| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Тугтан овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2310008141861 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматжуулалтын инженер мэргэжилтэй, “******* *******” нэртэй хэвлэлийн компани ажиллуулдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Их Тугтан овогт *******ын ******* /РД:*******/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч *******ын ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын Тэмээтэй хөшөөний хажууд хохирогч Ж.*******ын таксинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг А52 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшин 475.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бөхчлуун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 01 дугаар сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын Тэмээтэй хөшөөний хажууд хохирогч Ж.*******ын таксинаас буухдаа гээгдүүлсэн “Самсунг А52” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 475,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтас хэргийн 7-9 дүгээр тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 11-12 дугаар тал/, хохирогч Ж.*******ын өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 15 дугаар тал/, гэрч Н.*******ы өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 17-18 дугаар тал/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 20-21 дугаар тал/, яллагдагчийн өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 28-29 дүгээр тал/, Скайтел ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23/7109 дугаартай “... амей кодыг шалгахад дугаар 2023.05.06- ны өдрөөс хойш бүртгэлтэй байна.” гэх албан бичиг /хавтас хэргийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтас хэргийн 7-9 дүгээр тал/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Самсунг А52” маркийн гар утсыг Н.*******аас хураан авч, Ж.*******д хүлээлгэн өгөв. /хавтас хэргийн 11-12 дугаар тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цаг 00 минутын орчимд Дөлгөөн нуураас UB cab-ын таксинд суугаад Хан-Уул дүүргийн 19-ийн Тэмээтэй хөшөөтэй буудлын харалдаа буухдаа өөрийн “Самсунг А52” маркийн гар утсаа үлдээчихсэн. Гар утсаа UB cab дуудахдаа ашигласан. Таксинд суугаад өөрийн гар утсаа ашиглаж байсан. Жолооч нь “би таныг буулгаад эсрэг талын буудпаас хүн аваад Офицеруудын ордон төв зам дагуу тухайн хүнийг буулгасан. Дараа нь дахин өөр хүн авсан. Би утас хараагүй, сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Офицеруудын ордны харалдаа нэг газарт утасны байршил зааж байсан. Зенли аппликейшн ашиглан өөрийн утасны байршлыг харсан. Тодорхой сайн заахгүй байсан...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Н.*******ы мөрсөн байцаалтанд өгсөн: “...Энэ оны хавар дугаарыг аваад ашиглаж эхэлсэн. Тэгээд тухайн дугаараа хаячихсан. дугаар болохоор ээж Нансалын нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байгаа юм. Гэхдээ дугаарыг би 2020 оноос хойш одоог хүртэл ашиглаж байна. 94587150 дугаар нь Увс аймгийн Завхан сумын 9 жилийн сургуулийн нэг ангийн найз гийн ийн дугаар байгаа юм. Тухайн Самсунг А52 маркийн гар утсыг 2023 оны 4 дүгээр сараас одоог хүртэл ашиглаж байна. Тухайн гар утсыг төрсөн ах *******ын ******* нь таксинаас олсон гэж хэлээд надад өгч байсан...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 17-18 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ1-23-210 дугаартай тайланд: “тус үнэлэгдэж буй хөрөнгийн үнэ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 475,000 төгрөг. /хавтас хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Н.*******ы мөрдөн байцаалтанд өгсөн: …Би энэ оны 01 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн Тэмээтэй хөшөөний ойролцоо төв дагуу зогсож байгаад такси үйлчилгээ авсан. Уг такси дотор суугаад найзынхаа гэр рүү буюу Офицер хүртэл хүргүүлсэн ба буухдаа эргээд харах үед гар утас газарт байхаар нь халаасандаа хийгээд цааш авч явсан. Уг утас нь “Самсунг А-52” маркийн утас байсан бөгөөд ямар нэг кодгүй байхаар нь гэртээ үлдээчихсэн байсныг миний дүү ******* авч хэрэглэсэн...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 28-29 дүгээр тал/,
Скайтел ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23/7109 дугаартай “... амей кодыг шалгахад дугаар 2023.05.06-ны өдрөөс хойш бүртгэлтэй байна.” гэх албан бичиг /хавтас хэргийн 45 дугаар тал/ дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.*******ын эд хөрөнгө болох Самсунг А-52 маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ1-23-210 дугаартай үнэлгээний тайлангаар 475,000 төгрөгөөр тогтоосон ба эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 11-12 дугаар тал/-ээр хохирогч Ж.*******д гар утсыг биет байдлаар буцаан төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Их тугтан овогт *******ын *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ж.*******ын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР