| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,
улсын яллагч: Д.Түмэнжаргал,
шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
/регистрийн дугаар: /,
Монгол улсын иргэн, -ны өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жолооч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо хорооллын тоотод оршин суух хаягтай, урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч тай "...намайг байхгүй хойгуур архи ууж, дэмий тэнэсэн" гэх зэргээр маргалдан муудалцаж улмаар түүний толгой, нүүр, цээж, хэвлий, бүсэлхий, умдаг хэсэгт гараар цохих, алгадах, хөлөөр өшиглөх, дэвсэх зэргээр биед нь "тархи доргилт, дух, баруун шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, доод зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч тай "...намайг байхгүй хойгуур архи ууж, дэмий тэнэсэн" гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, цээж, хэвлий, бүсэлхий, умдаг хэсэгт гараар цохих, алгадах, хөлөөр өшиглөх, дэвсэх зэргээр биед нь "тархи доргилт, дух, баруун шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, доод зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод миний найз намайг гэртээ урьж хоол цайгаар дайлсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед миний хамтран амьдрагч над руу залгаад чи хаана байна, би хөдөө ажлаасаа сая ирлээ яагаад гэртээ байхгүй тэнээд байгаа юм гэхээр нь би нөхрийгөө найз ийн гэрт байна, мах ид, би айлд байна гээд дуудсан. Тэгээд нөхөр ирээд бид гурав сууж юм яриад мах идэж нөхөр 4-5 ширхэг улаан касс нэртэй пиво уусан. Тэгээд ууж дуусаад над руу уурлаж чи намайг байхгүй хойгуур архи ууж, дэмий тэнэдэг гэх зэргээр маргаж миний толгой нүүр, дух, нүд хэсэг рүү алгадаж, өшиглөсөн би яг хэдэн удаа цохиж, өшиглөснийг санахгүй байна, бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй, хамтран амьдраад 11 жил болж байна. намайг зодож байхыг найз харсан байж магадгүй мөн миний дунд 8 настай хамт байсан учраас харсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
-Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өглөө хэдэн жилийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн лангуун дээр хамт ажилладаг байсан хуурай дүү тай тааралдсан... 3 настай охины хамт явж байсан би гэртээ урьж бид 3 манайд орж ирж би хоол, цай хийж мах чанаж өгөөд юм яриад сууж байтал ы нөхөр нь залгаад хаана байгаа юм гээд залгахаар нь манайд байна орж ирээд мах ид гэтэл 8 настай охин дагуулан орж ирээд мах, хоол, цай хийж идсэн. Тэгээд бид 3 хоёр лааз улаан касс хувааж уусан, хоорондоо өмнөх амьдралаа ярьж хэрэлдсэн. Гэтэл шууд ы нүүр, дух хэсэг рүү цохиж, газар унагаж үснээс зулгааж, нүүр, гэдэс хэсэг рүү нь хөлөөрөө дэвсээд байсан. Би айгаад чи одоо болиоч гэхэд болихгүй улам дайраад өшиглөөд байсан. эхнэр ыг зодож байхад хоёр хүүхэд хамт байсан харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13353 дугаартай:
“...1. ы биед тархи доргилт, дух, баруун шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, доод зовхи, зүүн чихний дэлбэн, ар хэсэг, эрүү, баруун бугалга, цээжний цус хуралт, хэвлийн зулгаралт, умдаг, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тархи доргилт, дух, баруун шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, доод зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Чихний ар хэсэг, эрүү, баруун бугалга, цээжний цус хуралт, хэвлийн зулгаралт, умдаг, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
6. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед аймгаас ажилдаа явчхаад буцаад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн тоотод ирсэн чинь манай том охин, 20 настай Намуунаа, дунд охин 8 настай нар байж байсан. Тэгээд би охидоосоо ээж чинь хаашаа явсан юм гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд би унтах гэж байхад хамтран амьдрагч над руу залгаад би хажуу байрны эгчийнд байна хүрээд ир гэхээр нь би 8 настай, охин хамт эгчийн гэрт очиход эгч, , манай бага хүү буюу 3 настай Эрхэс нар байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд эгч намайг ирсэн гээд нэг шил архи задлаад бид гурав хувааж уусан. Би архиндаа согтоод хамтран амьдрагч д хандаж чи гэртээ хариад байж бай би эгчтэй сууж байгаад араас чинь яваад очъё гэж хэлэхэд над руу уурлаж хэл амаар доромжлоод байхаар нь цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө хавирч унагаагаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 37 дахь тал/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хөдөө ажил хийдэг, намайг байхгүй хооронд найз нөхөдтэйгөө олон удаагийн давтамжтай гардаг. Тухайн үед таньдаг эгч байсан болохоор юм яриагүй. Өөрөө хэл амаар дайрч доромжилсон, би тэгж айхтар зодож нүдээгүй... ” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13353 дугаартай дүгнэлтээр хохирогч ы эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж гараараа нүүр толгой, чих хэсэгт олон удаа цохиж зодож байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Иймд Д.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ы толгой, нүүр, цээж, хэвлий, бүсэлхий, умдаг хэсэгт гараар цохих, алгадах, хөлөөр өшиглөх, дэвсэх зэргээр биед нь "тархи доргилт, дух, баруун шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, доод зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас, хохирогчийн мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Торгуулийн ялын хэмжээг багасгаж болох уу...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Бг гэм буруутай тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл /үл ялих зүйлээр шалтаглан/, үйлдлийн арга /олон удаа цохисон/, учруулсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь дүгнэн улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөг (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА