Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                                          М.Баярмэнд

Улсын яллагч                                                        Б.Төрболд

Шүүгдэгч                                                                Б.*******

Б.*******

Б.*******

Б.*******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                  Э.*******

Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Б.*******

Э.*******  Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох 2323000000144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ийн ******* (регистрийн дугаар: )

Монгол улсын иргэн, 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 6, аав, өвөө, эмээ, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй  багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт гийн *******  (регистрийн дугаар: )

Монгол улсын иргэн, 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 5, аав, ээж дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын ******* (регистрийн дугаар: )

Монгол улсын иргэн, 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ы ******* (регистрийн дугаар: )

             Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1.Өсвөр насны шүүгдэгч  Б.*******  Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” байрлах үйл ажиллагаа явуулдаг  Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 2 ширхэг чокопай 5 ширхэг бэлэн хоол 2 ширхэг, том ундаа 2 ширхгийг,

2.Шүүгдэгч Б.*******  Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 7 ширхэг бэлэн хоол, 2 ширхэг блок нэртэй шоколад, жижиг савлагаатай ундаа 1 кроп, зулгаамал гэх чихэр 2 ширхэг, 1 боодол чипс, модтой чихэр, амоне гэсэн нэртэй том ууттай резинэн чихэр 2 уут, ментос гэсэн бохь 1 боодол, альфен голд нэртэй школад 2 ширхгийг,

3.Мөн шүүгдэгч Б.*******  нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч жантай гоймон 3 ширхэг, доширак 3 ширхэг, хрустик 2 ширхэг, твикс 2 ширхэг, блок тон 1 ширхэг, кимчитэй гоймон 2 ширхэг, савтай чипс 2 ширхэг, лаяс чипс 2 ширхэг, кола 2 ширхэг,

4.Өсвөр насны  шүүгдэгч  Б.******* Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч бэлэн гоймон 2 ширхэг, ментос гэсэн бохь 1 боодлыг  хулгайлан  авч түүнд  нийт 255,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 2.1-т заасан буюу хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна. 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Т., өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Т., А. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тэднийг шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Өсвөр насны шүүгдэгч  Б.*******  Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” байрлах үйл ажиллагаа явуулдаг  Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 2 ширхэг чокопай 5 ширхэг бэлэн хоол 2 ширхэг, том ундаа 2 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь,

Шүүгдэгч Б.*******  Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 7 ширхэг бэлэн хоол, 2 ширхэг блок нэртэй шоколад, жижиг савлагаатай ундаа 1 кроп, зулгаамал гэх чихэр 2 ширхэг, 1 боодол чипс, модтой чихэр, амоне гэсэн нэртэй том ууттай резинэн чихэр 2 уут, ментос гэсэн бохь 1 боодол, альфен голд нэртэй школад 2 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь,

Мөн шүүгдэгч Б.*******  нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч жантай гоймон 3 ширхэг, доширак 3 ширхэг, хрустик 2 ширхэг, твикс 2 ширхэг, блок тон 1 ширхэг, кимчитэй гоймон 2 ширхэг, савтай чипс 2 ширхэг, лаяс чипс 2 ширхэг, кола 2 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь,

Өсвөр насны  шүүгдэгч  Б.******* Б.******* нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт “инд” гэх газрын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Т.гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч бэлэн гоймон 2 ширхэг, ментос гэсэн бохь 1 боодлыг  тус тус хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна Тухайлбал:

 Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Т.гийн “... Би Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ны баруун хойд талд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. ...2023 оны 08 дугаар сарын 05-ны  шөнө 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь 16 цагийн үед очиход баруун талын вакум цонхыг онгойлгоод хулгайч орж дэлгүүрээс савтай хоол 5 ширхэг, савтай кофе 2 ширхэг, 4 ширхэг бэлэн хоол, ундаа зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед би бага хэмжээний бараа алдагдсан учир цагдаад хандаагүй. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүрээ ажиллуулж байгаад шөнө 00 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад хаалга түгжээд цонхоо хаагаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны 14 цаг 47 минут болж байхад дэлгүүр дээрээ очтол дахиад дэлгүүрийн баруун талын вакум цонхны түгжээг эвдэж цонхыг онгойлгоод дэлгүүр дотор байсан хүнсний бараанаас алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс миний мэдэж байгаагаар шоко 2 ширхэг, папирка нэртэй чипс 1 ширхэг, MR чипс 6 ширхэг, хөргүүрт байсан савлагаатай хоол 5 ширхэг, бэлэн хоол 7 ширхэг, cofter block нэртэй шоколад том 2 ширхэг, дундынх 1 ширхэг, пеперо 2 ширхэг, ментос 9 ширхэг, иштэй чихэр 10 ширхэг, alpengold 5 ширхэг, жижиг кола 5 ширхэг, sting нэртэй ундаа 4 ширхэг, damla нэртэй резинен чихэр 3 ширхэг, савтай кофе 2 ширхэг, tatess нэртэй чипс 2 ширхэг, хаан чипс 10 ширхэг зэрэг хүнсний бараа алдагдсан байсан..”, “...2023 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагт дэлгүүрээ хаагаад гэрүүгээ явсан. Тэгээд маргааш нь 13 цагийн үед очиход дэлгүүрийн баруун талын вакум цонхыг хөлөөрөө жийж онгойлгоод хулгайч орсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс миний мэдэж байгаагаар ...Жантай гоймон 3 ширхэг үнэ нь 15600, доширак 3 ширхэг үнэ нь 12000, ундаа 4 ширхэг үнэ 9200, крустик 2 ширхэг үнэ 4600 төгрөг, тwix 2 ширхэг үнэ 5000, вlok ton 1 ширхэг  үнэ 6500, кимчитэй гоймон 2 ширхэг үнэ 8000, савтай чипс 2 ширхэг үнэ 11200, Lays 2 ширхэг үнэ 11000, кола 2 ширхэг үнэ 3000 төгрөг зэрэг хүнсний бараа алдагдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Э.ын “...2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд арлын 60 айлаас бааз руу явж байтал төвийн гүүрэн дээр буюу *******, буюу ******* хоёртой тааралдаж зөрсөн юм. Тэгээд дараа нь ны дэлгүүрт хулгай орсон гэдгийг мэдээд яг тэр хоёр хамт шөнө явж байсан болохоор хулгай хийсэн байх гэж бодоод уулзаад та хоёр хулгай хийсэн юм уу гэж асуусан чинь тэр хоёр тийм ээ тэр дэлгүүр лүү , , *******, бид нар орсон гэж хэлсэн. ...******* агаа гэрээсээ гараад олон хоног явчихсан гэдэс нь өлсөөд байна гэсэн чинь ******* ах ны дэлгүүр лүү орж юм авч идэх үү гэсэн чинь ******* ах тэгье гээд дэлгүүр орж баахан идэх юм авч идсэн гэсэн.  ...ны морин тойруулгын зүүн хойд талд нь байдаг бор өнгөтэй хамгийн захын дэлгүүр лүү цонхоор нь орсон гэж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Насанд хүрээгүй гэрч Б.гийн “... буюу ******* нь инд байдаг дэлгүүр лүү буюу *******ыг орсон байж магадгүй гэж ярьсан юм. Үүнээс өөр бол мэдэхгүй. Би түүнтэй чатлахад тийм зүйл бичиж байсан юм. Тухайн цаг хугацаа бол 2023 оны 08 сард “өдрийг нь санахгүй байна”  бид хоёр чатлаж байсан болохоор өөр мэдэх хүн байхгүй...” гэсэн мэдүүлгээр, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд,  2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.д нийт 255,400 төгрөгийн хохирол учирсан болох нь  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Н.ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай “...Нийт 17 нэр төрлийн 68 ширхэг хүнсний эд зүйлийн үнэлгээг 180400 /нэг зуун наян мянга дөрвөн зуун/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр,  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Н.ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай “...Нийт 9 нэр төрлийн 19 ширхэг хүнсний эд зүйлийн үнэлгээг 75000 /далан таван мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримтгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч  болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  Хулгайлах  гэмт хэрэг нь  бусдын  өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох  зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар  авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

            Шүүгдэгч  нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж хохирол  хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр  хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Орон байр” гэх ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулан ойлгох ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулж, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг  хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд  шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн  дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч,  хүнсний эд зүйл хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* “шүүгдэгч  Б.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгч нарын  үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ бага байгаа учир Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн  хуулийн  2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй..” гэж заасан ба хуулийн уг зохицуулалт нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байхыг шаардах ба шүүгдэгч нарын  үйлдлийн улмаас хохирогчид нийт 42600 төгрөгийн хохирол хор уршиг учирсан нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол  гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй  юм.             

           Иймд  шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг  бүлэглэн үйл ажиллагаа  явуулах  зориулалттай  /дэлгүүрийн цонхоор/  нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нь хохирогч Т.д хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

                    2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарын  хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Харин шүүгдэгч Т. Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Өсвөр насны  хүн гэдэгт арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүн хамаарна.  Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 1 хоногтой, шүүгдэгч  Б.******* гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 3 сар  4 хоногтой, шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 2 сар 9 хоногтой, шүүгдэгч Б.*******  гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 2 сар 29 хоногтой  болох нь  тэдний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан  журмаар хянан шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг хуульчилсан байна.

         Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь хэн нэгний хүсэлтээр бус шүүх өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэрэглэдэг учир албадлагын шинж агуулсан өвөрмөц арга хэмжээ юм.

        Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, 8.7 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй бөгөөд  анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн  хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, цаашид өөрсдийгөө хөгжүүлэн мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч нарт  ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

     Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах арга барилд сургах гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан албадлагын арга хэмжээ авч зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй.

        Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт 1 жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг эх асран хамгаалагч сурган хүмүүжүүлэгчийн хяналтад өгч,  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгах нь зүйтэй.

            Өсвөр насны шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр   зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******, овогт ы *******, овогт *******ын *******, овогт гийн *******  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  буюу бүлэглэн буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг “зан үйлээ засах сургалтад  хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн  хуулийн  8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгах, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5.Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА