000.000 төгрөг тушаасан гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд уг 3.000.000 төгрөгийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр”-т тооцох эрх хариуцагч байгууллагад олгогдоогүй байна” гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дугаартай, “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” тушаалын 1 дэх заалтаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөл Ийнхүү хүчин болсонд тооцсон үндэслэлээ энэхүү А/308 дугаар тушаалын 2 дахь заалтад “...Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 19 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон тул...” гэж заасан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх 19 дүгээр зүйл нь 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.

Үүнээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа гэх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор батлагдсан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дугаартай, "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" тушаалын үйлчлэл нь хуулийн уг зүйл заалт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсноор хэрэгжилт нь бүрэн зогссон гэж үзэх тул уг тушаалын дагуу ямар нэгэн төлбөр хураамж авах нь хууль зөрчинө.

Тодруулбал Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дугаартай, “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх 19 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан болох нь уг тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолыг үндэслэсэн байгаагаас харагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-т “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" гэж заасныг үндэслээд “Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийн 5.3.3-т заасныг хэрэгжүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор ил тод, чирэгдэлгүй явуулах зорилгоор өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг...даалгасугай” гэж шийдвэрлэснээс үзэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 зүйл болох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процесс нь өргөдөл гаргах журмаар хэрэгждэг байсныг цахим хэлбэрт шилжүүлэн түүнтэй холбоотой төлбөр авдаг байсан нь, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт орж, 2018.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Сонгон шалгаруулалтын журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл Олгох процесс хэрэгжиж эхэлсэн тул манай компанийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ямар ч Үндэслэлгүйгээр 3.000.000 төгрөгийг төлүүлсэн болох нь тогтоогдож байгаа болно.

Нөгөө талаараа нэхэмжлэгч манай компанийн зүгээс ашигт малтмалын Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар цахимаа өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг манайх Ашигт Малтмалын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцон шалгарсны үндсэн дээр авсан тул тусгай зөвшөөрөл авах өргөдлийг цахимаар гаргах ямар ч шаардлага байгаагүй, цахимаар өргөдөл гаргаагүй тул түүнтэй холбоотой төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байгаагүй болно.

Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу, бүр тодруулбал уг журмын 3.3.1, 3.3.2-т заасан бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн, мөн журмын 3.3.2.10-т заасан төлбөр /250.000 төгрөг/-ийг бүрэн тушаасны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан болно.

Иймээс манай компанийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 3.000.000 төгрөг нь XV-021146 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор илүү төлөгдсөн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр, хүчингүй болсон мөн хуулийн 19 дүгээр зүйлийг дагаж гарсан буюу уг хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор батлагдсан журмын дагуу төлөгдсөн төлбөрийг төлөх ёстой төлбөр байсан мэтээр буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2026/0006 дугаар тогтоолын хянавал хэсгийн 9-т “Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтууд “С т” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “тусгай зөвшөөрөл авах" 3.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900000752 тоот дансанд шилжүүлсэн/ нь "С т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд үед шүүхээр хэлэлцэгдээгүй бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт 103,350-206,700 төгрөгийг төлж байсан нэхэмжлэгчийн хувьд “тусгай зөвшөөрлийн илүү төлөлт"-тэй байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлсөн 3.000.000 төгрөгөөс тусгай зөвшөөрлийн төлбөрт шилжүүлэн тооцуулах боломжтой байсан эсэхийг тогтоох нь “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх үндэслэлээр гарсан шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд нөлөөлөхүйц байна" гэж,

Мөн хянавал хэсгийн 10-т "хариуцагчаас уг 3.000.000 төгрөгийг төлөгдсөн үйл баримттай маргаагүй, тухайн төлбөр нь ямар хуулийн дагуу төлөгдсөн, ямар Зориулалттай төлбөр болох талаар тодорхой тайлбар гаргаагүй" талаар дурдсан байгааг анхаарч үзээгүй нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан Нотлох баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...энэ тохиолдолд л 3.000.000 төгрөгийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр"-т тооцох эрх Хариуцагч байгууллагад олгогдоогүй..." талаар дурдсан байгаа нь үндэслэлгүй байх ба энэхүү гомдолд дээр дурдсанчлан хууль болон бодит байдалд нийцэхгүй байхад уг 1.000.000 төгрөгийн төлбөрийг хариуцагчийн зүгээс төлөхийг шаардан төлүүлсэн хэрнээ буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй, эсхүл тусгай зөвшөөрлийн төлбөрт шилжүүлэн тооцох эрхгүй гэх мэтээр дүгнэх нь хуульд болон эрх зүйт төрийн баримталбал зохих шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдлын гэх мэт олон заримд нийцэхгүй байна.

 Хэрэгт авагдсан баримтууд болон Ашигт малтмалын тухай хууль, дээр дурдсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалууд зэргээс үзэхэд манай компанийн хувьд XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд 1-3 дахь жилийн төлбөрүүдийг бүрэн цаг хугацаанд нь төлж, хуульд заасан үүргээ биелүүлж ирсний зэрэгцээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд харахад ХV-021146 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 3.000.000 төгрөгийг илүү төлсөн байдалтай байгаа үйл баримт тогтоогдож байх ба энэхүү тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлөх хугацаатай зэрэгцэн нэхэмжлэгч манай компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Ш.Мижиддорж нь хүнд өвчний учир удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан, мөн хариуцагчийн зүгээс хууль журамд заасны дагуу төлбөр төлөх мэдэгдлийг манайд хүргүүлж ажиллаагүй зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн төлбөр /илүү төлөлттэй, хугацаандаа төлөөгүй гэх зэрэг/-ийн асуудлаар харилцан ойлголцож чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байгааг анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн XY-021146 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд тэгвэл нэхэмжлэгч манай компанийн ХҮ-021146 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор манай компани улсад нийтдээ ер нь хэдий хэмжээний төлбөр төлөх ёстой болох, гэтэл одоо бодит байдал дээр хэдий хэмжээний төлбөр төлөгдсөн байгаа болох, мөн манай компаниас хамааран улс авбал зохих төлбөр хураамжаа авч чадахгүй хохирсон асуудал байхгүй, харин ч илүү төлбөрийг өнөөдрийн байдлаар авчхаад байгаа зэрэг нөхцөл байдлуудыг шударга шүүхээс шударга ёсны дэнсэн дээрээ дэнсэлсний үндсэн дээр шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Эдгээр нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг Тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө", 26 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн Төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж тус тус заасан уулийн зохицуулалтын зорилго нь аливаа компани тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахын өмнө тухайн жилийн Төлбөрийг нь урьдчилж төлүүлж, улсад төлбөр хураамжийг төвлөрүүлэх зорилготой гэж харж байгаа бөгөөд үүний хүрээнд нэхэмжлэгч манай компанийн XY-021146 угаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр урьдчилаад улсад төлөгдсөн буюу төрийн сангийн дансанд байршсан хэвээр байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.06.25-ны өдрийн 128/ШШ2026/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн "С т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч компани тухайн 3,000,000 төгрөгийг “Тусгай зөвшөөрөл авах СШ /сонгон шалгаруулалт/ зориулалтаар, 250 000 төгрөгийг “Тусгай зөвшөөрөл” зориулалтаар тус тус 100900000752 дансанд тушаасан, үүнээс хойш хугацаанд тухайн төлбөрийг илүү төлсөн гэх болон буцааж авах талаар, түүнчлэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт тооцуулах талаар ямар нэгэн хүсэлт саналыг хариуцагчид гаргаж байгаагүй атлаа “илүү тушаасан төлбөр” гэх үндэслэлээр ээлжит жилийн төлбөрт тооцуулахаар шаардаж, ...маргах үндэслэлгүй...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хэргийн үйл баримтын тухайд,

4.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 795 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Баянговь сумын Бор нуруу нэртэй газарт орших 712.58 гектар талбай бүхий  XV-021146 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “С т” ХХК-д олгосон байна.

4.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”1 албан бичгээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч заасан хаягт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөхгүй байсан гэх үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газарт буцаан хүргүүлсэн.

4.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/34 дугаартай “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө,” 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална,” 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгч анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 795 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг авсан тул жил бүрийн төлбөрийг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх, хэрэв энэ хугацаанаас 30 хоногийн дотор алдангийн хамт төлөөгүй бол тусгай зөвшөөрөл цуцлагдах үр дагавар үүсэхээр байна.

7. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч “С т” ХХК нь ХV-021146 дугаартай тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн ээлжит төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлж, мэдэгдлийг хүргүүлснээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр цуцалсан нь дээрх хуульд нийцсэн байна.

8. Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд “...анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр, хүчингүй болсон мөн хуулийн 19 дүгээр зүйлийг дагаж гарсан буюу уг хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор батлагдсан журмын дагуу төлөгдсөн төлбөрийг төлөх ёстой төлбөр байсан мэтээр буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй...” гэж маргаж байгаа боловч тухайн компанийн гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн болон компанийн хаяг өөрчлөгдсөн зэрэг нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх шалтгаан биш гэж үзлээ.

9. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “С т” ХХК өөрийн хаягийг өөрчлөгдсөн болохыг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллагын хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй.

10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар дүгээр сарын 25-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

                        ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР