Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч Д.,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайнхувьт овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2*******0*******004070*******70 дугаартай хэргийг 202******* оны *******2 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******998 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр, Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинст мэргэжилтэй, ******* ******* ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн Сэлэнгэ сум, *******-р баг, ******* ******* дугаар гудамж *******26 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сайнхувьт овогт, *******ын ******* /РД:ГИ980***********************************/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, худалдааны төвийн урд замд 202******* оны 06 дугаар сарын **************-ний шөнө 2******* цаг *******0 минутын үед “Тоёота приус-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Ө.ыг мөргөж амь нас нь хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирол төлбөрт нийт 25,500,000 төгрөг төлсөн гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амь хохирогчийн эхнэр. Энэ аймар зүйл болсноос хойш 7 сар өнгөрсөн байна. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Манай хүн цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад ******* жил гаран болсон. Тэгээд харуул хамгаалалтын газар ажилд ороод ажиллаж байсан. Тэр өдөр 24 цагийн ээлжийн ажилтай байсан. Өглөө нь ************** цагийн үед ажлаасаа бууж ирсэн. Манай охин “ ” сургууль дээр шалгалт өгч байсан ба охины шалгалт нь дуусчихлаа гэхээр нь охиноо авахаар яваад ************** цаг өнгөрч байхад гэртээ ирээд амарч байхад утас нь дуугарсан. *******5-нд ангийнхан нь уулзалттай байсан. Өмнө нь нөхөж ажиллаад *******5-нд ангийнхантайгаа уулзана би өнөөдөр ажилтай юм шиг байна. Хонож магадгүй гээд явсан. Гэрээсээ гарч явснаас хойш 5-6 цагийн дараа ярихад манай нөхөр “би ажил ихтэй байна. Эргээд яръя” гээд тасалсан. Тэгэхээр нь би ажил ихтэй байгаа юм байна гэж бодоод шөнө унтаад амарч байсан. Шөнийн 0******* цагийн үед “Тээврийн цагдаагийн албанаас ярьж байна” гээд над руу ярьсан. Болсон зүйлийг сонсоод би шоконд орсон. Одоо болтол маш их хэцүү байна. Би 2 нялх хүүхэдтэй. Манай том охин дөнгөж ************** настай. Ааваасаа хойш сэтгэл санааны хувьд маш хүнд хэцүү байгаа. Миний охин сургуулийнхаа тэргүүний сурагч байсан. Гэртээ ирээд л шууд хичээлээ хийдэг байсан. Аав нь өнгөрснөөс хойш гэртээ ирээд утсаа ухаад л буруу хараад хэвтдэг болсон. Бага хүүхэд минь болохоор нас бага учраас юмны учрыг ойлгохгүй байгаа. Ээж нь 70 гаран настай. Байнга даралт нь ихсээд ухаан алддаг болсон. Миний хувьд зүрх минь байнга савлаж, тархи толгой өвдөж, даралт ихсэж сэтгэл санааны хувьд маш хэцүү байгаа. Өмнө нь амралтын өдөр гэр рүүгээ харих гэж яардаг байсан бол одоо бол амралтын өдөр миний хувьд хар дарсан зүүд шиг болсон. Талийгаачийн тэтгэвэр, цалингаар амьдардаг байсан. Манай гэр ипотекийн зээл, цалингийн зээл, хүүхдийн хадгаламжийн зээл гэх мэтчилэн маш олон зээлтэй байсан. Манай охин ээжээ би шөнө унтаж чадахгүй байна. Хар дарж зүүдлээд байна гэдэг болсон. Одоо бид нарын сэтгэцэд учирсан хохирол, 2 хүүхдийн *******8 нас хүртэл тэтгэмжийн зардал **************,**************2,500 төгрөг, оршуулгын зардал *******2,46*******,5*******6 төгрөг, сэтгэл санааны нөхөн төлбөр 99,000,000 төгрөг, орон сууцны ипотекийн зээл, цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр явж байсан учраас тал хувийг нь гаргуулах хүсэлтэй байна. Цаашид хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэнэ. Миний хувьд маш их харамсалтай байна. Маш их гомдолтой байна гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2*******0*******004070*******70 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн ******* дүгээр хавтас 2 дахь тал/,

*******ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас *******-9 дэх тал/,

“Toyota prius-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас *******0, *******6-20 дахь тал/,

Амь хохирогч Ө.ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас **************-*******5 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн ******* дүгээр хавтас 2******* дахь тал/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны *******2 дугаар сарын *******9-ний өдрийн 202*******/ШЗ/2*******50 дугаартай шүүгчийн захирамж

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /иргэний нэхэмжлэгч/ С.*******ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******9 дэх тал/,

С.гийн мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас 27-29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******2, *******5 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан 202******* оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №*******65******* дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас 42-54 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №2770, 2769, 24*******9, 277*******, 2684, 2758 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас 59-60, 62-6*******, 65-70, 74-76, 94-*******00, *******48-*******59 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 202******* оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №*******9588*******85 дугаартай дүгнэлт /хэргийн ******* дүгээр хавтас 82-89 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас **************2, *******80 дахь тал/,

Хохирлын баримтууд /хэргийн ******* дүгээр хавтас **************0-*******4*******, *******82-248

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******69 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******0******* дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******04 дэх тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******05  дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******06 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******07 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******08 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас *******09, *******77 дахь тал/, “******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн ******* дүгээр хавтас **************0-********************* дэх тал/, жолоочийн лавлагаа /хэргийн ******* дүгээр хавтас **************7 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн ******* дүгээр хавтас *******42 дахь тал/, гэрч О.Аюурзаны мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******7******* дахь тал/, гэрч Б.Даваахүүгийн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******75 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн ******* дүгээр хавтас *******78 дахь тал/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хэргийн ******* дүгээр хавтас *******8******* дэх тал/, Булган аймгийн Сэлэнгэ сумын ******* дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 2******* дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

*******. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.******* нь 202******* оны 6 дугаар сарын **************-ний шөнийн 2******* цаг *******0 минутын үед “Toyota Prius-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, худалдааны төвийн урд замд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ө.ыг мөргөж амь нас нь хохироосон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн ******* дүгээр хавтас 2 дахь тал/,

*******ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас *******-9 дэх тал/,

“Toyota prius-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас *******0, *******6-20 дахь тал/,

Амь хохирогч Ө.ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас **************-*******5 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: ******* ширхэг Сидиг хураан авав. /хэргийн ******* дүгээр хавтас 2******* дахь тал/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны *******2 дугаар сарын *******9-ний өдрийн 202*******/ШЗ/2*******50 дугаартай шүүгчийн захирамжинд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Сономдовчингийн *******ийг томилсон тухай.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /иргэний нэхэмжлэгч/ С.*******ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: Ө. нь миний хань байсан юм. 202******* оны 6 дугаар сарын **************-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо молл худалдааны төвийн урд замд зам тээврийн осолд орж амь насаа алдчихаад байна. ...Би ханьтайгаа 20*******0 онд танилцаж, 20*******2 онд албан ёсны гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, том охин 20*******2 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр төрсөн одоо ************** настай, гэж охин байгаа. Нийслэлийн Баянгол дүүргийн *******8 дугаар сургуульд суралцаж байгаа. Бага хүү Б. 20*******7 оны 4 дүгээр сарын 0*******-ний өдөр төрсөн, цэцэрлэгт явдаг. Түүний хувийн байдлын талаар ярьвал: Дугуй даруухан зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуу нь жаахан чангардаг юм. Өөрөөр бол үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2020 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байсан. Бид хоёрын хувьд миний өөрийн нэр дээр байрны ипотекийн зээл, мөн цалингийн зээлтэй байсан. Талийгаач нөхрийн маань цалин, тэтгэвэрээр зээлийг төлдөг байсан. Одоо би ганцаараа хоёр бага насны хүүхэд тэжээж авч явах маш хүнд байдалтай үлдлээ. Маш их гомдолтой байна. Хурдтай явж байсан байх, хурд багатай явж байсан бол мөргүүлээд амьд үлдэх боломжтой байсан байх гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******9 дэх тал/,

Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.гийн өгсөн: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, худалдааны төвийн урд замд автомашинд мөргүүлж нас барьсан байсан. Би Утай Гүмбэнээс ирээд болсон асуудлын талаар мэдсэн. ...Талийгаачийн нас барсан үйл явдалд гарсан зардлыг барагдуулах байх нарийвчилсан хохирлыг тооцоо гаргаж өгнө. Маш их гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас 27-29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Б. мөрдөн байцаалтад өгсөн: Уг ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болсны дараа манай дүү ******* над руу утсаар залгаж хэлсэн. “Тоёота приус-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч *******ийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул надад гомдол санал нэхэмжлэх байхгүй. Учирсан хохирлыг ******* өөрөө хариуцна...гэсэн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******2, *******5 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан 202******* оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №*******65******* дугаартай шинжээчийн дүгнэлт: Ө.ын цогцост гавлын том нүх, зулай дагз ясны хугарал, суман заадасны салалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2,*******,4,5,6,7,8,9,*******0 зүүн *******,2,*******,4,5,6,7-р хавирганы хугарал, цус хуралт, баруун уушигны няцрал, цус хуралт, баруун зүүн, уушигны авчилт, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний язрал, урагдал, уушигны угийн цус хуралт, өвчүү яс, зүүн эгэм, яс, сээрний 7,8-р нугалмын их бие, баруун зүүн шаант тахилзуур ясны хугарал, цус хуралт, хүзүү, уруул, зүүн бугалга, баруун шилбэнд шарх, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн эгэм, мөр зүүн бугалга, зүүн чамархай хуйх зүүн мөр, зүүн тохой баруун, зүүн шууны зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалга, баруун зүүн шуу, сарвуу, цээж зүүн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын улмаас мөргөгдөх, дайрагдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархи цээж, хэвлий, нуруу, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.4 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согсолтын дунд зэргийн үзүүлэлт болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн ******* дүгээр хавтас 42-54 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Биологийн шинжилгээний 202******* оны 6 дугаар сарын *******5-ны өдрийн №2770 дугаартай шинжээчийн дүгнэлт: Б.*******ийн гэх цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас 59-60 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Химийн шинжилгээний 202******* оны 6 дугаар сарын *******6-ны өдрийн №2769 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.******* 20/эр VI/*******2” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас 62-6******* дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 202******* оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн №24*******9 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн майканд 45х50мм талбайд шинээр хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн халцралт, Хөх өнгийн майканд 25х20мм талбайд шинээр хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн зулгаралт, Хар хөх өнгийн өмдөнд *******2х9мм хэмжээтэй шинээр хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогодолт, Хөх өнгийн майканд *******70мм, *******20мм, 490мм, хөх эрээн өнгийн дотоожинд *******00мм, *******00мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна. /Хувцасыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байх боломжтой/ Хар өнгийн саравчтай малгай гэмтэлгүй байна...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас 65-70 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 202******* оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №277******* дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр өнгийн майк, хөх өнгийн даавуун өмд, хөх эрээн өнгийн дотоож, хар өнгийн сандаал, Esse тамхины хайрцаг дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь АВО цусны бүлгийн харьяалалаар 0/I/ бүлгийн харьяалалтай байна. Цусны бүлгийн харьяалалаар амь хохирогч Ө.ын цус мөн эсэхийг тогтоох боломжгүй...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн ******* дүгээр хавтас 74-76 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжээчийн 202******* оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №2684 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Camera 0*******_PC-**************_PC-**************_202*******06**************2*******064*******_202*******06**************2**************057_2698878.avi*******” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцсэн ч эвдрэл, гэмтэлтэй байх тул шаардлага хангахгүй байна...гэсэн дүгнэлт /хэргийн ******* дүгээр хавтас 94-*******00 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжээчийн 202******* оны 8 дугаар сарын *******0-ны өдрийн №2758 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд Тоуоtа Prius-20 маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл гэмтэлтэй, стандарт шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлж болох олон шалтгааны нэг нөхцөл болох үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын сэргээн тогтоох шинжилгээний явцад жолооч тухай нөхцөлд хурдыг тохируулж яваагүй байх үндэслэлтэй байна. Хавтас хэрэгт авагдсан материалд шинжилгээ хийхэд жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, тохиромжтой хурдыг сонгож яваагүй байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг хэрэглэж, зөрчсөн эсэхийг тогтоох асуулт нь шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглахгүй, эрх зүйн мэдлэггүй авто-инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. Амь хохирогчийг аль талаас дайрсан эсэх, биед үүссэн гэмтлийн асуулт нь шүүх анагаах ухааны асуулт тул хариулах боломжгүй.Амь хохирогч явган зорчигч нь ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч зам тээврийн осол гарах олон шалтгааны нэг нөхцөл болсон байна...гэсэн дүгнэлт /хэргийн ******* дүгээр хавтас *******48-*******59 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 202******* оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №*******9588*******85 дугаартай шинжээчийн дүгнэлт: Тоёота приус-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd асахгүй, хол дээрээ 2000cd, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5200cd, хол дээрээ 2*******00cd байгаа нь баруун зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын ойрын гэрэл асахгүй байна. ... Дээрхи гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй...гэсэн дүгнэлт /хэргийн ******* дүгээр хавтас 82-89 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоёота приус-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******ын ын өмчлөлд гэх. /хэргийн ******* дүгээр хавтас **************2, *******80 дахь тал/,

Хохирлын баримтууд /хэргийн ******* дүгээр хавтас **************0-*******4*******, *******82-248

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн ******* дүгээр хавтас *******69 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Б.*******ийн хувьд 202******* оны 6 дугаар сарын **************-ний шөнийн 2******* цаг *******0 минутын үед “Toyota Prius-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, худалдааны төвийн урд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ө.ыг мөргөсний улмаас амь хохирогч биед “гавлын том нүх, зулай дагз ясны хугарал, суман заадасны салалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2,*******,4,5,6,7,8,9,*******0 зүүн *******,2,*******,4,5,6,7-р хавирганы хугарал, цус хуралт, баруун уушигны няцрал, цус хуралт, баруун зүүн, уушигны авчилт, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний язрал, урагдал, уушигны угийн цус хуралт, өвчүү яс, зүүн эгэм, яс, сээрний 7,8-р нугалмын их бие, баруун зүүн шаант тахилзуур ясны хугарал, цус хуралт, хүзүү, уруул, зүүн бугалга, баруун шилбэнд шарх, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн эгэм, мөр зүүн бугалга, зүүн чамархай хуйх зүүн мөр, зүүн тохой баруун, зүүн шууны зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалга, баруун зүүн шуу, сарвуу, цээж зүүн шилбэний цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан. Амь хохирогч нь “...гавал тархи цээж, хэвлий, нуруу, доод мөчдийн хавсарсан” гэмтлийн улмаас нас барж амь нас нь хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийн хувьд оршуулгын зардлын 25,*******29,456 төгрөг, сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн *******5,000,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү **************,**************2,500 төгрөг, нийт 5*******,26*******,956 төгрөгөөс Б.******* нь 25,500,000 төгрөгийг төлсөн. Үүнийг хасаад 27,76*******,956 төгрөгийг Б.*******ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналтай байна. Ипотекийн зээлийн хувьд талийгаач үндсэн зээлдэгч биш хамтран зээлдэгч байсан. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан зардал биш учраас үүнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Мөн сэтгэл санааны хохирлын хувьд тухайн гэмт хэрэг нь 202******* оны 6 дугаар сарын **************-ний өдөр гарсан. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар гаргасан журам болон Улсын Дээд Шүүхээс гаргасан тогтоол 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр гарсан аргачлал. Тэгэхээр уг аргачлалыг гарахаас өмнө зам тээврийн осол гарсан. Иргэний хуулийн заалтыг буцаан хэрэглэх боломжгүй тул шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.аас “Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчийн зүгээс сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал, хүүхдүүдийн тэтгэмжийн зөрүү зэргийг гаргуулах нь үндэслэлтэй. Харин сэтгэл санааны хохирол, ипотекийн зээлийн асуудал зэргийг гаргуулах нь үндэслэлгүй гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол, ипотекийн зээлийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх хууль 202******* оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд энэ хууль хэрэгжээд хэрэгжихдээ ямар аргачлалын дагуу хэрэглэх вэ гэдэг асуудал дээр эргэлзээтэй байж байгаад 07 сард уг асуудлыг шийдсэн. Түүнээс биш гэмт хэрэг 202******* оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс өмнө гарсан бол үүнийг хэрэглэх боломжгүй гэх асуудал байхгүй. Иймээс сэтгэл санааны хохирлыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулах бүрэн боломжтой. Хүний амь нас хохирсон байхад заавал дүгнэлт гаргуулахгүйгээр аргачлал болон хуулийн дагуу шийдэх боломжтой гэж үзэж байна. Ипотекийн зээлийн хувьд 50 хувийг гаргуулах боломжтой. Яагаад гэвэл амь хохирогч хамтран зээлдэгч. Ер нь үндсэн зээлдэгч нас барсан бол хамтран зээлдэгчээр төлүүлдэг. Иймээс нийт хохирол *******65,76*******,965 төгрөгөөс 25,500,000 төгрөгийг хасаад *******40,26*******,965 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригоос “миний үйлчлүүлэгч хохирол төлбөрт 25,500,000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн төлөх жишиг аргачлал батлах уг журам нь 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр батлагдсан. Энэ гэмт хэрэг нь 202******* оны 6 дугаар сарын **************-ний өдөр гарсан. Үүнээс үзэхэд төлөх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Ипотекийн зээл 27,000,000 төгрөг үлдсэн. Үүний 50 хувь болох **************,500,000 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдөр үндсэн зээлдэгч нь төлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдвол батлан даагчаар төлүүлдэг. Харин батлан даагч нь нас барсан байхад үүнийг төлүүлнэ гэдэг нь Иргэний хуульд болон Иргэний  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар төлөх үндэслэлгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд хамаарахгүй байна. Хэргийн учраас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн зардал *******5,000,000 төгрөг, тэтгэмжийн зөрүү **************,**************2,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч Д. нар нь сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлбөрийн дүнгийн талаар маргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн ******* дүгээр хавтас *******42 дахь тал/

 

        Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын 6-н дүүргээс гарахыг хязгаарлах” дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч Д. нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригоос “Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн ажиллаж байгаа компани нь 6 дүүргийн нутаг дэвсгэрээр явж ажилладаг. ******* жилд 2 удаа цалинг нь нэмдэг. Уг компани нь осол гарах үед барьж явсан тээврийн хэрэгслийг миний үйлчлүүлэгчид урамшуулал болгон өгсөн. Дараагийн жилээс байр авч өгөх асуудал яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгч  байр авахаас татгалзаж хохирлоо төлнө гэдгийг надад хэлсэн. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, мөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ гэмт хэрэг гарсан зэрэг хэд хэдэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, оршуулгын зардлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.******* нь Б.ын эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан Ө.ыг мөргөж, амь насыг нь хохироосон хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрөөс тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

 

*******. Хохирол төлбөрийн талаар:  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.******* дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.******* дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, 5************** дүгээр зүйлийн 5**************.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирогч Ө. нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 202******* оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №*******65******* дугаартай дүгнэлтээр “...гавал тархи цээж, хэвлий, нуруу, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан” /хэргийн ******* дүгээр хавтас 42-54 дэх тал/ болох нь тогтоогдож байна.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “оршуулгын зардал 25.*******29.456 төгрөг, сэтгэл засал хийлгэсэн *******5.000.000 төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү **************,**************2,500 төгрөг, сэтгэл санааны нөхөн төлбөр төлбөр 99,000,000 төгрөг, амь хохирогч нь орон сууцны ипотекийн зээл, цалингийн зээлийн хамтран зээлдэгч байсан тул тал хувь буюу **************.500.000 төгрөг, нийт *******65.76*******.956 төгрөгийг нэхэмжилж байгаа ба төлөгдсөн 25,500,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл *******40.26*******.956 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад:

Toyota Prius-20 маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: өмчлөгч нь *******ын ын гэх баримт авагджээ. /хэргийн ******* дүгээр хавтас **************2, *******80 дахь тал/,

Иргэний хариуцагч Б. нь өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн 9*******-24 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч Б.*******ийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул учруулсан хохирлыг Б.******* өөрөө хариуцна. /хэргийн ******* дүгээр хавтас *******2, *******5 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.*******ээс гаргуулах нь зүйтэй.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирол хор уршигтай холбоотой баримтуудаас:

  1. оршуулгын зардалд 25,*******29,456 төгрөг,

2. амь хохирогчийн ээж С., С.*******, охин , хүү Б. нарын “Сэтгэшгүй ухаан” ХХК-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн *******5,000,000 төгрөг, /хэргийн *******-р хавтас *******2*******-*******24,  245-248 дахь тал/

*******. амь хохирогч нь сарын *******.0*******9.**************9 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг байсан, мөн “Аляска Вольф секьюрити” ХХК-д шуурхай бүлгийн эргүүл хяналтын ажилтнаар сарын 900.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан болох нь байгууллагын тодорхойлолт, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтаар батлагдаж байна. /хэргийн *******-р хавтас **************9, *******25 дахь тал/ Амь хохирогчийн нийт орлого *******.9*******9.**************9 төгрөгөөс нас барагчид өөрт нь мөн түүний эхнэр С.*******т ногдох хэсгийг хасахад амь хохирогч Ө.ын асрамжид байсан насанд хүрээгүй 20*******2 оны ******* дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин , 20*******7 оны 4 дүгээр сарын *******-ний өдөр төрсөн Б. нарт тус бүр 479.8*******0 төгрөг ногдох ба үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмж сарын 959.660 төгрөгийг хасаж тооцоход зөрүү 87.000 төгрөгийг *******2 жил 6 сараар  тооцоход **************.**************2.500 төгрөг,

         4. Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.*******-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас Ө.ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т энэ гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Их Хурал 2022 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 202******* оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын ******* дахь хэсгийн *******.*******-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 5************** дүгээр зүйлийн 5**************.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.

Амь хохирогч Ө. нь *******97******* оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн /хэргийн ******* дүгээр хавтас *******27 дахь тал/ ба 50 нас ******* сар 07 хоногтой байхдаа амь хохирсон байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 202******* оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс нэг цагт *******27******* төгрөг 8******* мөнгө буюу сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг *******50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөг,

            нийт **************5,76*******,956 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнээс шүүгдэгч Б.*******ийн төлсөн 25,500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл **************0,26*******,956 төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ээс Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу **************,500,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:

          Худалдаа хөгжлийн банктай С.*******, Ө. нар нь 20************** оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *******8,700,000 төгрөгийн “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээний 6.2.*******4 дэх хэсэгт Зээлдэгчийн үүрэгт “Зээлийн үндсэн өр, хүү (үндсэн болон хэтэрсэн хугацааны), нэмэгдүүлсэн хүүг  төлж дуусах хүртэл хугацаанд Банк, даатгалын компанийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасан нөхцөлөөр зээлийн үндсэн өрийн дүнгээс амь даатгалын хураамжийг жил бүр даатгагчид төлнө.”, Зээлдэгчийн эрхэд мөн гэрээний 6.*******.2 дахь хэсэгт “Даатгалын тохиолдол гарах буюу даатгагдсан зүйлд даатгалын гэрээнд заасан эрсдлүүдийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулж, зээл, түүний хүүниий төлбөрийг төлөх замаар хохирлоо барагдуулна” гэж тус тус заажээ. /хэргийн ******* дүгээр хавтас **************6-**************9 дэх тал/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, зээлдүүлэгч болох Худалдаа хөгжлийн банк, мөн даатгалын компанитай байгуулсан “Даатгалын гэрээ” хэрэгт авагдаагүй тул шүүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгчээр төлүүлэх эсэхийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хэн аль нь хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди ******* ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, *******6.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.*******0, *******6.*******2, *******6.************** дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         

ТОГТООХ нь:

*******. Сайнхувьт овогт *******ын *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.*******, 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.******* дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.*******, 508. 2, 508. *******, 508. 4 дэх хэсгийн 4.*******, 5************** дүгээр зүйлийн 5**************.*******, 5**************.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т оршуулгын зардалд 25,500,000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Б.*******ээс нийт **************0,26*******,956 төгрөг0 гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди ******* ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

*******0. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР