Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00603

 

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00603

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:  Б.Б-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 153/2020/00632/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхзаяа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Б.Б нь 1960 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Төрөх эмнэлэгт төрсөн. 1969 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 1-р 8 жилийн дунд сургуульд орж, 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд 1977 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн орж слесарь, засвар мэргэжил эзэмшиж, 1979 онд төгссөн.

1979-1980 онд Ховд аймаг жолооны сургуульд нэг жил сурч, жолооч болж, 1980 оны 5 дугаар сарыг 15-ны өдөр сургуулиа төгссөн. 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа 451 дүгээр ангид цэргийн алба хааж, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргээс халагдсан.

1983 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Усны аж ахуйн удирдах газарт слесариар томилогдон ажиллаж байгаад тус газраас жолооч болсон. Дараа ар гэрийн гачигдлын улмаас тус газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөвлөлтийн барилгын 3-р трестийн харьяа, Ховдын хэсэгт мужааны дагалдангаар ажилд орж ажиллаж байгаад 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Зөвлөлтийн барилгын 3-р түлшний авто тээврийн комбинатын Ховд дахь хэсэгт жолоочоор томилогдсон.

1990 онд Ардчилсан хувьсгал гарсантай холбоотой Зөвлөлтийн барилгын 3-р трест татан буугдаж, Өргөө пүүс болсон тул намайг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зөвлөлтийн барилгын 3-р түлшний авто тээврийн комбинатын Ховд дахь хэсэгт жолоочийн ажлаас чөлөөлж, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өргөө пүүсийн бойлерийн слесариар томилогдож 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.

....Иймд Б.Б-ын Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл слесарь, жолоочоор, Монгол Барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужааны дагалдагчаар, 1989 он 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бойлерийн слесариар, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойлерийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл слесарь, жолоочоор, Монгол Барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужааны дагалдагчаар, 1989 он 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бойлерийн слесариар, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойлерийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл слесарь, жолоочоор, Монгол Барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужааны дагалдагчаар, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бойлерийн слесариар, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойлерийн слесариар тус тус ажиллаж байсан болох нь Балжиннямын Баттулгын 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч А.Сэргэлэнгийн ....Б.Б нь намайг Өргөө пүүсэд ажилд орох үед армуторчиноор ажиллаж байсан. Б.Б нь гарцаагүй 1994-1997 оны үед миний туслахаар ажиллаж байсан шиг санагдаж байна. Би норкозтой хагалгаанд орсон болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан миний туслахаар 3 жил ажилласан байдаг юм. Б.Б бид 2 цементийн үйлдвэрт хамт ажиллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 354 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Өргөө пүүс нь 1992 оны 4 сарын 09-нд Өргөө ББХК, ....улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 11-30, 31-33, 53-54, 55 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Б нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08/1892 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/

Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Сэргэлэн, Б.Энхболд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 43-46 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсийн захирлын 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаалын хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл слесарь, жолоочоор, Монгол Барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мужааны дагалдагчаар, 1989 он 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бойлерийн слесариар, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойлерийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ