| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00660/и |
| Дугаар | 00610 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00610
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00610 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Н.М / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар //-т холбогдох,
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00660/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М миний бие 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар түр хугацаагаар, 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар хугацаагүйгээр жинхлэн жолоочоор томилогдон ажиллаж байсан. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Д нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг үндэслэн намайг тус газрын жолоочийн ажлаас чөлөөлсөн.
Миний бие ямар нэгэн ажпын хариуцлага алдаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас халж, тус газрын бүтэц орон тоонд байхгүй жижүүрийн албан тушаалд дур мэдэн томилсон нь миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчсөн.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа бол өөрийн санаачилгаар ажилтныг ажлаас -өлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Н.М миний бие Хөдлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан алдаа дутагдал гаргаж байгаагүй тул ажил олгогчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаал нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй болно.
Иймд Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.М намайг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговорыг гаргуулж, энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б бид нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаартушаалыгхүчингүй болгуулах, урьд эрхэлжбайсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагууд дээр дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэг: Нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 1 сарын цалингаас тус тус татгалзаж,
Хоёр: Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Мийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилох, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 2,761,707 төгрөгийг Н.Мид олгож, тус мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлээ.
Гурав. Уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирохлыг хөндөөгүй бөгөөд зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо....2,761,707 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 4 хувааж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 1 сарын цалингаас тус тус татгалзаж, харин хариуцагч тал нэхэмжлэгч Н.Мийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилох, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 2,761,707 төгрөгийг Н.Мид олгож, тус мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч, харилцан тохиролцсон....Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2,761,707 төгрөгийг 4 хувааж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Н.Мид төлөхөөр тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Н.Мийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилох, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 2,761,707 /хоёр сая долоон зуун жаран нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөгийг 4 хувааж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор Н.Мид төлөхөөр, тус мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 1 сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн С.Бд итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 31 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,761,707 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,137 төгрөг, нийт 129,337 төгрөгийн тал хувь болох 64,668.5 /жаран дөрвөн мянга зургаан зуун жаран найман төгрөг таван мөнгө/ гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Н.Мийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилох, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 2,761,707 /хоёр сая долоон зуун жаран нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөгийг 4 хувааж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор Н.Мид төлөхөөр, тус мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 1 сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,668.5 /жаран дөрвөн мянга зургаан зуун жаран найман төгрөг таван мөнгө/ гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ