Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00601

 

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00601

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: ....................... багт байрлах, .................аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй,

хариуцагч: ...........аймгийн ..........сумын ..........багийн ........ тоотод байрлах, Б ХХК-д холбогдох,

...........................аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаартай актын төлбөр 3,176,900 /гурван сая нэг зуун далан зургаан мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00592/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......................аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..........аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Дөргөн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц-ийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаар актаар 3,176,900 төгрөгний акт тавигдсаныг Б ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.О нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ............аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжилсэн 35/02/37 дугаар актын төлбөр 3,176,900 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Б ХХК-д холбогдуулан .........аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаартай актын төлбөр 3,176,900 /гурван сая нэг зуун далан зургаан мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох ........аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаартай актын төлбөр 3,176,900 /гурван сая нэг зуун далан зургаан мянга есэн зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ........аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 65,780 /жаран таван мянга долоон зуун ная/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 3,176,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,780 төгрөгийн тал хувь болох 32,890 /гучин хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Б ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч .........аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, ........ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаартай актын төлбөр 3,176,900 /гурван сая нэг зуун далан зургаан мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох .......аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35/02/37 дугаартай актын төлбөр 3,176,900 /гурван сая нэг зуун далан зургаан мянга есэн зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .....аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 65,780 /жаран таван мянга долоон зуун ная/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,890 /гучин хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ