| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Итгэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч П.Итгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******303004*******0057******* дугаартай хэргийг дугаартай хэргийг **************3 оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр, Дорнод аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хэмжүүрийн засварын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай , ******* (********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо Биокомбинатаас Шувуун Фабрик орох замд **************3 оны 06 дугаар сарын 17-ны шөнө *******1 цаг 50 минутын орчимд Toyota Estima маркийн 61-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 1*******.*******. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1*******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.г мөргөж түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч ******* “...**************3 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэр лүүгээ харихаар эхнэртэйгээ зам дээр явж байсан. Гэнэт түс гэх чимээ гарсан. Сандраад гарахад зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаа ирж үзлэг хийж явсан. Би гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Амь хохирогчийг ******* настайд нь өргөж авсан. Ээжээрээ овоглож миний асаргаанд байдаг байсан. Бүтэн сайн өдөр ийм асуудал болсон гэж дуудахад нь мэдсэн. Сургуулиа төгсчхөөд машин угаалгын газар хонож ажилладаг байсан. Надад сургуулиа төгссөн та шагнаарай ******* хоног амралтад явчхаад ирье гэж хэлсэн. Манай охин ажилсаг, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан.
... Найзуудтайгаа уусан байсан. Хааяа уудаг байсан. Архи уухаараа санаа нь зовоод ирдэггүй байсан. Гэнэтийн зүйл боллоо. Оршуулгын зардлыг шүүгдэгч өгсөн. Амь хохирогчийн төрсөн ах нь байдаг. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж бид нар ярилцсан. Үүнийг барагдуулж өгнө үү. Хүний мууг үзэх гэж байгаа биш гомдол байхгүй” гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 5-16 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас *******4 дэх тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 17-*******3 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ы хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Надад тухайн ослын талаар манай хүргэн Төрмөнх над руу 99998063 дугаараас залгаж өчигдөр осолд орж нас барсан байна гэж хэлсэн тэгж би ослын талаар мэдсэн... Талийгаач маань Спортын төв сургуулийг 9 дүгээр ангиа төгссөн **************3 онд МСҮТ-ийг нарийн мужааны мэргэжлээр төгссөн. Талийгаачийн *******005 онд ээж Наранцэцэг нь өнгөрсөн *******01******* оны 1******* дугаар сарын *******-нд над дээр ******* ой 3 сартайдаа ирсэн тэрнээс хойш би өсгөж хүмүүжүүлсэн талийгаач маань жудогоор хичээллэдэг хүүхэд байсан... осолд орохоос өмнө дөрвөн хоногийн өмнө уулзсан цайзад машин угаалгын газарт байрлаж ажилладаг байсан тэр өдөр ажлаасаа гарчихлаа өөр ажилд орох гэж байна гэж хэлж байсан надад ямар ажилд хаана орох гэж байгаа тухайн яриагүй усанд орчхоод гэрээсээ гараад явсан... хааяа найз нартайгаа нийлээд ууж идэхээрээ найз нөхдийнхөөрөө хонож өнждөг тэгээд ажил дээрээ байна эндээ байрладаг гэж л надад хэлдэг... манай ах дүү нар хамаатан саднаас тэр хавьд байдаггүй... гомдол санал гэх юм байхгүй хуулийн дагуу шийдүүлмээр байна одоо оршуулгад гарсан зардлаа барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 30 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би **************3 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Базарваан хамт манай нөхөр Тоёота Истима маркийн 61-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би урд талын суудалд суугаад Төмөр замын ойролцоо байдаг хүүгийнхээ гэрээс гараад ХУД-н 13-р хороо 56-46 тоотод байрлах гэр лүүгээ харих гээд нисэхийн замаар яваад био комбинатын замаар явж байгаад би утсаараа мессеж бичээд явж байтал гэнэт түс гэх чимээ гараад м мөргөх шинг болохоор нь хартал зүүн тал руу юм шидэгдээд унах шиг болохоор нь манай нөхөр юу мөргөчихвөө гээд машинаас буугаад хартал нэг хүн хэвтэж байсан. Тэгээд 1*******, 103 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн... тухайн үед хүн хараагүй... би сайн мэдэхгүй байна. Хөдлөөд явж байсан тул хурд авч амжаагүй байсан би осол үед нөхөртэйгөө хамт явж байсан.., Осол болох үед бөглөрөл түгжрэл байхгүй. Цаг агаар тогтуун байсан. Харагдах орчин харанхуй зорчих хэсэг гэрэлтүүлэг байхгүй харах орчин муу байсан... миний сууж явсан машин манай нөхрийн эзэмшлийн машин байгаа юм. Транскапиталын нэр дээр байдаг... автомашины урд салхины шил хагарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 56 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... гэх хүнийг танина. Манай найз охин байгаа юм бид хоёр үерхээд 3 сар гаран болж байна.., бид хоёр хамгийн сүүлд 4 хоногийн өмнө 3 уулзсан бид ******* цуг хоносон юм тэгээд би өглөө нь ажилдаа явсан үлдсэн. Тэрнээс хойш маргааш өдөр нь **************-н товчооны тэнд найзындаа ирчихсэн байна гэж чат бичсэн түүнээс хойш чатаар л холбогдож байсан. **************3 оны 06 сарын 17-ны өглөө ажилд орсон ажилдаа явлаа гээд чат бичсэн тэгээд тэрнээс хойш холбогдоогүй... би мэдэхгүй байна надтай огт холбоо бариагүй... надтай байхдаа лав архи ууж байгаагүй. Бид ******* танилцаад 4 сар гаран болж байна.., би тэр талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас ******* дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Танина манай дүү байгаа юм 3*******-ийн тойрогт байхаас нь л мэднэ хааяа манай дүүг харж өгдөг байсан. Ер нь байнга л манайхаар орж гарч хонож өнжөөд явж байдаг манай дүүгээс өөрцгүй хүн... 8,9 хоногийн өмнө уулзсан манай гэрт ирж хоночхоод явсан тухайн үед манай гэрээс гарахдаа ажил хийнэ угаалгын газарт ажилд орж байгаа гэж байсан. Тэгээд манайхаас найз Сувдаагийн хамт явсан **************3 оны 06 сарын 18-ны өдрийн *******1 цагийн үед 88930366 дугаарын утаснаас над руу залгаад миний хоолойноос цус гараад байна та ажил дээрээ байна уу би одоо тань руу очиж байна гээд утсаа тасалсан тэгээд ************** цаг өнгөрч байхад найз Сувдаа нь над руу 86046869 дугаараас залгаад очсон уу танайд гэж асуусан тэгэхээр нь би ирээгүй байна гэж хэлсэн 8,9 хоногийн өмнө надтай уулзахдаа нүүрэндээ шалбарсан байсан намайг асуухад уулын уруу согтуу явж байгаад газар унасан гэж хэлж байсан..., жоохон ууж идээд байдаг ууж идэхээрээ юм уу цагдаа сэргийлэхэд асуудалд орохоороо нэг бол хонох газаргүй болохоороо над руу залгаад ирээд авчих гээд байдаг. Ер нь ууж идэхээрээ жоохон агсам зантай... ээж дүү нартайгаа 9-р дэлгүүрийн шинээр баригдсан байранд амьдардаг. Тэр айлын өргөмөл хүүхэд гэж өөрөө надад хэлж байсан ер нь бол тэр гэртээ бараг байдаггүй гадуур хонож өнжөөд яваад байдаг.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 61 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн **************3 оны 06 дугаар сарын *******8-ны өдрийн 1705 дугаартай: Талийгаач Н.гийн цогцост баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, шүүрэн ялтас, баруун нүдний ухархайн дээд хана, арагш турк эмээлийн хугарал. Тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дагз, зүүн дунд хонхрын хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь, уртавтар ба бага тархи, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, няцрал, сээрний *******-р нугалмын их биений хугарал, зүүн уушгины гялтан, баруун, зүүн бөөрний үүдэвч хэсэг ба өөхөн эд, элэгний зүүн дэлбэнгийн хальсан доорх ба чацархайн цус хуралт, эрүү, зүүн өвдөгний няцарсан шарх, зулгаралт, баруун гарын 3 ба 5-р хуруу, зүүн гарын алга, зүүн хөлийн *******-р хурууны шарх, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хамрын угалз, уруул, хүзүү, баруун гарын 5, зүүн гарын *******, зүүн бугуй, цээж, хэвлий, умдаг, баруун өвдөг, баруун хөлийн 1,3,4-р хурууны зулгаралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун гарын *******,4,5-р хуруу, зүүн алга, баруун өвдөг, зүүн хөлийн 1-р хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний шарх, зүүн хөлийн өсгийний зулгаралт, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын улмаас мөргөгдөх, цохигдох, үрэгдэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Баруун шилбэний шарх, зүүн хөлийн өсгийний зулгаралт, баруун, зүүн шилбэний шарх, зүүн хөлийн өсгийний зулгаралт, баруун, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь бөөрний дээд булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд *******.7 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 110-116 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн **************3 оны 11 дүгээр сарын *******4-ний өдрийн 1180 дугаартай:
1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 1*******.*******. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1*******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол, хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
*******. Явган зорчигч Н. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх мөрдөгчийн магадлагаа (хэргийн 1-р хавтас **************8-**************9 дэх тал),
Жолоочийн нэгдсэн сан, Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 170 дахь тал),
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч П.Баясгалангийн **************3 оны 06 дугаар сарын *******3-ны өдрийн 1139587087 дугаартай дүгнэлт (хэргийн 1-р хавтас 151-156 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч яллагдагчаар өгсөн: “...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 8.700.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас ************** дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 167, 170 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 171 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас *******43 дахь тал), зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь нь Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо Биокомбинатаас Шувуун Фабрик орох замд **************3 оны 06 дугаар сарын 17-ны шөнө *******1 цаг 50 минутын орчимд Toyota Estima маркийн 61-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 1*******.*******. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1*******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.г мөргөж түүний амь нас хохирсон учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, хүний амь нас хохирсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн *******7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн диспозицэд “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан ба шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 1*******.*******. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1*******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.г мөргөж түүний амь нас хохирсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж хангасан байна
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь нь Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо Биокомбинатаас Шувуун Фабрик орох замд **************3 оны 06 дугаар сарын 17-ны шөнө *******1 цаг 50 минутын орчимд Toyota Estima маркийн 61-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 1*******.*******. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1*******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.г мөргөж түүний амь нас хохирсон учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Базарваанийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагад шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Базарваанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ялын хэмжээ **************4 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь өмнөх хуулийн үйлчлэлийн үед гарсан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.
...Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан тул баримтаар төлөх төлбөргүй байна. УДШ нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах жишиг аргачлал тогтоох журам гарсан. Хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаар заасан. Энэ тогтоол 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Энэ тогтоолд хохирогч нас барсан бол ИХ 511.5 зааснаар, Гэтэл Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд 7.1 өдрөөс хэрэглэж эхлэхээр заасан. Иргэний хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж хуульд заасан байдаг Тиймээс өнөөдөр шүүгдэгчээс нэхэмжлэх үндэслэл байхгүй байна гэж харж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргах саналтай, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Базарваань нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эх 6.7.1.******* хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч нь Дорнод аймаг руу бие муутай хүн рүү явах байдал гардаг. Үүнийг харгалзан үзнэ үү...гэжээ
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
- мөн хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримттай гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 8.3**************,098 /найман сая гурван зуун хорих хоёр мянга ерэн найман/ төгрөгийг шүүгдэгч, түүний ар гэрээс нөхөн төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэргийн 1 дүгээр хавтас 163-166 дахь талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь ...Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж бид нар ярилцсан. Үүнийг барагдуулж өгнө үү. Хүний мууг үзэх гэж байгаа биш гомдол байхгүй...гэх бөгөөд,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчлагдсан ба хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд “...Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг **************3 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хэрэглэж эхлэхээр заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэх боломжгүй. Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.******* дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал мэтгэлцээн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хууль тогтоогчоос тогтоосныг шүүх эрх хэмжээний хүрээнд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр ******* (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдан СД-ийг хэрэгт хавсарган, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Суурь бодонгууд овгийн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр ******* (хоёр) жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнсэж, хянан харгалзсан байдал, эрх хассан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт хураагдан СД-ийг хэрэгт хавсарган, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ