| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогч Б.*******,
хохирогч Ц.*******,
иргэний нэхэмжлэгч Б.*******,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч З.Аюушжав,
шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000120 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
урьд ******* дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
******* дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
******* сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан,
******* овогт *******ын ******* /РД: /,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.*******, Д.******* нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулах, гараж зэрэгт нэвтэрч хохирогч Б.*******ын эзэмшлийн эд зүйл болох халуун тогоо, монгол сат зурагтын станц, Автомат, Пвир-41 пускатель, энщержи 6м урттай уян төмөр, цонхны төмөр, банз, конвейрын мупьт, насос, гүний демсос, цонх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,842,942 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт,
мөн яллагдагч Д.******* нь 2023 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн ийн ажилчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.*******тэй хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн, баруун гуя руу нь 1 удаа өшиглөж,
улмаар 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд гуя руу нь өшиглөх, нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохих зэргээр тус тус биед нь олон удаа халдаж, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, баруун, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******, Д.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайг, мөн шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг” тус тус нотлох,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, шүүгдэгч Д.*******д шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч З.Аюушжав “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, шүүгдэгч Д.******* нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, харин хулгайн эд зүйлс гэдгийг мэдэлгүй хамт явж тушаасан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ээжтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ээжид би “хойшоо очоод юм аваад ирье, түүсэн юм” гэж хэлсэн болохоос биш хамт хулгай хийе гэж хэлээгүй” гэв.
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хулгай хийж байна гэж огт бодоогүй. Усанд явахдаа жоохон юмаа тушаана гээд байхаар нь хамт явж тушаасан. Төмөр биш гээд нэг юмыг хашааны ёроолд үлдээсэн. Рам байсан, жижиг төмрүүд гаднаас цуглуулсан гээд шуудайтай нь тавьж тушаасан. Цахилгаан тогоо гээд баахан юм хохирогч мэдүүлэг дээрээ нэмж бичсэн байсан. Тэгээд хохирогчийн хохирлыг төлье гэсэн бодолтой байж байтал миний бие ихээр өвдөж эхэлсэн. Ажил тараад очоод эмнэлэгт үзүүлтэл элэгний хатууралтай, ходоодны дээд, доод судасны нарийсалтай байна гэсэн, ингээд 10 дугаар сарын 01-нээс эхлээд байнгын эмнэлгээр явж үзүүлээд эм тариа хэрэглээд заримыг нь авч чадахааргүй явж байна. Энэ хүний хохирлыг төлөхийн хувьд төлнө, миний нэр дээр нэг газар байгаа, тэрийг аваач гэж хэлмээр байна. Надад өөр өгөх юм алга байна” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед хашаагаа шалгахаар очиход Налайхын голын гол гардаг гарам дээр машин зогсож байхаар нь би холоос ямар учиртай юм бол гээд 20-30 минут машинтайгаа ажиглаж зогссон. Уурхайгаас ойролцоогоор 300-400 метр зайд гарам дээр зогсоод байсан. Намайг яваад очиход Д.******* гэх энэ хүн байсан. Тэгээд би “үүгээр портер өнгөрсөн үү” гээд асуухад “үгүй” гэсэн. Хашаандаа очоод энэ Д.******* гэх нөхрийг би юмнууд бөөгнүүлсэн байхад нь барьж авсан. Гэтэл Д.******* нь Д.*******тай хоорондоо утсаар яриад ”намайг хулгай хийсэн гээд байна” гээд ярьж байсан. Эргээд хартал ээжийнх нь машин алга болсон байсан. Тэгээд би энэ Д.******* гэх хүнийг цагдаа дээр аваачиж өгөөд цагдаагаас тэр дор нь машинтай дээр нь очиход ээжийнх нь машин дээр очсон байсан. Ээж Д.******* нь өөр явах гэж байсан гэж байна, өөр тийшээ явах боломж гараагүй, худлаа юм ярьж байна. Д.******* хулгай хийсэн зүйлээ нэг нэгээр нь үүрээд өөрөө зөөсөн гэж байна. Энэ бол цаг хугацааны хувьд боломжгүй. Хулгайч хүмүүс зөөж бариад хүч гаргахгүй, хурдхан шиг нэг юманд ачаад хэдэн төгрөг болгох байх. Араас нь би Налайхын бүх төмөр авдаг цэгүүдээр яваад Б.******* гэх хүн дээр очиход миний эд зүйлс байж байсан. Тэр хүн надад камерын бичлэг үзүүлэхэд Д.******* нь ээж Д.*******тайгаа очоод юмнууд тушаагаад явсан байсан. Би цагдаа нарыг авч очоод тэнд шалгуулсан. Д.******* хаягдал зүйлс рүү очоод цуглуулсан гэж ярьж байгаа нь бүгд худлаа. Тоног төхөөрөмжийг эвдээд хөнгөн цагаан, зэс, гууль гэх зүйлсийг бүгдийг аваад явсан байсан. Цагдаагийн байгууллага, мөрдөгч нар ажилдаа их хайнга ханддаг байх. Энд ирээд шүүгдэгч нар тэс ондоо зүйл яриад байна. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт яаж явуулсан юм гэдэг дээр эргэлзэж байна. Манайхаас үнэгүй бөөн төмөр авсан юм яриад байна. Хураалт хийж задлагдаагүй байсан юмыг бүгдийг задлаад тушаасан байсан. Бүгд ашиглагддаг, хэрэгцээтэй зүйлс. Асар үнэтэй юмыг бүгдийг базаад 4 сая төгрөгөөр үнэлсэн байна. Эдний машин тулж очиж ачаагүй гэдэг нь үнэн. Манай уурхайн тэнд цас ихтэй, эдний машин явж чадахгүй. Би туулах чадвартай машинаараа очдог байсан. Энэ хүмүүс машин очиж чадах газраа очоод хулгайлсан зүйлсээ зөөж ачдаг байсан. Ээжтэйгээ бүлэглэн хулгай хийсэн нь үнэн. Үр хүүхэд нь энэ олон жил 4, 5 удаа хулгай хийгээд байхад эх нь яагаад болиулах юу ч хийгээгүй юм. Хаа нэг газар хаягдал төмөр гэх зүйлс байхгүй болоод олон жил болж байна. Хүмүүс ухаад төнхөөд дууссан. Энэ Д.******* гэх нөхөр тэр хавийн үйлдвэрийн хамаг юмыг тайлаад тушаагаад бүр амташсан. Тэр том төмрүүдийг нэг нэгээр нь үүрээд зөөгөөд аргал түүсэн юм шиг зүйл яриад байна, тэгэх боломжгүй. Тэр олон вакум цонхнуудыг эвдэж хагалж орж гарсан байсан. Хоёр шугамын насос, нэг насос алга болсон. Юмаа алдаад би араас нь өдөр шөнөгүй мөшгөсөн хүн, цагдаагийн байгууллагад мэдүүлсэн. Дээр нь нэмээд хамтран амьдарч байсан хүнээ зодсон, утас эвдсэн хэрэг нэмж байна. Дахиад хаанаас хулгай хийхийг мэдэхгүй байна. Цагдаа дээр өөр юм яриад, энд өөр юм яриад байна. Энэ хүнээс би юмаа авч чадахгүй, бүгдийг эвдсэн. Эдгээр хүмүүс төмөр тушаасан хүнийхээ хохирлыг барагдуулаагүй. Зунжин дээр ажилласан, тэндээ амьдардаг атал хохирлыг барагдуулаагүй” гэв.
Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байх манай түүхий эд авах цэгт Д.*******, Д.******* нар юм авчирч өгсөн. Тэгээд юмнуудаа гаргаад тавихад нь хулгайн юм байна гэж би гадарласан. Хулгайн юм биш үү, тоног төхөөрөмжүүд байна гэхэд Д.******* гэх хүн “би ээж нь байна, манай өөрийн юмнууд байгаа юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд авсан. Гэтэл маргааш өглөө нь Б.******* гэх энэ хүн ирээд манайхаас тийм юмнууд алдагдсан гэсэн. Төмөртэй раамууд нь их хүнд нэг нь 25 кг орчим байсан. Гадуур хайлш нь арай хөнгөн 18 кг орчим байсан байх. Тэрийг энэ Д.*******ын ярьж байгаагаар яагаад ч ганцаараа зөөх боломжгүй, маш хүнд байсан. Би тухайн үед хулгайн юм гэж бодсон ч ээжид нь итгээд авсан. Нийт 624,000 төгрөг болсон. Жижиг төмрүүд гэж байна, гагнуур хийхэд үлддэг жижиг зүйлс байсан тэр нь 25 кг болсон. 2 кг орчим лааз байсан. Тэд нарыгаа нэмээд өгсөн. Шланкан хэлбэртэй нэг ширхэг нерж төмөр байсан. Тэрийг манайх авдаггүй гэхэд хаяад явсан” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулах, гараж зэрэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,842,942 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн
шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулах, гараж зэрэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,842,942 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж,
мөн шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулах, гараж зэрэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн,
шүүгдэгч Д.*******д холбогдох хэргээс Д.*******тай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь эхний гурван удаа ганцаараа бусдыг эд хөрөнгийг хулгайлсан, сүүлийн буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан байна үзлээ.
- Хохирогч Б.*******ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дахь тал),
- Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгээд би хулгай ороод болохоо байлаа гэж бодоод өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед хашаагаа шалгахаар иртэл манай хашаанаас зайдуухан нэг үл таних Приус 11 маркийн автомашин зогсож байхаар нь яваад очтол үл таних 60 гаруй насны эмэгтэй ганцаараа сууж байхаар нь “та юу хийж байгаа юм” гээд асуутал “Нисэх рүү явах гэж байна” гэхээр нь би шууд уурхайн хашаа руугаа яваад очтол манай хашаанд байсан ПВИР-250 гэх пускаталыг маань авах гээд задлаад бэлэн болгосон байхаар нь хулгайч ирсэн байна гэж сэжиглээд ойр орчмоор нь хайж үзтэл манай хашаанд авах эд зүйлээ бөөгнүүлээд тавьсан байсан. Тэгээд би хашаанаас гараад хулгайч ойрхон байна гэж бодоод хайгаад явж байтал үл таних нэг залуу хашааны хонхорт ганцаараа явж байсан. Тэгээд би тэр хүнийг сэжиглээд дагуулаад явж байтал нөгөө Приус-11 маркийн машин алга болсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3. Шүүгдэгч Д.******* нь Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн ийн ажилчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.*******тэй 2023 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн, баруун гуя руу нь 1 удаа өшиглөж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд гуя руу нь өшиглөх, нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохих зэргээр тус тус биед нь олон удаа халдаж, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, баруун, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн хашаа зэргийг хамааруулж ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр заасан ба “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамруулах бөгөөд “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
1.1. Шүүгдэгч Д.******* нь Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулах, гараж зэрэгт хууль бусаар нэвтэрч, 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Б.*******ын эзэмшлийн эд зүйл болох халуун тогоо, монгол сат зурагтын станц, Автомат, Пвир-41 пускатель, энщержи 6м урттай уян төмөр, цонхны төмөр, банз, конвейрын мупьт, насос, гүний демсос, цонх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,842,942 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн хийсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь 3 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч Д.*******ын дээрх гурван үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заасан.
Хэргийн үйл баримтаар 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.******* нь жолоодон Налайх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн ойролцоо очиж, шүүгдэгч Д.******* нь машиндаа үлдэж, шүүгдэгч Д.******* нь “” ХХК-ийн төмөр тороор хүрээлэгдсэн хашаа, агуулах зэрэгт нэвтэрч хохирогч Б.*******ын эзэмшлийн эд зүйл болох уурхайн ПВИР-250 пускатель, Афт зэрэг эд зүйлийг салгаад авч явахаар бэлтгэсэн байх үед нь хохирогч Б.******* ирж шүүгдэгч Д.*******ыг барьж, харин шүүгдэгч Д.******* нь Д.*******ыг баригдсаныг мэдээд машинаа жолоодон зугтан явсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцсон байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож хэргийн газарт хүргэж өгөх, хүн харах, буцааж тээвэрлэх зэргээр хүү Д.*******ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд шунайхан сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг нууцаар өмчлөгч буюу бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бий болсон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Д.*******ын хулгайлахаар бэлтгэсэн уурхайн ПВИР-250 пускатель, Афт зэрэг эд зүйлийг салгаад авч явахаар овоолсон байх үед нь хохирогч Б.******* ирж барьснаар тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж байхгүй болсон байх ба уг гэмт хэрэг төгсөөгүй, завдалтын шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан буюу бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саад арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.*******, хохирогч Ц.******* нар нь 2002 онд танилцаж, 2 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, 2023 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө болон 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим хоёр удаа дарааллан хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь хохирогчийг байнга хардаж, биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.******* нь 2 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тооцсоныг нэгтгэн, завдсан гэмт хэргийн зүйлчлэлийг төгссөн гэмт хэргийн зүйлчлэлд багтаан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас “” ХХК буюу хохирогч Б.*******т 4,842,942 төгрөгийн хохирол учирсныг хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу “цонх хагалсан, цонхны түгжээ эвдэрсэн” төлбөрт 700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.******* нь “Д.*******, Д.******* нараас худалдаж авсан 6 ширхэг конвейрын мупьтын үнэ” болох 624,000 төгрөг, хохирогч Ц.******* нь шүүхийн шатанд баримтаар “оношилгоо, эм тариа, бензины зардал” гэж 229,850 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх дээрх нэхэмжлэлүүдийг хянаад хохирогч Б.*******ын нэхэмжилсэн 700,00 төгрөгийн нэхэмжлэлийг “цонхны үнийг үнэлгээний байгууллага үнэлсэн байхад дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Ц.*******ийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 229,850 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******т олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.*******аас хохирогч Б.*******ын эзэмшлийн хулгайд алдагдсан конвейрын мупьт гэх дугуй хэлбэртэй 6 ширхэг метал эд зүйл, нерж 6 метр урттай метал хоолой, 70*70 хэмжээтэй металл цонхны хүрээг түр хураан авч (1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал), 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал) авагдсан байх ба иргэний нэхэмжлэгч Б.******* нь хулгайд алдагдсан эд зүйл худалдаж авсан 624,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгч Б.******* нь “конвейрын мупьт гэх дугуй хэлбэртэй 6 ширхэг метал эд зүйл, нерж 6 метр урттай метал хоолой, 70*70 хэмжээтэй металл цонхны хүрээ” зэргийг биет байдлаар цагдаагийн байгууллагад хураалгаагүй, хохирогч Б.******* нь биет байдлаар хүлээн авалгүйгээр гарын үсэг зурсан, мөн иргэний нэхэмжлэгч Б.******* нь 6 ширхэг конвейрын мупьтыг бусдад худалдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 624,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.******* нь хулгайд алдагдсан эд хөрөнгөөс биет байдлаар хүлээн авсан эд зүйлс байхгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 4,842,942 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нар “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Д.******* нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг энгийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар нь “шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж маргадаггүй, хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хүлээн зөвшөөрч, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн,
шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч З.Аюушжав нь “шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд шүүгдэгч Д.******* 5 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон, шүүгдэгч Д.******* нь ял шийтгэгдэж байгаагүй байх тул тэдгээрт нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгай хийсэн байдал, хамтран амьдрагчийнхаа биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт хохирлын хэмжээ 5,072,792 төгрөг, хохирол төлөгдөөгүй, хохирогч нар гомдолтой гэх), хувийн байдал (урьд хулгайн гэмт хэрэгт 4 удаа, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлсэн байдал) зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүүгийнхээ хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч гомдолтой гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тай, эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь 2-4 удаагийн үйлдэл давтамжаар хоёр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1,593,750 (нэг сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, шүүгдэгч Д.*******, Д.******* нараас 796,870 (долоон зуун ерэн зургаан мянга найман зуун дал) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон нийт 7 (долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******ын нэхэмжилсэн 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 4,842,942 (дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 229,850 (хоёр зуун хорин есөн мянга найман зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******т тус тус олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан улсын дугаартай Тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1,593,750 (нэг сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, шүүгдэгч Д.*******, Д.******* нараас 796,870 (долоон зуун ерэн зургаан мянга найман зуун дал) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
11. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ