Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00606

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00606

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, П.Н / /-д холбогдох,

Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 363,756 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 181,878 төгрөг, нийт 5,545,634 /таван сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00619/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч Н.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн П.Н нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гүүний фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 363,756 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 181,878 төгрөг, нийт 5,545,634 төгрөг гаргуулахаар байгаа болно.

Мөн уг зээлийг авахдаа 8 ханатай бариа гэр 1 ширхэг, морин хадуур 1 ширхэг, морин сам 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зурагт 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, сансрын антений ком 1 ширхэг, хивс 3 ширхэг зэрэг эд зүйлийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан ба гэрээг нэхэмжпэлд хавсаргав гэжээ.

Зохигчоос 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлж Н.Цэвэлмаа, хариуцагч П.Н бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгууллаа.

Нэг: Хариуцагч П.Н нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 5,617,500 төгрөгийг 2020 оны 10 дугаар сараас эхлээд 2021 оны 6 дугаар сарын 30- ны өдрийн дотор хэсэгчлэн 5,617,500 төгрөгийг бүрэн Сум хөгжүүлэх сангийн 100161655401 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.

Хоёр: Уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирохлыг хөндөөгүй бөгөөд зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь П.Нид холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 363,756 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 181,878 төгрөг, нийт 5,545,634 /таван сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,545,634 /таван сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гучин дөрөв/ төгрөгийг 2020 оны 10 дугаар сараас эхлээд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн бүрэн Сум хөгжүүлэх сангийн 100161655401 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа, хариуцагч П.Н нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 103,680 /нэг зуун гурван мянга зургаан зуун ная/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч П.Ноос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,840 /тавин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч П.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын  нэхэмжлэлтэй, хариуцагч П.Нид холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 363,756 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 181,878 төгрөг, нийт 5,545,634 /таван сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,545,634 /таван сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гучин дөрөв/ төгрөгийг 2020 оны 10 дугаар сараас эхлээд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн бүрэн Сум хөгжүүлэх сангийн 100161655401 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа, хариуцагч П.Н нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 103,680 /нэг зуун гурван мянга зургаан зуун ная/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Ноос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,840 /тавин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ