Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар         2024/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч С.*******ын өмгөөлөгч Н.Баярсайхан,

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч У.Түвшин нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжил овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2*******100*******50*******86 дугаартай хэргийг 202******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Намжил овогт *******ын ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.******* нь 202******* оны 05 дугаар сарын 05-ны үүрээр 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “” хотхоны байрны тоотод хохирогч С.*******той маргалдан түүний нүүр, толгой, цээж хэсэгт нь гараараа маажих, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан”хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ьтай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан. Түүнээс хойш үерхэж, амьдрал зохиож энэ байранд орсон. Бид хоёр таарамжгүй харилцаанаас болж олон удаа салж нийлж байсан. 202******* оны 5 дугаар сарын 05-ны өдөр би өмнөх салалтуудын нэг гэж бодож горьдож явж байсан. Тэгээд өглөө хуучин амьдарч байсан байрандаа ороход өрөөнөөс ******* гарч ирэхэд нь бид хоёр маргалдаж, тэврэлдэж би газар унасан. Намайг  газар унаад босох гэж тэмцэлдэж байхад энэ гэмтэл нь учирсан гэж бодож байна. Мөн надад гэмтлийн зэрэг тогтоогдсон. ь надад *******той үерхэж байгаа гэж хэлээгүй. Бид хоёр 12 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа салсан. Би *******ыг шууд зодож нүдсэн зүйл байхгүй. Өрөөнөөс хүн гарч ирэхэд нь найз залуутай болсон байна гэж ойлгосон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2*******100*******50*******86 дугаартай хэргээс:  

Хохирогч С.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хохирогч С.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-******* дахь тал/,

Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 4*******-44, 48 дахь тал/,

Гэрч Л.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-6******* дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн *******2, *******4-*******5 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №6010, 6162, 6155 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 69-74 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 105 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь талын ард/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь талын ард/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь талын ард/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч М.******* нь 202******* оны 5 дугаар сарын 05-ны үүрээр 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “” хотхоны байрны тоот өмнө үерхэж байсан Л.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, тухайн байранд амарч байсан хохирогч С.*******ыг хардалтын улмаас нүүр, толгой, цээж хэсэгт нь гараараа маажих, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний алимны салст, нүдний гадна булан, хацар, суга, бугалга, тохой, цээж, баруун гуя, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн эгэм, мөр, өвдөгний гадна хэсэг, хөлийн сарвуу, аюулхай орчим, зүүн гуянд цус хуралттай, баруун бугалга, зүүн гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хохирогч С.*******ын биед үзлэг хийсэн: С.*******ын бие үзлэг хийхэд баруун нүд хөхөрсөн нүдний дотор талд улаан өнгийн цус хуралттай, хүзүү зулгарсан шархтай байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-******* дахь тал/,

Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би ажлаа тараад өөрийн үерхдэг охин ийн гэр Хан-Уул дүүрэг 11 хороо 100/02 дугаар байрны тоотод орой 20 цагийн үед очоод хоол унд хийж идээд зурагт үзэж байгаад орой 2******* цагийн үед амрахаар болж унтлагын өрөөнд хамт унтсан. Тэгсэн 05 цагийн үед байх гэнэт өрөөний гэрэл асаад саарал малгайтай цамцтай эрэгтэй над руу дайраад миний нүүр, бие рүү цохиод эхэлсэн. ...Нөгөө залуу мултрах гээд эсэргүүцэл үзүүлэн гараа мулталж аваад миний нүүрний баруун хэсгийг маажсан, тэр үед миний баруун нүд рүү хуруугаа хийж миний нүдийг гэмтээсэн. Би ьтай 202******* оны 01 дүгээр сараас эхлэн үерхэж эхэлсэн ба ихэвчлэн хамт байх болсон. ...******* гэх эрэгтэйг танихгүй харж байгаагүй. ь надад өмнө нь үерхэж байсан...гэж хэлж байсан. Миний бие чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд ажлын ачаалал, завгүй байдлаасаа болж мөн миний сонгож үйлчлүүлэх эмнэлэг буюу Эм Жи Жи гэх нэртэй эмнэлэг нь засвартай байгаа. Тухайн чихний хэнгэрэг нөхөх хагалгаа нь барагцаагаар 5 сая орчим болж магадгүй. Бусад гэмтлүүд буюу зулгаралт, хөхрөлт нь эмчилгээ шаардахгүйгээр жамаараа арилсан. Миний зүүн чих маань эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд сонсголын хөнгөн зэргийн алдалттай гэж байсан. Тухайн сонсгол нь цаг хугацааны хувьд нэмэгдэнэ гэж Эм Жи Жи эмнэлгийн эмч хэлсэн. Тухайн гэмтлүүдийг ******* гэх залуу гараараа цохиж, хуруугаараа маажиж учруулсан. ...Эмчилгээний болон бусад зардлуудыг гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 4*******-44, 48 дахь тал/,

Гэрч Л.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би өөрийн найз залуу болох *******ын хамт орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирээд орой 2******* цагийн үед амрахаар унтлагын өрөөндөө унтаж байхад 05 дугаар сарын 05-ны үүрээр 05 цагийн үед хаалга дуугарах чимээгээр би босоод үүд рүү очсон. Тэгсэн үүдэнд ******* ороод ирчихсэн байсан. ...Би гэрэл асаагаад гаргаад явуулах гэсэн чинь гэрт хүчээр түлхэж дайрч орж ирээд унтлагын өрөө рүү очоод *******ыг зодох гээд дайраад орилоод эхэлсэн. ******* *******ыг зодож цохиж дайрч байсан. Тэгэхэд ******* биеэ хамгаалах гэж гарыг нь барьж өөрөөсөө түлхэж байсан. Тэр үед ******* ******* руу дайрсан. Тэгээд би очоод салгах гэхэд миний хөл рүү өшиглөж бас түлхэж унагаасан. Орны хажуу руу барилцаж унаад ******* бид 2 *******ыг орны хажууд дарж цагдааг иртэл хүлээсэн. ...М.******* гараа атгаж байгаад С.*******ын нүүр, толгой, цээжин бие хэсэг рүү нь цохиж байсан. М.******* нь тухайн үед согтуугаар “ална тална, гадаа байгаа машин тэргийг чинь шатаана, гэр бүлийг чинь бүгдийг нь ална” гэх мэтээр аашилж авирлаж байсан. С.*******ын биед учруулсан гэмтлүүдийг М.******* учруулсан М.*******ын биед С.******* бид хоёр нэг ч гар хүрээгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-6******* дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн *******2, *******4-*******5 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 202******* оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №6010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний алимны салст, нүдний гадна булан, хацар, суга, бугалга, тохой, цээж, баруун гуя, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн эгэм, мөр, өвдөгний гадна хэсэг, хөлийн сарвуу, аюулхай орчим, зүүн гуянд цус хуралттай, баруун бугалга, зүүн гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодпоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хэрэг топгоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшингээс гэм буруугийн шүүх хуралдаанд: М.*******ад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад нэг хүнийг яллаад нөгөө хүнийг шалгаагүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл С.*******ын үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан уу эсхүл хэний үйлдлийн улмаас М.*******ад хохирол учирсан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан тул дээрх ажиллагааг хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан бол гомдолд тусгагдсан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах зэрэг ажиллагааг хийхийг прокурорт даалгадаг. Шүүхээс хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах, түүнийг яллагдагчаар татаж шалгуулах ажиллагааг хийх боломжгүй.

Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв шүүгдэгч М.******* нь С.*******, Л.ь нарын буруутай үйлдлийн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл гомдлоо гаргах эрх нь нээлттэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч М.******* нь хүмүүс хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ бусдыг амарч байхад өмнө найзлаж байсан Л.ийн гэрт хууль бусаар нэвтэрч, улмаар хохирогч С.*******ын эрх чөлөөнд халдаж нүүр, толгой, бие рүү цохих, маажих зэргээр зодох үед хамт байсан Л.ь хориглон салгах гэсэн боловч эсэргүүцсэн байна. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан өөрийн амь нас, эрүүл мэндийг эсрэг тулгарсан хууль бус довтолгооноос хамгаалж, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж “аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэхгүй.

          Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******ын нүүр, толгой, цээж хэсэгт нь гараараа маажих, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний алимны салст, нүдний гадна булан, хацар, суга, бугалга, тохой, цээж, баруун гуя, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн эгэм, мөр, өвдөгний гадна хэсэг, хөлийн сарвуу, аюулхай орчим, зүүн гуянд цус хуралттай, баруун бугалга, зүүн гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь субьектив талын хувьд шууд санаатай,  өөрийн идэвхтэй үйлдлээрээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцлоо.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 109 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нь төлөхөө илэрхийлсэн ба урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, байгууллага удирдаж явдаг хүн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 450-1*******50 нэгжээр торгох ялтай тул М.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү. Үүнийг 01 сарын дотор төлөх боломжтой гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

 Шүүгдэгч М.*******ад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтад тусгагдсан түүний сарын цалингийн хэмжээг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад мэдэгдэх нь зүйтэй.

 

           *******. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний алимны салст, нүдний гадна булан, хацар, суга, бугалга, тохой, цээж, баруун гуя, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн эгэм, мөр, өвдөгний гадна хэсэг, хөлийн сарвуу, аюулхай орчим, зүүн гуянд цус хуралттай, баруун бугалга, зүүн гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогч С.******* нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 710,000 төгрөгийн зардлын баримтууд /хавтаст хэргийн *******4-*******5 дахь тал/ гаргаж өгсөн ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “Эм Жи Жи эмнэлэгт чихний хэнгэрэг нөхөх хагалгаа нь барагцаагаар 5 сая орчим болж магадгүй тул нэхэмжилнэ” гэсэн хэдий ч холбогдох баримт ирүүлээгүй тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой Сондра эмнэлэгт үзлэгийн төлбөр *******5.000 төгрөг, хагалгааны төлбөр *******00.000 төгрөг, томографийн шинжилгээ **************0.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт чих хамар хоолойн эмчийн үзлэгийн төлбөр 45.000 төгрөг, нийт 710.000 төгрөгийн баримт /хэргийн *******4-*******5 дахь тал/ гаргаж өгсөн байна.

 

Гэм буруугийн хуралдаанаас хохирогч С.*******ын эмчилгээний зардалд зарцуулсан 710.000 төгрөгийг шүүгдэгч М.*******аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******ын эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 710,000 төгрөгийг хохирогчийн харилцах данс руу шилжүүлж төлсөн тул шүүгдэгч М.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардал болох дутуу авсан цалин хөлс болон цаашид эмчлүүлэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.*******аас нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Намжил овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас 710,000 төгрөгийг хохирогч С.*******т төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардал болох дутуу авсан цалин хөлс болон цаашид эмчлүүлэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР