| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00614/и |
| Дугаар | 00611 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00611
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00611 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: О.Ч / /-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү 315,008 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 /хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00614/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, хариуцагч О.Ч, прокурор З.Алтансолонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн О.Ч нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Уран шаглаа төслийн зориулалтаар 3,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,00 төгрөг, зээлийн хүү 315,008 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч О.Ч бид нар эвлэрч байна. Хариуцагч О.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 төгрөгөөс хариуцагч О.Ч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, нийт 2,451,008 төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сус Засаг даргын Тамгын газрын дансанд 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөөд, эцсийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцлоо.
Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөгөөсөө татгалзаж эвлэрсэн... гэв.
Хариуцагч О.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 төгрөгөөс хариуцагч О.Ч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, нийт 2,451,008 төгрөгийг төлөхөөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дансанд 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөөд, эцсийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар нэхэмжлэгч талтай тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөгөөсөө татгалзаж эвлэрсэн....гэв.
Прокурор З.Алтансолонго нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, хариуцагч О.Ч нараас шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, хариуцагч О.Ч бид нар нэхэмжпэлийн шаардлагатай холбоотойгоор дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 төгрөгөөс хариуцагч О.Ч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, нийт 2,451,008 төгрөгийг төлөхөөр тохиролцов.
2.Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох улсын байцаагчийн актын төлбөр 175,504 төгрөгөөсөө татгалзаж байна.
3.Хариуцагч О.Ч нь нэхэмжпэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дансанд 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөөд, эцсийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцлоо.
4.Энэ гэрээг зохигч нар хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүйгээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн бөгөөд энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг ойлгож, эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь О.Чд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү 315,008 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 /хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч О.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, нийт 2,451,008 /хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга найм/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангийн дансанд 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох улсын байцаагчийн актын төлбөр 175,504 /нэг зуун далан таван мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, хариуцагч О.Ч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,626,512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,974 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Чгээс 2,451,008 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,166 төгрөгийн тал хувь болох 27,083 /хорин долоон мянга наян гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Чд холбогдох, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, зээлийн хүү 315,008 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 175,504 төгрөг, нийт 2,626,512 /хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, зээлийн хүү 351,008 төгрөг, нийт 2,451,008 /хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга найм/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангийн дансанд 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох улсын байцаагчийн актын төлбөр 175,504 /нэг зуун далан таван мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, хариуцагч О.Ч нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,626,512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,974 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Чгээс 2,451,008 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,166 төгрөгийн тал хувь болох 27,083 /хорин долоон мянга наян гурав/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ