| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
2024 02 07 2024/ШЦТ/14
М*******Н**************Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга *******.Н
Улсын яллагч С.*******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын .........-ны өдөр ......... төрсөн, ......настай, ......., ......, ........ боловсролтой, ......... мэргэжилтэй, “..........” группэд ............ ажилтай, ам бүл ......, ...........хамт ........... дүүргийн ......... дугаар хороо.............. дугаар гудамжны......... тоотод оршин суух, .........овгийн *******-н ******* /РД:.../.
Монгол улсын иргэн, ...... оны ......... дугаар сарын .......-ны өдөр ........ төрсөн, 43 настай, ......., халх, .......... боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., ...... хүүхдийн хамт ........дүүргийн .......дугаар хороо, ............ дугаар гудамжны .........тоотод оршин суух, *******. овгийн *******- /.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
1.*******эм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуугаар ........ оны ......... дугаар сарын .........-н орой .......... цагийн үед ....... дүүргийн .........дугар хороо, ........... дугаар гудамжны ......... тоот хашаан дотор хохирогч *******-г “нохой зодлоо” гэсэн шалтгаанаар зүүн гарын шуу хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд “зүүн гарын шууны гадна хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуугаар .........оны ......... дугаар сарын .........-н орой ........цагийн үед ..........дүүргийн .......... дугар хороо, ..........хэсгийн ......... дугаар гудамжны ............ тоотын хашаан дотор хохирогч *******-г “түүний зүүн гарт хутгаар хатгаж гэмтээсэн” гэсэн шалтгаанаар энгэртээ байсан архины шилээр толгойн ар хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “толгойн ар хэсэгт оёдолтой ил шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд (хх-ийн 16,19), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09шэ/018, 09шэ/047 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 28-29, 33-34), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 12), хохирогч нарын толгой, гар хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн нарын согтуурал шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 3-8, 30, 35) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтыг ирүүлсэн (хх-ийн 16, 19) байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон Т**************Т**************Х нь:
1. ..... овгийн *******-н *******, ******* овгийн *******-н ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..... овгийн *******-н *******, ******* овгийн *******-н ******* нарыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн .......... дүүргийн ....... дугаар хороо, .......... дугаар гудамжны ....... тоот оршин суух хаягаа,
*******-д шүүхээс оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн .......... дүүргийн ......... дугаар хороо, .......... дугаар гудамжны..........тоот оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр .......дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг *******, ******* нарт тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тэдгэээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******, ******* нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн, нийт 27 см урттай, ажлын хэсэг 16.5 см урттай, хар өнгийн иштэй, гадна талаараа ногоон өнгийн лентээр ороосон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч, ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч *******.*******АЙ*******АЛМАА