Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 707

 

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00707

Ховд аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч О.Гд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Отгонбаярын Г нь 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний эргэн төлөлтийн үлдэгдэл болох 300,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч О.Гд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь О.Гд холбогдуулан 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч О.Гд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ