Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00708

 

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00708

Ховд аймаг

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-.., өөрийн байр, К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Түмэтийнхэн овогт Бальдарийн Б..д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,832,017.45 төгрөг, зээлийн хүү 5,424,751.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 946,308.85 төгрөг, нотариатын хөлс 11,800 төгрөг, нийт 11,214,877.69 /арван нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг жаран есэн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Бальдар овогтой Б.. нь К.. банктай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №091 тоот зээлийн гэрээ, №2014/091 дугаартай барьцааны гэрээг байгуулж, 8,000,000 /найман сая/ төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Жижиг дунд бизнесийн зориулалтаар зээл авсан. К.. банк 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Б..ы 2033005767 дугаартай харилцах данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. К.. банктай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №2014/091 дугаартай барьцааны гэрээний үүрэгт Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот, 42 м.кв талбайтай, хувийн сууц, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот хаягт байршилтай, 200702792 нэгж талбарын дугаартай 1,295м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлээс 3,167,982.55 төгрөг, үндсэн зээлиин хүүнд 3,081,825.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46,461.10 төгрөг, бүгд 6,296,268.77 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтыг үндэслэн К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа өгчзээл төлөхийг шаардсан боловч үр дүн гаргаагүй, зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй тул дараах шаардлагыг гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон болно. Иймд Б.Б..аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,832,017.45 /дөрвөн сая найман зуун гучин хоёр мянга арван долоон төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, үндсэн зээлийн хүү 5,424,751.39 /таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун тавин нэгэн төгрөг гучин есэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 946,308.85 /есэн зуун дөичн зургаан мянга гурван зуун найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нотариатын хөлс 11,800 /арван нэгэн мянга найман зуу/ төгрөг, нийт 11,214,877.69 /арван нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг жаран есэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний №091 дугаартай гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны №2014/091 тоот гэрээний барьцааны хөрөнгө болох Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот, 42 м.кв талбайтай хувийн сууц, Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот хаягт байршилтай. 200702792 нэгж талбарын дугаартай 1,295 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б.. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,214,877.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Б.Б..д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,832,017.45 төгрөг, зээлийн хүү 5,424,751.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 946,308.85 төгрөг, нотариатын хөлс 11,800 төгрөг, нийт 11,214,877.69 /арван нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг жаран есэн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,214,877.69 /арван нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг жаран есэн мөнгө/ төгрөгийг К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Б.. нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 11,214,877.69 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот, 42 м.кв талбайтай хувийн сууц, Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот хаягт байршилтай. 200702792 нэгж талбарын дугаартай 1,295 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 11,214,877.6 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 194,388 төгрөгийн тал хувь болох 97,194 төгрөгийг хариуцагч Б.Б..аас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Б.. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б..д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,832,017.45 төгрөг, зээлийн хүү 5,424,751.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 946,308.85 төгрөг, нотариатын хөлс 11,800 төгрөг, нийт 11,214,877.69 /арван нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг жаран есэн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт  11,214,877.69 төгрөгийг К.. банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Б.Б.. нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 11,214,877.69 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот, 42 м.кв талбайтай хувийн сууц, Б.Б..ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003015 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 3 дугаар гудамж, 18 тоот хаягт байршилтай. 200702792 нэгж талбарын дугаартай 1,295 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 11,214,877.6 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 194,388 төгрөгийн тал хувь болох 97,194 төгрөгийг хариуцагч Б.Б..аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ