| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00546/и |
| Дугаар | 153/ШШ2020/00585 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2020/00585
| 2020 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00585 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч С.А -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.О-д холбогдох 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00546/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Тирлик зах дээр хувиараа жимс, ногооны дэлгүүр ажиллуулдаг. Ховд аймгийн иргэн Одноо /О/ нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2,003,500 төгрөгийн жимс зээлээр авсан бөгөөд 1,500,000 төгрөгийг нь миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 500,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд иргэн Б.О нь миний нэхэмжилсэн 500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг төлж өгөхөөр зөвшөөрсөн байна. Ховд аймагт очиж буцаж ирэхэд замын зардал ч өндөр гарах тул хариуцагч Б.О зөвшөөрсөн 400,000 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцааж өгөхийг хүсье. Миний бие хүүхэд маань өвдөөд эмнэлэгт байгаа тул Ховд аймаг руу очиж чадахгүй учир хариуцагчийн 400,000 төгрөг төлж өгөхийг зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч В.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь С.А нэхэмжлэлтэй танилцлаа. С.А 2020 оны 05 дугаар сард 30 авдар алим авсан нь үнэн. 15 авдар алимыг хөдөө заруулах гэж явуулаад муудсан учир хаясан. Би 1,200,000 төгрөгийн алим хаясан. Буцааж явуулах гэсэн боловч Алтайгүл алимаа аваагүй. С.А-ийн нэхэмжилж байгаа 500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг төлнө. Би алим авсан нь үнэн болохоор 400,000 төгрөгийг төлөх боломжтой, Би өөрөө 1,200,000 төгрөгийн алимаар шатсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч В.Од холбогдуулан зээлээр авсан алимны үлдэгдэл үнэ 500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.О нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгөөс 400,000 төгрөг болгож багасгаж зохигчид эвлэрчээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Алтайгүлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Оаас 400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийн тал хувь болох 6,325 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Ад олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч В.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагаа 100000 төгрөгөөр багасгасан, хариуцагч В.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Алтайгүлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.О-аас 400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийн тал хувь болох 6,325 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч В.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ