Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******,

Шүүгдэгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2333000760112 тоот хэргийг оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн ****  суманд төрсөн, ** настай, дээд боловсролтой, бизнес удирдлага мэргэжилтэй, “****” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, ээж, 2 дүүгийн хамт **** хот **** дүүргийн **-р хороо ****   тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овогт Б.Б (РД:*****).

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Д**** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, аав, ээж, ** дүүгийн хамт **** хот **** дүүргийн **-р хороо ***-р хэсэг *** зам гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овогт ***** (РД:*****).

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20**** оны *** дугаар сарын ***-ны өдөр Д**** аймгаас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар **** аймгийн ***** сумын * дүгээр багийн нутагт байрлах "****" худалдааны төвийн урд*** УАР улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэлд хадгалж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2**** оны ** дугаар сарын ***-ны өдөр *******-******* аймгаас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар ******* аймгийн ******* сумын "*******" худалдааны төвийн урдаас баригдаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.

Нэг. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *******, ******* нар нь оны ** дугаар сарын ***-ны өдөр Д**** аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, улмаар ******* аймгийн ******* сумын*** дүгээр багийн нутагт байрлах "*******" худалдааны төвийн урд **** УАР улсын дугаартай “Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******ын өгсөн: “...Наашаа ирж байгаад *******д зогсоод миний шүд өвдөөд эмийн сан хайж явж байгаа 1 шар байранд очсон. Эмийн сан нь хаалтай байсан. Хоёр хүүхэд зогсож байхаар нь энэ эмийн сан хаалттай байгаа юм уу гээд миний шүд өвдөөд байна, онгорхой эмийн сан хаана байдаг вэ заагаад өгчих гэсэн чинь одоо ер нь байхгүй дээ гэж хэлсэн. Тэгэхэд нилээн шөнө болсон байсан. \4 цагийн үеэр\ За за гээд явах гэж байсан чинь чиний шүд чинь тийм аймар өвдөөд байгаа юм уу гэхээр нь тийм гэсэн чинь ууттай юм гаргаж ирээд энийг сороод үзэхгүй юу тэгээд зүгээр болчих байх гэсэн. Тэгээд тэрийг тавьсан байж байгаад өглөө эмийн сан ороод эм аваад дараа нь сорж үзсэн. Би анх мэдэхгүй байсан. Одоо л мэдэж байна. Дахиж хэзээ ч тийм юм руу ойртохгүй. Удаан бодсон гэр бүл, хамаатан садан гээд бүх л хүмүүс чи ямар тэнэг юм бэ, тэгж болдоггүй гэж хэлсэн. Тэрийг мэдэхгүй байсан...,...Тээвэрлэж авч явсан, хадгалсан, хууль бусаар олж авсан. Гэмшиж байна. Буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч *******ийн өгсөн: “...Тариураар натрийг найруулаад тэгээд хэрэглэдэг. Бие организмд нээх тийм сүртэй өөрчлөлт гарахгүй. Үнэхээр анх удаагаа хэрэглэсэн. Тэр цагаан өнгөгүй ууттай нь болохоор дотор нь байсан байна лээ. Том тортойгоор нь авахад дотор нь өнгөгүй тэр нойтон ургамал нь байсан...,...Өөртөө маш их дүгнэлт хийж байгаа, хийсэн зүйлдээ харамсаж байгаа,  дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1.Гэрч өгсөн: “... оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим найз , , нартай ***** хотод манай гэрийн ойр уулзсан юм. *******заад ын хамаатан д байдаг гэхээр нь ****  орж агаар салхинд гаръя гээд хотоос 23 цагийн үед **** ээжийнх нь машин гээд приус 20 маркийн машинтай 4-лээ гарсан. Хотоос гараагүй байхад машин дотор цагаан ууттай зүйлийг өвс гээд харуулсан. Тэр нь өмхийрсөн байсан. Би хотоос гараад 61-ийн гарам гараад унтчихсан. Би өмнөх шөнө нь компьютер тоглоом тоглоод нойргүй хоносон байсан учраас нам унтаад өглөө 08 цагийн үед сэрэхэд *******ы нэгдсэн эмнэлгийн гадаа сэрсэн. Бүгд машин дотроо унтаж байсан. ын шүд өвдөөд өвчин намдаах эм хайж яваад эмнэлгийн гадаа хоносон гэж хэлсэн. Өглөө 09 цагийн үед ус, ундаа авах гээд сиюу-гийн гадаа очоод зогсож байхдаа юм байна уу? татъя гэж ярьцгаасан чинь цэнхэр ууттай өвс гаргаад ирсэн.Тэгээд энэ хаанаас гаргаж ирсэн юм гэсэн чинь түүсэн юмаа гэж хэлсэн. *******аас эмийн сангаас зүү, тариур зэргийг авсан. Тэгээд *******аас гэх газрын зүг рүү гараад модны сүүдэрт очоод машин дотроо өвсөө бонго гээд татах зориулалтай зүйл бэлдээд татсан. Тэгээд өдөр 01 цагийн үед д эмийн сан ороод тебантин гэх нэртэй эм асуухаар орсон. , бид 3 цайны газар юм идчихээд гарч ирэхэд цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 177-р хуудас/,

            2.Гэрч О.ын өгсөн: ... оны 08 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш , бид 3 фейсбүүкээр чаталж байгаад гэрийнхээ ойролцоо уулзалдаад 13 хороололд байдаг **** гэх хүүхдээс офицер дээр уулзаад 15 ширхэг тебантин эм авсан. Эмээ авахдаа мөнгөөр аваагүй зүгээр авсан. Тэгээд бид 3 эмээ авчхаад буцаад **** орсон тэгээд гэрийн ойролцоох эмийн сангаас эм тарианы хэрэгсэл болох 3 зүү, 3 тариур, 100 гарамтай натри авсан. Тэгээд бид гурав 15 дугаар байрны арын улаан контейнерын хажууд ын машинд тебантин эмээ 5 ширхгээр найруулаад тарьж хэрэглэсэн. Тэгээд хэрэглэж дуусаад фейсбүүк чатаар холбогдоод төмөр замын засварын төвд байх гэрээс нь очиж авсан. Тэгээд бид 4 тэр хавиар юм идэж ууж байж байгаад нэлээн орой 00 цагийн үед ******* аймгийн ******* сумын булан гэх газарт ын ахынд очихоор явсан. Тэгээд би замдаа Урьхан өнгөрөөд явж байгаад нойр хүрээд байхаар нь унтчихсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад сэрсэн чинь *******ы оюутны байрны урд машинтайгаа зогсож унтсан байсан. Намайг сэрэхэд , 2 сэрүүн байсан. унтаж байсан. Тэгээд машины жолоочийн талын суудлын бүрээсний хавтсанд цагаан, цэнхэр өнгийн ууттай өвс байсан. Бид нар сэрээд тэр хавиар СU орж нүүр гараа угаагаад ус, нойтон салфетик аваад тэр хавиар явж байгаад модны сүүдэр доор зогсоод өвсөө татсан. Тэгээд тэнд нээх их удаагүй рүү ын ахынх руу явсан. Тэгээд д ирээд эмийн сан орж тебантин авна гээд орсон, тэгээд авсан үгүйг нь би мэдэхгүй байна. Гарч ирэхээр нь бид нар цайны газар орж хоол унд идчихээд гараад ирсэн чинь цагдаа нар дуудаад цагдаа дээр авч ирсэн... Жижиг цагаан ууттай муухай үнэртэй нь бол хотод байхад ын машины машины жолоочийн суудлын арын хавтсанд байсан. Харин цэнхэр өнгийн ууттай өвсийг хаанаас хэзээ гараад ирснийг нь мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь гараад ирсэн байсан. Тэгээд би энийг хаанаас авсан талаар нь асуухад сумаас зам дагуу байж байхаар нь түүсэн гэж надад хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 184-185-р хуудас/,

           3.Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...**** УАР улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг би 2020 онд 16,500,000 төгрөгийн бэлэн мөнгөөр худалдаж авч байсан юм. Манай найз мөнгө  хэрэгтэй байна гээд байхаар нь надад мөнгө алга машин барьцаалаад зээл авч өгвөл өгье гээд *** Капитал ББСБ ХХК-д барьцаанд тавиад 10 сая төгрөгийн зээл авч өгсөн юм. Төлөлт нь гэрээнд заасан хугацааны дагуу хэвийн төлөгдөж байгаа. Өмчлөгч нь тухайн ББСБ, эзэмшигч нь би өөрөө хэвээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-р хуудас/,

 

4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний
газрын Байгалийн ухааны хэлтсийн
оны 09 сарын 14-ний өдрийн №4108
дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн " " гэж хаягласан хуванцар
савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-
ын 2-р жагсаалтад багтда
г болно... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/

 

5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4107 дугаартай шинжээчийн ...1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно... гэх дүгнэлт /хх-ийн 79-81-р хуудас/,

6. оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86/23 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн ...3. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна...гэх магадлагаа /хх-ийн 57-р хуудас/,

7. оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 84/23 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн ...3. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна...гэх магадлагаа /хх-ийн 91-р хуудас/,

           8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний
газрын Байгалийн ухааны хэлтсийн
оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №4105 дугаартай шинжээчийн“...1.Шинжилгээнд “**** УАР улсын дугаартай тээврийн ....илэрсэн урагмал. 96 грамм” гэж хаягласан цэнхэн өнгийн гялгар ууттай мэт зүйл, өнгөггүй гялгар ууттай ургамал мэт зүйл, "" гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, АХ31802593 гэсэн дугаартай 50 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн **** УАР улсын дугаартай тээврийн ...илэрсэн ургамал. 96 грамм" гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт  зүйл, өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл, "" гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, АХ31802593 гэсэн дугаартай 50 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илрэв. 3.Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.4. Ногоон өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 55.4 грамм, цэвэр жин нь 53,4 грамм болов. Өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 21,6 грамм, цэвэр жин нь 18,3 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 113-116-р хуудас/,

            9. оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/11а дугаартай Хөрөнгө –Эстимэйт ХХК-ийн “Автомашины, техникийн үнэлгээ: “ Капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн **** УАР улсын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн, Тoyota Prius-20 маркийн суудлын зориулалттай автомашины зах зээлийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр тооцов” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 154-155-р хуудас/,

10. оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *******, ******* нарын биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35-р, 40-41-р хуудас/,

11. оны 08 сарын 30-ны өдөр *******, ******* нарын биед үзлэг
хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-
17, 21-23-рхуудас/

12.******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст оны 08 сарын 30-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг, бүртгэлийн №226 /1100-4007/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,                 

13. оны 08 дугаар сарын 30-ны өдөр ***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13-р хуудас/,

           14. оны 08 сарын 30-ны өдөр *******, ******* нарын биед үзлэг
хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-
17, 21-23-рхуудас/

15. оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын 7 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-33-р хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч *******ыг оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******-******* аймгаас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах "*******" худалдааны төвийн урд **** УАР улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэлд хадгалж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч *******ийг  оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******-******* аймгаас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар ******* аймгийн ******* сумын "*******" худалдааны төвийн урдаас баригдаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйл, хэсэг тохирсон байх боловч уг гэмт хэргийн үйлдлийн шинжийг /Объектив талын шинж/ хэргийн нөхцөл байдалтай уялдуулан зөв, дүгнэж тодорхойлоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж үйлдлийн шинжийг хуульд тодорхойлжээ.

           Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд замдаа явж байгаад *******-******* аймгийн сум орохоос наана 2 км-ийн зайд бие засахаар зогссон. Тухайн үед жолоо барьж явсан...Тэгээд бид хоёр машинаас буугаад замын хажуу тал руу 9-10 алхаад шээсэн. Тэгсэн тэр газар таван салаа навчтай ургамал ургачихсан байсан. Тэгээд бид хоёр сонирхоод тэр ургамалаас түүж аваад цэнхэр өнгийн гялгар уутанд хийж авсан... Тэгээд өглөө болоод нар гарч байхад түүсэн ургамалаа машиныхаа урд дэлгэж хагаагаад , , бид дөрөв ороодог дүнсэн тамхины цаасанд ороож байгаад татсан... гэж /хх-ийн 173 хуудас/,

            -******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө: ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ *******-******* аймгийн сумаас түүсэн гэж худлаа мэдүүлэг өгчихсөн юм. *******-******* аймгийн төв ороод хүмүүсээс асууж эмийн сан хайгаад явсан боловч эмийн сангууд хаалттай байсан. Тэгээд хэсэг улбар шар өнгийн байрны голоор орсон чинь хоёр залуу байрны орцны өмнө байсан. Тэгээд шүд өвдөөд байгаа талаар хэлсэн чинь тэр хоёр залуу инээгээд байсан. тэгээд би  машинд суугаад тамхиа татаад сууж байтал нөгөө хоёр залуу ирээд чиний шүд чинь өвдөөд байгаа юм уу энийг хэрэглэхгүй юу шүд чинь гайгүй болно гээд цагаан цэнхэр өнгийн ууттай зүйл өгсөн. Дотор нь юу байгааг харсан чинь хуурай өвс, усны сав бас ороосон мөнгө, тамхи шиг ороочихсон өвс байсан.  Тэр хоёр залуу шууд яваад өгсөн...Би тэр хоёр залууг танихгүй. *******д анх удаа ирээд тэр хоёр залуутай тааралдсан... гэж /хх-ийн 175 хуудас/

            Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт гэрчээр оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэхдээ “...Тэгээд *******-******* аймагт өвсөө хэрэглэсэн чинь том цэнхэн ууттай өвс гараад ирсэн. Яг хаанаас бэлдсэнийг нь мэдэхгүй байна аа. л гаргаж ирсэн....” гэж, /хх-ийн 179 хуудас/,

            ******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: ...Тэгээд хэсэг явж байгаад нийгмийн даатгалын ойролцоо хэсэг шар өнгийн байшингийн голоор ороод хэсэг амрахаар зогссон. Тэгтэл орцны үүдэнд хоёр эрэгтэй хүүхэд зогсож байсан. Тэгээд бид хоёр ойрхон эмийн сан байна уу гэж асуусан чинь тоохгүй инээлдээд байсан. бид хоёр тамхи татаад сууж байсан чинь... нэг залуу нь хүрч ирээд та хоёр энийг сонирхох уу тайвшруулаад шүдний өвчнийг чинь гайгүй болгоно гээд бид хоёрт цагаан өнгийн ууттай зүйл гаргаж ирээд өгсөн... гэж /хх-ийн 182 хуудас/ тус тус мэдүүлсэн байна.

             Шүүгдэгч нар нь өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар мэдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын мэдүүлгээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамалыг бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн буюу гэмт хэргийн обьектив талын үйлдлийн шинжийг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн  байна.

            Шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгсөн гэж үзлээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч өгсөн: ... Өглөө 09 цагийн үед ус, ундаа авах гээд Сиюу-гийн гадаа очоод зогсож байхдаа юм байна уу? татъя гэж ярьцгаасан чинь цэнхэр ууттай өвс гаргаад ирсэн.Тэгээд энэ хаанаас гаргаж ирсэн юм гэсэн чинь түүсэн юмаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/

            Гэрч О.ын өгсөн: ...Харин цэнхэр өнгийн ууттай өвсийг хаанаас хэзээ гараад ирснийг нь мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь гараад ирсэн байсан. Тэгээд би энийг хаанаас авсан талаар нь асуухад сумаас зам дагуу байж байхаар нь түүсэн гэж надад хэлсэн....  гэх мэдүүлэг,

           оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Приус 20 маркийн ***** УАР улсын дугаартай суудлын тэрэг байна... машины урд суудлын голын хайрцаг онгойлгох үед цэнхэр өнгийн ууттай, амыг нь зангидсан дотор талд нь өвс ургамал мэт зүйл байна.... гэх тэмдэглэл /хх-ийн 8-9, 184-185 хуудас/

              Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн: ...Тэгээд замдаа явж байгаад *******-******* аймгийн сум орохоос наана 2 км-ийн зайд бие засахаар зогссон. Тухайн үед жолоо барьж явсан...Тэгээд бид хоёр машинаас буугаад замын хажуу тал руу 9-10 алхаад шээсэн. Тэгсэн тэр газар таван салаа навчтай ургамал ургачихсан байсан. Тэгээд бид хоёр сонирхоод тэр ургамалаас түүж аваад цэнхэр өнгийн гялгар уутанд хийж авсан... гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох ургамалыг *******-******* аймгийн сумын ойролцоогоос зам дагуу явж байгаад түүж, бэлтгэсэн, улмаар ******* аймгийн ******* суманд ирээд **** УАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлд хадгалж байгаад цагдаагийн эрх бүхий этгээдийн шалгалтаар хууль бус үйлдэл нь илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч нар нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг  бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

              Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.    

  Эрүүгийн 2333000760112 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хор уршиг шаардахгүй  тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******, ******* нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******т 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс түүнд оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар дараах саналтай байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн гэмт хэрэгт дараах зүйлүүдийг журамлах нь зүйтэй байна гэсэн санал, дүгнэлттэй байна. Улсын яллагчийн зүгээс 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгод нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хариуцлага тодорхой хэмжээний зорилготой буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан 5 төрлийн зорилгыг голчилж өгсөн байдаг. Хэн нэгэн гэмт хэрэг үйлдээд гэм буруутайд тооцогдсон тохиолдолд түүнд ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцүүлэх талаар хуульд зааж өгсөн. Ямар зорилгод нийцүүлэх вэ гэхээр 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг хийсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Энэ төрлийн гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирогч гэж байхгүй хохирч байгаа этгээд нь тухайн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хэрэглэж байгаа этгээд өөрөө өөрийнхөө эрүүл мэндээр хохирдог. Нийгэмд учруулах хор уршиг, аюулаараа энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд учруулах  нөлөөлөл хор уршиг ихтэй.  хувьд хор уршиг ихтэй байдаг. Энэ залууг хамгийн гол нь нийгэмшүүлэх нь чухал байгаа юм. Дахиж энэ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ургамлыг хэрэглүүлэхгүй байх энэ зорилго дээр нь тулгуурлаж ял шийтгэл оногдуулах нь буюу 5.1 дүгээр зүйлд заасан нийгэмшүүлэх гэсэн зорилгод тулгуурлах нь илүү энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн зорилго нь нийцэх юм гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн байгаа. Би үйлчлүүлэгчийнхээ үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1-т 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, миний үйлчлүүлэгчийн тухайд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй талаар ял шийтгэлийн лавлагаа болон хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар шинжлэн судлуулсан. Энэ гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй буюу найз нөхөдтэйгөө дарвиж яваад анх удаагаа ийм төрлийн зүйл заалттай гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ хүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2, 7.3-т зааснаар энэ төрлийн гэмт хэргийн хор уршигтай холбогдолтой сургалтад хамрагдаж энэ талын мэдлэг мэдээллийг өгөх ийм нөхцөл байдалтай ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна.  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг журамласны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 5,500,000 төгрөгийн үнэлгээг улсын орлогод оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт юу гэж заасан бэ гэхээр “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж байгаа энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд буюу Б.Б болон А. М нарын өмчлөлд энэ Приус маркийн машин байгаа тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой. *******, ******* нарын өмчлөлд Приус маркийн машин байхгүй байгаа тул дээрх хуулийн заалтыг хэрэглэж 5,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна...” гэх саналыг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...******* өмгөөлөгчтэй санал нэг байна. Саяны гаргасан санал, тайлбарыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл *******ын эрх ашгийг давхар хамгаалж байгаа тул энэ байр суурийг дэмжиж байна. Шүүхээс 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай гэж үзсэн учраас хариуцлага хүлээх нь зайлшгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс хорих ялыг оногдуулъя гэсэн саналыг тавьж байна. Би *******ын хувьд өмгөөлөгчийн саналтай нэг байна. *******ийн хувьд бол дараах саналыг тавьж байна. Шүүгдэгчийн хувьд бол анх мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан. Өөрөө ч анхи удаа гэмт хэрэгт холбогдсон. Ийм өмгөөлөх нөхцөл байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон бүх зүйлээ үнэнч шударгаар хандаж гэм буруудаа дүгнэлт хийж  ирдэг. Хэрэв олон удаа дараа гэмт хэрэг үйлдсэн бол бас  нэг өөр асуудал гэж үзэх байх. Эн тал дээр шүүгдэгчийн хувийн байдал, насны байдал, сургуульд суралцаж байгаа байдал зэрэг нь хувийн байдлаас нь тодорхойлогдож байгаа. Мөн ял шийтгэлийг халдаахдаа түүний ар гэрийн байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Өөрөө 2 төрсөн дүүтэй, айлын том хүүхэд, бага дүү нь 2 дахь амьдралаас үүдэлтэй овог нь зөрүүтэй ***** гэсэн хүүхэд байна. Энэ хүүхэд байнгын асаргаа шаардлагатай гэсэн байна. ******* нь том нь учраас сургууль соёлтой мэргэжилтэй болъё гээд одоо төгсөх курст суралцаж байгаа удахгүй шалгалттай ийм асуудалтай байна. Эдгээр байдлыг харгалзаж үзэж шүүхээс аль болох эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдэж өгөөч гэсэн саналтай байна. Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим бас үйлчлэх ёстой. Буруутгагдсан зүйл ангийн хувьд хуульч хүний хувьд хэлэхэд харамсалтай байна. Гэмт хэрэгт сайн сайхан зүйл байхгүй ч гэсэн холбогдсон асуудал нь харамсалтай байна. Энэ 2 залуу хоёулаа залуу улсууд байна. Одоогийн нийгэмд гарч байгаа сөрөг байдлуудад залуучууд өртөгдөж байгаад хуульчийн хувьд эмзэглэж байна. Анх удаа гэмт  хэрэгт холбогдсон нөхцөл байдал байгаа дээрээс нь бусад асуудлуудыг үгүйсгэхгүй *******ийн хувьд 20.7.1-д заасан хэрэг дээр 1-5 жилийн хугацаагаар хорих ял, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял гэж сонгох санкцтай байгаа. *******ийн хувьд завсарлагаагаар ээжтэй нь өөртэй нь зөвлөлдөөд энэ саналыг тавья гэсэн саналтай байна. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж өгөөч гэсэн саналыг тавьж байна...” гэх саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинжээрээ нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд хор хохирол учруулж болохуйц гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ***** хот ****** гадагш зорчих эрхийг хязгаарлах ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М*** 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ****** хот ***** дүүргийн газар нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******, ******* нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 71.8 грамм жинтэй бодис болон 25 граммын тариур 2 ширхэг, тариурын зүү 5 ширхэг, эмийн үүр 1 ширхэг, эмийн хоосон капсул 4 ширхэг, гэх нэртэй хуванцар сав 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Б.Э***** өмчлөлийн **** УАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт  зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** УАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 5,500,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тус бүрээс хувь тэнцүүлэн 2,750,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Приус 20 маркийн ***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Э**** олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б. Б*** хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч  А. М**** хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**** 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа буюу *** хот **** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М**** 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа буюу **** хотын **** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.

3.Шүүгдэгч *******, ******* нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 71.8 грамм жинтэй ургамал болон 25 граммын тариур 2 ширхэг, тариурын зүү 5 ширхэг, эмийн үүр 1 ширхэг, эмийн хоосон капсул 4 ширхэг, гэх нэртэй хуванцар сав 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг С** аймгийн ***** сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах  комисст шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт  зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-85 УАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 5,500,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,750,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН