| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00678/и |
| Дугаар | 00622 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 00622
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00622 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ц.Б / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00678/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Ц.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 1966 онд төрөөд эцэг, эхийнхээ гар дээр байж байгаад 1974 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1982 онд 8 дугаар анги төгссөн.
Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвийг 1984 онд шугам кабелийн мэргэжлээр төгсөж ирээд Ховд аймгийн Холбооны газарт 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдөр монтёроор ажилд ороод, 1985 онд цэрэгт татагдаад 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирсэн.
Цэргээс ирээд Ховд аймгийн Холбооны газарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гол шугамын монтёроор ажиллаж байгаад, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны бүтцийн өөрчлөлтөөр халагдсан.
Одоо хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн болон ирэх жил тэтгэвэрт гарах болсон учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Холбооны газарт 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гол шугамын монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оператороор, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл радионы монтёроор, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гол шугамын монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Холбооны газарт 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гол шугамын монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оператороор, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл радионы монтёроор, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гол шугамын монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Холбооны газарт 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гол шугамын монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оператороор, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл радионы монтёроор, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гол шугамын монтёроор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1457 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/16 дугаартай Цэдэнпил овогтой Баяраа нь тус холбооны газарт 1984-1985, 1988-2002 оны 7 дугаар сарын 30 хүртэл хот хоорондын гол шугамын монтёроор ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй албан бичиг, Холбооны газрын захиргаанаас 1991 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баяраад олгосон Баярын бичиг, гэрч Б.Мөнхжаргалын ...Би 1984 онд Ховдын радио релэйний шугамын ашиглалтын цехэд дундын станцийн цахилгаан тэжэээлийн монтёроор ажиллаж байсан бөгөөд Ц.Б нь 1984 онд сургууль төгсөөд Ховд аймгийн Холбооны газрын шугам хэсэгт анх ажилд орсон. Уг шугам хэсэг нь 10-аад монтёр ажилладаг байсан. Ц.Б нь 2000-аад оны үед ажлаасаа гарсан гэж бодож байна. Ц.Б нь тасралтгүй монтёроор ажилласан... гэх мэдүүлэг, гэрч С.Пүрэв-Очирын ....Намайг Радио релэйний цехэд 1985 онд ажилд орох үед Ц.Б нь Ховд аймгийн Холбооны газарт шугамын монтёроор ажиллаж байсан. Ц.Б нь 2010 онд намайг ажлаас гарахад байцаагчийн ажил хийж байсан. Ц.Б нь байцаагчаар хэдэн жил ажилласныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Цэдэндилийн Баяраагийн Ажилладаг гэх хэсэгт Холбооны газар, ажилд орсон он гэх хэсэгт 1984, эрхэлдэг ажил гэх хэсэгт монтёр, он, сар, өдөр гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаартай Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 13, 16, 25-27, 28-29, 30, 32-31 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ц.Б нь БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6966 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/
Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Пүрэв-Очир, Б.Мөнхжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд Монголы Цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/6 дугаар Орон тооны цомхтгол хийх тухай тушаал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б / /-ийн Ховд аймгийн Холбооны газарт 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гол шугамын монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оператороор, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл радионы монтёроор, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гол шугамын монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ