Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00621

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00621

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Л.Г/ /-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00760/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Л.Г нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Л.Г нь 1964 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Буянт сумын 8-н жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөөд Баян-Өлгий аймгийн Барилгын техникумын засал чимэглэлийн анги авч суралцаад 1982 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Буянт сумын сургуулийн дотуур байрны гал тогоонд угаагчаар 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх ажилд орж 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад сум нэгдлийн эхчүүдийн байрны үйлчлэгч, зарлагаар 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 1990 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан.

Мөн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд сум нэгдлийн санхүүгийн конторын цэвэрлэгч, эхчүүдийн байрны үйлчлэгчээр 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 1993 оноос эхлээд одоог хүртэл Буянт сумын Норжинхайрхан багт гэрлийн байцаагчаар 27 жил ажиллаж байна.

Одоо би 56 нас хүрч байгаа бөгөөд тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэдэг үндэслэлээр гарч чадахгүй байна. Миний ажилд орсон гарсан тушаалууд бүгдээрээ байгаа боловч зөвхөн 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандсан.

....Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал эхчүүдийн байр, конторын үйлчлэгч, зарлага, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал эхчүүдийн байр, конторын үйлчлэгч, зарлага, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Г нь Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал эхчүүдийн байр, конторын үйлчлэгч, зарлага, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1469 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Буянт сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооноос 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Гд олгосон Сайшаалын үнэмлэх, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын албан хаагчдын 1989-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч З.Дулмаагийн ....Намайг Ховд аймгийн Буянт сумын сургуулийн үйлчлэгч, дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байхад Л.Г нь тус сургуулийн дотуур байрны угаагчаар ажиллаж байсан. Л.Г нь 1983 онд тус сургуулийн дотуур байранд угаагчаар ажиллаж байсан гэж тухайн үед ярьж байсан. Л.Г нь 1988 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын сургуулийн дотуур байрны угаагчаар ажилласан. Би Л.Ггийн талаар өөр зүйл мэдэхгүй байна. Л.Г нь тус сургуулийн дотуур байрны үйлчлэгчийн ажлаас гараад нэгдэлд ажилд орсон. Яг ямар ажил хийж байсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-7, 14, 22-23, 28, 29-32 дугаар тал/

Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ш.Загай, З.Дулмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаартай Л.Гг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн Л.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Г/ /-ийн Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал эхчүүдийн байр, конторын үйлчлэгч, зарлага, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ