Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00620

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00620

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:  Б.Г/ /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00709/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.Г нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний бие Ховд аймгийн Дөргөн суманд 1966 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд 1974 элсэн орж суралцаад 3 дугаар анги хүртэл сураад Мянгад суманд 4 дүгээр ангиасаа эхлэн 1982 онд Дөргөн сумын сургуулийг 8 дугаар анги төгссөн.

Сургуулиа төгсөөд 45 хоногийн жолооны сургалтад бүртгүүлж, жолооны курс төгссөн. 1985 онд цэргийн албанд татагдаж 1988 онд цэргээс халагдаж ирсэн.

Цэргээс халагдаж ирээд эцэг эхтэйгээ хамт мал маллаж, худгийн моторчин хийж байсан.

Одоо намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1543 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1983-1985, 1988-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Баатарчулууны Гомбосүрэнгийн Ажилладаг гэх хэсэгт Сүхбаатарын зам нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт худгийн моторчин, он, сар, өдөр 1988.11.12 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, гэрч Б.Зуноровын ...Б.Г нь 1966 онд Баатарчулууны 4 дэх хүүхэд болж төрсөн бөгөөд ах дүү 9-үүлээ. 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангид суралцаж төгссөн. 1982 онд илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчин болж, эцэг эхийнхээ хамт мал малласан. 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Ингээд цэргээс халагдаж ирээд 1993 оны 4 дүгээр сар хүртэл эцэг эхтэйгээ Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажилласан. 1993 оны 4 дүгээр сард Шагдарын Дэлгэртэй гэр бүл болсон юм. Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь 1993 он тарсан.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Дуламсүрэнгийн ....Б.Г нь 1966 онд Баатарчулууны 4 дэх хүүхэд болж төрсөн. 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангид суралцаж төгссөн. 1982 онд илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчин болж, эцэг эхийнхээ хамт мал малласан. 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Ингээд цэргээс халагдаж ирээд 1993 оны 4 дүгээр сар хүртэл эцэг эхтэйгээ Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажилласан. 1993 оны 4 дүгээр сард Шагдарын Дэлгэртэй гэр бүл болсон юм. Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь 1990 онд тарсан... гэх мэдүүлэг, 1990-1992 оны хоорондох Б.Баатарчулууны мал тооллогын малын картын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-10, 25, 26-27, 28-29, 35, 36, 42 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Г нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000276 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8274 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13, 30 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Зуноров, Ч.Дуламсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Г/ /-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ